Wednesday, April 28, 2010

Parental advisory explicit content

Хаасан ч яадийн профайлыг минь хамаагүй урсгая хараал, харсан та нар уурлах чинь хамаа алга хараад, дандаа насанд хүрцийм байгаа, наймаа сайтын андууд, яадийн шаачийн шууд тархинд шаасан санаагаа

Хөөрсөн лалрууд тэнгэртээ гараад хөөрцөглөхөөр нь хайртай хамуудаа хайрлаад хардаад хамгаалаад Миний бие өөрөө хүнтэй харьцана хамаарахгүй чааваас, алтнаас аймар зан байхаар бахархаад байдгийн хамаа Аангилд байдаг гээд хялайж харжийн зайлаа хамаа, хол арилж хотондоо майлаа малаа, Тамхийг би гийв аап шаадаггүй угийн тэнэг пизда, Тэхдээ чи амаа тат тамхинаас өмхий амисгаа, чадлаараа шаасийн би энэ арааямийг нь ойхгүй байвал тархиа нь хэмж тааваараа, тасраад холдоод миагаа санавал санаагаараа наашаа, хамаа алга шаалци чамтай хоёр ясан шанаагаараа.

тархиндаа санасан саваагүй үгээрээ дараах үгийг хэлжийнэ, дандаа чи ийм явахгүй хүзүү нуруу гэлжийнэ, чи ганцаараа наанаа байгаагүй, би итгэжийнэ, иймэрхүү лалраас цаадах намайг хүндэлжийнэ. сайрхаагүй, алаагүй чааваас чамайг адалжийна

Чиний бөөлжсийг ялгах арга надад байхгүй нь хамаарахгүй, чамаар тархиа шалгуулахгүй санаашрахгүй малаа, сайн гаруудаар сайлуулж явсийн чи битгий гуцаа, алдаа мадгийг сайнаар сураа, чи битгий улиа.

Wednesday, April 21, 2010

Главлит буюу Блогчидоо өмөөрөх нь

Найз нөхдөөс эхлээд зарим нэг хүмүүсийн Гаамп, Артаньан нараар жишээлэн эсэргүүцсэн эгдүүцэл хэрээс хэтэрч, хэл амаар олонтаа доромжлуулнаар, тэсэхүйеэ бэрх нөхцөл байдал үүсч, үнэт цаг үүрэгт ажлыг ар тийш тавин нэг ийм зүйл бичлээ. Энүүхэндээ гэхэд Цоодол гуайн “Миний муусайн найз нар” шүлэгтэй зарчим адил. Үгүй яахав. Блогчид бид чинь мэдлэгийнхээ хэмжээгээр алдаа оноотой хэдэн үг сийрүүлж, нам засгийн гар хөл болсон сонин нийтлэлд тавих боломжгүйгээсээ онлайнд туурвидаг хэдэн нөхдүүд. Хөөрхийс, Өөрөө өөрсөддөө л ухаанаа гаргаж, оюунаа чилээсэн юм болохоор хүн уншаасай гэж бас битүүхэндээ хүсдэг. За энэ ч яахав.

Гэтэл зарим нэгэн нь утга санаа, үг найруулгыг нь “бүдүүлгээр” шүүмжилж, 90-ээд оноос өмнөх главлитын “үүргийг гүйцэтгэх” юм даа. Ардчилалд туйлын үнэн байхгүй тул миний буруу байх вий хэмээн “бүдүүлгээр” хэмээх үгийг хашилтанд хийхийн зэрэгцээ үндэслэлтэй шүүмжлэл хэлж байгаасай гэсэндээ “Главлит” гэх үгийг оруулав.

Чухам цаад утгыг үл ойлгон “боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, хэл усгүй, хийх ажлаа олж ядсан” гэх мэтээр дээд өнгөөр олон хүн хараан зүхдэгийн тод жишээг энд дарж  харна уу.

Та тэдэнтэй санал нэг бол
Тогтон сууж
Таван өгүүлбэр унш.
Тэргүүн өгүүлбэр: Хүн бүр боловсролтой албагүй
Дэд өгүүлбэр: Хүн бүр бүгдэд таалагдах ч албагүй
Гутгаар өгүүлбэр: Харин хүн бүрт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бий.
Дөтгээр өгүүлбэр: Та бидний дээр заасан эрхэнд халдчихлаа.
Тавдугаар өгүүлбэр: Та ардчиллын ийм энгийн үнэт зүйлийг ойлгохгүй байж бидэнтэй боловсролын талаар ярих хэрэггүй. Уучлаарай.

“Эх хэлээ хайрла хамгаал” гэж бодож байна уу? За цаашиллаа гээд “хэл хил мал” гурав л биз. Сөргуулж тавьсан хэдэн үг унш.

Нэгд: Хэл гээчийг хэн ч өмчилдөггүй юм. Чаддаг юм бол дэлхийгээр таран суугаа 10 сая Монгол үндэстнээс хэлээ буцаагаад авчих. Дагуулж хэлэхэд Түвдүүдэд нэрийг нь буцааж өг.

Хоёрт. Миний санахад энэ үгийн бүтэц, өгүүлбэр зүй зөндөө өөрчлөгдөж байна. Тэртэй тэргүй хэл гэдэг байнга апдэйт хийгдэж байдаг зүйл. Элдэв үгийг ярианы хэлэнд хөрвүүлж бичих нь “Эрвээхэй” гэдэг үгийг “Эрвээхий” болгосноос ил ач холбогдолтой бөгөөд эмоци яг илэрдэг юм.

Дээрхи хоёрыг нэгтгэж дүгнэвэл хэл соёлын ямар өөрчлөлтийг дүрмийн гээд зөвшөөрөөд, ямрыг нь буруу гээд байгаа чинь үндсэндээ утгагүй байгааг “тэр өмчлөөд байгаа хэлийг нь чинь өөрчлөх эрхийг хэн хэнд өгөөд байгааг эхлээд бодчихоод дараа шүүмжил” гэсэн өгүүлбэрээс хар. Сэтгүүл зүйн хоосон орон зай онлайнаар сэлбэгдэж, сэтгэлгээ шинэчлэгдэж, харин та хоцорч явна. Хоцорсноо нөхөх гэдгийг хүний эрхийг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг ойлго гэснээс биш блог хөтөл гэсэн үг биш. Битгий блогтой бол ч гэсэн үг биш.

Бид хэний ч эрхэнд халдахгүйгээр эрхээ эдэлж байна.

Эцэст нь дахиад сануулъя. Главлит гэдэг ойлголт ардчилсан нийгэмд байдаггүй юм шүү.

Friday, April 9, 2010

Гаампизм: Эмч болноо, Яадийн

Хоёр Америк малчин байжийсийн гэсэн. Нэг нь алмаз хайгаад нөгөөдөө малаа зараад бүтэлгүйтээд гуйлгачин болоод худалдаж авсан малчин нь баяжсан гэсэн. Тэрийгээ бас фээрм гээд нэрлэчихнэ ээ. За тэр яахуу.
Би бол алмааз байгаа газрыг нь мэджаагаам чинь...

Тэр ч амархан. Анагаахаас нэг диплом аваад нэг найзаараа яриулаад гоё том эмэлгийн эмч болнооо. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гээд шүлгэн дээр нь л гацахгүйг гичээнэ дээ.
За тэгээд өвчтэй хүн амьтан ирийшдээ. Тэгэнгүүт нь зад загнаад гарганаа. Хүн юм чинь муухай ааштай хүн дээр иркүшд. Ачаалал багасчаагаа хэрэг. Амар зүгээр. Бийзнэст бол өөршд. Үнэн ядаргаа. Нэг худалдан авагч нрт-тэй муухай харьцчуул шууд цалин гасуулжаагаам чинь. За тэгээд жоохон юм хум уншихгүй бол шууд хөөгдөөд хог дээр үсэрнэ. Эмлэгт бол яахчгүйшд. Намайг хэн юу гэхийн. Гай л байшд. Захирал нтр нь ороод ирүүл та цалингаа нэм гээд суучжаагаам чинь. Нээрээ яаам маамнаас хааяа нэг шалгалт ирдийн. Тэр үед л жоохон сайн ажиллана даа.

 Харин бизийнхээ хэдэн танилууд, тэднийхээ гэр бүлийнхнийг бол үзнэ дээ. Үнэн амар. Нээт ухжаагаад сээгэс.мн-ээс уншсан юм аа хэлээд гаргаад оок. Мэдкүм чинь намайг юу гэхгүүшд. Тэгэхээр чинь тэд нар чинь набор вино өгөөд л үнэн гоё. Жоохон мөнгөгүй болчуул таньдаг түүцэндээ өгөөд заруулчийшд.Ер нь зарим хоншоортой гарууд нь мөнгө өгдгийн.

Амьдрал гэчүүдийшд гэжүү. Тэгдгүй байхгүй юу. Хүүхэд оюутан боллоо. Даргаасаа ганц тодорхойлолт аваад төрийн албан хаагчийн хүүхэд гээд үнэгүй сургадаг байхгүй юу. Уг нь ганц гэдгийн. Яахав төрийн албаныхантай яриад хоёр гурвийг ч чадийдөө. Зарим баагийнууд чаддаггүү байхгүй юу. Бийзнэт зүтгэсэн 10-аад жилийхээ туршлагыг ашиглана даа.
За байр нтрийг бол үнэн амар шийдийшд. Хурал нтр дээр нийгмийн халамж гээд жоохон хэнхэглээд, дарга дээрээ шэрээкийн муур шиг харчуул ямар ч байсан толгой хоргодох оронтой. Гоёдоо. Дахиад туршлага заана шүү дээ.

Маниуст чинь төрийн ордон хийморийн овоо харагдйишдээ. Цалин хүркү байвал цаадахыг чинь 3 тойроод ажилдаа хэд хоног ирэхгүй бол шийдэгдчихэж байгаан. Гэртээ хэд сайхан амарна даа. Амрахаас яадгийн гурав тойрцийм чинь. Бусдыг нь яам, аагэнтлагийнх нь мэргэжилтнүүд хийчдийн.

За эмлэгрүүгээ эргээд орий. Жинхэнэ монопоолчдийшд. Зарим гарууд бол шалаар гэвтйишдээ. Маниус бол гоё томоо өрөөнүүд. Сүнжин гараанд нтрт ажилку ээ. Тэнд чинь эмч нарын өрөө жижкээн байдгийн. Бийзнес болохоор аргагүй биз. Маниус бол том өрөөндөө диваан дээрээ зурагтаа үзээд ,газар гэвтжаагаа гаруудад бол гишиг түгээжаагаа богд харагдйишдээ. Сайхаан сайхаан. Үнэн кайфтай.

Байр байна машин байкуу. Гэхдээ амар өө. Аз таараад нэг хоншоортой баагийг аварчуул шууд машиншд. Манай эмч нар энийг чадку байгаамаа. Аргагүй шд. Ямар ч маркет шээр мээр мэдкүм чин. Тийм баагийнуудыг сээгмэнтээд боломжоо өсгөөд гайгүй мэдлэгтэй баагийг хажуудаа суулгачуул энэ амархөөн.

За тэгээд амьдрал байна аа байна. Хааяа гадаадад очиж сурчаагаа нэртэй зарим мэдээлэлгүй дуракуудын татварын мөнгөөр жаргийшдээ. Бийзнэст бол томилолтын мөнгө энэ тэр өгөх гэж голоо цохийшдээ. Эмлэг бол сайхаан. Хүссэнээр нь өгчаагаам чинь. Ядаж гоё гоё газруудыг үрэхэд хүрийшд. Тэрийг чинь хийхэд бас эмнэлгийнхээ даргыг найрдаг байхгүй юу. Амархөөн амархан.

За та нар над шиг бодуузай. Мань гялс ороод шаачхийм чинь угаасаа орон зай олдку ээ. 

Thursday, April 1, 2010

Багаар ажиллах чадвар буюу Гэхдээ...

Монголчууд бидний хувьд энэ үг танил болоод удаж буй. Гэхдээ би л хувьдаа ЯГ юу гэсэн үг болохыг мэддэггүй.

Интернэт ухаж явтал Ж. Лувсандорж гэдэг залуу “Бидэнд багаар ажиллах чадвар дутмаг байдаг нь жижиг, том аль ч хүрээнд мэдрэгддэг. Энэ чадвар дутмаг байдаг нь монголчууд бид эртнээс бие дааж, бор гэртээ Богд болж амьдардаг байсантай холбоотой юм болов уу. ...” гэжээ.

Үүнийгээ “1 айл өрх гэртээ бүхий л ахуйн хэрэгцээний зүйлсээ бие даагаад хийчихнэ, хувцасаа хийгээд өмсчихнө, хоолоо хийгээд идчихнэ, архиа нэрээд уучихна. Тийм болохоор бусдаас гуйгаад байх зүйл байхгүй, хамтран ажиллах шаардлага бараг гардаггүй байсан юм болов уу” гэсэн жишээгээр тайлбарлажээ.

ГЭХДЭЭ тэр нэгэн айл өрхийн бодвол аав нь олон таван үггүй лидердээд ээж, охидууд нь хувцасаа залхууралгүй хийгээд, хоолоо хийгээд, архиа нэрээд бодвол хөвгүүд нь хариуцлагатайхан шиг хонь малаа хариулдаг байсан биз. Тэгэхээр энэ бараг л баг мөн байх аа. 

ТЭРГҮҮН АСУУЛТ: ҮҮНИЙГ БАГ БИШ ГЭЖ ҮЗВЭЛ ЯГ ЮУГ БАГ ГЭХ ВЭ?
Ганц хүн айл болохгүй гэсэн ардын сайхан үгэнд үндэслэн энэ бол баг юм хэмээн итгэн цааш үргэлжлүүлье. Гэхдээ учир бий. 

Баг олон хүнээс бүрдэх ёстой юм бол цэргийн хороо баг мөн үү?

ГЭХДЭЭ...
3. Асуудлыг шийдвэрлэхэд бүх гишүүд оролцох
7. Харилцах, нэвтрэлцэх, хэл амаа ололцох чадвараа сайжруулах. Үүнд харилцааны соёл эзэмших, хэлний мэдлэгээ сайжруулах гэх мэт асуудал хамаарна.
Гэсэн зүйлсийг http://mergenii.blog.banjig.net/post.php?post_id=123615 –оос
уншлаа. 

Гэтэл цэргийн ангид 1. Ямагт даргын зөв, 2. Даргын буруу чиний зөв санагдаад байвал нэгдүгээр дүрмийг сана гэсэн ДҮРЭМ бий. Олон тулалдаанд орж ялалт байгуулсан цэргийн хороодод энэ дүрэм бий...
Тэгэхээр багийн гишүүн зөвхөн гүйцэтгэгч байж болно.
ДЭД АСУУЛТ: БАГИЙН ДЭГЛЭМ АВТОРИТАР УУ? ТОТАЛИТАР УУ?
Бас нэгэн зөрчилдөөн байна аа. 

Монголчуудыг багаар ажиллах чадваргүй гэж спорт дээр жишээ аван тайлбарлах нь түгээмэл байдаг. Бокс, сумо, жудод амжилт гаргадаг атлаа хөлбөмбөг, сагсан бөмбөгт 00 гэх зэргээр. Бодит байдал дээр тийм л дээ. 

ГЭХДЭЭ...
Түвшинбаяр ганцаараа бэлтгэл хийгээд, өөрөө мөнгөө гаргаад, өөрөө бусад бүх асуудл
ыг шийдээд Олимпийн аварга болоогүй ээ. Түүний ард менежер, дасгалжуулагч, санхүүжүүлэгч, дэмжигч гэх мэт олон хүн бий. Тэдний зорилго түүнийг олимпийн л аварга болгох байсан... 

Тэгвэл тэд багийн гишүүдэд орох уу?
Орохгүй гээд үзвэл нэгдсэн зорилготой хүмүүс байдаг, орно гэчихвэл дэвжээн дээр барилдаагүйгээс гадна Монголчууд бид багаар ажиллах чадвартай хүмүүс болчихлоо. 

ГУТГААР АСУУЛТ: МОНГОЛЧУУДАД БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР БИЙ ЮУ?
Энэ асуулт гарсан чинь “Багаар ажиллах чадвар гэж юу вэ?” хэмээх асуудал гарч ирлээ. Онлайн буй хэдэн найзаасаа асуулаа.

Х. Хангал: Тойрч суугаад эвтэйхэн пиводох
М. Үүрийнтуяа: busdiig ayataihan ayaldan dagah hadvar.......kkkk
Ц.Ганцоож: “Эвт шаазгай буга барина" Энэ л багаар ажиллах чадвар юумуу да

За тэгвэл ямар ч байсан бусадтайгаа эв зүйгээ олоод дагаад явах чадвар гэсэн дүгнэлт энэ гурван гишүүний үгнээс гарлаа. 

Арга ч үгүй биз. 5 хүнтэй “баг” хуралдаад асуудал шийдвэрлэлээ. Санал үл нийлэх нэг нөхөр бөөн бухимдал болов. Бид түүнийг “муйхар , зөрүүд” гэж нэрлэдэг. 

ГЭХДЭЭ...
Нөгөө талаас Чукча нарын нэгэн тосгонд дэлхий бөөрөнхий хавтгай эсэхийг шийдвэрлэх хурал болжээ. Дийлэнхийн саналаар дэлхий хавтгай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Эвт шаазгай буга барьдгийн үлгэрээр бөөрөнхий хэмээн саналаа өгсөн нөхдүүд санал нэгдлээ.

Мэдээж буруу дүгнэлт. Хэрвээ өмнө хэлснийг багаар ажиллах чадвар гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол “Дэлхий бөөрөнхий” хэмээн хэлсэн нөхдүүд итгэл үнэмшилдээ үнэнч байсныхаа төлөө “муйхар , зөрүүд” болж таарч байна. 

СҮҮЛИЙН АСУУЛТ: Тэгэхээр өөрийн саналдаа үнэнч байх нь багаар ажиллах чадвар уу? Бүлгийн саналыг дагах нь багаар ажиллах чадвар уу?