Wednesday, May 26, 2010

Бэлэг эрхтээн гэж...

Нэг төмсөгтэй хүнийг “асман” гэнэ. Нэг ч төмсөггүй хүнийг “тайган” гэнэ. Харин гурав болон түүнээс дээш болоод ирэхээр “гажиг”-тай гэнэ. Эдийн засаг мөн адил хоёр “төмсөг” хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь баялгийн хуваарьлалт хийх зорилготой банк, хөрөнгийн зах зээл бол нөгөөг нь эрсдэлээс хамгаалах зорилго бүхий даатгалын систем гэнэ. Бэлэг эрхтний төмсөгнөөс ямар нэг юм ялгаруулдаггүйгээрээ л ялгаатай.

Энэ хоёр төмсөг хэвийн ажиллаж байна гэмээн бусдад таашаал төрүүлэх үндэс болно. Гэхдээ том жижгийн ялгаа бэлэг эрхтэнд ч, эдийн засагт ч адилхан. Хөрөнгө оруулагчид том эдийн засагт дуртай бол хүүхнүүд том бэлэг эрхтэнд дуртай.

 

Хэрвээ банк даатгалыг эдийн засгийн хоёр төмсөг гэж үзвэл Монголчууд бид нэг төмсөг нь ажиллагаагүй нэг төмсөг нь хагарсан хугархай бэлэг эрхтэнтэй. Хамтрагчаа хиймэл эрхтнээр хангаж өөрсдөө тэндээсээ таашаал авдаг. Бэлэг эрхтэнд чинь арчилгаа угаалга хэрэгтэй. Түүний талаар товч өгүүлье.

 

Бэлэг эрхтэн олон харилцаанд орох хэрэгтэй. Гэхдээ чанартай эрүүл байх нь чухал. Хэт олон бөгөөд эрүүл бус харилцаа нь эрүүл мэнд бөгөөд нэр хүндэд халтай. Эдийн засаг ч олон харилцаанд орох ёстой. Гэхдээ эрүүл бус, хэт олон харилцаа нь гамшиг болгодгийг өнгөрсөн бөгөөд сэргэж буй гэх хямрал харууллаа. Ер нь бол зохисгүй хэрэглэсэн байж болох антибиотикууд нь эргээд өвчлүүлэх магадлалтай гэж олон докторууд хэлээд байгаа.

Огт харилцаагүй байж болохгүй. Наанадаж “мастурбаци” хэт их хийх нь нэр хүндэд халтай, цаанадаж бид яаж өсч үржих билээ. Авах зүйлээ авч өгөх зүйлээ өгөх хэрэгтэй. Швейцарь бэлэг эрхтнүүд хөрш Итали, Франц, Герман, Австри хамтрагчидтайгаа л сайн харилцаатай байснаараа өдий зэрэгтэй явааг бэлэг эрхтэн судлаач Пол Коллиер баталсан юм шүү. Юу гэхээр хүнд хоёр төмсөг нь төгс ажиллагаатай нэг л бэлэг эрхтэн хангалттай. Намайг өөр хүнтэй харилцаанд орж байхад өөр бэлэг эрхтнүүд /эр ба эм/ хоорондоо харилцаад байна гэх хандлага нь өөрөө буруу. Аливаа нэг улсын эдийн засагт нэг л стратегийн бүтээгдэхүүн байхад хангалттай шүү дээ. Хоёр эрхтэнтэй болчихвол ядаж л хоёр төмсөгнүүд чинь ачааллаа даахгүйд хүрнэ. Үүнийг нөхөр та бодлогоороо зохицуулах хэрэгтэй. Ер нь хоёр бэлэг эрхтэнтэй гаж төрөлтүүд урт насалж байгаагүйг түүх гэрчилнэ.

Гэхдээ нэг бэлэг эрхтнийг сонгоход учир бий. Хэдий стандарт хэмжээтэй хэдий ч тэр чинь хиймэл бол бүтэхгүй. Хамтрагч чинь таашаал авлаа ч та авахгүй. Цаашилбал хиймэл эрхтнээс таашаал огт авдаггүй хамтрагч бий. Хүн хүсэл тачаалын боол тул хамтрагчийн асуудлыг орхие. Таны бэлэг эрхтэн шаардлага хангахгүй бол хиймэл эрхтэнтэй байж болно. Гэхдээ байнга биш. Түүнийг ашиглаж байх хугацаанд “ориг” эрхтнээ дасгалжуулж, боломжтой хэмжээгээр харьцаанд оруулж байх хэрэгтэй. Шаардлага хангасан буюу хиймэл эрхтэнгүйгээр хамтрагчаа хангах түвшинд хүрсэн бол хиймэл эрхтнийг хаяж болно. Олон бэлэг эрхтэн судлаачид энэ тал дээр Чили гайхалтай туршлагатай тухай ярьдаг, хэлдэг, бичдэг, загнадаг. Эцэст нь хэлэхэд Мардайд байгаа Оюуны Таван хиймэл эрхтэн таны биеэс ургаагүй шүү.

Monday, May 17, 2010

Шээс

Хүн бүр шээдэг. Угтаа биедээ хуримтлагдсан муу муухай бүхнийг гаргадаг. Гэхдээ шээсээр бүх төрлийн өвчинг эмчилж болдог. Гэхдээ өөрийнхөө... Яг л татвар шиг. Тодруулбал өөрийн ашгаас илүүчилж төлдөг. Гэхдээ эргүүлээд өөртөө ашиглахыг хүсдэг.

Хүн хүнийг угжих гэж шээдэггүй. Нөгөөх нь ч шээсийг нь уухыг хүсдэггүй. Хэнд ч хэрэггүй төрийн албан хаагч, эсвэл бусад төрлийн паразит биш бол.

Шээсийг хүрсэн даруйд гаргах хэрэгтэй. Янз бүрийн хүмүүс олон төрлийн шалтгаанаас үүдэн шээсээ барьдаг. Энэ нь танд муу. Багаар бодоход сулралтай болно. Энэ үед та bread pit байлаа ч Баба-Ягад тоогдохгүй. Яг л татвараа нуун дарагдуулахаар зээл авах, тэтгэвэр тэтгэмжээс өгсүүлээд, IPO хийх боломж хаагддаг шиг. Гэхдээ тэсэхгүйгээр бага сага дусаасан шээсийг тосч авах дуртай хэн нэгэн нь бас бий. Өөрсдөө ол. 

Тэрнээс гадна удаан хугацааны хурал цуглаан, улзалтанд орохын өмнө урьдчилаад шээж байх нь ашигтай. Бүгдийг нь өмдөндөө асгаж болохгүйгээс хойш урьдчилж бэлтгэ.

Бусдын шээсийг уух хүсэлтэй хүмүүс бас бий. Тэдний зарим нь зайлшгүй шаардлагатай  байдаг. Тийм хүмүүс эхийнхийгээ л уудаг. Эх нь тэдэнд санаа зовон харамгүй өгдөг. Бусад хүн бусдад шээсээ уулгахдаа бардамнаж инээж шоолдог. Татварын хувьд сэтгэл хөдлөл урвуу хамааралтай.  Иргэд зайлшгүй шаардлагатай цагдаа, цэргийнхэнд эхийнх нь үүргийг гүйцэтгэхдээ баяртай байдаг бол  бусад төрлийн нөхдүүд бол бидний шээсээр цангаагаа л тайлдаг. Гэхдээ аль болох өөрийнхөө шээсийг уухыг тэр нөхдүүд хичээх хэрэгтэй. Болдог гэдгийг чөлөөт өрсөлдөөнд шилжсэн газрууд харуулдаг бөгөөд энэ тохиолдолд эмчилгээ болон цангаа тайлах чадвар сайжирдаг гэдэг нь нотлогдсон.

Шээс нь дотроо олон янз. Хүний зан байдал, эрүүл мэнд, хоол хүнснээс шалтгаалан харилцан адилгүй. Их уувал их шээнэ. Энэ нь энгийн зарчим. Байх л зүйл.

Зарим шээс цустай гардаг. Энэ харин буруу. Таны ямар нэгэн эрхтэн доголдолтой байна. Өөрөөсөө болон дотоод аль нэг эрхтнээсээ шалтгаалаад. Харин хэн ч цустай шээсээр эмчлэгддэггүй бас цангаагаа тайлдаггүй. Өөрийгөө байг гэхэд өрөөлд түүнийгээ уулгавал өөдөөс тань асар ихээр уурлана. Зөв бод, зөв амьдар, өөрийгөө эмчил.

За товчхондоо ийм. Хэхэ. Нэг сөөм урттай байна шд. Тэгж байгаад нэг метр урт болгоно оо. Одоо нойр хүрээд байна.

Saturday, May 15, 2010

Бороо чи ганцхан жил оролгүй хүлээчих...

Хүн хэмээгч эрхэлж ноолсоор
Эх дэлхий өнгөө алджээ
Дэлхий ээж бороогоор л тэжээгдсээр
Эцэж туйлдаа хүрчээ

Бороо хэмээх ариун усаар
Үрээ гэсэн сэтгэлээ сүлж
Үхэх сэхэхийн заагт хүрчээ
Хүн түүнийг үл хайрлана

Хатаж цөл болсон уруулыг нь битгий норго. Хүн хараг
Гандаж хуурайшсан царайг нь битгий угаа. Хүн анзаараг
Нулимс нь болж буу уна. Хүн мэдэг
Ундаа нь болж бүү амраа. Хүн үзэг

Гол горхийг битгий сэргээ.
Салхи шороог битгий намжаа
Ургамал ногоог хатахыг хар
Ус амьдрал гэдгийг хатуу сануул

Тэнгэр чи ганцхан жил бүрхэлгүй хүлээчих
Үүл чи нэг л удаа хуралгүй өнжчих
Бороо чи нэг л удаа оролгүй тэвччих
Ижий та нэг л удаа тэвччих

Thursday, May 13, 2010

Баас

Хүн бүр баадаг. Хүн байхгүй бол баас (хүний) байхгүй. Баас байхгүй бол хүн байхгүй байх нь ч хайшаа юм. Хэцүүднэ. Энэ утгаараа баас хүн хоёр нас чацуу. Гэхдээ хүнээс том биш. Яагаад гэвэл хүнд зориулж, хүн гаргадаг болохоор. Учир нь баасыг хүрсэн даруйд нь гаргах хэрэгтэй. Эс тэгвээс эрүүл мэндэд муу. Тиймээс баас хэрэгтэй.

Баахад учир бий. Хүний салхины дээр бааж болохгүй. Тэдний эрхэнд халдсан хэрэг болно. Хүний дээр баасан үйлдлийг зөвшөөрч байгааг л лав ардчилал гэж хэлэхгүй. Ямагт салхины доор бааж бай.

Баас заримдаа хатдаг. Хатахаараа гардаггүй. Энэ үедээ нэг гарахдаа хошного урдаг. Цус ч гарч магадгүй. Дандаа сэргэлэн соргог бай. Ядарсан үедээ баавал цагаан мах гарна.
Хэт шингэн бааж бас болохгүй. Хамаг юм чинь дагаад урсаад явчихна. Ер нь баасан дахь шингэний зохистой хэмжээ алдагдах нь хоолтой холбоотой. Сайн чанартай хүнсийг, зохистой хэрэглэж бай. Захын эрээвэр хураавар рекламны хүнснээс зайлсхийж бай. Хэт их идэх нь бас сайн биш. Хэрэгтэйгээ л ид. Үүнийг дагнах гэдэг.

Баах үйлд бас л учир бий. Заримдаа хуруу гижигдэх өвсгүй, толгой хаах довгүй тал газар баах хэрэг гарна. Энэ үед цамцныхаа ханцуйг бүсэлхийгээрээ ороож баах хэрэгтэй. Энэ нь араа харснаас ялгаагүй. Гэхдээ хормой хэмжээтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө хормой дээр бааж магадгүй тул. Өөрийгөө ороож байгаа шүү дээ.

Паалантай жорлонд бааж болно. Гэхдээ усаа татахаа мартаж болохгүй. Соёлт ертөнцөд энэ тохиромжтой биш. Та феодалын нийгэмд амьдраагүй шүү дээ.

Манайх шиг эх газрын буурай оронд ухсан жорлонд баах тохиолдол гарна аа. Гишгэж буй банз чинь нимгэхэн шүү. Нүхэнд унуузай. Ядаж утсаа унагаав. Гарах, авахад их хэцүү шүү. Гэхдээ ус татахгүй нь сайхан юм даа.

Хаа ч хэзээ ч баасан хошногоо арчихаа мартаж болохгүй. Өмхий ам хэзээ ч цаасгүйгээр амжилт олдоггүй шиг баас мөн л тийм. Баасаа арилтал хошногоо арчих хэрэгтэй шүү. Энэ бол хууль. Хуулийг тамга баталгаажуулдагтай адил ариун цэврийг нойлын цаас баталгаажуулна. Арга ядахад сонины цаас нухсан ч хамаа алга. Сэрэлт киноны Бумаа авгай хурууны хээгээр худалдаа баталгаажуулдагтай адил. Арчихгүй, эсвэл гараараа арчиж л болохгүй. Нээрээ сүүлийн биде гэдэг зүйл гарсан байна лээ.

Баас хатавч өмхийгөө тавьдаггүй. Тиймээс хүний салхины дээр битгий баа гэж дээр хэлсэн. Харин таны салхины дээр хүн баавал дээр нь гарч баах гэж бүү оролд. Түүнийг цэвэрлэдэг хамгаалалтын хувцастай тусгай хүмүүс бий. Тэдэнд хэлэхэд л болно.

Баах үйл нь өөрөө сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Энэ үед сайн сайхан зүйл бодох хэрэгтэй. Муу муухай зүйл бодвоос дээр дурдсан алдаануудыг гаргаж мэднэ. Сайн бодож байж, бас их тайван үедээ бааж бай. Муу зүйл бодож байхдаа баавал халтирч магадгүй.

Хэн нэгний баасны асуудалд орох гэж битгий яар. Баасны тухай ойлголтгүй хүмүүс хаа нэгтэй хамаагүй баасан дээр халтирах тохиолдол өндөр. Учир нь ихэнх хүмүүс хатсан баасыг гаргах, гарсан баасыг хатаах 2-ын ялгааг ухдаггүй. Өөр өөр ойлголт шүү.

Адгийн зарга арав хоног гэдэг шиг баасан дээр гишгэвэл нэг хэсэгтээ үнэр нь арилахгүй. Болгоомжтой явж бай. Хоёр арга бий. Нэг бол байнга доошоо хар. Эсвэл баасны байрлал хаана байдаг, түүнийг хэрхэн тойрч гарах талаас мэддэг хүмүүс бий. Хүнд хэзээ ч дээшээ харах шалтгаан гардаг тул хөл доорохоо өөр хүнээр харуулах нь найдвартай. Байнга дагуулж явах шаардлагагүй. Явах газраа шалгуулж байхад л хангалттай.

Wednesday, May 12, 2010

Би дургүйд дургүй


Хүсэл сэтгэлээ баярлуулж, чамирхахад нь
Хэрэггүй зүйлд дурлалаа гэж хялайхад дургүй
Хүн  болохоор түүнд сонирхол бий
Өөрөө мэдэг түүнийгээ, Таны мөнгөөр аваагүй

Чадал толгойгоороо мөнгө олж буй наймаачныг
Шулаач гэж хараахад дургүй
Хамгийн хүндийг хийж буй тэд хариуг нь барьж яваа.
Хүсэхгүй бол үйлчлүүлэхээ боль. Таныг албадаагүй

Харийн гэх шашин шүтэж буй нэгнийг
Тэнэг гэж зэмлэхэд дургүй
Хүсэл хэрэгцээгээ хангаж байна тэд
Таныг албадаж мөргүүлээгүй

Гудамжаар цээж нүцгэн яваа нэгний
Галзуу юм шиг гэж гүтгэхэд дүргүй
Халууцсан ч бай, гайхуулсан ч бай хамаагүй
Таны цээжийг нүцгэлээгүй

Халамцуухан суугаа залууг
Архичин гэж адлахад дургүй
Арчаагаа алдсан ч бай тэр
Таны өмнө буруугүй

Хорвоод хоёр хүйстэй болсон нэгнийг
Хориглож нүд үзүүрлэхэд дургүй
Хорвоод тийт төрсөндөө тэд буруугүй
Хүн учраас хэрэгцээгээ хангаж байна тэд, Таныг таалаагүй

Хүн алж хүрээ талсан нэгнийг
Хүн биш гэж адгуус хэмээн ялгахад дургүй
Хүн л юм хойно алдаж л таарна
Хууль нь тэднийг шийтгэг. Танд хамаагүй

Хүслээрээ бай тачаалаараа ч бай
Биеэ үнэлэн зогсож буй хүнийг
Янхан гэж хараахад дүргүй ээ
Таны биеийг үнэлээгүй

Ардчилал гэдэг бусдын эрхэнд халдахгүйгээр
Дураараа дургих эрх чөлөө гэж би ойлгодог
Харин эрх чөлөөгөө эдэлж байгаа хүнийг хорихыг
Дарамт гэж би ойлгодог.