Monday, November 29, 2010

Sudalgaand oroltsov

Asuugch: sn bna uu?

Bi: 23:14
sn bgaa bgaa
chamd harin sn bna uu_
kk

Asuugch: 23:15
sn sn
ta ediin zasgaar surdag biluu gui biluu?
esvel marketing biluu?

Bi: 23:16
ali ni ch bish
yasan ho?

Asuugch: 23:16
oo tm uu?
harin mon bol um asuuh gd l

Bi: 23:16
asuu asuu
er ni bol joooooooooooooohon gadarlana

Asuugch: 23:16
aan tm uu tgvl
taragnii ereltiig todorhoilohod l tanii tus heregtei bna

Bi: 23:17
tomyo ntr bolchuul oihgui ee, bi pozitiv

Asuugch: 23:17
bi ooroo tarag heregledeggui bolohoor yag yun n shiidver gargaltand nolooloh tuhai

Bi: 23:17
er ni bol une buuruul erelt ni usiishd\

Asuugch: 23:18
yahav tarag hudaldaj vahda yug n anhaardag ve?

Bi: 23:18
chi yamar tarag yariad bna? kk
aan

Asuugch: 23:18
hedii hemjeeteig n heregledeg ve?
suunii tarag
200gr esvel 1 litr

Bi: 23:19
bi tarag uudag

Asuugch: 23:19
harin tm l dee

Bi: 23:19
gehdee avch uzeegui

Asuugch: 23:19
bi uuh durgui bolohoor

Bi: 23:19
geriihen l avdiishd
bi zugeer l uudiin

Asuugch: 23:20
aanhan tgvl user yamar ued tarag uudag ve

Bi: 23:20
hurgugchind bgaag medvel

Asuugch: 23:20
ahahaha
oor

Bi: 23:20
mmmmmmmmmmm
hun uuhuu gej asuuval

Asuugch: 23:20
yamar negen zuil orlodog uu?

Bi: 23:21
emegtei hun zarim neg yumaar orluuldag bj magadgui yum, eswel gay, bi bol hetero l doo

Asuugch: 23:21
gui ee
yu ve?
taragiig oor hunsnii buteegdehuunii orond orluulj heregledeg uu gj asuuj bna

Bi: 23:22
aan
sogtoodog bsan bol sn orluulah blaa l daa

Asuugch: 23:23
shal hachnaar bodohiin

Bi: 23:23
daanch muu hog chini sogtoodogguim bailee

Asuugch: 23:23
:P

Bi: 23:24
uur asuult bna uu?
bval YM zugeer
ene ih hetsuu yum aa

Asuugch: 23:25
aarts heregledeg uu?

Bi: 23:26
shahaj hataasan aartsiig bol odoo ch mereel suujiien

Asuugch: 23:26
za
naadahiig chini asuujm bna
ta hudaldaj avdag uu?
nogoo 3s ali n ve
payer buyer
user uu

Bi: 23:27
bi tamhinii sudalgaand hariulii tehuu
uur yum avkej delguur oroogui udsan
er ni delguur oroogui udaj
tutsnees l avdagshd

Asuugch: 23:28
ee bi tamhi en ter uildverlegchiin bairnaas handalgui suu suun but-n uildverlegchiin bair suurinaas l um hiij bna
tanii huvid aarts yamar neg hunsnii buteegdehuun orlodog uu?

Bi: 23:29
guushd\
er ni aarts uugaagui udsan bna aa

Asuugch: 23:30
gui nogoo merdeg aarts chini

Bi: 23:30
aan
medq ee

Asuugch: 23:30
oor um orlof\dog uu?

Bi: 23:30
orliishd
jisheeluul chupa chups geh met
amni zugaa gargachihaar
yumiig orlodiin

Asuugch: 23:31
ta odoo toglood bgamuu yagad bgan b?

Bi: 23:31
unenee l heljiishd
ternees enemuu aartshan yugaa ch orlohovdee
yamar sogtooh bishd\

Asuugch: 23:31
tanaas bol arhi tamhinii sudalgaa avbal yag tohirohiin bna

Bi: 23:32
tegii
asuugaarai

THE END

Wednesday, November 24, 2010

Нэг догол мөр: Маргааш амрахын мэнд

За ямартай ч нэг баярын мэнд хүргий. Юуных ч юм бүү мэд. Ойлгохоо байцсс. Тусгаар тогтнол нтр гээл. Зарим биш нтр гээл. 1206, 1911, 1924, 1245, 1988, 1992 гээд 13-р зууныг эс тооцвол бид чинь 5 удаа тусгаар тогтночихсон юм байнамшд. Хүмүүсийхаар бол.  Цааш нь нэмбэл нэмлээ л дээ. Ямартай ч 1924 оны энэ өдөр БНМАУ байгуулаглагдаж нэг үндсэн баталж байж. Яг үндсэн хууль мөн ч юм уу биш ч юм уу бас мэдэхгүй. Монгол улсын анхны гэвэл жоохон сонион. Тэр үед нэрэндээ БНА үсэгтэй байсан. Одоо байхгүй. Тэгээд ч ИМ улсын Их Засаг хуулийг бас юугхийн. За мэдкү мэдкү. 


ЮУТАЙ Ч МАРГААШ АМРАХЫН МЭНД

Tuesday, November 23, 2010

Уучлаарай гэдэг үг утгаа алдчихсан хорвоо юу?

Уучлаарай гэдэг үг утгаа алдчихсан хорвоо юу?
Уучлаарай гэдэг үг удаа дараа алдахын илэрхийлэл үү?
Буруу үйлдлийн бамбай уучлаарай болж таарсан уу?
Бусдад нялзаах хор нь уучлалт болж илэрсэн үү?


Нэгэнт гарсан бөөлжис, нэмэгдэж цацагдахын утга юм уу?
Нэгэнтээ цацсан унгас, нэхэж холдохын үнэн юм уу?
Гэмтэн нь уучлалаар гэгээрч
Гэгээнтэн нь уучилж хохирдог хорвоо юу?


Хамгийн үнэтэй цагийг хүндлэхгүй атлаа
Хэргэм зэрэгтэй нь гэдийдэг нь ёс уу?
Өнгөн мөнгө шүтсэн өөрөө л сайн явбал
Өрөөл бусад нь хүртээлгүй нийгэм үү?


Бухимдал шингэсэн мөрөндөө
Бусдаас би хайр хүссэнгүй
Хэрээс хэтэрсэн уурандаа
Хэнээс ч би хүндлэл хүссэнгүй


Уучлаарай бамбайтнуудын өөдөөс
Ухаантан царайлж ганц үг хэлье
Уучлалт хүссэн үйлдэлд чинь
Унагахаас өөр шид алга

Sunday, November 21, 2010

Энэ хоёрыг харьцуулаад хар даа

ЭНЭ ДУУНЫ ҮГИЙГ САЙН СОНС



ОДОО ЭНИЙГ ҮЗ.



ОДОО ЮУ БОДОГДОЖ БАЙНА???

FUCK THE FUR? BUT I LOVE MONGOLIA LIKE FUR!!! ГЭХИЙМУУ ХАЙШАА ЕН?

Хамар ба унгас: 20 априйзм

Унгас гэдэг бол наад пяавны гүзээн доторхи лабораторид чинь идсэн хоол, уусан архинуудыг чинь хольж, задалж, нэгтгэж, нийлүүлэх химийн урвалаас илүү гарсан хорт хий юм гэж бодож байвал дутуу л байна. Энэ зүйлийн хамартай хорших харилцан хамаарлыг анзааран харах аваас, хүмүүн төрөлхтний үл ойлгох олон учгийг тайлах авай.


1.    Хамар бол унгасны байж болох тархалтын хэм хэмжээ юм.

2.    Хүн унгаж л байгаа бол түүнийг нь үнэртэх хамар байх нь чухал.

3.    Унгасны хольцыг шууд тодорхойлж болох цорын ганц эрхтэн бол хамар юм.

4.    Хамар бол унгасыг хянах нэг төрлийн хөшүүрэг юм.

5.    Хамарны хувьд олон төрлийн анхилуун үнэрийг улам илүү мэдрүүлэх зүйл нь унгас юм.

6.    Унгас нь зай л ижил бол хамрыг том жижиг, сайхан муухай, сайртай, сайргүйг эс харгалзан тэгш тархана.

7.    Хамар нь зай л ижил бол унгасны тархах хүрээ, үнэр, хольцын ялгааг бүрэн гаргана.

8.    Хүний унгас бусдад таашагдахын үндэс нь хамар юм.

9.    Хэрвээ хамар л хүлээн зөвшөөрөх юм бол унгах гэдэг үүрдийн таашаал мөн.

10. Уур бухимдлын үндэс нь унгас биш, хамар өөрөө байж болох

11. Хүн бүр унгадаг. Харин бусдын хамар дээр гэдэг нь тэнэг хэрэг.

12. Хүн бүрийн хошногонд унгас дүүрдэг. Хамар холдтол тэснэ гэдэг нь ухаантай хүний шинж.

13. Хамар бол унгасгүй орчинд амьдарч байгааг шүүх хамгийн эхний шүүгч.

14. Хэн олон хамарт унгасаа хүргэж байна, тэр үнэн тэнэг.

15. Хэн олон унгаснаас хамраа бултуулж байна, тэр үнэн агуу.

16. Дургүй хамар, унгасан хошногонд тэмүүлдэггүй.

17. Бусдын хамраас болж унгахгүй байх нь заримдаа тэнэг хэрэг.

18. Бага ч унгаж чаддаггүй хүнд том хамрыг сэтлэх чадвар үгүй.

19. Дараа унгая гэж бүү алгуурла. Хамар байсаар л байна.

20. Бусдын хамар дээр унгахын өмнө, ганцаараа байхдаа унгаад үз.

 

Thursday, November 18, 2010

Нэг догол мөр: Хүндлэл ба цаг хугацаа

Хүний алтнаас үнэтэй цаг хугацааг хүндлэхгүй байж, хүндлэл нэхээд байдаг нь миний ёс зүй, ёс суртахуун, зан суртахуун ойлгодоггүйн бас нэг жишээ юм. Хүндлэл гэдгийг гуйж авдаггүй л байлтай.

Нэг догол мөр: Алтнаас үнэтэй хүүхнүүд

Хүлээлт бол “waste time. Гулдмай алт хаяснаас ялгаа алга. Боловсон ёсонд хүүхнүүд 10 минут хоцрох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр хүүхнүүд алтнаас үнэтэй юм байна. Энэ үнэхээр үнэн гэж үү?

Нэг догол мөр: Секс

Секс бол давс. Тэр зөвхөн хайр хэмээх хоолонд байхдаа л амттай. Ихдэх тусмаа амт нь шорвог болж, бөөр давсаг гэх мэт шээсний системийн эрхтнүүдийн өвчнийг үүсгэнэ.

Tuesday, November 16, 2010

Нэг догол мөр: Шинэ бүхэн

Хүн бүрийн хувьд шинэ юм гэдэг нь амьдралынх нэгэн шинэ хуудсыг эхлэл байдаг. Шинэ ажил, шинэ хамт олон, шинэ байр, шинэ найзууд, шинэхэн эхнэр..

Нэг догол мөр: Хүү төрлөө

Мань мэтийг найз охины “Н” үсэг ч цээжилж амжаагүй байхад миний найз хүүтэй болчхым. Замбараагүй гэдэг нь. Бүр хоёр дох нь гээч. Яг ах шигээ эв нь эрүүл, сав нь саруул эвгүй нөхөр. Ээж нь дархлагдах стандартыг 66.(6) хувьтай биелүүлчихсэн байхым гээд “дархан бэр”-ийн утгыг тайлах гэж хэсэг ярилцав. Мммммммммммм Ернуул “Дархан бэр” гэдэг бол манай өвөг дээдэс ааштай хадмуудад зориулж “Том болоод наад гурван залуу чинь ээжийгээ өмөөрөөд яаж ч магадгүй шүү” гэсэн анхааруулсан утгатай цол болохыг мэдлээ. Зиа тэгээд аав ээж ах дүү нарт аз жаргалыг өчигдөр зөндөө хүсчихсээн. Одоо хүсвэл пологтоно. :D

Monday, November 15, 2010

Халуунтай байна.

Саяын хагас бүтсайны дээр нэгтхийг нэмчүүл сто амрах ч завгүй халуурлаашд. Гоёчимшиг. Завгүй байх чинь. Өглөө 8аас хуралтай гэхээр нь гүрийгээд гүйгээд ирсэн чинь хуролд орох хүмүүсээс 2хон нь байхийн. Надтай нийлээд. гээд бодоод байсан хурал гэж ер нь юу юм бол??? Олуулаа суугаад янз янзын асуудал хэлэлцдэг үйл явдал юм болов уу. Гээд бодохоор эртээр зах дээр оймсны үнэ өсгөх буулгах тал дээр 2 талаасаа хэлэлцэн тохирч байгаа 4 хүний үйл хэргийг хурал гэж авч үзэж болмой гээд бодохнээ нэг л биш ээ. Хурлын асуудал зорилготой байхымшиг. Тэгээд бодлоо маниас арай дээшээ, доошоо, тэг дундаа үеийн 3-аас, за болий, 2оос дээш тооны хүүхнүүд хэдэн пяав дундаа тавьчаад нэгнийхээ нөхрийг хэрхэх талаар хэлэлцэн тохирч байгаа нь хурал мөн үү. Хурал л байх даа. Түүнээс гадна нэг ахимаг байрын залуу, нэг жижкэн байрын охиныг хотел гэсэн адрестай байшинд дагуулж ороод, эсүүл дагуулж орхоосоо өмнө машинд ч юумуу хаа нэг газар хурал хийж бас болно. Тэгсэн нээрээ тохироо бүрдкү бол нэг нь цагаар нөгөө нь буудлын мөнгөөр шатах нь байна шд. Тэхээр машиндаа нэг нэгээр нь суулгажийгаал тохироол тохироол явчдаг байхдаа бодуул.

-          За чи дэндүү үнэтэй байна аа. Тэнд зогсжийгаа нэг мангар гоё том хөхтэй хүүхэн 10 гэжийхад чи юун 11 вэ. 8-аар явчийлдаа. Байгаа нь л 9 байна гэнгүүт нөгөөх нь
-          За би 2 хүүхдээ тэжээхгэж яджийгаа, танар бас хүнийг бодох хэрэгтэйшд.  Тэр чинь хүүхэдгүй болхоор зөндөө хүнтэй яваад эрүүл өвчтэй нь ялгагдахаад больцин, би бол эрүүл, чамд 9 байгаа гэж худлаа даа. Наа түрийвчээ үзүүлж тоолуул гээл.

Нээрээ тооллого гээд улс орон даяар сүрхий аян өрнөжийнаа. Айл айлын хаалга тогшоол ямар ямар адал явдал болжийгаа бол гэснээс жоохон гайгүй охидууд битий толуулаарай. Би бүгдий нь гэртээ толуулцийшүү. Зүүдэндээ л дээ. Сараа Нараа гээл... Тооллогын хомьсыхан сайн ажилжийгаа гэсээн. Зүүд хүлтэр тоолоол... нэг хүнийг 3-4 байрлал дээр бүртгээл. Тооллогын дараа МУ-ын хүн 10 сая. Па сүртэй уншигчджий шүү. Сүртэй сүртэй юм их болжийнаа цаагуур чинь. МАХН болоогчдыг дэмжээд баганергийноол нтр гэцэн МАН болгож цаг мөнгө цаашдаа хэмнэхээр болсон гэжийшд. Өнгөрсөн хоёр гурав дөрүүн долоо хоногт ажлаа хүлээлгэж өгнө гээд өглөө ёсөөс орой зургаа хүртэл ажлаад хорвоогийн со хачнаас бүр хоцрогдцом байнамшд. Албандаа шинэ дарга авч, нөгөөхий нь өөр албатай булуулдаж нтр. Эр эм дарга цэрэггүй дарга хүсэмжилдэг хорвоо доо. Хорвоо үнэхээр жижкэн юмаа. Машин нь хүлтэр багтку байгаагий нь 4хөн жижкэн уулыг сонгож аваал хархад шууд ойлгомжтой. Нөгөө жижкэн дөруун овоонд нь нэгч усны шувуу байдгүйн гачлантай. Тэхээр нөгөө залуус нь өвөлжингөө хүлээж хавар баясдаг халуун орныхны аюдгү кайфыг хүүхний гуянаас авдаг болжээ. Намар буцаж харав ирдэг гуя хаасуудаа гэж... Өө хурал дуусчиж. 

Friday, November 12, 2010

Яадгийм, Би хайрыг хэмжинэ

Яадгийм, Би хайрыг, Шаналж татсан тамхиныхаа хаясан ишээр хэмжинэ
Яадгийм, Би хайрыг, Уйлж ууж согтсон архины шилээр хэмжинэ
Яадгийм, Би хайрыг, Чиний төлөө үрсэн мөнгөний тоогоор хэмжинэ
Яадгийм, Би хайрыг, Чамайг үнссэн залууд хэлсэн хараалын үгээр хэмжинэ

Яадгийм, Би хайрыг, Унтаагүй хоносон шөнийн хулжсан нойроор хэмжинэ
Яадгийм, Би хайрыг, Хулжсан шөнийн бичсэн шүлгийн мөрөөр хэмжинэ
Яадгийм, Би хайрыг, Чамд бичсэн захидлын цаасны хуудсаар хэмжинэ
Яадгийм, Би хайрыг, Чамд гомдон унагасан нулимсны дуслаар хэмжинэ

Эхний хэсэг нь ч зэвүүн явлаа даа. Зав гарахаар үргэлжлүүлнэ ээ. Хурал дээр сараачсийн. 

Wednesday, November 10, 2010

Ж-Мобайль хол тасархай түрүүлэв буюу Банжиг араараа тавиулав

банжиг гэж ёстой хогийн сайт байна аа. Хэдэн болоогчид нь бичлэгээ тавихаа байж тэсэлгүй чалхгүйтээд болоогэр, гого нтр-ийн хүмүүсээс ТАВЬЧИЙЛДАА гэж гуйдаг болцийм бээшд. Энэ тэгээд араар тавилтынх нь нэг жишээнэлдээ. Хүүхнүүд эр нөхрөө ойртуулку байвал өөр хүүхнийг туршилтанд оруулдаг шиг л юм болжийнэ. Инкэд эрчүүл эхнэрээ ойртуулку байна гэж байдийм болуу? За ямар ч байсан энийг эрчүүлтэй бол Навчаа гээд, эмсүүдтэй бол Галдаа гээд учирчихдаг аль ч хүйсэнд төгс хувирах чадвартай нэг хүн гуйсийн. (Энэ өгүүлбэрийг бичиж суухдаа ямар азаар би түүнийг нь эрт мэдэв ээ гэсэн бодолд автаж суулаа) Зиа оршлыг дуусган өчилыг нь коопийдлоо.


Хэээрийн галуу нисэн үл хүрэх,хүрч мэдэх газарт гахай,тахиа,хоньны борц,лаазалсан үхрийн мах бүр нохойн  мах идэж гансран суугаа гарч каарт авахаасаа залхуурч байгаа хэмнэлт гаргаж хэдэн цаасаа ахиухан хураахыг хүссэн,Хүссэн цагтаа  Монголд гэртээ интнээтгүй найзыгаа унтаж байхад нь утасдаж сэрээх гаж таашаалтай,таашаалгүй  хэн боловч доорхи бичил харцуулалт судалгааг үзэхэд харамсахгүй бөгөөд хуулж аваад найз нөхөд нууц амраг онлайн танилдаа илгээхэд миний бие ч мөн үл хамармсах бөлгөө.  

Улс эх орон хөгжихийг хичээхийн хэрээр уцны үйлчилгээ үзүүлдэг пүүсүүд уралдан  доорхи үйлчилгээнүүдийг  нэвтрүүлсэнээс Үндэсний Ү Ж-Мобайль хол тасархай түрүүлжээ.

МОБИКОМ оо Чи Монголчуудыг шулж ханаагүй юу 
 Mobi@phone  Үйлчилгээ (7575хх хх) 20.000 

Кагёг
-Дансандаа 3.000 нэгжтэй
-Хугацаа 30 хоног 
-Урамшуулал байхгүй,Дугаар хадгалах болон нэгжээр цэнэглэхэд нэмэлт суутгалтай байна.

          Нэгж минутанд ярих үнэлгээ
Мобинетфон сүлжээндээ -6 
Мобикомын сүлжээ рүү -30 
Бусад суурин сүлжээ рүү - 20 
МЦХ орон нутгийн дугаар руу  -40 
Бусад үүрэн сүлжээ рүү  -50 


Нэгж хугацаанд ярих цэнэглэгч картууд
3000 карт - 3,000 тн 3.000 
5000 карт 30 хоног 3.000 тн 5,000 
10000 карт - 10,000 тн 10.000 
15000 карт - 15,000  тн 15.000 
20000 карт 90 хоног 14.000 тн 20,000

ЮНИТЕЛЬ
Myphone Үйлчилгээ (7708 хх хх)10.000 

Кагёг
- Дансандаа 10.000 нэгжтэй                            
- 30 минут сүлжээндээ үнэгүй ярих эрх Урамшуулалтай                            
- Хугацаа 30 хоног

         Нэгж минутанд ярих үнэлгээ
Сүлжээндээ 6 төг
Юнител 30 төг
МЦХ ба хөдөө орон нутаг,Мобиком, Скайтел, Жи-Мобайл, МЦХ гар утас50₮

Нэгж хугацаанд ярих цэнэглэгч картууд
10000 карт - 10.000 тн 10.000 


ЖИ МАБАЙЛЬ
G-10 Үйлчилгээ (98, 93хх хх)

Кагёг
-Дансандаа 5.000 нэгжтэй
-Хугацаа 1 сар
-Ж Мобайлийн сүлжээндээ үнэгүй ярих Урамшуулалтай.

             Нэгж минутанд ярих үнэлгээ 
Жи-Мобайл сүлжээндээ(98, 93) 0₮ 
Мобиком,Скайтель,МЦХ,Төмөр зам, Төрийн холбоо 50₮

Нэгж хугацаанд ярих цэнэглэгч картууд
10000 карт - 10.000 тн 10.000 

Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе.
Даанч тэр Ж-нь Навчаад хэдэн нэгж өгчихгүймдаа гэж

Tuesday, November 9, 2010

Нэг догол мөр

Цэцэрлэгийн насан дээрээ байхад ээжээсээ хол жил гаран болчихоод, гэнэт ороод ирэнгүүт нь яг нэг иймэрхүү болж билээ... Тийм. Би уйлсан. Санаж, бэтгэрч, тарчилж байснаа ч мэдэхгүй хүн асуухаар “санаагүй” гэж хэнэг ч үгүй хариулдаг ангаахай бага нас минь ...

Нэг догол мөр

Афоризм:

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог. М.Горький

Дүгнэлт:
bi nuhurtei huuhend durtai. hehe

Нэг догол мөр

Чингис хаан байлдан дагууллынхаа үед гадаадын цэргүүдийг ялтны зэрэглэлд хамруулан Торгуулийн суманд оруулж, довтолгооны урд гарган золиос болгодог байсныг баталж Чан овогтын хөшөө Цонжин болдогт байрлах нь... хэхэ

Эх сурвалж:  http://www.medee.mn/content/18547.shtml

Нэг догол мөр

Гадаа цас орж байна. Салхины аясаар хөвөн нисч, нүүрэн дээр буун хайлах тэр цас яг л та бидний хүүхэд нас шиг... Хөнгөн хөөрүүн, цагаахан бас хэнийг ч тайвшруулах шидтэй  хүүхэд нас минь хүний үгээр хөдөлж, газарт буун хайлах энэ цас шиг нэг л мэдэхэд замхран одсон gelee.

Haana hailj urssan ter huuhed nas??? Hel chi…

Monday, November 8, 2010

Бизнес санаа II


1.    Хятад улсад эр хүүхэд 4000$-д хүрч эм хүүхэд хөсөр хаягдаж байна гэнэ. Хөсөр хаягдсан хэдэн охиныг нь уулын агуйд хандивын мөнгөөр тэжээж байгаад насанд хүрэхээр нь нөгөө эрчүүлд нь заръя. Хятад хамт явах түнш хайж байна.

2.    Эхнэрээ зодох хэмжээний сэтгэл зүйн чадвартай урьд нь гэрлэж байгаагүй, ганц бие эрэгтэй хүн том толгойтой охинтой айлд хүргэн орж үйлчилнэ

3.    Аав болж амжаагүй байгаа эрчүүдийн үр тогтоох чадварыг шалгах оношилгооны аппаратны зориулалт бүхий эмэгтэйчүүдийг ажилд авна.

4.    Шинэхэн лам нарт маань зохиож өгч үйлчилнэ. Самбуу дайчи онден пурма сёочи хогдэ ёнду садьны чойжил дурма гэцэл палди

5.    Алтны уурхайнуудад илжиг олж өгч үйлчилнэ

6.    Царайлаг эхнэрээ урт удаан хугацаанд орхиж явах эрчүүдийн эхнэрүүдэд пластик хагалгаа хийж өгч үйлчилнэ.

7.    Ажлаа хийгээд гэртээ тогтохгүй байгаа эхнэрүүдийг жирэмсэн болгож, гэрт нь суулгаж өгч үйлчилнэ. Мөн эрэгтэй ажилтан, эмэгтэй хүний нөөцийн менежер шалгаруулж ажилд авна.

Нэг догол мөр

yu geech? tsarai muutai bsan ni deer uu medrel muutai bsan ni der uu gej? mongolchuud ene asuultiin hariug aaliguigees hamargui ni meer gedeg bj. bi hamargui hun harsan. aaligui bsan ni deer yum bna lee. teheer ene paradigm-iig arai tomruulchuul er ni tsarai muutai bsanaas medrel muutai bsan ni der gesen gargalgaa garch bna. Muu tsarai muutaa. hohoho

Нэг догол мөр

Миний 4 жил хэрэглэсэн чихэвч маань эвдэрч байна, масслаад байдаг болчихож. Өнгөрсөн энэ хугацаанд шинэ хуучин, сайн муу, сайхан муухай хичнээн олон дууг миний сонорт дамжуулж, баяр баясал уйтгар гунигийг минь хуваалцсан, чихэнд эвтэйхэн, дулаахан хуучин чихэвч минь... Насан туршдаа ханилсан хань нь хорт хавдар тусчихаад эмнэлгийн орон дээр үхлүүт хэвтэж байхад хүмүүст нэг иймэрхүү мэдрэмж төрдөг байх даа.

Нэг догол мөр

Бор дарсны амтанд
Бодол оюунаа чилээж
Бор зүрхнийхээ ганцаардлыг
Болор хундагатай хуваалцана

Нэг догол мөр

Би их жижигхэн эрхтэнтэй. Хөлийн чигчий хурууг угаасаа том байлгах гээд ч яахав дээ. Ямар гутлыхаа уртлын хоёр захыг цоололтой биш.

Sunday, November 7, 2010

Нэг догол мөр

Бүсгүй минь, Битгий санаа зов. Энэ ертөнцөд намайг харамлаж маажих, хүүхэн байтугай золбин муур ч байхгүй. Харин ч энэ нөгөө Чалватай явж байсан бүсгүй байна гээд хар муурнууд тойрч зугтаан, урдуур чинь өнгөрөх зовлон үгүй болно. :P