Tuesday, January 25, 2011

Ажлаас хоцорсон шалтгаан

Өглөө нэг гарыг мөргөж унагаад... Ухаан алдцан байхаар нь 70 давхар авч гараад нэг ухсан нүх байхаар нь хийгээд орхицон. Одоо ч амьсгал хураагаадаа хөөрхий. Тэр нүх ер нь хэнд зориулагдсан нүх байсийм бол? Арай сүүлд нь очоод нөгөө нөхрийг арай гаргаад шидчихээгүй байгаа, эсвэл зориулагдсан хүнтэй нь хамтад нь хэвтүүлчихсэн юм болов уу, Тийм бол ямар байрлалтай хэвтэж байгаа бол тэр хоёр? За гаргаад байсан ч тэр нөхөр газрын дээр, доор хэвтжийсэн ч ялгаагүй л дээ, надад. Харин тэр ухсан хүмүүст жоохон хүндрэл учруулчихсандаа уучлалт гуйхиймсан. Даанч танихгүй юм даа. Одоо очвол ч харьцгаачихсан байхдаа, яадгын бол? Хэлээд өх хүн байна уу?

Monday, January 17, 2011

Тамхинаас гарсан туршлагаас ...

Нэг том ажлын нэгээхэн хэсгийн ард гарчихаад л, “зиа” гэж ганц хэлээд л нэг сайхан сунайгаад л халаасан дахь хайрцагнаасаа нэг ширхэг янжуур сугалангуутаа, 00 орж сэнгэнэтэл уушиглан, хорвоо ертөнцийн түмэн бодисын тухай буман бодлоо хөврүүлэх гайхалтай сайхан мэдрэмжийг дахин дахин авч байхыг хүсвэл яг одоо тамхинаас гарах тухай бодлоо орхино уу. Гэхдээ бол тамхигүй амьдрал жоохон уйтгартай ч түүнээс илүү кайфууд зөндөө бий.

Би зүгээр л “Би ер нь ямар нэгэн юманд зорьвол, надад түүндээ хүрэх тэвчээр, сэтгэлийн хат бий юу?” гэдгийг л мэдэхийн тулд тамхинаас гарахаар шийдсэн. Өнөөдөр гарчихсан гэдэгтээ бат итгэлтэй байгаа болохоор дээр өгүүлсэн кайфаас ч илүү гайхалтай мэдрэмж төрж, бүх л хүсэлдээ хүрч чадах итгэл бий болж байна. Үнэндээ өнгөрсөн 20 жилийн амьдралдаа залхуугаасаа болоод дандаа урсгалаараа амьдарч ирсэн надад өнөөдөр өөртөө зорилго тавих, түүндээ хүрэх итгэл, бас урам зориг бий болсон. Ихэнх тамхичдын хийж чадаагүй тэр зүйлийг л хийсэн, хийж чадсаных нь цөөнх нь бие дааж хийж чаддаг тэр зүйлийг хийсэн болохоор.

Жоохон хувийн юм ярьчихав уу? Гэхдээ хэрвээ тамхинаас үнэхээр гарахыг хүсч байвал энэ мэт сайн зорилго хэрэгтэй. Надад л лав ихэнхи хүмүүсийн ярьдаг эрүүл мэнд, найз охин (эхнэр)-ы хүсэл, мөнгө нтр гэх мэт шалтгаан нөлөөлөөгүй. Ер нь яах юм. Тэртэй тэргүй 30 жилийн дараа гэхэд тархинаас чинь бусад бүх эрхтэнг чинь натив юм шиг солих хойно, хорвоод учирсан сэтгэлийн тэрхүү их том ховор сайхан цэнгэлээс татгалзах нь утгагүй хэрэг. Яг одоо тамхи тат. Тэр найз хүүхэн эхнэр нтр одоо хэн юм? Өнөөдөр уушгийг чинь, маргааш ходоодыг чинь чангалаад чи ямар ч кайфгүй амьтан болж хувираад амиа хорлох шатыг нэг биш нилээн хэдийг гишгэнэ. Угаасаа нийт тамхичдын дундах амиа хорлолтын хэмжээ, “онгон” уушигтнуудынхаас хамаагүй бага байдаг гэлцдэг.

Яагаад тамхинаас гарах ёстой тухай танилцуулж дуусуутаа яаж гэдэг асуултанд хариулъя. Ерөөсөө шууд боль. Эхний 48 цаг бол үнэн хүнд. Гэхдээ тэсээд л гар.

• Тамхигүй өнгөрөөсөн эхний 7 цагт амьралдаа их цөөхөн мэдэрч байсан “Бид 2 дэндүү эрт байна. ТЭВЧ” гээд хэлчихсэн шинэхэн найз охинтойгоо унтаж байгаа юм шиг мэдрэмж төрнө.

• 20 дахь цагаас аймар том гэмт хэрэг үйлдчихсэнийг маань мэдчихсэн ээж гэрээсээ өөр хаашаа ч явах газаргүй болчихсон намайг хүлээгээд сууж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлнэ. Эхлээд 4 дүгээр ангид хичээл таслахад, дараа нь 9 дүгээр ангид бааранд хоноод гэртээ харихад төрж байсан шиг чинь.

• Тамхи татаагүй 28 дахь цагаас тамхинд биш охинд дурласан бол мартахад арай амархан байхсан гэж бодогдоод бүх охидууд хөөрхөн харагдана. Нээрээ шүү. Энэ үед хууртав.

Зовлон үүгээр дуусахгүй. Тамхи татахыг л хүсэхгүй байгаа бол чамд хэд хэдэн орлуулах юм хэрэг болно. Нэг байвал бүтэхгүй. Дан чихэр идэхээр уруул хорсож хагарна. Дан бохь зажлахаар ходоод хонхолзож өвдөнө. Дан ус бүтэхгүй, дан ундаа ч бүтэхгүй, холиод л байх хэрэгтэй. Ходоод чинь чихэр, ус, ундаа, бохь, кофены микс болж хувирна. Гэхдээ гайгүй. Хоёрхон хоног. Энэ хоёр хоногт ажил хийнэ гэж битгий хүмүүст худлаа яриарай. Улс орон, пүүс компанийн томоохон ажил давхцуулах ер нь хэрэггүй. Гурав дахь хоногоос хааяахан нэг тамхи үгүйлэн, хоосон халаасаа тэмтчихээс өөр онцын сонин хүсэл төрөхгүй бөгөөд тэрхүү жижиг хүсэл нь ганц урт амьсгаадалтаар дарагдана.

Гэхдээ биеийн зовлон үргэлжилнэ. Нэг хэсэгтээ л цээж чинь задрахаа шахаж, толгой чинь өвдөнө. Хэрвээ зүрхний өвчтэй бол цаадах чинь дотроос чинь хатгаж, дарж маяглана. Кофеноос ч болсон байж болох юм. Гэхдээ л энэ зүйл явц 3 хоног үргэлжилнэ. Яг л энэ үед эхний хоёр өдрөөс ч илүү тамхи татах хүсэл оволзоно. Ганцыг л татчихвал зүгээр болчих юм шиг санагдана. Үнэн ч байж магад. Гэхдээ үүнийг л тэсч гарах хэрэгтэй. Ядаж байхад тамхинаас гарах тухайгаа хүн амьтанд хэлвэл ихэнх нь “Тамхинаас гар гар, тэр хогоор яадаг юм” гэж тамхинд орж байгаа хүн загнаж байгаа юм шиг урам хугална. Харин facebook, yahoo messenger арай дээр.

Энэ бүхнийг уншаад зүрх чинь үхэж байна уу? Харамсалтай байна. Бодит байдал нь л энэ. Гэхдээ чи хэрвээ над шиг зорилго тавьсан бол “ЧИ ДАХИАД НЭГ Л ТАМХИ ТАТЧИХВАЛ ХЭЗЭЭ Ч ХУВЬ ЗАЯАНЫХАА ЭЗЭН БАЙЖ ЧАДАХГҮЙ” гэдгээ сана.

Тэгээд л долоохон хоногийн дараа чи тамхичин биш. Уушиг чинь илүү уужуу болсон мэт санагдана. Хэрвээ ядаргаанаас болоод нойр чинь хүрдэггүй, хагас нойрмог амьдарч, толгой чинь өвддөг бол тэр зовлон байхгүй болно. Амралтын өдөр харин ч нэг өдөржин унтана даа. Би л лав сүүлийн 10-аад жил тэгж унтаагүй. Зиа тэгээд бусад үр дагаврыг та нар бараг мэдэж байгаа дөө. Хэрэгтэй гэвэл хоёр дох параграфын хоёр дох өгүүлбэрийг унш. Бүр гудамжинд таарсан шал танихгүй тамхи татаж яваа хүний өөдөөс нүүр бардам харж байгаад "Наад тамхиа хаяач" гэж хэлмээр санагддаг юм.

Зиа, Бүх хувь заяаныхаа эзэддээ амжилт хүсье.

Sunday, January 16, 2011

Ийм маягийн хайрын захиануудыг бичиж байсан байхым

НОЙМЕР НЭГ:

Зиа Захиа явлөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө

Ямар харсан биш, худлаа үнэн магтах гээд яахуу
Заавал учрах ёстой ч биш, эрээлж мэрээлээд ч яахуу

Шууд бичсээн.

Миний захиа таалагдах тэр нэгэн бүсгүй, суга цавиндаа ширхэг хар үсгүй, чанга гээч бөгстэй, амьсгаа дагах хөлстэй... Үүнээс илүү хувилбарыг үгүйсгэх үгүй зөвшөөрнө. Хүсэл тачаал хүрвээс хүлээх үгүй төхөөрнө. Хүсээд надаа хүрээд ирвэл, энгэр цээжээ дэлгий, хөхөн дээр чинь ягаарах, чимх товчийг чимхий. Ичимхий байх нь хамаа алга, хатуу юмыг тулга балга, халсан бие чичир салга, хэн хэний айдам алга. Үг дуусав

НОЙМЕР ХОЁР:

Хүмүүний орчлонгийн алив юмс үзэгдлийн жам ёсны хийгээд энх амгалан оршихуйн үндэс эрхэм дээд оюун эрдэм, элбэрэл энэрлийг үзэмж төгс биедээ шингээн, хаврын шөнө адил харанхуй замбуулинг гийгүүлэгч хацар гоо бүсгүй минь ээ.

Мөхөс дорд би бээр алтан шумуул, арслан барсын уянга найрагт, ам үл хүлээлгэх хүсэлтэн авч, ахуй оршихуйн хийгээд амарлингуй амгалан ёс төрт эрдэм номын сэжүүрт энэхэн үест хөтлөгдөн буй. Үүлэн заадас яран, үлэмж тэнгэрийг гатлан үзэмж төгс тантай үерхэн дотночлон уулзахыг үнэн зүрхнээс хүсэвч, алба богт айлдварт тушигдсаар асрах зүүдэндээ л үзнэм. Асралт ивээлт хайр энэрлийг тань авах мөчийг цагийг элээн хүлээсээр атга зүрх, балга цусандаа амьсгал тоолон шивнэх буюу.

Ариун сэтгэл арвин бодлыг анхааралдаа авах хүмүүний нэгэн хүсэл мөхөс хүмүүнд буй оюун төгс, үзэмж гоо хүмүүнд үлгэрчлэн татагдах ажгуу. Өрлөг хүмүүн та бидний борхон зүрх нэгэн хэмнэлээр цохилохуй үест гагцаар насыг барах их аюулыг эс ажран, атал хүмүүний жам ёсны дагуу үлэмжийн их чанарыг суулгаж, өрхийн галыг өрдөж, сэтгэлийн урсгалыг хүчлэхэд хэрэг буй.Өнө их хүслийг гүйцэлдүүлэх үйл хэрэгт үзэмсгэлэн төгс таны гэгээн мэлмий тусахуйяа цаашдын хэрэгт тусыг олох буюу.

Тансаг гоо танд мөргөн
Цахимж нэртэд дэвтэрлэсэн
Чалва Палва хэмээгч
Хан тэнгэрт санаатай
Халх нутагт гүйдэлтэй
Болоогч хэмээх овгийн
Гутгаар үеийн хөвүүн бөлгөө.

Tuesday, January 4, 2011

Найзуудаа дурсав


Миний амьдралын хамгийн анхны найзууд Төнкө, Магаа гэх хоорондоо нэг насны зөрөөтэй ах дүү хоёр байлаа л даа. Жинхэнэ нэр нь тэс ондоо. Бурхан яагаад ийм стрээнж никнэем заяацныг ёстой хэлж мэдэхгүй юм байна. Нөгөө Амбаа, Гомбоо, Маадгар нтр шиг гэр бүлээс гаралтай байж болох юм. Бас би тэдэнтэй яаж танилцсанаа мэдэхгүй. Ямартай ч бид намайг 5 дугаар ангиа төгссөний дараа хотод шилжиж ирэх хүртэл найз л байсымдаа найз. Ямар ч билээ баяраар тэдний гэртээ урьсийн. Угаасаа манай хажуу айлын 2 л доо. Тэр үед Дорноговьт напьлон тоортноос өөр бялуу гээд байх юм байгаагүй байх. Нэг бөөрөнхийг 3-уулаа хувааж идчихээд бөөлжлүү яалаа.
Бидний цорын ганц муудалцаж, бие биедээ тунирхах шалтгаан нь бидний сурдаг сургууль байлаа л даа. Тэд 1-р арван жилд, Би 2-р арван жилд сурдаг байлаа. Энэ хоёр сургууль аймагтаа л бүх юмаараа өрсөлддөг, хөлбөмбөгөөр бол El Classiko маягийн юм байлаа л даа. Угаасаа өөр сургууль ч байгаагүй. Гэхдээ энэ нь биднийг бүр мөсөн тангараг тасалгах том шалтгаан байгаагүй юм. Суралцмаар юм энэ Хоёр Солонгос бид нараас. Хамгийн сүүлд Магаатай 3 жилийн өмнө уулзсан. Их баярласан ч бид урьдынх шигээ байгаагүй юм лаа. Шилжилтийн нас яг таарсан уулзаагүй цаг хугацаа найзуудыг холдуулдаг уу?
            Сургуульд орсны дараа Түвшинбаяр гэдэг шав шар, нүдний шилтэй, одоо бодоход Ералаш маягийн бандьтай найз боллоо би. Түүнээс утасных нь дугаарыг асуухад тэр 393 гэж ширээн дээр мангар том биччихээд багшдаа загнуулж хамтдаа арилгаж байсан гэх мэт зөндөө л дурсамжтай үе маань 1-4 ангид байсан хэдий ч одоо болтол толгойд тодхон санагдаж байна. Халтар царайт гэх кино ид од болж байх үед Мигель Ангел хэнтэй ч билээ дээ Стерлитагаа “Минийх, Минийх” гэж булаацалдаж, зодолдож байхыг нь харчихаад бид хоёр ангийнхаа Сэлэнгэ гэж охиныг яг тэгж булаацалдаж байж билээ. Гэхдээ би тэр үед Сэлэнгээгээс болиод Сувдмаад хайртай болчихсон байсан л даа. Кино л дуурайсан болохоос. Одоо түүнийг хаана явдгийг мэдэхгүй ч хэзээ нэгэн цагт уулзах л байх гэж найддаг юм.
            5-р ангид ордог жилээ би нөгөө 1-р сургуульд шилжин суралцлаа. 6-р ангидаа хотод шилжиж ирээд СБД-ийн нэгэн сургуулийн сурагч боллоо. Шинэ зүйлд муухан дасдаг байсан юм уу даа. Нэг хэсэгтээ л найз нөхөд гэдэг зүйл байхгүй ихэд ганцаардсан даа би. Муу сурсан шалтгаан ганцаардлаас болдог ч магадгүй юм. :P
            6-р анги төгсөөд зуны амралтаараа буцаж аймагтаа очоод нагац ахындаа зурагт хэвтэж байсан чинь нэг хүн хаалга тогшоод намайг асуусан чинь 5-р ангид хамт сурч байсан ихрийн өрөөсны нэг нь байлаа. Ганцаардлын туйлд хүрчихсэн байсан би их баярласандаа. Бараг л намайг гэх найз нөхөдтэй байхын амтыг анх мэдэрсэн нь тэр байх. Түүнийг би найз гэж урьд нь бодож яваагүйдээ бүүр сүүлд жоохон хүн санаа суусан үедээ өөрөөсөө ичиж билээ. Таны үл хүндэтгэх, эсвэл тоодоггүй хэн нэгэн таны сайн найз ч байж мэднэ шүү. Эргэн тойрныхоо бүх хүнтэй хүндэтгэлтэй харьцаарай. Одоо түүнтэй уулзах юмсан. Тухайн үед Дорноговийн Цагдаагийн газрын даргын хүүхэд ч байсан билүү. Ямар ч байсан Эрдэнэбаяр гэдэг юмдаг. WANTED HIM!!!
            Гэр нүүсэн шалтгаанаар 7 ангидаа БГД-ын сургуулийн сургуулийн сурагч боллоо би. Ганцаардлын гүн хордлогонд орчихсон байсан би найз нөхрийн амтыг зуны амралтаараа мэдэрсэн болохоор ямартай ч найзтай болох зорилго тавьсан юм. Тэр үед одоогийнхоо найзуудтай танилцсан юм. Энэ нэг хэдэн бакалуудтай нийлэхийг хүсч байсан ч намайг анх тоохгүй анх яаж новширцгоож байсан гэж бодно. Би охины араас ч ингэж гүйж байгаагүй л дээ. Энэ нэг төрлийн дурлал уу нтр.Сүүлдээ зүгээр болсон л доо. Тэд цэцэрлэгээсээ эхэлж найзалсан найзууд. Надтай нийлээд 10. Ихэнх найзуудыг харахад хүмүүс ямар нэгэн сонирхол, үзэл бодол, ажил үүрэг зэргээрээ адилхан байхад энэ бакалууд тэд нараас шал ондоо л доо. Үзэл бодол, зан характер, сонирхдог спорт, сонсдог дуу, эзэмшсэн мэргэжил, тэр байтугай амьжиргааны төвшнөөр хоорондоо тэс ондоо 10 эр хүнийг 20 гаруй жил найзлуулсан зүйл яг юу вэ гэдгийг ёстой хэлж мэдэхгүй юм. Юутай ч одоо яагаад ч юм өөр хүмүүстэй найз гэж явахаар нэг л юм дутуу санагдаад байдаг. Тэр л байх...
            Дөнгөж их сургууль төгсөөд ромбоныхоо будгийг ч хатаж амжаагүй байхад би 3-4 хүнтэй нэг жижиг компанид ажилтан болж орлоо л доо. Одоо ч гэсэн тэндээ ажиллаж л байгаа. Надаас дор хаяж арав ах Дашка ах, Гани ах, Цо эгч нарыг би бас найзыгаа гэж боддог юм. Тэдний хажууд төө илүү пацаан би нэмэр болсон ч бай, нэрмээс болсон ч бай арав хүрэхгүй ажилтантай шинэхэн компанийг салбартаа тэргүүлэгч болгож чадсандаа. 3 жилийн хугацаанд. Одоо ч ажлынхаа хамгийн пацаан нь байгаа би “ах захаа алдсан хүүхэд” гэж хэлүүлэхийг ч тоохгүй тэдэнтэй пяав ууж, хүүхэн ярьдаг юм. Сайхан байдаг. Бэрхшээлийг нэгэн сэтгэлээр даван туулсан, нас албан тушаалын түмэн зөрөөтэй найзууд. Нас тийм чухал уу?