Thursday, May 26, 2011

Far Far Away


Үндэсний эмгэнэл гэж үндэсний эмгэнэлийг л хэлнэ. Тэрнээс хэн нэгэн хөдөөний нөхөр хотод ирээд Шангри-Лагийн уртлын пантаамд шээж байгаа нь одоо ярих гээд байгаа үндэсний эмгэнэлийн хажууд шар будаа, вольболын бөмбөг адил. Дунд ангид дэлхий нарыг ингэж харьцуулдаг байж билээ. Тэр үед “Аанха, Нар чи ийм том гэлүү?” гээд нөгөө вольболын бөмбөгий нь няц гишгэцэн бол... Нөгөө нэг кинон дээр голообус хагалдаг шиг... 

За тэр ч яахав. Хуучин зууны эмгэнэл. Гэтэл шинэ цагт түүнээс илүү эмгэнэл алсын алсын сумдуудад бий болсон байхым. Үнэхээр нүдээрээ хараагүй бол итгэмээргүй.
Суух хүн олдохгүй үеэлтэйгээ суучихсан хүнийг хараад буцаж хотод иртлээ шоконд байсан л даа. 8 есөн 100 км газар. Тэнд байсан хүүхдүүд нтр нээх сонин, Том том толгойтой. Алхаа малхаа бол яаж ч хичээгээд загвар өмсөгч болохооргүй. Зурагт үзэхээрээ бүгдээрээ нэг нэгнээ дагаал инээгээл байна. Зүгээр цагийн хүрд шд. Хотол олноороо өвс татцийм шиг. Ай яаяаяа. Харамсалтай нь иймэрхүү юм ганц сум сууринд байгаагүй юм. Цус ойртолт.


Тэгээд би ингэж бодсийн. Тэд нарыг жоохон юм үзүүлж нүд тайлуулъя гэж... Хүний хөгжил сан, хүний хөгжлийн жил мэл болохоор захын сумдын эрчүүдийг төсвийн мөнгөөр Тайланд, Макао аялуулж хүүхнүүдийн жииййййннннкэн амтыг мэдрүүлье гэж. Нутгийн хүүхнүүдээ тоохоо больчуул хоорондоо суух нь гайгүй болно биз. 

Хүүхнүүд нь яахын гэж үү? Баруун буланд бултаараа шамбааралдацгаагаад байгаа Хасагуудыг Халхын захын сумдад хуваан нутаглуулж цус сэлбэлт хийх хэрэгтэй байна. Очсон хүмүүст нь нөхөн олговор нтр олгох хэрэгтэй. Замын зардлы нь даая айн. Болно биз дээ. Яваагүйнуудынх нь үрийн сувгий нь боох хэрэгтэй байна. Халхтай суувал нээх нөхцөлөөр... За халхуудад ч адилхан. Гадаад явж иркү бол нээхгүй шүү гээд айлгачий.

Хүүхнүүдий нь бас тэнд нь үлдээчүүл болку ээ бас... Барьцаад унана... Тийм болохоор өрх бүрт 2 эхнэр хөтөлбөр хэрэгжүүлж хотод авчиръя. Нэгийг нь заавал захын сумдаас авсан байхаар хуульчилъя. Хотын хөөрхөн хүүхнүүдээ гэр цэвэрлэх, юм угаах хүүхэд тээх хүнд хүчир ажлаас чөлөөлж, кариер хөөх, байг гэхэд баар хэсэх зав олгоё. Гурван талдаа л хэрэгтэй яс юман дээрээ. 

За тэгээд бүгдээрээ амралтаа аваад тиймэрхүү газруудаар аялал зохион байгуулсан ч яахав. Зав зайтай нь очиж цус сэлбэе л дээ.

Friday, May 20, 2011

101 дэх бичлэг.

Үнэндээ энэ далматинтай хамаагүй л дээ. Хүүхдийн баярын тухай байгаам. 6 сарын 1. Жил бүлийн эл ӨДӨР-ийг БАЯР нэртэйгээр  хэдэн бацкаануудад чихэр авч өгч, парк дээр тоглуулах нь бүх нийтийн халамжийн бодлоготой агаар нэгэн буй тул эл өдөр паркийг хааж, түүц, дэлгүүрийг хаагууштай. Түүний оронд дараах ажлыг зохион байгуулууштай. 

1т. Цаана чинь хүүхдүүд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлээд байна. Иймийн тул Нарантуул дээр тэрэг түрэх, Барс дээр гурил үүрэх чадалтай ажилгүй залуусыг олж ажилд оруулаад тэдгээр хүүхдүүдийг зах зээлээс шахах хэрэгтэй. 

2т Хүүхэд олоогүй гэр бүл, эцэг эхээ олоогүй өнчин өрөөсөн хүүхдүүдийн дунд монита зохиоцгооё

3т. Хүүхдийн гэх тодотголтой байгууллагуудад аудит, баримтын шалгалтуудыг оруулмаар байна. Эднүүд ер нь бидний яагаад байна. 

4т. Хүүхэд төрөнгүүтээ Монгол улсын харъяалалтай байх эрхтэй тул орон бүрийг төрөх эмнэлгүүдэд ИБ-ийн хүмүүийг суулгая. Монголын үрс маш олон болог.

5т. Хүүхдийн наймаа газар аваад байгаа болохоор нийлүүлэлтийг өсгөж үнийг бууруулж наймаачдыг шахацгаая. Иргэн бүр нэг хүүхэд гадаадад гэдэг хөтөлбөрөөр.

6т.  Гэх мэтээр өөрсдөө нэг нэг ажил санаачлаад хийцгээгээрэй хүмүүс ээ. 

Би хувьдаа “Хүүхэд зодож байгаа хүн ийм муухай байдаг байх нь” гэдгийг харуулкээд Сүхбаатарын талбай дээр хүүхэд зодож, бичлэгийг нь бүх ТВ-ээр цацах гэж байна. Зодох хүүхэд л олдохгүй байгаа болохоос. Та нар өөрийн хүү, охин, дүү нараа явуулчаарай.  Төлбөр мөнгөө тохирч болийшд

Аа тийн, Эл өдөр архи зарахгүй тул санаачилсан ажлаа тэмдэглэхийн тул энэ сардаа багтааж нэг нэг шил юм үүцэлсүгэй. Тэвчээргүйтэж тэрнээсээ амсчваа!!! Жоохон чигсэн.... Хугас шил юм баяр тэмдэглэхэд муухай шүү.  

Wednesday, May 18, 2011

Тооны тухай

Тоо гэдэг тун золигийн бөгөөд туйлын харьцангуй ойлголт юм. Тэгсэн хирнээ ерөөс хүнээс огт салку. Тухайлбал Миний биед инглиш түвшингээ 100 болгох шаардлага тавьсан ч эхнэрийн түвшинг 1-ээс ерөөсөө хэтрүүлкү. Уг нь ард нь ганц ширхэг хоосон 0 тавьчмаар байгаа ч тэр нь өөрөө маш хорлонтой хоосон. Тэгж бодоод тэр 100-ийн уртлын 1-ий нь авчмаар байгаа ч ерөөсөө болдоггүй хогийн эд. 

Тоо гэж. Би ерөөсөө тоон дунд л амьдарч байна. Надаас шалтгаалку мөртлөө надад гүй ээ мөн их хамаатай маш олон тоо байна. Нийтийн тээвэрт нэг удаа шууд 300. Уг нөхрийн хэмжээ их юм шиг мөртлөө 76-ын хаана нь ч хүрэхгүй. 

1 гэж юу вэ? Орой болгон “Сто даврахгүй” гэдгийн ард хэлдэг тоо. Даанч энэ нь эцэст биш эхэнд байдаг болохоор цаашаа үргэлжлээл явчина.

2 гэж юу вэ? 

МА-НАЙ  У-ЛАС ХОЁР НАМ-ТАЙЙЙЙ
ХО-ЮУ-ЛАА НИЙЛ-ЭЭД НЭ-ЭГ АРГА-ТАЙЙЙ гэж...

3 гэж юу вэ?

МИ-НИЙ  ХЭЭМ-ЖЭЭ ГУРУУН ГҮРҮҮШИЙЙЙГ гэвэл яахуу. Хэхэ.
Гэх мэт тоо бүгд өөрийн өөрийн нилээдгүй онцлогтой. Цаашаа үргэлжлээд л байна. Үргэлжлэл бүр өөрийн онцлогтой. 1’300’000’000 гэдэг тоог мөнгөн дээр бол хүн бүр зүүдэлж хонодог мөртлөө хүн дээр бол үзэн ядаж хулжина.

Миний амьдрал яг одоо минимум 4 хагас, максимум 2 хагас гэсэн тоо хэмжүүртэй 2 зүйл дээр толгой гашилгаал суужийна гэснээс хагас гэсэн бас нэг ярвигтай тоо ч байна. Хоёрын хооронд юмаар яахуу гээд аваа хаячиж ерөөсөө болку. Жишээлүүл нэг хагас ерөнхийлөгч байна манайд... 
(үргэлжилж магадгүй)

Saturday, May 14, 2011

Хоёр эхнэртэй болмоор байна, дор хаяж

Алиахан хөөрхөн хүүхнүүд минь. Битгий гомдоорой. Таанууд бас бод л доо. Эрчүүд бид чинь эрт цагаас энэ цагийг хүртэл залуу нас, гоо үзэсгэлэнг хамгийн чухал шалгуураа болгож, ирж таануудынхаа мөнгийг баахан уруулын будаг пүүдрэнд үрүүлчээд УХААНТАЙ БАЙНАА. ТЭГЖ ГЭНЭДКҮ ЭЭ гээд тоохгүй байвал бас л онцгүй биз дээ.

Чингис, Хулан хоёр яалаа даа. Их Засагт *2 эхнэртэй болж болку ээ* гэцэн байсан бол бас л айн. Чингис бол тэгээл өдийд дор хаяж 4 эхнэр сольцон айн. Бөртэ бол Онон мөрний адагт амьдрагч 4 хүү 1 охинтой өрх толгойлсон эмэгтэй л болийшд. Юун Мингаа, Пүрэвсүрэн.

Таанууд болохоор эрчүүддээ таалагдах гэж нүүрэн дээрээ нүүр зурж болдог. Биднүүд та нарт таалагдах гэж эхнэрээ солих ч эрхгүй. Шударга бус байгааз дээ энэ чинь. Ер нь бол 2, 3, 4 эхнэр авахы нь хуулиар хориглоцон болохоор л маний цагийн эрчүүл адлагджийшд.

ЭРЧҮҮДЭЭ ТЭМЦИЙ. ШУДАРГА БУС БАЙНА. ЧИНГИС ЮУ ЕН? ЧАЛВАА ЮУ ЕН? АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨ. ТЭГШ ЭРХ!!! ОЛОН ЭХНЭРТЭЙ БОЛОХ ХУУЛЬ ГАРГА. 76-ААААА

Ер нь тэгээд амжилттай яваа МОНГОЛ эр хүн бүрийн ард ухаалаг МОНГОЛ бүсгүй бий... нь үнэхээр л үнэн юм бол эрчүүдийн ард илүүдээд байгаа эмсүүдээ хуваарилж өгөөд зөндөө олон Чингистэй болж бас болжийшд. Та нар минь бүгдээрээ ухаантай шүү дээ. Жоохон шаналгаа л болохоос. Эцсийцст Монгол улс л хөгжийшд

Monday, May 2, 2011

Эмч нартаа баярлалаа

\Төрөөд 14 хононгуутаа л сахилгагүйтэж гүйж байгаад тархиа хөдөлгөцөн зус байгаам би. Тэр үеийн эмч нар ч гэж эмч нар. Буруу оношлоод хүндэрсээр хүндэрсээр ой гаран настай болтол ДОХ-оос бусад бүх өвчинг тусгасан байгаам. Тэгсэн чигсэн одооо амьд мэнд яваа миний миний хар толгойд болоо бөгөөд ор мөргүй эмчилж өгсөн бүх эмч нартаа баярлалаа. Намайг эдгээх гэж хотоос хүртэл эмч очиж байсан гэдэг шүү.

Мөлхдөг байхдаа эмээгийнхээ цүнхнээс пеницилинийн шилтэй даралтны эм авч уучаад нохой болж хамаг амьтан хазалж самардаж галзуурч байхад эмчилж өгсөн эмч нарт баярлалаа. Жоохон үлдэцтэй ч гэсэн яахав дээ. Хааяа шөнө орой арга тасарсан үед ямар нэгэн юм руу шээж байгааг эс тооцуул блогоо гөтлөөд яаавжил байна.

Өсвөр настай байлаа би. Ганц удаа гудамжинд гутга өшиглөж тоглоод эмлэгт цусаа садруулан орж ирснийг эс тооцуул би тун томоотой хүүхэд байсым шүү. Тэр үед миний хатуу хөтүү арьсыг мэс заслын зүү даахгүй ганц гатгаал муруйгаал... Намайг оёход 3-р эмэлгийн бүх зүү дууссан байх өө бараг. Тэрийгээ үл хайрлан бүгдийг нь дахин ашиглалтгүй болгож оёж өгсөн эмч нартаа баярлалаа. Уг нь ганц нэгээр нь дахиж хүн оёсон бол аштай юу даа тэ.

Харин тэр үед та нар мэдээ алдуулагч дээрээ жоохон новширсон л доо. Тэр тарчлаан одоо болтол зүрх зүсжийнэ. ий аажуу. Тэгсэн чигсэн би юу ч санаагүй шүү. Харин тэр жоохон илүүдэл арьс сахны хэсгээс гэрлүүгээ авч яваад ажлаас чинь халуулах шахсанд уучлаарай. 3-р эмэлгийн лабартоорийхоон. Өөр хүмүүст захихад эмч нар биенээс чинь ямар нэгэн юм тасдаад авчуул битгий өөр тийшээ авч яварай. Гар чинь загатнаад байсан ч үлдээдэг юм шүү.

За тэгээд хоолойны мах авч өгсөн тэр эмч, дадлагын оюутан охин 2-т бас баярлаж байгаа. Чи хөөрхөн охин байсан шүү. Одоо ч жинхнээсээ эмч болоо доо.

Өөр нэг эмч найзтайг эс тооцуул өөр ямар нэгэн эмч нартай өөр ямар нэгэн харилцаанд оржийсноо ерөөсөө санаку вайнөө