Saturday, August 14, 2010

Алуун жилийн дулсамж

Алтгаагийн алуун жилийн дулсамж бичлэгийг уншаад асал ихээл нулимс асгалан цулхилан гийнаж, хатаж гундсан хацал даган улссан шингэн зүйл кийбоолдог дээл асгалч нэгэн товчлуулыг эвдсэн агаад та бүгд ямал үсэг эвдэлснийг анзаалсан бизээ. Алтгаа хэмээх нэгэн иргэнээс кийбоолд төлүүлэхээл шийдхийн сацуу адил сэдвээл өөл агуулгатай бичлэг хийе ээ.
Алуун жилийн дулсамж. Энэ чинь халин зүгээл ч юм уу. Гэхдээ л дэмий гэж бодогдон цаашид латин P үсэг оллуулан бичхээр шийдлээ.

1994 оны намар. Б.Жавхаа гэх жижигхэн бор банди хөдөө хоёр орчим жилийг өнгөрөөгөөд ирэхэд (Ёооё. Эвдэлхий үсэл ямал их явжийна аа) цэцэрлэг хэмээх сургуулийн өмнөх боловсролийн байгууллага суралцагсдийн нэрнийхээ лийстээс гасчихсан байсан агаад түүний ачаар би бээр хамгийн анхны 9 сарын 1-нийг 2 дугаар ангиасаа үзсэн болно. Явдал учир яасныг доор өгүүлье.

Багаасаа аз эз нь шовойсон тэрээр хөдөөг мал маллахын сацуугаар, дэнгийн гэрэлд эрдэм номыг үзсээр Монгол хэлний 35 үсэг холбон уншиж сурсан байсан нь гагцхүү манай одоогийн эрдэмтэн мэргэд лугаа адил. Түүний гучин таван үсэг холбон унших зам та бүхний заримынх нь санах Эвтэй дөрвөн амьтантай Цагаан толгойн номноос эхэлсэн түүхтэй. Уншиж бичиж сурсан зам төдийлөн дардан байгаагүй бөгөөд Х-А-В, Х-А-В гэж үсэглэсэн үгээ дээрхи зургийг нь харан “гөлөг” хэмээн хашгирах, солгой гарын улмаас үгийг үргэлж буруу талаас нь бичих зэргээр амьтан хүнд ад шоо үзэгдэн, элэг доог болж байсан авч, бага насны хүүхдэд баймгүй хэрсүү ухаанаар тэр их зовлон бэрхшээлийг комсомолын гишүүн шиг сөрөн гарсан бөлгөө. Эрдэм мэдлэгээ ээжийн захиа, нэвтэрхий толиор цаг л гарвал баталгаажуулж байсан нь түүний нөр их хөдөлмөрийг илтгэнээ.

Аруун сард харж асрах хүнгүй 6-7 орчим насны сайртай хацартай хүү багшийн ажилтай ээжийгаа даган сургууль дээр нь очин багш нарын өрөөнд байрлах “Багш бол энэ ертөнцийн хамгийн ариун нандин мэргэжил юм” гэх утгатай Ленин багшийн үгийг уншаад хүүхдэд хайртай тэр хэдэн хүүхнүүдийн сэтгэлийн утсыг хөндөн байж, сургуулийн босго алхуулах шийдвэрийг мөн л нөгөө ижийгээрээ гаргуулан цагаан цамц улаан галстук, хар өмдтэй сурагч хэмээх том хүн боллоо. Ооё.

Нээрээ л лаг том болсийм шиг санагджийсийм чинь. Яахийн. Энэ чинь Дорноговь Сайншанд суманд өрнөж буй үйл явдал. Тэгээд л холбоон дээр очоод л гуруун ноймрийн 1 м.кв хэмжээтэй жижигхэн өрөөнд ороод хотод байдаг хамаатан садан ах эгч нарт бүгд рүү утсаар ярьж хэлж байлаашд.

Тухайн үед хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага төдийлөн сайн ажилладаггүй байсныг нуух юун. Учир юу гэвээс ар гэрийн шахалтаар багаас дадсан солгой гарыг баруун гар болгох хүн хүчир ажилд ханцуй шамлан оров. Сумтай саарал үзгээр солгой гараар бичихэд цамцны ханцуй цэнхэртэж, бичсэн үсэг балардаг байсны гайгаар тэр. Гэвч үргэлж үнэн ялдгийн үлгэрээр буцаад солгой болсон бөгөөд цамцны ханцуй, хатаагүй бэхний асуудлыг хялбархан шийдсэнээр үл барам баргийн хүн үл уншиж ойлгохуйц гирафит гэдэг фоонтоор насан туршдаа бичдэг болсон эхлэл тавигдснаараа туйлын ач холбогдолтой цаг хугацаа байлаа.

Сурагч болоод 2-3 жилийг ардаа орхитол ангийн нэгэн бандь “Хүн нас бараасай. Гоё бөөрөнхий махтай хоол иднэ” гэх үгийг сонсоод асар ихээр жигшин зэвүүцэх агаад хоёрхон хоногийн муудалтыг насны юм шиг санан тангараг тасалж байсан түүхтэй. Энэ түүний хамгийн анхны бөгөөд эцсийн ч байж болох бие дааж хийсэн ухаантай зэвүүцэл байлаа.

Монголын нийт сурагчдын 90 гаруй хувийн хийдэг 1-4 дүгээр ангидаа тасралтгүй тав сурах амжилтыг давтахын зэрэгцээ 5 дугаар ангиа сургууль болон ангиа солив. Өст хүн өлийн даваан дээр гэгчийг амьдралдаа анх удаа үзсэн нь энэ. Тодруулбал хонхийг дарж дутааж, охидыг нь олон удаа үйлуулж байсан доод давхрын Цолмон эгчийн шавь боллоо. Аз болж тэрээр дээрхи асуудлуудад төдийлөн фокус өгөөгүй юм. Түүний дөрүүн жил дараалан тав сурсан амжилт шинэ сургууль, шинэ үнэлгээ, шинэ багш, шинэ сэрэл мэдрэмж (энэ талаар дараагийн өгүүлбэрт) –ийн харгайгаар Вэ гэх болов. Сэрэл мэдрэмж гэснээс дунд ангид орсон миний нүд эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаж хардаг болсноос гадна эмэгтэй хүнийг царайлаг, жирийн, царай муутайгаар ангилж, нас ойролцоо хүмүүстэй цэц мэргэнээ булаалддаг болов. Түүний хажуугаар ангийнхаа 5-6 охинд нэгэн захидлыг нэрийг нь л солин бичсэн байсан бөгөөд өгч амжилгүй ар гэр, ах эгчдээ баригдан насны онигоо эхэлсэн түүхтэй.

Хүний нүүр харах аргагүй болсон тэрээр богоонд суун Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд СБД-ийн нэгэн сургуулийн сурагч болов.

Гэр нүүсний дээр нийтийн тээвэрт төлөвшөөгүй гэх шалтгаанаар БГД-ийн сургуулийн сурагч болов.

Сургалт сайтай сургууль нэрийдлээр ХУД-ийн сургуулийн сурагч болов.

Дунд сургууль төгсөв.

Бичлэг төгсөв.

Sunday, August 8, 2010

Үрийн суваг хийгээд түүний ач холбогдлын талаархи лекц

Сүүлийн үед алив зүйлсийн ач холбогдлын талаар нилээн өргөн ухаарах болсны хоёрдох илрэлээ сийрүүлж суух зуур урьд бичсэн ёс бус агуулгатай зүйлийн ач холбогдол нь гэнэ гэнэ ухаан сууж байгааг минь илтгэх мэт бөгөөд энэ өгүүлбэрийг бичиж дуусахын алдад золбин нохой, зоогийн газрын жоомны ач холбогдол тархинд зурсхийсэн болно.

Жич: Дээрхи сунжирсан урт өгүүлбэр бичиж байх хоорондоо агуулгаа мартсан бөгөөд үргэлжлүүлэн бичихийн тулд гарчгаа эргэж харсан болно.
Жич: Дахиад харав. Аан тийм үрийн суваг.

Ер нь бурхан гэгч ухаантан дэлхийг дөрвөн цагт багтаан бүтээсэн гэх агаад үрийн суваг гэх нарийн ширийн зүйлүүдийг үл мартсан нь үнэхээр бахдам ажгуу. Эс тэгвээс хүн төрөлхтөн бид бээр яахын 7 тэрбум шахаж ээж болсон дэлхийгээ зовоох билээ. Хөөрхий тэр ээж. Анхны би болсон Адам, Евад үрийн суваг байгаагүй бол тэр хоёр тэр янзаараа хиймлээр үр тогтоох аргыг нээж үл чадах байсан нь тодорхой. Яг л 40 сая малтай Монголчууд бид махнаас гарах шахах энэхэн үес мэт. Нээрээ тэр махны асуудал шийдэгдээсэй гэдэг итгэж байгаа тул нилээн хэдэн жилийн дараа энэ бичлэгийг анх унших хүмүүст шууд ойлгоход нь зориулж 2010 оны Наймдугаар сарын 8 гэж тодотгоё оо.

Сперматоцойд, өндгөн эсийн дунд хирэндээ л ложистикийн үүрэг гүйцэтгэх үрийн сувгийн ач холбогдлын талаар цааш өгүүлье. Энэ нь бол эр хүний бэлэг эрхтэн, эм хүний умайн хүзүүг даган байрлах нарийхан суваг бөгөөд яг л төмөр зам шиг. Аз болж түүнд өргөн нарийн цариг байхгүй ээ. Байсан бол хүн төрөлхтөн бид цариг таарах хосыг хайн явсаар яг л манай Таван толгойн асуудлыг шийдвэрлэх мэт насыг барах байсан биз ээ. 2 хосын аль нэг талд ашиггүй байх явдал бийсэн бол хохирогч нь хүүхэдтэй болохыг хүсэгч байсан байх биз ээ.

Дахиад цааш нь үрийн сувгийг үл ашиглах нь буюу хиймэл үр тогтоолтын талаар авч нэгэн догол мөрийг бичье ээ. За энэ аргаар бол манай монголчууд шиг цөөхөн бөгөөд ядуу ард түмэн үрсээ олон болохыг мөрөөдөөд ч хэрэг үгүй биз ээ.  Чухамдаа энэ нь одоогийн манай боловсролын салбар шиг мэдлэгийг шууд хүргэж байгаатай адилхан америкчууд бол мэдлэгт хүрэх аргыг зааж байна гэдэгтэй адилхан юм. Тодруулбал Америк эрчүүд  Сперматоцойдоо шууд аваачаад өндгөн эстэй нийлүүлэх биш, түүнд өндгөн эсэд хүрэх замыг зааж өгдөг ажээ. Энэ нь хэмнэлттэй бөгөөд үр дүнтэй арга гэдгийг дээр өгүүлсээн.

За та бүгдийг үрийн сувгийн талаар бага сага ч болов ойлголттой болсон болов уу гээд дараах асуултуудыг асууя аа гэтэл нээх сүрхий асуултууд яг одоо толгойд орж ирсэнгүй.

А&Х

Муусайн чөтгөрийн хүүхнүүдийг нүцгэлжийгаад үнэний нь яриулнаа

Бурхан мурхан бол магтаал нтр-т нээх дуртай бишийм байлээшд. Үнэн ч тэгдиймүү худлаа даруухан царайлдиймуу бүү мэд. Харин манай хүүхнүүд болбоос хүнд сайхан харагдаж магтуулах сто дуртай гэжуугаам даа. Чөтгөрөө чөтгөр... ямар сайндаа нөхрийнхөө араас сүүдэр мүүдэр гээд дагуул залгаад эр хүйстэй бол эм хүйстэй хүний дагуул гэдгийг зуун хувь баталгаажуулчихжаагаам даа.

За тээд идээний дээд, эдийн дээдийг тэдэл хүртийшдээ. Муу эрчүүдвол тэдний гүслий нь биелүүлкээд бар ч царайлна, мустанг ч царайлна, илжиг ч харагдйишдээ. Энийг сонссон биддээ.

За тээд цаадуул чэн хүүхэд төрүүлэх эрхэм үүргийг авуутаа жирэмсэн үедээ амрах, маамаалсныхаа дараа амрах нтр гээл бөөн цалин тэтгэлэгтэй амралтууд авцан нтр. Муу эрчүүдэд нь хүүхэд хийснийх нь төлөө ажлынхаа хажуугаад цалингүй эхнэрээ асрах гээд шинэ үүрэг авцан нтр. Тэгэнгүүтээ хүүхдээ хар гээд цэргээс 2 жил чөлөөлж нтр. Тэрий нь майр их юм өгцийм шиг бодож нтр. Болимоориймдөө. Ернуул гайгүй ааштай ЖА-гаас, гайтай ааштай эхнэрийн хажууд бурхан ш дээ. Мэджаагааз дээ.

За тээд тэр баяр маяр нтр гээд муу хүүхнүүдэд чэн цалинтай амрах өдөр зөндөө зөндөө. Маарт гээдэл, хүүхдийн баяр нтр гээл. Хөөрхий тэр хүүхдүүдээс баяры нь бас шэерлээд авчихжуугаам даа. Муу эрчүүдэд бол тусдаа баяр нтр не шдээ. Цэргийн баяр гэнгуут шууд дарамтлаастай. “Цэрэгт явсан уу чи” гэж мэгээд л...  Цэрэгт яваагүй бол тэмдгэлкү нтр гэж үнэд ороостой. Цаагуураа цаадуул чэн бол мөнгөө нарийлаад тэмдгэлмээргүй хандлагатай. Түүний нь дагаад муусайн эрчүүд горьдлогийн нүдээр хараастай, тэр өдөх хүүхнүүдийн хөдөлгөөнийг нүд салгалгүй дагаастай нтр. Тэгсэн эх үрсийн баяр гэнгүүт хүүхнүүд чэн баталгаатай баярлкайд 18 хүрүүтээ хүүхэд гаргаж нтр.

Аавуудын өдрөөр ядаж амарч үзхийнсаан. Цалингүй ч яахуу дээ. Энэ чэн тэгш эрхтэй нийгмийн байгааздээ.

За тээд тэр холбоо молбоо гээд эрчүүдийн нийлжуугаад поольтох бүлгүүд майр майр. Статистигийн газрын даргийг загнажуугаад оюутны нийт тоог тавиад эмэгтэй оюутны тоог тавиулцан нтр. Хоёр тоог хооронд нь хасаад эрэгтэй оюутан гээд биччихэд яахуу энчодоо.
Тэгэнгуут зарим эрчүүд сүүлийн үед эмэгтэй болж жүжгэлжийшд. Нээрээ гамбууш сто супер санаа хийсийшүү. Цаадхад чинь нээрээ цэргийн зарлан ирдэг болуу? Маартаар баярладаг болуу яадийм бол. Мэдкүиз? За ямартай ч олон залуу араас нь санаа хулгайлсан даа.

Нээрээ хувирах гэснээс эрэгтэй хүнийг хунт нуур бүжиглэнгүүт цаад хүүхнүүд чэн савж унатлаа инээшд. За тэгээд жоохон эм характер гатгангуут дураз нтр гээд шууд дарамталжийгаам чэн сто нээрээ. Эмсүүд эр болонгуут “өө сто муухан эрээс дээр шүү” нтр гээл пиаваар дайлаал, архи уулгаал...

За тэээд үнэд орор зөндөө шалтгаан байна дөө. Эмс садарлуул улс мөхнө гээл хөөрхий тэр эрчүүдийн сэтгэлд шууд юм хийчжаагаа байхгүй юу. Хөөрхий эмэгтэйчүүдэд гэрлэх хүн олдку байна гэсэн, яг яс юман дээрээ цаадуул нь Солонгос загас хэрчээд суугаад байдаг айн. Тэгээд хүүхэдтэй болоод тэтгэмж нтр нэхээл... ууг нь ховрын бараа үнэтэй гээл эрчүүд тэн дээр жинхэнэ зөв стратээг барих байсийм байхгүй юу. Муу хүүхнүүд үнэн чөтгөрийн дээр цаад эрчүүдэд чэн олигтой холбоо нтр цөөхөн л дөө.

Сто нээрээ....