Энэ долоо хоногоос ярианы хичээл орж эхлэв. Багш нь нэг ийм туранхай өндөр шар залуу бий. Жинсэн өмдөн дээр сороочиг өмсөөд зангиа зүүчихдэг. Зангианых нь үзүүр хүйснээс нь нэг сөөм дээш байдаг. Нөгөө Үл мэдэх шиг. Стиль нь байх шиг байгаан.
Монгол хэл таг. За тэгээд маниус ойлголцох гэж алийшд. Тэр хичээл бол 100 хувь боди лангуаж. Бүх биеэ ашигладгийн. маргааш нь хамаг бие шал хөндүүр болно гээл бодчих.
Сүүлийнх нь хичээл нэг ёс журам, соёл нтр-тэй холбоотой хичээл. Даалгавраа хийгээгүй болохоор нээх сайн санахгүй байна өө.
Ямартай ч гудамжинд таарсан хүүхнийг шууд үнсэж болохгүй байх тухай асуудал нь “etiquite” –ийн асуудал болохыг бодит жишээн дээр тайлбарласан нь туйлын таатай байлаа. “Etiquite” нь нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, customary гэдэг нь тухайн нэг орон нутаг бүлэг хүмүүсийн соёлоос шалтгаалсан зүйл гэдэг ялгааг мэдэхийн тулд тэгсэн хэрэг. Сольчихсоэ байж магадгүй шүү. Өөрслдөө бататгаарай. Энэ 2ыг ялгах нь миний хувьд шинэ жолооч баруун зүүн гараа ялгаж сурахтай адилхан байна.
Бас соёлын нэг асуудалд table manners буюу хоолны соёлын тухай орно. Энэ талаар болох болон болохгүй үйлдлийг мөн л эмэгтэй хүний гарыг атгах гэх мэтээр биечлэн үзүүлж ойлгосон нь сайхан байлаа.
Taboo буюу бүдүүлэг үйл хөдлөлийг ойлгосноо илэрхийлэхдээ манай ангийн нэг сонин эгчийн өөдөөс fuck you гаргаж тайлбарлав. Үнэн кайфтай. Энийг offensive-тай ерөөсөө андуурч болохгүй. Энэ нь арай зөөлхөн. Жишээлбэл хүний зургийг зөвшөөрөлгүй авах орно гээд л нэг хөөрхөн охины зургийг утсан дээрээ хадгалчихсан гэж байгаа гэж...
За тэгээд ярьвал culture literacy гэдэгт impolite гэж нэг юм бас бий. Энэ ч тодорхой дөө.
Энэ долоо хоногт нэг иймэрхүү л сонинтой, хэлний курсээр...