Thursday, March 17, 2011

Тест

Тест. Анх энэ үг арван жилд сурч байхад үгсийн санд нэмэгдэж байлаа. а-аас г, д, е хүртэл дугаарласан зүйлсээс зөвийг нь олдог гэхээр тоглоом гэмээр ч шиг хирнээ дараах үнэлгээгээ харахаар там мэт санагдана. Гэхдээ жоохон сэргэлэн байвал овоо хийчихээр эд. “Жирэмслэлт, БЗХӨ-өөс сэргийлэх хамгийн сайн арга юу вэ?” гэсэн асуултанд толгойгоо эргүүлж байхдаа доодор асуулты нь уншингуут “Бэлгэвч бол...” гэж байх жишээний. Гүй ээ би энэ эрүүл мэндийг хичээлд ямар сайн байгаа вэ? Яг энэ алдахаа шахсан цор ганц тестийг хүртэл санаж байдаг.

Дараа нь найз охинтой болсныхоо дараа “Хөөх энэ яадаг халууны шил вэ?” гээл хоёр дох утгыг мэддэг болсонсон.

Одоо бодох нь ээ Тест гэдэг бол ямар юмны гүйцэтгэл, үр дүнг шалгадаг хэрэгсэл төлий л эд. Тухайлбал тэр дээр дурьдсан ердийн бус халууны шилийг бол нэг бол гэмт хэрэг хийж үү? гэдгээ шалгаж болно, эсвэл хүссэн зүйлээ хийжүү гэдгээ бас шалгаж болдог хоёр талтай эд.

Хэрэгсэл шүү дээ хэрэгсэл.

Байшин барьчихаад өөрөө амьдрахуу? Өөр хүнд зарах уу? гэдгийг мэдэж болдог ачтай буянтай эд.

Ардын элчийн Ариунаа гэх харц гаралтай, бэлэвсэн эм бол тестгүйгийн улмаас хүүхдийнхээ хөлөө угаасан голын тэг доор нь нүүрээ угаажээх. Манай томчуул бол тэр байтугай юмаа угаагаал дараа нь усаа ганц тестлээл дээрээс үү? доороос уу? гэдгээ мэдчихэж байна. Энэ мэтчилэн зарим нэгэн тестүүд сүрхий үнэтэй байдаг бол маний үеийн залуус орой үдэш охинтой танилцахаараа нэгэн насны ханиу? нэгэн цагийн ханиу гэдгийг өөрсөддөө тааруулаал хэмжчихддэг хялбархаан тестүүдтэй бол охид нь харин арай нас ахиухан нэгнийг мөн тэгж хэмжинэ. Авдаг юм нь л өөр болохоос.

Зочид буудал, саун, массаж болон бусад олон нийтийн үйлчилгээний газрын үйл ажиллагааны чанарыг “танайд тусгай үйлчилгээ бий юү? гэсэн цорын ганц асуулттай энгийн тестээр шалгаж болж байхад шинэхэн хүргэн бэрүүдийг бол “Чи байртай юу?” гэсэн энгийн сайхан асуултаас эхлээд “Танайх хэр мөнгөлөг айл уу?” гэсэн нилээн пирснаал шинжийн асуултаар дуусах сүрхий олон асууллтай тестээр шалгана.

Чалва миний хөдөлмөрийн бүтээмжийг сард хэдэн бичлэг блогтоо хийв гэдгээр нь дүгнэдэг бол цалингийн цэсээ арай өөр тестээр хэмжихсэн.

Wednesday, March 16, 2011

Хулгайн түүх

Би түүхий маханд учиргүй дуртай хүүхэд байж билээ. Ээжийгээ хоол хийж байхад хэрчсэн махнаас нь сэмхээн атгаал гүйчихдэгсэн. Нохой шувуу биш өөрийгөө л хооллох гэж. Тэр дундаа бууз, хуушуур, баншны амтлаад тавьчихсан мах бол ярих юм биш. Одоо орох болов уу? Хуулиар бол булаалт, дээрэм, хулгүй гэсэн ухагдахуунд бүрэн хамаарна.


Эмээгийн авдар гэхээр гэрийн хоймор дох чихэр боовоор дүүрэн эрээн модон сав хүн бүхэнд төсөөлөгдөнө. Минийх ч бас. Харамсалтай нь тэр доторхи чихэр боов хүүхэд бидэнд зориулагдах нь нэн ховор. Аз болж Талх Чихэр компани Бүржмэл гэж зүйл хийдэг байсансан. Оюун санааг эс тооцвол нас биед хүрсэн би пяав мяав л голдуухан сонирхдог болсон тул одоо хийдэг эсэхийг нь мэдэхгүй юм. Тэр зүйл набор хэлбэртэй дөрвөлжин цаасанд хайрцаглагдаад тун ядруухан боолтоор боогддог нь эмээгийн авдрыг нэвт харах бүхий шид суусан тав зургаа эргэм насны хулгайч пацаанд туйлын аз тохиосон үйл явдал юм. Эмээгийн эзгүйд авдрыг нь онгойлгоод саахраар гадарласан мармеладнаас пологдотлоо идээл буцаагаад боочихно. Хөөрхий тэр эмээ хичнээн хүнд хоосон хайрцаг өгч явуулсан бол. Гүэ одоо манай Засгийн газар, Алтны компаниуд нэг иймэрхүү байгаа байх.

Би гэдэг эрдэм номонд авъяасгүй золиг л доо. Бага ангид найзынхаа зохион бичлэгийг хуулж байгаад нэрийг нь сольчихолгүй “Намайг Жаргал гэдэг” гэж хуулаад үхтэрээ загнуулж билээ. Оюуны хулгайнхаа шийтгэлийг овоо хүртсээн би. Бусад нь яадаг бол?

Дунд ангид анх архи уув. Найзынхаа гэрийг эзгүйчилж, гэрт нь байсан канистер гэх цагаан хуванцар саван дах архины хагасыг авч уугаад үлдсэн дээр нь ус хийчихэж билээ.
- Гүй ээ наадах чинь эсээд гараадас яг хуучиндаа оччино мэдүү
!!! Хөөрхий, яасан гэж исэхэв дээ. Гэнэн тэнэгхэн найз минь.

Ахлах ангид  дэлгүүр их явна. Бусдын завгүй, дүүгийн багыг далимдуулж гүй ээ мөн олон удаа хариулт унагасансан. Манай гэрт дэлгүүр явах тэндер нэг иймэрхүү маарктай үргэлжилнэ. Бас болоогүй ээ. 10 хил төмс ав гэвэл 9 хилийг аваад нэг хил төмсний мөнгө унагаана шүү дээ. Аз болж гэрт хил байсангүй.  Хяналтгүй улсад зам, гүүрийг муу барьж мөнгө унаадаг шиг л...

Бодоод үзэхэд идеал болон материаллаг өмчүүд байх ёстой эзэндээ байхгүйг хулгай гэх нь тул түүхий махны түүх ч хулгайн тод жишээ. Баншны гурил дотор чихилдэн чанагдаж байх учиртай махнууд Чалва хүүгийн гэдсэн дотор түүхийгээрээ бөнжигнөн боловсорч байх нь дансанд бичигдээгүй мөнгөний тоотой л адил. 

Sunday, March 6, 2011

Маартын наймны тухай

Намайг битгий хайрла, Бүсгүйчүүд.
Нас дээр гарлаа, Өөр хүн ол.
Царайлаг төрөх ямар хэцүү юм бэ, Чөтгөр алгад. 
Надад найдах хэрэггүй ээ, Би хүний хүн

Зиа хүүхнүүдийг энэ шүлгийг уншаад юм юм бодоод байж байх хооронд нь эрчүүддээ хэдэн үг бичье. Хүүхнүүд та нар битгий уншаарай. Эрчүүдийн яриа юм.

Зиа маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох нь ээ. Тэгэхээр энэ хэдэн хүүхнүүдэд эрхийг нь эдлүүлэх нь байна. Юуны өмнө бүгдэд Ц битмийн авч өгөөрэй. Эрүүл амьд явах эрхийг нь хамгаалж байгаам. Нэг уутыг аваад хуваагаад өгчихсөн дөө ч яахав дээ. Зарим нь пологтож магадгүй. Гэр орны чинь эмийн сангаар хаяг аддрессгүй эрээвэр хураавар ганц нэг эм явж байвал кармаалчаарай. Нийлүүлээд тэнцүү хуваагаад тараагаад өгчих. 
Юуных ч байсан цаадуул чинь баярлаал уучихна.

Зарим нэг хүүхнүүд эрхээ мэдэхгүй байгаа байх. Хэдэн эрх нийлүүлээд коопийдоод таньдаг хүүхнүүд рүүгээ мэйлдчихээрэй. Эрхийнхээ өдөр “эрхээ” мэдэж байгаадаа тэд туйлын их баярлах болно. Зарим нэг хүнд бол тусад эрх гээд үүрэг өгч болно. Дараа нь бидний овоо ажил хөнгөлөгдөнө дөө.

Нэг диктафоныг олж аваад нэг нэг минут үг хэлүүлээд тэрийг нь биччихээрэй. Үгээ хэлэх эрх нь юм. Тэрнээс илүү цаг чамд хайран. Аа Хальсгүй байсан ч  яахав дээ. Цаадуул чинь онгойлгож үзэх биш. Улаан товчин дээр нь дараад л хангалттай.

Янз бүрийн СНС сайтууд дээр бүлэг үүсгээд эккаунт нээгээд өгчихөөрэй. Олон автортой блог байсан ч болно. Эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж бидэнд баярласнаа илэрхийлэг.

За, тэгээд манай хүүхнүүд ажил хөдөлмөрт хамгийн дуртай тул бусад нь тус тусынхаа ажлыг сайн хийгээд бүсгүйчүүдээ баярлуулаарай.

Өөр онцын зүйлгүй.