Намтрын товчоон



Тэрээр аргын тооллын нэгэн 1900 наян хэдэн онд төржээ. Төрөөд 14 хоноод эмлэгт хэвтсэн бөгөөд ой гаран настай гарахдаа байж болох бүх амь тариаг өөр дээрээ туршиж амжсийм.

Дөнгөж мөлхөж сурсныхаа дараа пинцлийний шил дүүрэн даралтны эм уугаад галзуурч нохой болон гэр тойрон хуцаж мөлхөж хүн амьтан хазалж байсан нь хүүхэд хөлд ороогүй ч тархинд үзэж харсан зүйлийнх нь төсөөлөл буудаг гэдгийн бодит баталгаа болжээ.

Нэг удаа тэр насанд хүрцэн байсийн. Тэр үед антвиоткинд хордож хамаг бие дээгүүрээ улаан улаан өнгөтэй юм тууруулж байснаараа эм тан хэрэглэх тун дургүй болжээ.

Түүний дараа тэрээр хөлөндөө бага зэргийн хагалгаа хийлгэсэн бөгөөд түүний хатуу хөтүү арьсыг мэс заслын зүү нэг хатгаад л муруйж байхад новкийны үйлчилгээ дуусч, тэрээр мэдээ алдуулагчгүйгээр мэс засал хийхэд ямархуу байдаг талаар шинэхэн эмчийн бодит туршилт болсийм.

Одоо түүний хэрхэн боловсорч байсан талаар өгүүлье. Нэгэн жижигхэн бор банди хөдөө хоёр орчим жилийг өнгөрөөгөөд цэцэрлэг хэмээх сургуулийн өмнөх боловсролийн байгууллага суралцагсдийн нэрнийхээ лийстээс гасчихсан байсан агаад түүний ачаар Жавхаа пацаан хамгийн анхны 9 сарын 1-нийг 2 дугаар ангиасаа үзсэн болно.

Явдал учир яасныг доор өгүүлье. Багаасаа аз эз нь шовойсон тэрээр хөдөөг мал маллахын сацуугаар, дэнгийн гэрэлд эрдэм номыг үзсээр Монгол хэлний 35 үсэг холбон уншиж сурсан байсан нь гагцхүү манай одоогийн эрдэмтэн мэргэд лугаа адил хүнд бэрх түүх эхэлсэн байхым. Түүний гучин таван үсэг холбон унших зам та бүхний заримынх нь санах Эвтэй дөрвөн амьтантай Цагаан толгойн номноос эхэлсэн түүхтэй. Уншиж бичиж сурсан зам төдийлөн дардан байгаагүй бөгөөд Х-А-В, Х-А-В гэж үсэглэсэн үгээ дээрхи зургийг нь харан “гөлөг” хэмээн хашгирах, солгой гарын улмаас үгийг үргэлж буруу талаас нь бичих зэргээр амьтан хүнд ад шоо үзэгдэн, элэг доог болж байсан авч, бага насны хүүхдэд баймгүй хэрсүү ухаанаар тэр их зовлон бэрхшээлийг сөрөн гарсан бөлгөө. ооё

Эрдэм мэдлэгээ ээжийн захиа, нэвтэрхий толиор цаг л гарвал баталгаажуулж байсан нь түүний нөр их хөдөлмөрийг илтгэнээ.

Ийнхүү явсаар тэрээр аруун жилийн таван сургуулийн долоон ангийг их сургуулийн хамт стандарт хугацаанд төгсөж чадсан нь даралтны эм ууж галзуурч байсан хүний хувьд томоохон амжилт болсийм.

Хээлтэй хулгана алж гэдсий нь задлах, акуурамнаас нь загас гаргаж тэвчээрий нь шалгах, тотьны хүзүү хугалах, шувууны сүүдэрт өндгөнд сүүрдээ тусгах, таван давхраас шидэж тавхайг нь задалсан муураа шатааж алах, гөлөг дүүжлэх зэрэг үйлдэлдээ хэзээ ч нүд анивчиж байгаагүй тухай тэр өөрөө барин тавин ярьдаг.

Түүний эсрэг хүйстнээ сонирхох инстийкт гурудгаар ангид эхэлсэн ба тавдугаар ангидаа ангийхаа 5-6 охинд адилхан захиа өгөхөөр бэлтгэж байгаад ар гэрийхэндээ баригдаж байж. Уг захианууд эзэддээ очоогүйд тэр одоог хүртэл баярладгийм.

Саяхан тэрбээр хоёрын хүрдийг ор тас мартсанаараа гоо үзэсгэлэн оюун ухаан хоёр нэг дор оршин байдаггүйн бодит жишээ болжээ. За энэ арай дэнднээ. Тоглосийн.

Түүнийг дөнгөж мэдээ орж байхад Монгол улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан тул түүний тархинд энэ тухай амплаагед дурсамж түй ч байхгүй. Гэхдээ ирэн 6 оны сонгуульд ээж ах 2-ыгоо МАХН-д саналаа өг гэж ятгаж байсан нь Марксизм, Ленинизмын үзэл санаа мэдээ ороогүй хүний тархинд ч ямархуу нөлөөлж байсныг ил тод харуулнаа.

Нэг хагсайны өглөө нэгэн халзан толгойтой махлаг эрийн талаар эмгэнэл зурагтаар гарч байсныг хараад ээжийгээ сэрээж байсан нь тэрээр хар багаасаа улс төрийн туйлын идэвхитэй амьдралаар амьдарч байсныг гэрчилнээ.

Тэр хүн бол Жавхаа өдгөө гайхамшигтай гэж хүлээн зөвшөөрсөн Монгол хэлний 30 орчим үсгээр кибэр хэмээх хоосон ертөнцөд бусадтай ярилцах боломжтой болгосон гэх мэт хэвийн тогтоцтой нийгмийн үндэслэгч байсым.

Жавхаа пацаан Цагаан морин жилд мэдээ орох нь битий хэл буузны түүхий мах хулгайлж идэхээс өөр хийх ажилгүй байсныхаа төлөө өмч хувьчлалаас хоцорч өнөөдөр өдрийн хоолны мөнгөгүй байгаа ч өөрийнхөөрөө байлаа гэж шоронд хорьчихдоггүй эрх чөлөөг өгсөн болохоор хэдэн халтар луйврын хувьцаанаас илүү өмч гэж ойлгож явдгийг энд дурдах нь зүйтэй. Аая.

Тэр ч утгаараа Жавхаа нь эсэн бусын мэйл явуулах, үсээ ургуулах, болон бусдын дүгнэдгээр ёс бус агуулгатай зүйл бичих туйлын дуртай нэгэн бөгөөд түүнийх нь төлөө түүнийг соёлгүй, ёс зүйгүй гэж байгаа хүнийг тэр огтхон ч тоодоггүй. Уг нь тоохыг хүссэн ч гэсэн сайн ойлгодгүй болхоор өөрийнхөө ойлгох тэр замаар л явжийгаа гэнэ.

Характрийн хувьд доголдолтой байж болох ч этикийн хувьд асуудал арай гайгүй гэдэг нь түүний бусдын амьдралыг шүүх жийййййнкэн дургүй зангаар илэрнэ.

Тэрээр одоо өөрийн болоог, бусад олон нийтийн вээб сайт гэх хиймэл орон зай, шугам сүлжээг ашиглан таны хөлс даасан духны урдуур хэн нэгний бичвэр, үг, үйл, зураг хөрөг, вийдо гэх мэтийг хүлээж авч, дамжуулж, бүтээж байгааг та таашгүй. Тэр өөрөө ч тэр нь хэний урдуур явжуугааг мэдэхгүй ч зав л гаруул ашигласаар л, явуулсаар л байгаа.