Sunday, August 8, 2010

Үрийн суваг хийгээд түүний ач холбогдлын талаархи лекц

Сүүлийн үед алив зүйлсийн ач холбогдлын талаар нилээн өргөн ухаарах болсны хоёрдох илрэлээ сийрүүлж суух зуур урьд бичсэн ёс бус агуулгатай зүйлийн ач холбогдол нь гэнэ гэнэ ухаан сууж байгааг минь илтгэх мэт бөгөөд энэ өгүүлбэрийг бичиж дуусахын алдад золбин нохой, зоогийн газрын жоомны ач холбогдол тархинд зурсхийсэн болно.

Жич: Дээрхи сунжирсан урт өгүүлбэр бичиж байх хоорондоо агуулгаа мартсан бөгөөд үргэлжлүүлэн бичихийн тулд гарчгаа эргэж харсан болно.
Жич: Дахиад харав. Аан тийм үрийн суваг.

Ер нь бурхан гэгч ухаантан дэлхийг дөрвөн цагт багтаан бүтээсэн гэх агаад үрийн суваг гэх нарийн ширийн зүйлүүдийг үл мартсан нь үнэхээр бахдам ажгуу. Эс тэгвээс хүн төрөлхтөн бид бээр яахын 7 тэрбум шахаж ээж болсон дэлхийгээ зовоох билээ. Хөөрхий тэр ээж. Анхны би болсон Адам, Евад үрийн суваг байгаагүй бол тэр хоёр тэр янзаараа хиймлээр үр тогтоох аргыг нээж үл чадах байсан нь тодорхой. Яг л 40 сая малтай Монголчууд бид махнаас гарах шахах энэхэн үес мэт. Нээрээ тэр махны асуудал шийдэгдээсэй гэдэг итгэж байгаа тул нилээн хэдэн жилийн дараа энэ бичлэгийг анх унших хүмүүст шууд ойлгоход нь зориулж 2010 оны Наймдугаар сарын 8 гэж тодотгоё оо.

Сперматоцойд, өндгөн эсийн дунд хирэндээ л ложистикийн үүрэг гүйцэтгэх үрийн сувгийн ач холбогдлын талаар цааш өгүүлье. Энэ нь бол эр хүний бэлэг эрхтэн, эм хүний умайн хүзүүг даган байрлах нарийхан суваг бөгөөд яг л төмөр зам шиг. Аз болж түүнд өргөн нарийн цариг байхгүй ээ. Байсан бол хүн төрөлхтөн бид цариг таарах хосыг хайн явсаар яг л манай Таван толгойн асуудлыг шийдвэрлэх мэт насыг барах байсан биз ээ. 2 хосын аль нэг талд ашиггүй байх явдал бийсэн бол хохирогч нь хүүхэдтэй болохыг хүсэгч байсан байх биз ээ.

Дахиад цааш нь үрийн сувгийг үл ашиглах нь буюу хиймэл үр тогтоолтын талаар авч нэгэн догол мөрийг бичье ээ. За энэ аргаар бол манай монголчууд шиг цөөхөн бөгөөд ядуу ард түмэн үрсээ олон болохыг мөрөөдөөд ч хэрэг үгүй биз ээ.  Чухамдаа энэ нь одоогийн манай боловсролын салбар шиг мэдлэгийг шууд хүргэж байгаатай адилхан америкчууд бол мэдлэгт хүрэх аргыг зааж байна гэдэгтэй адилхан юм. Тодруулбал Америк эрчүүд  Сперматоцойдоо шууд аваачаад өндгөн эстэй нийлүүлэх биш, түүнд өндгөн эсэд хүрэх замыг зааж өгдөг ажээ. Энэ нь хэмнэлттэй бөгөөд үр дүнтэй арга гэдгийг дээр өгүүлсээн.

За та бүгдийг үрийн сувгийн талаар бага сага ч болов ойлголттой болсон болов уу гээд дараах асуултуудыг асууя аа гэтэл нээх сүрхий асуултууд яг одоо толгойд орж ирсэнгүй.

А&Х

4 comments:

  1. hello my friend! warm greeting ^^!
    your blog looks nice 0_0

    by the way,
    if you need to find unique fonts, you can go to our website.

    best regards;

    ReplyDelete
  2. hahahaha, practical explanation abt anatomy good on ya

    ReplyDelete
  3. тэнэг гаруу

    ReplyDelete