Saturday, August 14, 2010

Алуун жилийн дулсамж

Алтгаагийн алуун жилийн дулсамж бичлэгийг уншаад асал ихээл нулимс асгалан цулхилан гийнаж, хатаж гундсан хацал даган улссан шингэн зүйл кийбоолдог дээл асгалч нэгэн товчлуулыг эвдсэн агаад та бүгд ямал үсэг эвдэлснийг анзаалсан бизээ. Алтгаа хэмээх нэгэн иргэнээс кийбоолд төлүүлэхээл шийдхийн сацуу адил сэдвээл өөл агуулгатай бичлэг хийе ээ.
Алуун жилийн дулсамж. Энэ чинь халин зүгээл ч юм уу. Гэхдээ л дэмий гэж бодогдон цаашид латин P үсэг оллуулан бичхээр шийдлээ.

1994 оны намар. Б.Жавхаа гэх жижигхэн бор банди хөдөө хоёр орчим жилийг өнгөрөөгөөд ирэхэд (Ёооё. Эвдэлхий үсэл ямал их явжийна аа) цэцэрлэг хэмээх сургуулийн өмнөх боловсролийн байгууллага суралцагсдийн нэрнийхээ лийстээс гасчихсан байсан агаад түүний ачаар би бээр хамгийн анхны 9 сарын 1-нийг 2 дугаар ангиасаа үзсэн болно. Явдал учир яасныг доор өгүүлье.

Багаасаа аз эз нь шовойсон тэрээр хөдөөг мал маллахын сацуугаар, дэнгийн гэрэлд эрдэм номыг үзсээр Монгол хэлний 35 үсэг холбон уншиж сурсан байсан нь гагцхүү манай одоогийн эрдэмтэн мэргэд лугаа адил. Түүний гучин таван үсэг холбон унших зам та бүхний заримынх нь санах Эвтэй дөрвөн амьтантай Цагаан толгойн номноос эхэлсэн түүхтэй. Уншиж бичиж сурсан зам төдийлөн дардан байгаагүй бөгөөд Х-А-В, Х-А-В гэж үсэглэсэн үгээ дээрхи зургийг нь харан “гөлөг” хэмээн хашгирах, солгой гарын улмаас үгийг үргэлж буруу талаас нь бичих зэргээр амьтан хүнд ад шоо үзэгдэн, элэг доог болж байсан авч, бага насны хүүхдэд баймгүй хэрсүү ухаанаар тэр их зовлон бэрхшээлийг комсомолын гишүүн шиг сөрөн гарсан бөлгөө. Эрдэм мэдлэгээ ээжийн захиа, нэвтэрхий толиор цаг л гарвал баталгаажуулж байсан нь түүний нөр их хөдөлмөрийг илтгэнээ.

Аруун сард харж асрах хүнгүй 6-7 орчим насны сайртай хацартай хүү багшийн ажилтай ээжийгаа даган сургууль дээр нь очин багш нарын өрөөнд байрлах “Багш бол энэ ертөнцийн хамгийн ариун нандин мэргэжил юм” гэх утгатай Ленин багшийн үгийг уншаад хүүхдэд хайртай тэр хэдэн хүүхнүүдийн сэтгэлийн утсыг хөндөн байж, сургуулийн босго алхуулах шийдвэрийг мөн л нөгөө ижийгээрээ гаргуулан цагаан цамц улаан галстук, хар өмдтэй сурагч хэмээх том хүн боллоо. Ооё.

Нээрээ л лаг том болсийм шиг санагджийсийм чинь. Яахийн. Энэ чинь Дорноговь Сайншанд суманд өрнөж буй үйл явдал. Тэгээд л холбоон дээр очоод л гуруун ноймрийн 1 м.кв хэмжээтэй жижигхэн өрөөнд ороод хотод байдаг хамаатан садан ах эгч нарт бүгд рүү утсаар ярьж хэлж байлаашд.

Тухайн үед хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага төдийлөн сайн ажилладаггүй байсныг нуух юун. Учир юу гэвээс ар гэрийн шахалтаар багаас дадсан солгой гарыг баруун гар болгох хүн хүчир ажилд ханцуй шамлан оров. Сумтай саарал үзгээр солгой гараар бичихэд цамцны ханцуй цэнхэртэж, бичсэн үсэг балардаг байсны гайгаар тэр. Гэвч үргэлж үнэн ялдгийн үлгэрээр буцаад солгой болсон бөгөөд цамцны ханцуй, хатаагүй бэхний асуудлыг хялбархан шийдсэнээр үл барам баргийн хүн үл уншиж ойлгохуйц гирафит гэдэг фоонтоор насан туршдаа бичдэг болсон эхлэл тавигдснаараа туйлын ач холбогдолтой цаг хугацаа байлаа.

Сурагч болоод 2-3 жилийг ардаа орхитол ангийн нэгэн бандь “Хүн нас бараасай. Гоё бөөрөнхий махтай хоол иднэ” гэх үгийг сонсоод асар ихээр жигшин зэвүүцэх агаад хоёрхон хоногийн муудалтыг насны юм шиг санан тангараг тасалж байсан түүхтэй. Энэ түүний хамгийн анхны бөгөөд эцсийн ч байж болох бие дааж хийсэн ухаантай зэвүүцэл байлаа.

Монголын нийт сурагчдын 90 гаруй хувийн хийдэг 1-4 дүгээр ангидаа тасралтгүй тав сурах амжилтыг давтахын зэрэгцээ 5 дугаар ангиа сургууль болон ангиа солив. Өст хүн өлийн даваан дээр гэгчийг амьдралдаа анх удаа үзсэн нь энэ. Тодруулбал хонхийг дарж дутааж, охидыг нь олон удаа үйлуулж байсан доод давхрын Цолмон эгчийн шавь боллоо. Аз болж тэрээр дээрхи асуудлуудад төдийлөн фокус өгөөгүй юм. Түүний дөрүүн жил дараалан тав сурсан амжилт шинэ сургууль, шинэ үнэлгээ, шинэ багш, шинэ сэрэл мэдрэмж (энэ талаар дараагийн өгүүлбэрт) –ийн харгайгаар Вэ гэх болов. Сэрэл мэдрэмж гэснээс дунд ангид орсон миний нүд эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаж хардаг болсноос гадна эмэгтэй хүнийг царайлаг, жирийн, царай муутайгаар ангилж, нас ойролцоо хүмүүстэй цэц мэргэнээ булаалддаг болов. Түүний хажуугаар ангийнхаа 5-6 охинд нэгэн захидлыг нэрийг нь л солин бичсэн байсан бөгөөд өгч амжилгүй ар гэр, ах эгчдээ баригдан насны онигоо эхэлсэн түүхтэй.

Хүний нүүр харах аргагүй болсон тэрээр богоонд суун Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд СБД-ийн нэгэн сургуулийн сурагч болов.

Гэр нүүсний дээр нийтийн тээвэрт төлөвшөөгүй гэх шалтгаанаар БГД-ийн сургуулийн сурагч болов.

Сургалт сайтай сургууль нэрийдлээр ХУД-ийн сургуулийн сурагч болов.

Дунд сургууль төгсөв.

Бичлэг төгсөв.

10 comments:

  1. tsaashaa dursamj bhgui yu? ntr

    ReplyDelete
  2. hehe, chi neeree bichih gej savaachihiin bn l daa! uneheer sonirholtoi bailaa. er n gants neg PR bas baina aa bn kk. unen urgelj yalah boltugai gej...

    ReplyDelete
  3. Facebookiin chini and bn. lagiimoo, dursamj ihtei hehe.. aluun jil ch goyo baijee

    ReplyDelete
  4. @Anonymous1: Tsaashaa daraa urgeljluulneee.
    @Anonymous2: Tand l so bsan bol boloo doo,
    @Gegeen; Tani dursamjiig yain guitseh bilee. gehdee l aluun jil geheer uuliin elhgui helee zajilzjuugaaz :D

    ReplyDelete
  5. tsaashaa urgeljlel deer ni bi garah yum baina . Hurdan bicheeree buun bayar unsh naa . Nz ni hehe

    Angiin andaas ni

    ReplyDelete
  6. Үргэлжлэлийг нь ер нь төлбөртэй бичнээ. Мөнгө өг. хэхэ

    ReplyDelete
  7. Я.Борчулуун гэх Миззурийн их сургуулийн пр lektesee end tawchih bolno bizdee
    blogtoo

    ReplyDelete
  8. laag bichij bgaad genet zalhuurtsiim uu haashaain. esvel tsaashaa urgeljleh tuuh n budilaantai bolchvuu heheh

    ReplyDelete
  9. ooriin soliorliin zam deer bsan ni hamagui deer yamar musein uzmer tv iin hotlogch bish dee sanal niilj bna aa

    ReplyDelete
  10. Па. мундаг намтартай жаал байх нь. хэхэ

    ReplyDelete