Saturday, October 30, 2010

Монгол нэрийн гарал үүслийн тайлбар толь №2

1.    Сүх: Хүн ер нь эхнэр, зэвсэг хоёроосоо өөр юуг хайрлахав дээ. Энэ үгнээс үзэхэд түүний эцэг түлээчин байсан байж тун болзошгүй бөгөөд ганц хүүгээ төрөхөд нь ээжийнх нь нэрийг өгөлтэй биш. Тэгээд эрэгтэй хүнд Сүх гэдэг нэр өгөх болжээ.

2.    Сэлэнгэ: Түүний аав ээжийг нь найрч байх үедээ АПУ-ийн Сэлэнгэ ундааг баттай авчирч өгдөг байжээ. Ээж нь ч дуртай байж. Түүнийг төрөхөд тэрхүү дурсамж гэнэт сэргэн, хоёр тэрхүү дурсамжаа үүрд санахыг бэлгэдэж Сэлэнгэ хэмээн нэрийджээ. Хожмоо тэдний хайр сэтгэлийг билгэдэг Монголын хамгийн том гол мөрнийг Сэлэнгэ гэх болжээ.

3.    Жаргал: Аргын тооллын 1214 онд цагаан хэрмээс нааш яг 31 алд газарт Чингис хааны нэгэн аравт хилээ хамгаалаад сууж байдаг байж. Нэгэн шөнө нэгэн цэрэг ахлагчдаа “Алтан улсын 30 цэрэг бидэн рүү одоо довтлох гэж байна” гэдгийг гатнуулдаж олж мэдээд хэлжээ. Нэмэлт хүч дуудах цаг үгүй байсан тулд жаран ширхэг гал асаажээ. Тэгээд алтан улсын 30 цэрэг довтлоогүй юм гэнэ лээ. Маргааш нь төрсөн нэгэн хүнийг яг “Жаран ширхэг түүдэг гал” гэж нэрлэх гэж байснаа товчилж эхний, төгсгөлийн үеүдийг оруулан бичээд “Жаргал” болгожээ.

4.    Солонго: Ер нь бол энэ нэр “сул унга” гэдэг үгсийн нийлэмжээс гаралтай л даа. Хүмүүс нийлүүлж ярьж “сулунга” болгоод, соёлын довтолгооны үед “Солонго” болсон юм. Тэр үед үүлнээс сугаран гарч буй усны бичил дуслуудын наранд гэрэлд ойж харагдсан хэсгийг мөн адил “солонго” гэж нэрлэх шийдвэр гарч байж. Нэр үгээр нь нэг улсыг нэрлэсэн байдаг.

5.    Цолмон: Энэ нэрийг бичихээр л тэр чононд идүүлцэн унага санаанд ороод байх юм. Бодвол хүсээгүй хүүхдэд л өгдөг нэр байх.

6.    Номин: Эртний Хятадад Минь улс ноёрхож байх үед баруун хойд хэсэгт бослого гарч, “No, Ming” гэх англи уриатай лоозон барьж жагсдаг байсан нь энэ нэрний үндэс тавигдахад хүргэсэн.

7.    Эрдэнэ: Аль ч хэлэнд хэлний эволюци ядагдаж байдаг ба хэд хэдэн үгс маш хурдтай өөрчлөгддөг, утгаа ч сольдог. Тэр үгийн нэг нь энэ “Эрдэнэ” л дээ. Дээр үед “Дува сохор” байсийн. Тэгээд хэд хэд хувирсаар социйн үед “Хэзээд бэлхэн” байгаад одоо үед “Эрдэнэ” болоод, харин саяхнаас “Гэрэлтцамхаг” болсон.

8.    Хонгор: Дээрхи шиг охин тоодоггүй зарим нэг хүмүүс иймэрхүү нэрийг дуудах их дуртай байдаг юм. Бүр нэг асуулт асуухдаа гурав дууддаг гээч. Ер нь мөрөөдлийн нэр. Залуус нь “царайлаг” Хонгоруудыг “мөрөөдөж” дуудна, “царай муутай” хонгорууд нь олон залуусыг “мөрөөдөж” дуудуулна. Саяны жишээг эмэгтэй хүн дээр авав.

9.    Цэрэн: Түвдэд Утабан уулын ойн цоорхойд сүм бариад, хаалга хананаас нь хонх уяад, салхинаас болоод жижкэн “црин” гэж дугараад, гэнэт нэг хүн төрөхөд, урт салхи салхилаад, нөгөө хонх нь нэг их урт “црииййн” гэж дуугараад, бариад нэр өгөх гээд бодоод, алхаж байсан хүн нь тэрийг сонсоод, “Цэрэн” гэж нэр өгч байжээ. 

9 comments:

  1. Хүүхэд төрснөөс болоод эмээ нь сандарч тэвдээд цэрэндээ хахаж цацаад үхэнгээ алдаж, тэгээд гарсан хүүхдээ "Цэр нь ховхорог" гэж нэрлэжээ.
    Цагийн уртад "ховхрог" нь хаягдаад Цэр нь болж, тэр нь явсаар Цэрэн болсон гэдэг нэг хувилбарыг ичиж эмээлгүй санал болгохдоо таатай байна.

    ReplyDelete
  2. bilguun gej yugjaan teguul naag bilguun gediishd

    ReplyDelete
  3. Ану гэж юу гэсэн утгатай нэр вэ

    ReplyDelete
    Replies
    1. Америкийн нэгдсэн улс ккк

      Delete
    2. Anus gedeg ugnii s useg ni geegdeed anu bolsiim gedeg.

      Delete
    3. Anus gedeg ugnii s useg ni geegdeed anu bolsiim gedeg.

      Delete
  4. Цолмон: Энэ нэрийг бичихээр л тэр чононд идүүлцэн унага санаанд ороод байх юм. Бодвол хүсээгүй хүүхдэд л өгдөг нэр байх.

    Хөөрхий дураараа донгосож байна даа гэж

    ReplyDelete
  5. Хатангоо гэдэг нэр утга бнуу

    ReplyDelete
  6. ёстой нэг юу ч уншин судалдаггүй үхчийсан пизда байнада

    ReplyDelete