Wednesday, October 27, 2010

Хэлний курст сурч байгаа №1

Хэлний курст суугаад хоёр дох долоо хоног дээрээ явжийнэ. Ийм богинохон хугацаанд үгүй мөн их юм сурч байгаа нь Чалва Палва нь урьд нь юу ч мэддэггүй байсных болов уу? Жишээлбэл “Tag question”. Энэ их хэрэгтэй. Хүнийг гарцаагүй байдалд оруулдаг гэжийнэ. Мөнгөгүй болчихоод хүнээс  “You can borrow me cash, can’t u?” гэнгүүт нөгөөх заавал дүрмийн дагуу “Yes, I can” гэх ёстой юм. Хэрвээ та нар мэдэхгүй байгаад одоо мэдсэн бол нэг асуулт асууя. “You understood me. Didn’t you? За дүрмийн дагуу хариулна шүү. Энэ мэтээр энэ курс их сайн курс юм. Нэрийг нь хэлвэл сурталчилгаа болчих байх л даа. Надаас мөнгө авснаас өгсөн биш нэр усыг нь бичээд яахав дээ. Тэ?

За тэгээд хүүхнүүд “I want sex” гэвэл хамаагүй чичирч дайрч болохгүй. Цаад чинь “I won’t sex” гэсэн байж болзошгүй. Адилхан дуудагддаг зуснууд байна лээ л дээ. Сайн бодож байхгүй бол... За тэгээд над шиг чих хатуутай хүн бол хэцүү хэцүү.

Маньд сурахад хамгийн хэцүү байгаа юм бол элдэв ярианы хэллэгүүд л дээ. Гэхдээ “Shh” гэж “Чш” гэсэн үгнээс эхэлж байгаа. “Үгүй чш!!!” гэвэл “No shh” гэдгийм байна лээ.

За тэр дээр гарчгийн дээр “№1” гэснийг харж байгааз. Тэр чинь цаашид үргэлжилж магадгүй гэсэн үг шүү дээ. Магадгүй шүү. Та нар “You must write continue” нтр гэж болохгүй. Энэ чинь сайн дурын болоог. Ернуул “I may write” нтр гэвэл томдоно. Яг л “I may be normal, then vodka of the bottle” гэж байгаа шиг. Харин “I might write more topics” нтр гэвэл “I might smoke at my office” гэдэгтэй ойртож магадгүийн. Энэ чинь “I could not sex with some guy гэсэн үг биш шүү. Цаг гараад зав байвал та нартайгаа мэдлэгээ хуваалцаад л байна шүү дээ. Ok?

7 comments:

  1. гоё заадаг газрым бол би сурийлдаа хуваалцаач

    ReplyDelete
  2. Мармаа заавал тэнд мөнгө төлж сурч яажийгаан эндээ Палвааааааас сурчаач

    ReplyDelete
  3. Марма

    You should pay me cash, shouldn't you? хэхэ

    ReplyDelete
  4. сайн газар бол сурмаар л байна золиг гэж. энэ хэлийг сурах гэж залхуугаасаа болоод гүэ мөн их цаг алджийна ккк

    ReplyDelete
  5. @ Бэбэ

    Би нэг газар сурчуугаам. Сурлаа гээд явжийхад бүгд лаг лаг гэсэн мөртлөө сураад эхэлсэн чинь бүгд мяа мяа гээд байхийн. хэхэ. Надад бол болоод л байгаа. Ямартай ч багш нар нь надаас илүү юм байна лээ. хэхэ. Ер нь өөрөөм нь жоохон илүү, гайгүй чиглүүлээд өгдөг багштай бол бүх юм миний гарт л санагдаад байгаашд. хаа ч юм нэг газар сур сур

    ReplyDelete
  6. чиний гарт чиний гарт. гичээгээд сураад үзнээ

    ReplyDelete
  7. hmmm yes i dont understood your whole post

    ReplyDelete