Wednesday, October 27, 2010

Монгол нэрийн гарал үүслийн тайлбар толь №1

1.     Баяр: Наад нөхөр чинь төрөхдөө бие дээгүүр нь баахан юм туурцан гарсийн. Тэгээд л ээж нь хараад “Па яр” гэж дуу алдаад, яг өгөх гэсэн чинь аав нь уурлаад солих гэсэн ээж нь уурлаад тэгээд дундаа хийгээд “Паяр” болгосон нь өдгөөгийн “Баяр” юм.

2.     Бат: Ер нь бол жинхэнэ эцэг нь Балдан юм байгаан. Тэгээд албан эцэг нь “Балданг Алаад Тасдана” гээд Б.А.Т гэж нэр өгчээ. Явсаар “Бат” болж. Сүүлд бас нэг Балдан бас нэг хүүхэд хийчихсэн нь бас зурагтаар хааяа гардийн. Нэг тийм ...... сахалтай. Тийм. Яг тэгсийн.


3.     Баатар: Түүнийг төрөхөд Монголд хөлбөмбөг анх үүсч байж. Нэр өгөгч нь түүнд анх “Вратарь” гэдэг нэр өгсөн нь “Батаар” болоод сүүлдээ “Баатар” болжээ. Зарим газар Баатар болж амжаагүй байгааг байгааг та нар NBA –ээс “Bateer” гэдэг нэр хайгаад олж харж болно

4.     Туяа: Тууврын замд гэдэг кино мэднэ биз? Наад нөхөр чинь ажилдаа үнэн дуртай тууварчны хүүхэд л дээ. Мал л харвал “Тууя аа” гээд л. Нэг удаа тууварт явцан хойно нь хадам аав нь жоохон дамшиглаад “Тууяа” гэдэг нэр өгсөн чинь нэг баагий нь дөрүүн эгшиг нэр дор орлоо. Ингэж болку” нтр гэж алиатаад байхаар нь нэгийг нь гасцийн.


5.     Тулга: Энэ нэрний анхдагчийнх нь аав, ээж нь түүнийг социйн үед хойно сурч байхдаа хийчихсийн. Тэнд тулгаж уугаад сурчихгүй юу. Тэгээл тэр үедээ лаг модерн сэтгэлгээтэй баагийнууд “Тулга” гээд нэрлэцийн. Бас нэг эх сурвалж нь  ногоон малгайтны хүүхэд байж болзошгүй тухай түүхчид ярьдаг. Хүмүүст хэргийг шууд шууд хэрэг тулган хүлээлгээл. Болку байсан чинь өөр нэг ногоон малгайтай дарга “Тулга чи, Тэгээд хүлээлгэ” гээд л...

6.     Нэргүй: Сто нэр олдоогүйм гэнэлээ дээ. Тэгээд асуудлыг үнэн easy шийдцэн байгаам. Санаачлагчид нь үнэн хөнгөхөн хөгшчүүл бий. Одоо ч байдгийн.


7.     Мөнх: Уг нь ч “Мөнгө” л дөө. Хуучин Монгол бичгээс галиглаж буулгахдаа “Мөнгхэ” гэснийг нь “Мөнххэ” гэж ойлгоод тэгээд л “Мөнх” болж. Дамдинсүрэн гуай тэр үед жоохон халаалттай байсан байх л даа. Та нар тэр хүнийг бас ойлгох хэрэгтэй. Тийм их ажлын ард гарч байхад ганц нэг уух, түүнээс болж алдах юм байлгүй яахав.

8.     Оюун-Уг нь Олзвой гуай охиндоо Юун” гэдэг нэр өгсийн. Тэгсэн уймраа баагийнууд овгийн үсэгтэй нь холиод нийлүүдээд ийм бантан болгожийхгүй юу.

9.     Гэрэл: Хуримнаасаа өмнө хүүхэд хийцэн гэр бүлийн хүүхэд л дээ. Тэгээд л худ ургууд нийлээд өглөө бүр сануулж байх санаатай “гэрэл” гээд нэрлэцэм байгаам.


10.  Ган: Нэг Тайланд нөхөр Монголд өөрийн орны нэр өгөх соёлыг нэвтрүүлсэн анхны тохиолдол. Эцсийн ч байж болох. Яагаав нөгөө сав шидэж гарсан авиагаар нь нэрлэдэг. Тэгээд өвөө, тайланд найзтайгаа түмпэн шидцэн чинь үүдэнд байсан банхрыг оноод нөгөөх “Ганннннннннн” гээл гаслахгүй юу даа. Тэгээд гайхаж гайхжаагаад “Ган” гээд өгцийн. Очиж очиж нохой онохдоо ч яахав дээ.


11. Зориг: Аав нь Квантуны армийн цэрэг байсийн. Монголд оргож босч явжуугаад нэг хүүхэд хийгээд, хүүхдийн өвөө нь “Энэ ёстой золигийн юм боллоо шүү” гэж бодоод “Золиг” гэж нэр өгөөд дургүйгээ илэрхийлж байж. “Л” авиагүй самурай аав нь яахав дээ “Зориг” гээд л тэгээд л тэр.


12. Туул: Голын хажууд нутагладаг нэгэн гэр бүлийн хүүхдүүд ус туулаад гутлаа тэсгээдэггүй байж. Тэгээд хамгийн бага дүүг нь ус туулуулахгүй байхыг сануулж, Туул гэж нэр хайрласан гэдэг. 

3 comments: