Monday, January 17, 2011

Тамхинаас гарсан туршлагаас ...

Нэг том ажлын нэгээхэн хэсгийн ард гарчихаад л, “зиа” гэж ганц хэлээд л нэг сайхан сунайгаад л халаасан дахь хайрцагнаасаа нэг ширхэг янжуур сугалангуутаа, 00 орж сэнгэнэтэл уушиглан, хорвоо ертөнцийн түмэн бодисын тухай буман бодлоо хөврүүлэх гайхалтай сайхан мэдрэмжийг дахин дахин авч байхыг хүсвэл яг одоо тамхинаас гарах тухай бодлоо орхино уу. Гэхдээ бол тамхигүй амьдрал жоохон уйтгартай ч түүнээс илүү кайфууд зөндөө бий.

Би зүгээр л “Би ер нь ямар нэгэн юманд зорьвол, надад түүндээ хүрэх тэвчээр, сэтгэлийн хат бий юу?” гэдгийг л мэдэхийн тулд тамхинаас гарахаар шийдсэн. Өнөөдөр гарчихсан гэдэгтээ бат итгэлтэй байгаа болохоор дээр өгүүлсэн кайфаас ч илүү гайхалтай мэдрэмж төрж, бүх л хүсэлдээ хүрч чадах итгэл бий болж байна. Үнэндээ өнгөрсөн 20 жилийн амьдралдаа залхуугаасаа болоод дандаа урсгалаараа амьдарч ирсэн надад өнөөдөр өөртөө зорилго тавих, түүндээ хүрэх итгэл, бас урам зориг бий болсон. Ихэнх тамхичдын хийж чадаагүй тэр зүйлийг л хийсэн, хийж чадсаных нь цөөнх нь бие дааж хийж чаддаг тэр зүйлийг хийсэн болохоор.

Жоохон хувийн юм ярьчихав уу? Гэхдээ хэрвээ тамхинаас үнэхээр гарахыг хүсч байвал энэ мэт сайн зорилго хэрэгтэй. Надад л лав ихэнхи хүмүүсийн ярьдаг эрүүл мэнд, найз охин (эхнэр)-ы хүсэл, мөнгө нтр гэх мэт шалтгаан нөлөөлөөгүй. Ер нь яах юм. Тэртэй тэргүй 30 жилийн дараа гэхэд тархинаас чинь бусад бүх эрхтэнг чинь натив юм шиг солих хойно, хорвоод учирсан сэтгэлийн тэрхүү их том ховор сайхан цэнгэлээс татгалзах нь утгагүй хэрэг. Яг одоо тамхи тат. Тэр найз хүүхэн эхнэр нтр одоо хэн юм? Өнөөдөр уушгийг чинь, маргааш ходоодыг чинь чангалаад чи ямар ч кайфгүй амьтан болж хувираад амиа хорлох шатыг нэг биш нилээн хэдийг гишгэнэ. Угаасаа нийт тамхичдын дундах амиа хорлолтын хэмжээ, “онгон” уушигтнуудынхаас хамаагүй бага байдаг гэлцдэг.

Яагаад тамхинаас гарах ёстой тухай танилцуулж дуусуутаа яаж гэдэг асуултанд хариулъя. Ерөөсөө шууд боль. Эхний 48 цаг бол үнэн хүнд. Гэхдээ тэсээд л гар.

• Тамхигүй өнгөрөөсөн эхний 7 цагт амьралдаа их цөөхөн мэдэрч байсан “Бид 2 дэндүү эрт байна. ТЭВЧ” гээд хэлчихсэн шинэхэн найз охинтойгоо унтаж байгаа юм шиг мэдрэмж төрнө.

• 20 дахь цагаас аймар том гэмт хэрэг үйлдчихсэнийг маань мэдчихсэн ээж гэрээсээ өөр хаашаа ч явах газаргүй болчихсон намайг хүлээгээд сууж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлнэ. Эхлээд 4 дүгээр ангид хичээл таслахад, дараа нь 9 дүгээр ангид бааранд хоноод гэртээ харихад төрж байсан шиг чинь.

• Тамхи татаагүй 28 дахь цагаас тамхинд биш охинд дурласан бол мартахад арай амархан байхсан гэж бодогдоод бүх охидууд хөөрхөн харагдана. Нээрээ шүү. Энэ үед хууртав.

Зовлон үүгээр дуусахгүй. Тамхи татахыг л хүсэхгүй байгаа бол чамд хэд хэдэн орлуулах юм хэрэг болно. Нэг байвал бүтэхгүй. Дан чихэр идэхээр уруул хорсож хагарна. Дан бохь зажлахаар ходоод хонхолзож өвдөнө. Дан ус бүтэхгүй, дан ундаа ч бүтэхгүй, холиод л байх хэрэгтэй. Ходоод чинь чихэр, ус, ундаа, бохь, кофены микс болж хувирна. Гэхдээ гайгүй. Хоёрхон хоног. Энэ хоёр хоногт ажил хийнэ гэж битгий хүмүүст худлаа яриарай. Улс орон, пүүс компанийн томоохон ажил давхцуулах ер нь хэрэггүй. Гурав дахь хоногоос хааяахан нэг тамхи үгүйлэн, хоосон халаасаа тэмтчихээс өөр онцын сонин хүсэл төрөхгүй бөгөөд тэрхүү жижиг хүсэл нь ганц урт амьсгаадалтаар дарагдана.

Гэхдээ биеийн зовлон үргэлжилнэ. Нэг хэсэгтээ л цээж чинь задрахаа шахаж, толгой чинь өвдөнө. Хэрвээ зүрхний өвчтэй бол цаадах чинь дотроос чинь хатгаж, дарж маяглана. Кофеноос ч болсон байж болох юм. Гэхдээ л энэ зүйл явц 3 хоног үргэлжилнэ. Яг л энэ үед эхний хоёр өдрөөс ч илүү тамхи татах хүсэл оволзоно. Ганцыг л татчихвал зүгээр болчих юм шиг санагдана. Үнэн ч байж магад. Гэхдээ үүнийг л тэсч гарах хэрэгтэй. Ядаж байхад тамхинаас гарах тухайгаа хүн амьтанд хэлвэл ихэнх нь “Тамхинаас гар гар, тэр хогоор яадаг юм” гэж тамхинд орж байгаа хүн загнаж байгаа юм шиг урам хугална. Харин facebook, yahoo messenger арай дээр.

Энэ бүхнийг уншаад зүрх чинь үхэж байна уу? Харамсалтай байна. Бодит байдал нь л энэ. Гэхдээ чи хэрвээ над шиг зорилго тавьсан бол “ЧИ ДАХИАД НЭГ Л ТАМХИ ТАТЧИХВАЛ ХЭЗЭЭ Ч ХУВЬ ЗАЯАНЫХАА ЭЗЭН БАЙЖ ЧАДАХГҮЙ” гэдгээ сана.

Тэгээд л долоохон хоногийн дараа чи тамхичин биш. Уушиг чинь илүү уужуу болсон мэт санагдана. Хэрвээ ядаргаанаас болоод нойр чинь хүрдэггүй, хагас нойрмог амьдарч, толгой чинь өвддөг бол тэр зовлон байхгүй болно. Амралтын өдөр харин ч нэг өдөржин унтана даа. Би л лав сүүлийн 10-аад жил тэгж унтаагүй. Зиа тэгээд бусад үр дагаврыг та нар бараг мэдэж байгаа дөө. Хэрэгтэй гэвэл хоёр дох параграфын хоёр дох өгүүлбэрийг унш. Бүр гудамжинд таарсан шал танихгүй тамхи татаж яваа хүний өөдөөс нүүр бардам харж байгаад "Наад тамхиа хаяач" гэж хэлмээр санагддаг юм.

Зиа, Бүх хувь заяаныхаа эзэддээ амжилт хүсье.

4 comments:

  1. Гомдоож байсанд Уучлаарай.

    Анх 15-тайдаа Цог гэдэг үеийнхнээсээ арай илүү хэрсүү хүүтэй цуг сургуулийн цэцэрлэгийн модон сандал дээр чамтай дотно танилцсан юмдаг.Тэр өдрөөс хойш би чамтай уулзахдаа Цогийн туслалцаагүйгээр өөрөө дөнгөдөг болж билээ. Тун удалгүй түүнтэй түүнтэй үнсэлцдэг болсоныг ээж мэдэж хэрэг мандаж билээ.


    Оройны гэр бүлийн хурал гэнэт хуралдаж биднийг ажиллагааг авч хэлэлцэгдээд -Чамаас сал эс бол сургуулиас гаргаж колоонд явуулна гэж тулгасан нь надад дэндүү хатуу болзол байсан бөгөөд Тулган шаардалтанд орж Би чамайгаа шуудхан л орхих шийдвэрийг гаргахад хүргэсэн юм.

    Балчир насны гэнэн шохоорхолыг минь баллаж идэр нас хүртэлээ чамайг үзэн ядаж чамаасаа ангид явах болгосон Ижийн мэнь тулгалт юутай хэрцгий зэрлэг балмад үйлдэл байв даа.

    Гэвч тухай үеийн шийдвэр алдаагүй зүй ёсны байсан ч бас оноогүй ч байсан юм уу даа...

    Тэр оройноос хойшоо олон ч он жилүүд өнгөрчээ. Хамгийн сүүлд чамдаа яг одоогийнх шигээ шунан дурлаж байснаа санавал өнгөрсөн зун зусланд найзуудтайгаа хамт явж байгаад чамтай таарсан тэр өдрөөс хойш чамдаа дахин дурлаж өдий болтол салаагүй үнэнч нөхөрлөж яваа билээ.

    Хааяа контроол алдсан үедээ ч юм уу эсүүл чамайг сонирхож түр ашиглаж байсан удаа бол байсан. Нуухгүй ээ Удалгүй чи хаягдаж л байсан. Татаал хаясан тамхи шиг л хаяж байсансан.


    Яахав зарим үед чамтай найзалдаггүй тал маань заримдаа миний давуу тал болж байсоон . Чамтай найзалдаг чамтай үнсэлцдэг найзуудыгаа гадуурхаж бүр чамаас салахыг ятгаж чиний зарим сулавтар талуудыг дөвийлгөн ярьж дөвчигнөдөг байснаа санахаар одоо чамаасаа ичиж байна.

    Бүр машиндаа хүртэл чамайг ад үзэж шоовдорлосон бичиг нааж хүртэл байлаав шүү.


    Одоо би чамдаа хэтэрхий хүчтэй дурлажээ. Миний чамд дурласан сэтгэлийг мэнь хэн нэгний хорон үгтэй ятгалга, хүч түрэмгийлсэн тулган шаардалт зогсоож дийлэхгүй байхаа.

    Өдөр хоногийн уртад бид юутай их Ээнэгшин дасна вэ чамдаа...

    Олон удаа гомдоож байсан ч чи үнэхээр хоншоортой загнаж надыг хүлээж авсанд чин сэтгэлийн угаас баярлаж байгаа шүү Хонгорхон мээнь.

    Хар шөнөөр унтаж чадахгүй тарчлах үедээ чамайгаа дуудан ирүүлж чинийхээ нарийхан цагаан биеийг сурмаг амандаа оруулж үнсэж эхэлдэг. Удалгүй тачаадан мансуурч амар амгалангийн хэсгээс олж зуурдын цэнгэл гээчийг эдэлнэ.

    Гадагшаа гарахдаа түлхүүр,гар утсаа авсан эсэхээ нягтлан шалгадаг байсан бол чамайгаа дагуулж буй эсэхээ заавал шалгадаг болжээ.

    Бороо цас, баяр гуниг,тарчлаан шаналал, хүлээлт ,урт удаан шөнө өдөр хоногуудад чи мэнь надтай цугтаа үнэнч байсаар байна. Хувирашгүй үнэнчээрээ ч байх бизээ.

    Сүүлийн таван цаасаараа такси бариад шалавхан аль нэг тийшээ яаравчилж зогсолтгүй үл хүлээх цагаас өрсөн ямар нэгэн ажил амжуулахыг хүсдэг байсан бол одоо Сүүлийн зуун мөнгөө нийлүүлж байгаад чамдаа л зориулж Чамтайгаа цуг тайван алхахыг нэгэнтээ Эрхэмлэдэг болчижээ. Алхах ч гэж дээ гэлдэрдэг сажилдаг болцымуу даа янз нь...

    Ямартай ч

    ГОМДООЖ БАЙСАНД УУЧЛААРАЙ..,

    Дахиад гомдоогоод чамайгаа хаячихвал бас уучлаарай.

    Чамдаа зориулж Чамин асаагуур худалдаж авнаа.Амалчий.

    ЧААВК АМЖИЛТ Мань банжигийн блог дээрээ наад хайрханыг чинь хаяж эргүүлж авсанаа ингэж дурсаж явж

    ReplyDelete
  2. Dajgui shuu. Amjilt huseed, daraagiin buuuuuur tom zorilgo.n tuluu URAGSHAA gej uram.n ug nemie. Harin ter ni yag yu bh yum bol gedeg ni sonin bnaaaa...

    ReplyDelete
  3. Юун хэрэгт дуртай ен чи

    ReplyDelete
  4. yu in bol edr. mongol hunii iq iim umand hurmeer in ug n

    ReplyDelete