Би түүхий маханд учиргүй дуртай хүүхэд байж билээ. Ээжийгээ хоол хийж байхад хэрчсэн махнаас нь сэмхээн атгаал гүйчихдэгсэн. Нохой шувуу биш өөрийгөө л хооллох гэж. Тэр дундаа бууз, хуушуур, баншны амтлаад тавьчихсан мах бол ярих юм биш. Одоо орох болов уу? Хуулиар бол булаалт, дээрэм, хулгүй гэсэн ухагдахуунд бүрэн хамаарна.

Би гэдэг эрдэм номонд авъяасгүй золиг л доо. Бага ангид найзынхаа зохион бичлэгийг хуулж байгаад нэрийг нь сольчихолгүй “Намайг Жаргал гэдэг” гэж хуулаад үхтэрээ загнуулж билээ. Оюуны хулгайнхаа шийтгэлийг овоо хүртсээн би. Бусад нь яадаг бол?
Дунд ангид анх архи уув. Найзынхаа гэрийг эзгүйчилж, гэрт нь байсан канистер гэх цагаан хуванцар саван дах архины хагасыг авч уугаад үлдсэн дээр нь ус хийчихэж билээ.
- Гүй ээ наадах чинь эсээд гараадас яг хуучиндаа оччино мэдүү!!! Хөөрхий, яасан гэж исэхэв дээ. Гэнэн тэнэгхэн найз минь.
- Гүй ээ наадах чинь эсээд гараадас яг хуучиндаа оччино мэдүү!!! Хөөрхий, яасан гэж исэхэв дээ. Гэнэн тэнэгхэн найз минь.
Ахлах ангид дэлгүүр их явна. Бусдын завгүй, дүүгийн багыг далимдуулж гүй ээ мөн олон удаа хариулт унагасансан. Манай гэрт дэлгүүр явах тэндер нэг иймэрхүү маарктай үргэлжилнэ. Бас болоогүй ээ. 10 хил төмс ав гэвэл 9 хилийг аваад нэг хил төмсний мөнгө унагаана шүү дээ. Аз болж гэрт хил байсангүй. Хяналтгүй улсад зам, гүүрийг муу барьж мөнгө унаадаг шиг л...
Бодоод үзэхэд идеал болон материаллаг өмчүүд байх ёстой эзэндээ байхгүйг хулгай гэх нь тул түүхий махны түүх ч хулгайн тод жишээ. Баншны гурил дотор чихилдэн чанагдаж байх учиртай махнууд Чалва хүүгийн гэдсэн дотор түүхийгээрээ бөнжигнөн боловсорч байх нь дансанд бичигдээгүй мөнгөний тоотой л адил.
hahaha, aimaar ajilladag shaar bsan beeshd
ReplyDeletebaiSAN NI yamai daa. :)
ReplyDeletetuuhii mahaa? oisongui
ReplyDeleteХоол хийж сур. хэхэ
ReplyDeleteхахаха.. эргүү дух. истоо сайхан инээж авлаа
ReplyDelete