Monday, April 18, 2011

Зарим нэг киноны 2 дугаар анги


ЭМЭЭЭЭ гээл өөдөөс гүйгээл... Очиж амжаагүй байхад нь дуусчихдаг кино бол Тань руу нүүж явна. Миний хамгийн кино л доо. Мэдээж Цэрэнгийнх Ханд гуайнхтай айл гэр бууна. Нөгөө муу хүүхдэд Очироо гэж нэр хайрладийн. Гэхдээ Бамбуул гэж дууддаг. Бамбуул хоёр ээжийн хооронд эрхэлсээн толгой нилээн томтой болцныг эс тооцуул нэгэн хот айл нэг айл ч юм хоёр айл ч юм шиг аз жаргалтайгаар амьдран сууж байтал баахан халамж гараад ирдийн. Хүүхдийн мөнгө гээл. Бамбуулын мөнгөн дээр хоёр гэр бас алалцийшд. Энэ чинь надаас гарсан хүүхэд гэнгуут Ханд гуай Би өсгөсийн за юу. Ер нь Жаргалыг гайгүйхэн төрүүлэх гэж яваад осолдсон Дарьсүрэнг бас бодохоор Цэрэнгийхэн бол. Гэхдээ бас шууд буруутгачиж бас болку. 4 хүүхэдтэй хүнд Алдарт эхийн одонг мөнгөтэй хамт өгнө гэнгүүт хэн ч бас зүгээр өгч байгаа юмыг авахыг бодийшд. Үндсэндээ Цэрэнгийхэн Алдар эхийн, Ханд гуай хүүхдийн мөнгөтэй бол шударга мэт санагдавч хэн хэнийх нь шунаг хүслийг яалтай. 

Энэ хүүхнүүд үү?
Хүйсийн асуудлаар хамаагүй тоглосноос болж Төмөр, Дуламсүрэн нарыг бурхан багш шийтгэн Гамбууш гэгч ганц үрийг заяажээ. 

Морьтой ч болоосой
Уралдах уу? Уралдий гэж дуусдаг кино. За ярих ч юм биш. Дондог Дулмаа хоёр арай гэж учраа олжийтол төр эргэж, нэгдэл задарч, хотод нүүж ирэв. Уг нь овоо малчин хоёр байсийм байгаамшд. Даанч Дондогийн ээж байсан 2 үхрээ нэгдэл өгч тэнэгтсэнээс биш. Дулмаа өрхийн эмч хийж амьдралаа залгуулах гээд явжийтал гээнт нийгэмд нинжа гэсэн шинэ мэргэжил үүсэн нөхөртэйгөө хоёул эзэмшин буцаад хөдөө нутгийг зорив. Уралцах уу уралций.

Нийслэл хүү
Би ч эндээс баян буцлаа даа. Апраадандаа зурагтай, мэдлэгтээ тэмээний маллагаатай, Сэтгэлдээ нөгөө хүүхэнтэйгээ гэх ухааны юм ярьдаг үнэн л дээ. Ер нь тэгээд хотын залуус хөдөө очиж хүүхэнд дурлаад хоёр хүүхэдтэй нь хотруу татах нь ховоршд. Яг л тэр янзаар Нийслэл хүү тэднийгээ таг мартчихсан байсийн. Харин тэр Тавантолгойн нүүрсийг урагшаа гаргах гэж хэдэн Хятадуудтай нийлж баахан машаан техник авчирцан байжийгаад нэг худгаас ус уух гэсэн чинь нөгөө хүүхэн нь хажууд уйлаа суужийгаатай таардийн. “Чи намайг хаяа явсан, гэтэл би чамайг үнэнчээр зөндөө хүлээсэн. Дахиад ганц л хүүхэд нэмж төрүүлснээс өөр яагаачгүй за юу” ... 

The Сэрэлт
Гурвуулаа зургаа авахуулах гэжаагаам шиг зэрэгцэж зогсоол нарлуу хардаг нээх тэнэг төгсдөг кино. Зиа тэр нь ч яахав.  Хоёрдугаар ангий нь үзээгүйм байнаа.

4 comments:

  1. hehe, 2-r angitainuudaas ni tuu l dee tegwl. nogoo B Ch X-s ogswleed aain.

    ReplyDelete
  2. hahah,bichjee bichij bas :D

    ReplyDelete
  3. нэмж нэг хүүхэд төрүүлснээс өөр яагаачгү юу,хахахха

    ReplyDelete
  4. haha. huhuu gerleh duhluu 2r angiig n uzsenuu

    ReplyDelete