Friday, June 3, 2011

Спортын янхан

Биеэ үнэлэгч. Яг биеэ үнэлэгч гэхээр сонин л доо. Үнэндээ бид бүгдээрээ л биеэ амьдарч байна. Жишээлбэл Чалва пацаан их сургуульд үзсэн эдийн засгийн жоохон мэдлэг дээрээ 5 6 жил бизнест хүчин зүтгэж хамраараа газар шааснаас эхлээд хажуудахдаа хэрэг болсон бага бага туршлагаа өөртөө тааруулаад л биеэ үнэлээд амьдарчихаж байна.

Оройн цагаар ажлаа тараад явж байхад *Ах, аа явах уу?* гэх жоохон жоохон оюутан охидууд ч, за Туяа гэдэг нэрээр жишээлье, Туяа биеэ үнэлж амьдарч байна. Үнэлж байгаа зүйлийнх нь ялгаа нь Чалвагийнх тархи, нөгөөхийнх нь үтрээ. Гэхдээ энэ бүүүүүр гол ялгаа яавч биш. 

Гэтэл хүн төрөлхтөн тархиа үнэлж байгаа нэгнийг хөдөлмөрлөж байна гэж магтан сайшаавч, нөгөө хэсгийг нь нэг нүдээрээ ч харахгүй. Эр эмгүй авч хэрэглэдэг юм байж...
Адилхан л хөдөлмөрлөж байгаа. 

Сайн, муу байгаагийн гол ялгаа нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хэн нэгний үнэ цэнэ, түүнийг нь үнэлж хайрлаж байгаа бусдын өмнө хүлээж буй хариуцлагад байгаа зүйл. Өөрөөр хэлбэл бэлэг эрхтэнээ ариун нандинаар хадгалан үлдэж байгааг нэгэн нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, аваачаад зарчихаж байгаа нь үнэ цэнэгүйдэж байгаа хэрэг.

Тэгвэл спортод нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хэн нэгний үнэ цэнэ, үнийг нь үнэлж хайрлаж байгаа бусдын өмнө хүлээж буй хариуцлага гэж юу хэлэх вэ?

Луиш Фигуг
ийн Риалд очсон жишээг эргэн санъя. Риал бол миний бие бөмбөг даган гүйх хоббитой болж, ганц нэг баг, сайн тоглогчдын нэрийг мэдэх болсон цагаас эхлэн сайн тоглогчдыг мөнгөөр зад зодон цуглуулдаг нэг ёсны музэй. За энэнд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй шүү хүмүүс ээ.

Гол нь Барса. Испанийн хөлбөмбөгт энэ хоёр баг бол Эл Классико нэртэй мөнхийн өрсөлдөгчид гэдгийг хүн бүр мэднэ. Английн нэг доод лигийн багийг сонирхдог жижиг баагий хүртэл энэ 2-ын тоглолтыг Аваргуудын лигийн аваргын тоглолтын дайтай хүлээж авч нойроо хумслан үзнэ. Энэ бол зөвхөн хөлбөмбөг ч биш, үндэстэн хоорондын тулаан. Тэр утгаараа Бразил легионер бага Роналдо Интер Миланд очих асуудал чөлөөтэй. Харин тэр хэзээ ч Риалд очиж болохгүй. Харин Фигу очсоноороо супер урвалт хийсэн буюу дээр ярьсан *түүнийг нь үнэлж хайрлаж байгаа бусдын өмнө хүлээж буй хариуцлага*-аа худалдчихсан ЯНХАН юм. Түүнийг Риалд очсоны дараа Барсатай хйисэн анхны тоглолтон дээр хүмүүс бөөн хог шидэж байсныг санах юм. Дөнгөж задлаад балгаж амжаагүй кола хүртэл харагдаж л байсан. Аая харсан юм шиг. Ер нь байсан л байх. Байхгүй юм угаасаа байгаагүй. Роналдиног бол хэзээ ч тэгэхгүй. Яагаад гэвэл тэр Риалыг биш өөр баг сонгосон учраас.

Сумо ба найраа.

Япон бол хэзээнээсээ нэр төр, шударга ёс, ёс суртахуун, эр зориг, ялалтыг өөрсдийн үзэл санаа болгосон ард түмэн. Ялж чадахгүй нь үхдэг жамтай. Мэдээж XIX зуунд арай өөр л дөө. Гэхдээ энэ бүхэнд кэндо, сумод хамгийн илүүтэй хадгалагдаж, япончууд ч тэдэнд ёс уламжлалаа хадгалж үлдэх үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэжээ. Тэр итгэлийг нь мөнгөөр худалдсан хүмүүсийг янхан гэхээс өөр яалтай билээ. Ялгаа нь гэвэл үтрээ л байх шив.

Леброн

Бурхан түүнд их цөөхөн хүнд заяадаг авъяас, ур чадвар, хөдөлмөрч дайчин занг заяасан байв.
03 оны түүхэн драфтын шилдэг рүүки, хамгийн залуу MVP зэргээс нь түүнийг маш олон сагсан бөмбөг сонирхогчид НБА-ын түүхийг өөрчилнө, М.Жорданы амжилтыг давтана гэж хүлээж байлаа. Зөвхөн Кливленд биш маш олон сагсан бөмбөгч. Энэ бол түүнд тавьсан хэм хэмжээ, түүний үнэ цэнэ, бусдын өмнө хүлээсэн хариуцлага нь байлаа. Харин одоо тэр Д.Вэйдын үнэнч цэрэг.

Чөлөөт агентын хувьд түүнд Кавалиерс гэрээгээ сунгах, Нью-Йорк, Чикаго, Нью-Жерсигийн сонголтууд байсан ч тэр цэрэг байх замыг сонгож, мянга мянган сагсанбөмбөг сонирхогчдын хүлээлтийг аваргын бөгжөөр худалдчихсан янхан юм.

Аварга аваагүй олон тоглогч аваргын дайтай хүндлэгддэг нь тэд итгэл хүлээдэг, тэвчдэг учраас л тэр. Цэрэгт KING нэр зохимжгүй

7 comments:

  1. Нээрээ энэ спортын тухай анхны поост ямар эвгүй нэртэй орчвоо. За яахуу яахуу. Цаг үеэ л дагана шд. тэ?

    ReplyDelete
  2. CHapa dandaa balaardiin yo ingj bichdeg yasan zavtain ????

    ReplyDelete
  3. @Дэндэв
    Тихх

    @Anon
    Байнаа байна бас

    @Agaar
    Tihh :P

    ReplyDelete
  4. спорт гэлтгүй яаашка зөндөө шд гэж мэгээд..гэхдээ чиний бичсэн зүйлсийг уншаад байхад нээх сонин сэтгэлгээтэй таваарийш санагдаадийхийн

    ReplyDelete