Thursday, August 18, 2011

Гарын таван хуруу сургамжит зохиол

Энэ нь шиг уйланхай байж ерөөсөө болохгүй

Сургамж ихтэй сайхан кино. Нас нь нилээн хэвийснийн яг өмнө байгаа 5 хүүхэдтэй гэр бүл гарна. Аан биш. Нас нь нилээн хэвийснийн яг өмнө байгаа эхнэр нөхөр хоёр 5 хүүхэдтэйм байгаам. Тавын тав шүү. Хүмүүс нь ер нь салж сарниж олон хүүхэд өнчрүүлэхээс зайлсхийгээд цөөхөн хүүхэдтэй болох хэрэгтэйм байгаашд. Өө энэ салах тухай уг нь сүүлд ярих нууц байсийн. Одоо өнгөрсөн. Тэгээд 5 хүүхэд өнчирнө. Аав нь хаяж яваад, дараа нь ээж нь бурхан болоод...

Аавыгаа явахжээхад нь хүүхдүүд нь араас нь машин нтр-ийг нь түрж өгдийн. Хөөрхийс мэдээгүй л дээ. Харин таанууд энэ алдааг ерөөсөө давтаж болохгүй. Аавыгаа гэрээсээ гарах бүрт нь ууртай байна уу гэж сайн шалгаж байх хэрэгтэй.

Энэ кинон дээр бол аавын нэр Шагдар. Дандаа л муу муухай дээр явж байхын энэ нэр. Угийн ч муу хүмүүс. Ямар сайндаа хүүхдээ хашааны гадна үлдээгээд хадчихаж байхав дээ. Хүүхдээ биш. Хашаагаа шүү. Тэрнээс энэ тийм аймшгийн кино биш.

Шагдар хүүхэлдэйн театрын жүжигчин, нэг залуухан, секси, нэг охинтой ганц бие хүүхэн дээр очно. Нэрийг нь санахгүй намайг буруугаар ойлгож болохгүй шүү. Шаагий хүүхэнд болсон уу? Байранд болсон уу? гэдэг нь тодорхой харагдахгүй. Ямартай ч нөхрөө алдахыг хүсэхгүй байгаа хүүхнүүд гэргий хүний “журамт үүрэг” –т байнга суралцаж,  мөнхийн залуу байх хэрэгтэй. Үүний чинь л тулд баахан хагалгаа зохиогдож байшд. Бас байртай байвал их зүгээр.

Зиа, удку ээж чад. Тэгээд л нөгөө таван хүүхэд нусаа хацартаа наана даа харин ч нэг. Том эгч сургуулиасаа гараад муу 4 дүүгээ тэжээх гээд. Бас өөртэйгөө л дөө. Ингээд бодохоор социализмд ч бас ядуучууд байсан л юм байна. Яджийхад тэр нэг дүү нь айлын цонх хагалаад, хамаг мөнгөө өрөнд өгөөд. Дотор нь хүн байгаа эсэхийг нь харж марж мэддэггүй дурак уу?

Баахан юм аа бас зарна аа хөөрхий. Гэхдээ мангар санаатай. Өөрт нь дурлацан хүний нүдэн дээр зарж марж энтэр. Бас бодууштай л санаа. Надад чинь ... :P

За тэгээд нөгөө залуудаа найр тавьж өгнө өө яахав. Уг нь эхлээд “Чамд ирээдүйн Шагдар биш гэсэн баталгаа байхгүйшд” гээд л баахан үнэд орно. Тэгэнгүүт Бат-Өлзийгийн царай хувьсгээл, манай эмээгийн сүүний тогоо шиг харлаал явчдийн. Гэхдээ хүүхнүүд угаасаа худлаа үнэн сайн хандсан бүхэн рүү явж байдаг гэнэн хөнгөн амьтас. Тэрийг нь үнэн худлаа нь батлагдаагүй байхад нь юу юугүй давхиж очоод суучихна. Үнэн бантан. Бантан гэснээс 2 том эрэгтэй дүү нь хоол хийх гэж хөглөж өгнө. Бантан ч биш л дээ. Гол нь та нар энэ үзэгдлээс хэн нэгэнтэй хоол хийж байгаа бол цаадахаасаа давс хийсэн эсэхийг нь лавлах хэрэгтэй, байнга лавлах хэрэгтэй.

Хуриман дээрээ аль болох олон хүн урьж эсрэг талдаа цохилт өгөх хэрэгтэй. Гол цохих хэрэг огт байхгүй.


Аав бас хаяж явсан нь багадаад хийтмэн царайлаад мөнгө төгрөг өгдийн. Нөгөө санаатай охин чинь бас авахгүй ээ тэрий нь. Тэр нь ч зөв болсийн. Баялгийн хараал нтр хүрчүүл тэ бас. Хэцүү шд. Сураасай энэ манай Засгийн газар гэж дээр тэр нусаа хацартаа наадгийн ойролцоо бичих ёстой байсийм шүү. Яг яаж холбох учраа олоогүй ен.

7 comments:

  1. нэмэх хасахSeptember 16, 2011 at 2:21 AM

    Шагдар ч сайны жишээнд яавч орохгүй л дээ. Цаана нь бас хэдэн хүүхэд өнчрүүлж, гэр бүл салгасан гээд тэр нэг өрх толгойлсон нэг хүүхэн бас их муу хүн болноо. Уг нь сайхан төрсөн, бас дээр нь ганц бие яваа гэдгээс өөр буруу багатай л юм шиг, тэр амьтан...

    ReplyDelete
  2. юу бичээд байгаа мал вэ чи.

    ReplyDelete
  3. үнэхээр ийм тэнэг байж болохгүй байх

    ReplyDelete
  4. уншиж үзээд хэлэх үг ч олдсонгүй

    ReplyDelete
  5. нийтлэл бичих гэж байгаа бол тухайн зүйлээ сайн судлах хэрэгтэй

    ReplyDelete
  6. уншиж үзээд хэлэх үг ч олдсонгүй

    ReplyDelete
  7. үнэхээр ийм тэнэг байж болохгүй байх

    ReplyDelete