Tuesday, February 9, 2010

Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгая

Улсын мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, түүний үр дүнд жижигхэн анализ хийлээ. Дэлгэрэнгүйг доороос харна уу.

Нийт 25 чиг үүргийн 6-г нь үнэлж мэдэхгүй. 19-д нь хувьдаа 50-аас доош үнэлгээ өглөө.

Ер нь ийм мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага байна уу? Дагаад л авч өгч сурсан аятайхан даргын орон тоо үүсээд л.... 

Түүнчлэн тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин, хамгийн гол нь чадамж байхгүй. 

Тиймээс миний бодлоор асуудлуудыг 

1. Чөлөөт өрсөлдөөнд шилжүүлж, зах зээлийн цэвэр хяналтын тогтолцоонд шилжүүлэх
2. Байгаль орчин, барилга, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хяналтыг даатгалын компаниудад шилжүүл
чихмээр юм дөө.

Жишээ нь 

1. Барилгын МХГ биш даатгалын компани хүлээж аваад хариуцлагыг даатгалын компани хүлээх

2. Дотоодод үйлдвэрлэгдсэн болон импортоор орж ирж буй бүх хүнсний бүтээгдэхүүнд даатгалын компани хяналт тавьж, асуудал үүссэн тохиолдолд даатгалын компани хохирлыг төлдөг систем байвал ямар вэ? 

Тэртэй тэргүй хүнснээс болж хүн үхлээ гэхэд даатгалын компани ч бай, МХГ-ын байцаагч ч бай босгоод ирж чадахгүй. Харин өвдлөө гэхэд даатгалын компани эмчлүүлдэг. Байцаагчид бол эмчлүүлье гэсэн ч мөнгө байхгүй. 

Мэдээж даатгалын компани бол эрсдлээ тооцоод аливаа хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах асуудлаа шийдвэрлэнэ. Нөгөө талаас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдод хяналтын компанийн сонголт үүсч, хүнд суртал багатай даатгалын үйлчилгээ зах зээлд үүснэ. 

Барилга, байгаль орчин гэх мэт бусдад нь ч адилхан зарчимтай.

Ер нь л ийм болгочихвол яасан юм?

Анализийн *дэлгэрэнгүй*:

Төрийн хяналт шалгалтын тухай болон санхүү, эдийн засгийн салбарын бусад хуулиудад тулгуурлан төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн санхүүжилт авдаг байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг засч арилгах, төвлөрсөн болон орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, Засгийн газрын шугамаар авсан зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх;
ҮР ДҮН: ЗУДАД НЭРВЭГДСЭН МАЛЧДАД ӨГӨХ ТУСЛАМЖААС ЗАСАГ ДАРГА НАР ХУМСАЛСААР...

Нийгмийн хамгааллын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж, хууль тогтоомжийг чанд мөрдүүлж, нийгмийн баталгааг хангуулах;
ҮР ДҮН: 25-ААС ДЭЭШ АЖИЛТАНТАЙ БАЙГУУЛЛАГА НЭГЭЭС ДООШГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛАХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 10 ХУВЬ

Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн зарцуулалтад тавих хяналт, тэтгэвэр тэтгэмжийн тогтоолт, олголтын үндэслэлийг сайжруулах;
НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨНӨӨС ЦӨМ ЦОХЬСОН ЭРХЭМ ГИШҮҮН АЖЛАА ХИЙСЭЭР...

Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх;
ЖИЖИГ УУРХАЙН АЖИЛЧИД ЦИАНИТ НАТРИД ХОРДСООР...

Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, төрөөс боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, тэдгээрийг боловсронгуй болгох асуудлаар санал дүгнэлт гаргах;
БАГШ НАР СУРАГЧДАД НОМ ЗАРАХ ЭРХГҮЙ, ГЭХДЭЭ БАГШ НАР ЖИЛД ДОР ХАЯЖ НЭГ НОМ ГАРГАЖ СУРАГЧДАД ЗАРАХ ЁСТОЙ БАЙДАГ

Бага дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгөх;
ЗА ЭНИЙГ ЁСТОЙ МЭДЭХГҮЙ ЮМ АА

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, тусгай /батлан хамгаалах, хил хамгаалах, гамшгаас хамгаалах зэрэг/ хяналттай холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах;
БӨӨН НАТРИ ЦИАНИТ. МЭРГЭЖЛИЙН БУС БИ МЭДДЭГ БОЛТЛОО АСУУДАЛ ХӨНДӨГДЛӨӨ.

Цацрагийн осол болон цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчлэлийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавих;
БАЙГАЛЬ ОРЧИН ГЭЖ АВАХ ЮМ АЛГА ӨӨ. ХАМГИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ УУЛ УУРХАЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХ БАЙХ

Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эмчлэх оношлох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний стандарт, технологийн хэрэгжилт, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөх журмын биелэлт, эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд болон эмнэлгийн оношлогч рентген ба бусад техник, тоног төхөөрөмжийн чанарт хяналт тавих;
ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ЭМЧИЙН ЁС ЗҮЙН ТАЛААРХИ СЭДВҮҮДЭЭС ХАРЖ БОЛОХ БАЙХ ӨӨ

Эмийн тухай хууль, эм биобэлдмэлтэй холбоотой гарсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилт, хүн амыг дархлаажуулах, эм биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импортын байдалд хяналт тавих;
ЭМНЭЭС ХОРДСОН ТОХИОЛДОЛ ЗӨНДӨӨ БИЙ

Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар судлал, орчны болон хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, халдварт ба халдварт бус өвчний талаархи хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналт тавих;
ТАЙЛБАРГҮЙ

Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолттой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
ТАЙЛБАЙРГҮЙ

Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих;
ТАЙЛБАРГҮЙ

Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон геодези зураг зүйн хэмжлийн багаж, хэрэгслийн баталгаажуулалт, геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байдал, улсын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалт, газрын зураг, атлас зохиож хэвлэх талаар тогтоосон журмын хэрэгжилтэнд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ. ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХУМИГДСАН ТАЛААР ЗАРИМ МЭДЭЭЛЛҮҮД БАЙДАГ

Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанарт хяналт тавих;
ТАЙЛБАРГҮЙ

Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Мэдээлэл, холбооны салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын мөрдөлтөд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Авто тээвэр, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд хяналт тавих;
ЗА ТЭР НҮҮРСНИЙ ШУУДАЙН ХЭМЖЭЭГ ОРУУЛДАГ БОЛ ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Улсын хэмжээнд ашиглагдаж буй өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

Бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Мал эмнэлэг, мал аж ахуйн үржил, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр, сортын чанарын чиглэлийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, дүрэм журам, стандартын биелэлтэнд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

Олон улсын хөл хориот, мал амьтны “А” жагсаалтын өвчин, ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгчин амьтан, хог ургамлыг улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Лабораторийн сорьцын шинжилгээний үндсэн дээр эрүүл ахуй, халдвар судлал, эм биобэлдмэл, таримал ургамлын үр хорио цээрийн хяналтаар илрүүлсэн зөрчлийг баталгаажуулах, байгаль, нийгэм, орчноос хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг илрүүлэн тодорхойлох зэрэг үндсэн чиглэлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

No comments:

Post a Comment