Monday, February 22, 2010

Орчин цагийн Монгол хэлний тайлбар толь бичиг

Дунд сургуульд байхдаа Я.Цэвэл багшийн номыг сайн шагайдагсан. Цаг үетэйгээ холбогдоод Монгол хэлэнд маань шинэ реформ хийгдээд шинэ тайлбар толь бичиг хэрэгтэй болов хэмээн санав. Ингээд хэдэн үг тайлбарлая.

       1.       Ягшд: Санал нийлэхгүй байхдаа хэрэглэх үг,
       2.       Тасархай: Ямар нэгэн хүн эд агуурсыг таалагдаж байхдаа хэрэглэх үг
       3.       Шаа шаа: 1. Уурласан үедээ санал нийлэхгүй байгаагаа идэрхийлэх, 2. Хэн нэгний үйлдлийг дэмжих, мотиваци хийх
       4.       Мань: Нэгдүгээр биеийн ганц тооны төлөөний үг
       5.       Ална шүү: Зодно шүү
       6.       Гошгорох: Сэтгэл санаагаа хөөргөх
       7.       Бай даа: Боль чи
       8.       Шаах: 1. Бэлгийн харьцаанд орох 2. Англи хэлний get, take гэх үгтэй утга дүйнэ
       9.       Халтуур: 1. Ажлын хажуугаар мэргэжлээрээ ажиллах, 2. Суудлын машинаар үйлчлэх
       10.   Ачих: Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх
       11.   Хулхидах: Болзсон цагтаа очихгүй байх, утсаа салгаад алга болох, үүргээ гүйцэтгэхгүй байх гэх мэт
       12.   Мурих: Болзсон цагтаа очихгүй байх, утсаа салгаад алга болох, үүргээ гүйцэтгэхгүй байх гэх мэт
      13.   Муриачин: Болзсон цагтаа очдоггүй, утсаа салгаад алга болдог, үүргээ гүйцэтгдэггүй гэхмэт араншинтай хүн
      14.   Чихдэх: Нэг удаагийн бэлгийн харьцаанд орохоор эмэгтэй хүний сэтгэлийн эзэмдэн зорилгоо биелүүлэх
      15.   Зайлаач ээ: 1. Цаашаа яв /уурласан үедээ/. Наад үйлдлээ хийхээ больно уу /уурласан үедээ/
      16.   Бакал: Идэр насны эрэгтэй хүн
      17.   Тааралдах: Цаг болон газар  тохирон болзох
      18.   Татах: 1. Нэг хундага архийг нэг амьсгаагаар уух. 2. Гадаадаас урилга явуулах
      19.   Нэг газар: Шар айрагны мухлаг
      20.   Тэнэгтээд бай: Битгий тэнэг үйлдэл хий

За нөхдүүд цааш нь үргэлжлүүлээд байгаарай.

No comments:

Post a Comment