Уг нь энийг цас зуд эхэлж байхад бичих байсан юм. Гэхдээ яахав. Зуд энэ жилээр дуусах биш. ТВ үзэхээр л цас зуданд баригдаад, хамаг малаа үхүүлээд, тусламж гуйсан хүмүүс. Зуд анхны жилээ болж байгаа хэрэг биш. Хамгийн уур хүрмээр нь нэг малчин залуу зурагтаар
- - Хотынхон гэж мах идэхээ л мэдэх улс. Өсгөж үржүүлэхэд ямар хүнд байдгийг нь мэдэхгүй. Өвөлдөө тусламж энэ тэр юу ч байхгүй гэж ярьж байхыг сонсоод уур хүрлээ.
Тэгээд л эмээгээрээ өөрийн эрхгүй бахархлаа. 90 онд нэгдэл хувьчлагдах, манай эмээгийн тэтгэвэрт гарах 2 яг таарчээ. Эмээ маань хүнээс 20 хургатай хонь, 5 тугалтай үнээ, 1 ишигтэй ямаа зээлээд малчин болж билээ. Үр хүүхэд ач гуч бид нар нь ч яахав. Зуныхаа амралтаар очиж нэг 2 хоног дуртай дургүй хонинд явна. Өвөлдөө очиж идшээ авна. Хавартаа очиж ноолуураа авна. Нэг иймэрхүү байдалтай л бараагаа харуулцгаана. О.Дашбалбар агсны *Залуус дүү нартаа хүргэх шүлэг*-ийг уран зохиолын хичээл дээр цээжлэхдээ л жоохон өрөвдсөн гэхэд нэг их хилсдэхгүй.
2 жилийн өмнө эмээгийн маань үнэхээр бие нь дийлэхээ болиод хотын хүн боллоо. Ингэхэд тэрээр хонь, ямаа, үхэр нийлсэн 700 гаруй толгой малтай болсон байж билээ. Залуу насаа төв суурин газар боловсрол эзэмшиж, насаараа эмч хийсэн ганц бие хөгшний хувьд мэдээж чамгүй үзүүлэлт. Энэ хугацаанд хичнээн ч цас, зуд, үер усны аюул үзсэнийг зөвхөн тэр өөрөө л мэдэх байх.
Тэрээр зөвхөн малаа өсгөөд байсангүй. Үр хүүхдүүдээ ямар ч л байсан байртай, унаатай болгосон юм даг. Үр шимийг нь Б.Жавхаа мэт бэртэгчин нөхдүүд одоо болтол хүртсээр л явна. Ямар ч байсан би гэдэг хүн хилийн мах авч идэж үзсэнгүй.
Бичиж байхдаа их зүйл бодож суулаа...
aanhaa duraakuud tuslamj ntr awah albataim shig 1000 maltai bayn ym beej ortsnii jijuuriin huuhdees tuslamj neheed bdag duurtsen hulgaichuud
ReplyDelete