Tuesday, July 6, 2010

Улаан дэнлүүний гудамж

Урьд өмнө хог шороондоо дарагдаж, архичин тэнүүлчнээр дүүрэн байсан хэдий ч өдгөө шил толь болсон байшингууд хоёр талаар нь хөвөрсөн, түүний цаана биеэ үнэлэгч эмэгтэйчүүд гунхан зогсох цэвэрхэн гудамжаар байгалиас заяасан бие физилогийн хэрэгцээг хангахаар ирсэн хүмүүс алхана.

Би бээр өөрийн үйлчлүүлэх дуртай Цэнгэл хэмээх бүсгүйн ажилладаг буйдхан газар очтол уг газрын ажилчид БЗХӨ-ний шинжилгээнд хуваарьт шинжилгээндээ хамрагдахаар өнөөдөр ажиллахгүй ажээ. Үнэхээр урьд өмнө нуугдмал сүлжээ байсан биеэ үнэлэгчдийн асуудлыг хуулиар зөвшөөрснөөр тэд долоо хоногт нэг удаа эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн эрх баригч байгууллагуудад уг өвчний тархалтыг хянах том боломж бүрдсэн бөгөөд өвчний гаралт мэдэгдэхүйц хувиар буурчээ. Би найдвартай үйлчилгээ авч байгаадаа талархдаг. Биеэ үнэлэгчид бэлгэвч хэрэглэдэг тохиолдол далд байсан ч цөөхөн байдаг тухай олон тоо баримт судалгаа өгүүлдэг шүү дээ.

Цэнгэлтэй уулзахад ганцаардсан надад амьдрал бэлэглэх шиг санагддаг. Түүнтэй бэлгийн харьцаанд орохоос гадна хязгаартай ч гэсэн цаг хугацаанд сэтгэлээсээ ярилцан суух нь надад таалагддаг. Энэ гудамжинд зах зээлийнхээ хуулиар үүссэн бэлгийн харьцаанаас гадна олон төрлийн үйлчилгээ нь анхны хууль тогтооход үүссэн нийгмийн эсэргүүцлийг бүрэн дарснаас гадна хууль батлагдахаас өмнөх нийгмийн сэтгэл зүйн үзүүлэлтийг харьцангуй сайжруулсан юм.

Энэ бол биеэ үнэлэлтийг хуульчилсан бөгөөд улаан дэнлүүний гудамжийг байгуулснаар үүссэн цорын ганц ач холбогдол биш. Тухайлбал Цэнгэл урьд өмнө Хятадын Эрээн хотод биеэ үнэлдэг байсан. Өөрийн үндэстний онцлогоос болоод ч тэр үү, үзэн яддаг нанхиад үндэстний өвөрт амьдралын эрхээр ордог байсандаа тэр гутардаг. Түүнээс гадна тэнд олон Монгол охид сураггүй алга болдог байсан тухай тэрээр “бараг л үхдэг, эсвэл өөр газар зарагддаг байсан байх” хэмээн харуусан ярьдаг. Харин одоо хүний наймаа гэдэг нь улс орны асуудал хэдий ч шүдний өвчний хэмжээнд байхаа больсон. Учир нь бид охидоо хянаж чаддаг.

2000-аад оны эхээр хийгдсэн нэгэн судалгаанд жижигхэн дүгнэлт хийхэд хуулийг хэрэгжүүлсэн бол сард хамгийн багадаа 2 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр харагдаж байлаа. Одоо бол энэ байтугай мөнгө улсын төсөвт орж байгаа ба далд эдийн засаг тэр хэмжээгээр хумигдсан. Үйлчилгээний салбарын даацтай хувийг бүрдүүлэгч уг салбар уул уурхайгаас хараат байдлыг багасгаж байна. Энэ нь зөвхөн биеэ үнэлэгчдийн зах зээлээс биш түүнийг даган үүссэн дагавар үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын өсөлтөөс харж болно.

Улаан дэнлүүний гудамж бий болсноор дээр өгүүлснээс гадна хүчин, хүний наймаа гэх мэт олон төрлийн гэмт хэргийн гаралт буурч нийгэмд тайван байдлыг авчирснаас гадна ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлиг нийгмийн тухай массын сэтгэхүйг зөв чиглэлд хандуулж чадсанд нь баярладаг.

Ай, Улаан дэнлүүт гудамж минь

5 comments:

  1. oo ene chini zov sanaa bhgui yu avgai ntr ni ch yahuu... heheh

    ReplyDelete
  2. ooo ene chi zov sanaa bhgui yu..

    ReplyDelete
  3. post moderation gedeg yumiig hezee yagaad ch hiitsiim buu med. saya l arilgalaashd. kk

    ReplyDelete