Wednesday, May 26, 2010

Бэлэг эрхтээн гэж...

Нэг төмсөгтэй хүнийг “асман” гэнэ. Нэг ч төмсөггүй хүнийг “тайган” гэнэ. Харин гурав болон түүнээс дээш болоод ирэхээр “гажиг”-тай гэнэ. Эдийн засаг мөн адил хоёр “төмсөг” хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь баялгийн хуваарьлалт хийх зорилготой банк, хөрөнгийн зах зээл бол нөгөөг нь эрсдэлээс хамгаалах зорилго бүхий даатгалын систем гэнэ. Бэлэг эрхтний төмсөгнөөс ямар нэг юм ялгаруулдаггүйгээрээ л ялгаатай.

Энэ хоёр төмсөг хэвийн ажиллаж байна гэмээн бусдад таашаал төрүүлэх үндэс болно. Гэхдээ том жижгийн ялгаа бэлэг эрхтэнд ч, эдийн засагт ч адилхан. Хөрөнгө оруулагчид том эдийн засагт дуртай бол хүүхнүүд том бэлэг эрхтэнд дуртай.

 

Хэрвээ банк даатгалыг эдийн засгийн хоёр төмсөг гэж үзвэл Монголчууд бид нэг төмсөг нь ажиллагаагүй нэг төмсөг нь хагарсан хугархай бэлэг эрхтэнтэй. Хамтрагчаа хиймэл эрхтнээр хангаж өөрсдөө тэндээсээ таашаал авдаг. Бэлэг эрхтэнд чинь арчилгаа угаалга хэрэгтэй. Түүний талаар товч өгүүлье.

 

Бэлэг эрхтэн олон харилцаанд орох хэрэгтэй. Гэхдээ чанартай эрүүл байх нь чухал. Хэт олон бөгөөд эрүүл бус харилцаа нь эрүүл мэнд бөгөөд нэр хүндэд халтай. Эдийн засаг ч олон харилцаанд орох ёстой. Гэхдээ эрүүл бус, хэт олон харилцаа нь гамшиг болгодгийг өнгөрсөн бөгөөд сэргэж буй гэх хямрал харууллаа. Ер нь бол зохисгүй хэрэглэсэн байж болох антибиотикууд нь эргээд өвчлүүлэх магадлалтай гэж олон докторууд хэлээд байгаа.

Огт харилцаагүй байж болохгүй. Наанадаж “мастурбаци” хэт их хийх нь нэр хүндэд халтай, цаанадаж бид яаж өсч үржих билээ. Авах зүйлээ авч өгөх зүйлээ өгөх хэрэгтэй. Швейцарь бэлэг эрхтнүүд хөрш Итали, Франц, Герман, Австри хамтрагчидтайгаа л сайн харилцаатай байснаараа өдий зэрэгтэй явааг бэлэг эрхтэн судлаач Пол Коллиер баталсан юм шүү. Юу гэхээр хүнд хоёр төмсөг нь төгс ажиллагаатай нэг л бэлэг эрхтэн хангалттай. Намайг өөр хүнтэй харилцаанд орж байхад өөр бэлэг эрхтнүүд /эр ба эм/ хоорондоо харилцаад байна гэх хандлага нь өөрөө буруу. Аливаа нэг улсын эдийн засагт нэг л стратегийн бүтээгдэхүүн байхад хангалттай шүү дээ. Хоёр эрхтэнтэй болчихвол ядаж л хоёр төмсөгнүүд чинь ачааллаа даахгүйд хүрнэ. Үүнийг нөхөр та бодлогоороо зохицуулах хэрэгтэй. Ер нь хоёр бэлэг эрхтэнтэй гаж төрөлтүүд урт насалж байгаагүйг түүх гэрчилнэ.

Гэхдээ нэг бэлэг эрхтнийг сонгоход учир бий. Хэдий стандарт хэмжээтэй хэдий ч тэр чинь хиймэл бол бүтэхгүй. Хамтрагч чинь таашаал авлаа ч та авахгүй. Цаашилбал хиймэл эрхтнээс таашаал огт авдаггүй хамтрагч бий. Хүн хүсэл тачаалын боол тул хамтрагчийн асуудлыг орхие. Таны бэлэг эрхтэн шаардлага хангахгүй бол хиймэл эрхтэнтэй байж болно. Гэхдээ байнга биш. Түүнийг ашиглаж байх хугацаанд “ориг” эрхтнээ дасгалжуулж, боломжтой хэмжээгээр харьцаанд оруулж байх хэрэгтэй. Шаардлага хангасан буюу хиймэл эрхтэнгүйгээр хамтрагчаа хангах түвшинд хүрсэн бол хиймэл эрхтнийг хаяж болно. Олон бэлэг эрхтэн судлаачид энэ тал дээр Чили гайхалтай туршлагатай тухай ярьдаг, хэлдэг, бичдэг, загнадаг. Эцэст нь хэлэхэд Мардайд байгаа Оюуны Таван хиймэл эрхтэн таны биеэс ургаагүй шүү.

1 comment: