Tuesday, November 16, 2010

Нэг догол мөр: Хүү төрлөө

Мань мэтийг найз охины “Н” үсэг ч цээжилж амжаагүй байхад миний найз хүүтэй болчхым. Замбараагүй гэдэг нь. Бүр хоёр дох нь гээч. Яг ах шигээ эв нь эрүүл, сав нь саруул эвгүй нөхөр. Ээж нь дархлагдах стандартыг 66.(6) хувьтай биелүүлчихсэн байхым гээд “дархан бэр”-ийн утгыг тайлах гэж хэсэг ярилцав. Мммммммммммм Ернуул “Дархан бэр” гэдэг бол манай өвөг дээдэс ааштай хадмуудад зориулж “Том болоод наад гурван залуу чинь ээжийгээ өмөөрөөд яаж ч магадгүй шүү” гэсэн анхааруулсан утгатай цол болохыг мэдлээ. Зиа тэгээд аав ээж ах дүү нарт аз жаргалыг өчигдөр зөндөө хүсчихсээн. Одоо хүсвэл пологтоно. :D

1 comment: