Sunday, April 17, 2011

Амьдрал арай их хурд шаардаад...


12 онд дэлхий сүйркээд амьдрал арай их хурд шаардаад байхын. За ер нь сүйрсэн сүйрээгүй жоохон хурдтай байх нь юуны буруу байхуу дээ. Дэмий цагийг ер нь багасгы. Шууд доошоо хогийн савруугаа шээгээл арагшаа цонхоороо цацчуул хичнээн амруу. Тамхи татахад заавал босч явах хэрэг алга. Арц шиг өрөөсөн талы нь асаачаад үнэртээл суугаад байжийе. Жоохон томхон бойпор маягйин юм хэрэг болно. Эмээгийхйиг л авахаас. 

Гадаадад жоохон  сурмаар байхын. Ер нь юу нь болку байхав. Маргааш хаа нэг тийшээ яваал сурчы. Ээжийгээ л жоохон санах байхдаа. Аваад явчидөө ер нь. Аа нээрээ хэл хэрэгтэй. Нэг тогонд цохиулаал 1 хэл сурчдаг бол тэ бас. Нэг удаа өндөр хүчдэлд цохиулаал 39 хэлтэй болчий. Арго марго ард хаягдаастай даа тэгүүл. Хүмүүс нэг хэлийг 2 жил сурчийхад 39 хэл сурахад 2 7 хоног сэхээнд хэвтэхэд яахав дээ. 

Хүнтэй суумаар байна. Хэнтэй суухуу. Энэ онлайнд ганцхан Онон л байна. Ер нь Хятад байгаа Ононтой л сууя. Маргааш явнаа ерөөсөө. Шууд тэндээ л суучи. Намрын голын 17 молоон гэхээр оройтчихгээд байхын. Бас яг тэр нэг өдөр цаад нэг юмны чинь юм ирчүүл бас тэ. Хуримын анхны шөнө нтр бас л гиеүрийшд. Ер нь 17-ны тэр олон хос тэр асуудлаа ер нь яаж шийддийм бол? Ядаж нэгэнд нь тийм асуудал байгаа даа тэ? Мэдэх хүн байна уу? Урьд нь зөндөө юу яацан болохоор тоодгүйл байхалдаа. Хуримнаасаа түрүүлээд хүүхэдтэй хүртэл болцон байхад.  Нээрээ бас хүүхэд шуухдын ажил гарийшд. Бас ач зээ. Яаж ч бодсон ач зээгийн асуудал дэлхий сүйрхээс өмнө шийдэгдэхгүйнээ. Уг нь нэг баагийг хүмүүжүүлцэн нтр байвал тэ?

Саятан болмоор байхын. Цалингийн зээл авдиймуу. Бас энэ тэндээс хэд гурван хүнээс мөнгө зээлчи. Энэ дэлхий ер нь сүйрнэ байгаа. Тэгвэл ч буцааж өгөх хэрэггүй шүү дээ. Сүйркү бол жоохон шатцийм болно доо. Гэхдээ л саятнууд дандаа л рийск хийжийдэг тэ. Яадын. Буцааж өгч чадку бол од л болно биз. Байнгын дуурсаастай тэ. Мянгаа, Гүрээ, Одко гээл өргүй баян байна уу???

Нээрээ жоохон од болмоор байхын. Нэг жагсаал хийдиймүү. Сэдэв л чухал юмдаа. Гайгүй сэдэв байхгүй виз? Бааска эгч Ахмадын хороо, Магнай Зандка нар их хурал тар гэж 10-аад жил од боллоошд бас тэ? Бас нэг хялбар сайхан арга шүү. Сэдэв давхардаад ч дэмий дээ. Бага сэдэв бас л дэмий тэ? тэр архи мархийг харжийхад. 

Зурагтаар жоохон гарах хэрэгтэй дээ. Тоодог болуу яадаг бол намайг. Мөнгө байхгүй хүнийг...

3 comments:

  1. Юм юм л хиймээр байгаа юм аа да, амжилт хүсэх гэхээр арай тохирохгүй байнааааа....

    ReplyDelete
  2. хахахаха, нээрээ тэр олон хос тэр асуудлаа яадын бол? за тэхдээ, дас дас үсэрцгээгээд юун тэр сээгэс мээгэс болдог байх дөө ер нь бол.

    ReplyDelete
  3. hahah emeegiin boipor gej yu ve? Bichseng ushih gej nayan yum bolohiin, daraa ni oilgoh gej naya bolno. kkk

    ReplyDelete