Friday, June 10, 2011

Чалвинаш

Интернетийн агуу их боломжийг ашиглан цаг хугацааг гатлан байж Инжинаш бид хоёр хамтарч нэг ийм юм хийсийн. Инжи өөрөө уран бүтээл гэх дургүй байна лээ. :P


Name: Чалвинаш
Artists: Inji feat Chapa
www.ereever.blogspot.com

Дорно салхин гүн хүрээнээ санааны дураар хийсрүүн
Торгон ногоон булбарай улааныг ийн тийн салбаруулжээ
Дунддын иргэн Халхын нутагт санааны дураар эрхлүүн
Өсвөр насны охидын хормойг өм цөм салбаруулжээ

***
Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй
Түмэн тендерийн учир шалтгааныг вэб сайтаас уншин
Эрээвэр хураавар хэнээрхлийг ухаан билиг лүгээ хэлэлцүй

                   ***

Унжгар бургас мөчир хүртлээ үүд гэгээвчээ хаамуй
Уяралтай шувуун эгшиглэн дуугарч өндөр салаанаа дэвшмүй
Улс орон удирдагч бүрнээ үнэн мөнөө хаамуй
Уурласан олон бухимдан өгүүлж улам бүр цөхөрмой

                   ***

Бийрийг тэнсэж шинэ хулс зураад
Бишгүүр үлээн хуучин нөхрийг мөрөөдмүй

Биеийг эрхшээд шинэ наймаа хийгээд
Бэл зүүдлэн авилга
мөрөөдмүй

                   ***
Ухаан билгээр наран голын алтан тахиаг урхидаад
Уран аргаар саран мандлын хас туулайг
баримуй.
Удаах халамжаар ард олны тархийг бариад
Уран аргаар газар хэвлийн алт мөнгийг самармой

                   ***

Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүлэн салхинаа хөвөх мэт
Бичиг нийтлэл үнэн мөн  хэмээгч
Хүчтэй хүний халааснаа багтах мэт

                   ***

Утга уянгыг дэлгэрүүлэхийн шалтгаанд сувд тана живээд
Учир зүйг хэлж гаргаваас төмөр чулуу ч
хайлмуй.
Уянгат хөгжмийг дэлгэрүүлэхийн шалтгаанд бусдын үг шингээд
Уг нь өөрсдөө хийвэл төмөр зүрх ч хайлмуй




***


Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас 
Хөнгөн бийрийг хөших юун
Эрийн сэрлийг хөдөлгөж эс чадваас
Эм байхын хэрэг юун

/Ямар эвгүй төгсчив :P/

6 comments:

  1. mur muruur n hed hed unshij bj oilgoh jisheetei.......

    ReplyDelete
  2. yo yajaldart hunii buteeliig iim muuhaigaar guivuldag bna jaahan ichej amidraasai bilee chi!!!!

    ReplyDelete
  3. wizuun guiwsan bn yag l sogtuu drogba shg

    ReplyDelete
  4. Инжинаш нээрээ л ингэж бичих буйзаа. Одоо байсан сан бол. Халааснаа гэж засаарай. Хамааснаа гэчихэж

    ReplyDelete
  5. @ Anon
    Тархиндаа л гомдож дээ. хахаха

    @ Anon
    өө тийм булчирхай ажиллахаа байсан

    @Goy-Goy
    Orig бүтээл гээд байхаддаа

    @Дэндэв
    Хи хи

    @Амарсайхан
    Баярлалаа

    ReplyDelete