Tuesday, June 21, 2011

Хааяа ч гэсэн дүрэм зөрчиж бай

Энэ ч гэсэн бас нэг дүрэм. Тэхээр энийг яаж зөрчих юм болж байна? За за. Утга учиргүй гүн гүнзгий пилсоофдохоо болилоо. Ер нь юманд хааяа хааяа ингэж хөнгөхөөн халтуурдаад өнгөрч болно. Эртээрхэн би нэг IT-ийн төслийн feasibility study-г галтуурдаа шаасан. ЧИ ЧИНЬ ЮУ ХИЙЧЭЭВЭЭ? гэж л байна лээ. Яадгийн. Аливааг хийхэд ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл, мэдлэг оюун гардгийг мэдэг. Мэдрэг. Гэхдээ тэр үедээ энийг жоохон бодоогүй л байсан л даа. Зүгээр л залхуурцийн.


Яг одоо ажил дээрээ жийнс, пүүз, юүдэнтэй цамцтай сууж байна. Дарга харвал бөөн юм болно. Уг нь гайгүй залуу л даа. Даанч заримдаа хувцасыг оюунаас өндөр үнэлкээд байдийн. Энэ ч яахав. Хүний л зан. Гэхдээ тэр харахгүй бол миний өнөөдрийн дүрэм зөрчилт ямар ч хэрэггүй. Хараг. Уурлаг. Албаар өрөөных нь урдуур гарч ирэхтэй нь таарах гэж олон яв. Холхи. Өөр давхар суудаг бол тэр давхрын 00-д ор. Олон тамхи тат. Би чинь бас бие хүн гэдгээ мэдрүүл.

Хааяа ажлаа тасал. Яадгийн. Шартсан л юм байгааз. Чамайг хайгаад бөөн юм болно. Утсаа салгаж болохгүй. Дууг нь хаа. Тэгээд хайж залгаж байгааг нь хараад өөрөөрөө бахарх. Чи хэрэгтэй хүн.

Заримдаа урсгал сөр. Үнэмлэхгүй машин барь. Шөнийн цагт хотын гудмаар 140тэй давхи. Гэм хоргүй юмаар азаа сорь. Эрсдэл хий. Би ер нь хүнд юу л заагаад байна даа. За эрүүл үедээ гэдгийг манайхан ухаарахтайгаа толгойнууд.

Гэрийн ажлаас хойш суу. Гэрээ битгий цэвэрлэ. Энэ тэрүүгээр ялаа нисч л байг. ТВ-ийн дэлгэц дээр хоёр гурваараа суугаал. Бааж халтартуулаал. Зурагтаар гарчийгаа тас хүүхний духан дээр нтр баацийм шиг. Хэхэ. Соёл иргэшлийг мартаж, хаанаас гаралтайгаа мэдэхэд чинь тустай.

Найзыгаа гомдоо. Уурлуулж явуул. Чамайг санахын цагт нөхөрлөлийнхөө үнэ цэнийг мэдэрнэ.

Янжуур зуу. Салаавчил. Асаагаад ганц нэг сор. Архи уу. Ер нь бүгдий нь уу. Пяав, Виски, Вино, Жин, Тикелла холь. Тасар. Шарт. Тэрийгээ тайл. Унт. Сэрэхэд чинь ертөнц үнэхээр өөрөөр харагдана.


ЭРХ ЧӨЛӨӨ ЯМММАР САЙХАН БЭ!!!

Эхнэрээ араар нь тавь!!!

За за болилоо. Алуулахжийнэ.

5 comments:

  1. boljiin! bi bol ajilaa tasladag , geree ajilaas hoishoo suudag. yanjuur suudag arhi beer uudag, naiziigaa uurluulj gomdoodog! enuugeeree uuriigee robot bish amid hun gedegee mederdeg

    ReplyDelete
  2. uuu yamar ih aldaatai bichicheevee bi haha

    ReplyDelete
  3. owoo hvn shg yum bichsen bh chn.. kkk

    ReplyDelete
  4. @Citrus
    Nice

    @Citrus
    Yodiin te?

    @Anon:
    Tiim beeshd neeree :D

    ReplyDelete
  5. Dandaa tegej amdradag hun baival yahuu? Durem zurchihiin tuld tegvel ajildaa yavaad, geree tseverleed, arhi tamhi hereglehee boliood, aimar tomootoi bolno gesen ug uu? Durem zurchine geheer zaaval yaagaad negative gej?

    ReplyDelete