Thursday, June 30, 2011

Ам цангав

-          Ус уугаач тэгээд
-          Гүй ээ, Чингис ярьжээнэ

Сайхан ирихлаам шүү. Ам цангав гэж... Ер нь хүн тэгээд зарим нэг шингэн байхгүй ч гэсэн амьдраад байх мөртлөө зарим нэггүй нь бол амьдрахгүй байхын аргагүй. Хэдэн жилийн өмнө ЭмСиЭс Кока Колагийн үйлдвэр засварт орцон, яагаад ч ен бүү импортын кола бас байхгүй болчоод би үхэх шахаж билээ. Сайн юм нь гэвэл Коланы донгүй болсондоо. Тэр үедээ л...

Азийн чонын үед зарим нэг тэвчээргүй нөхдүүд элдэв балай юм ууж үхэж байв. Энэ одоо уухгүй байвал амьдрахгүй, уувал амьдрахгүй ямар хэцүү хорвоо вэ? Хорио тавигдсаны дараа бишрэлт худалдааны төвд машин дүүрэн архи буулгачаад буцаж явах замд нь дахиад захиалга өгсөн тухай АПУ-ын борлуулагч ярьж байж билээ.

Архи кола хоёр ч донтуулдаг шингэн юм бас биш. Жишээ нь эмээ нар бол сүүтэй цайгүй ерөөсөө амьдрахгүй. Холдлоо л гэнэ. Ашгүймуу намайгаа санажээндаа гэж бодтол цайгаа ярьж таарчээнэ. Мань мэт нь бааранд хэдэн охин архиар шахцан хамаг мөнгөө бараад баахан горьдлого тээцэн суужийхад өвөө нар бол айн. Насны бөгсөнд 1500-ийн халуун савтай цайгаар л аргалчихэж байна шд.

Энэ мэтчилэн шингэн зүйл гэдэг хүний амьдралд тун чухал. Зөвхөн дотогшоо биш гадагшаа чиглэсэн урсгал бас байна. Нүднээс урсах шингэн бол тайвшралын асар чухал нөлөөтэй. Заримдаа хэн ч тэрийг тоохгүй. Тэхэд заримдаа гарч байгаа эсэх нь үл мэдэгдэх ганц дусал бөөн хүнийг баярлуулж өсгөнө. Хүн ер нь жижкэн юманд их ач холбогдол өгдийм шиг. Жишээлбэл шүүдрийн жижкэн дусал шингэнийг цуглуулаад ээждээ цай чанаад өгчүүл цаадахтай уулзах ч хэрэг байхгүй. Нээрээдээ. Үз л дээ. Үнэн л тэр юм чинь. Гэхдээ жижиг дусал бүр сайхан эд биш. Жишээ нь нус.

Ер нь шингэн юмыг бага гаргаж, авах хэрэгтэй. Хүн баярлуулдаг шингэнийг ч гэсэн хаа хамаагүй дусал дуслаар нь гаргаад байж ерөөсөө болохгүй. Эрэгтэй хүн бол хүний хажууд нулимс ер нь бага гаргажээх хэрэгтэй. Нусыг бол эр эмгүй бүүр ч болку.

Яг одоо Монгол гуай бол цангаж үхжийнэ дөө. Нөгөө нэг жоохон дуслаа хаа хамаагүй цацаж хаяал. Тэгсийм байж Оросоо гуайгаас жоохон жоохон шингэн гуйгаал. Нөгөөх нь одоо чи ер нь томоож л гээд байгаа. Ай Монгол гуай томоожино гэдэг ч одоо гааз нь гарцан пяав баахан ууж байгаад согтохтой л адил юм болно доо гэснээс пяаваа мартчиж.  Гарч ууя.

1 comment:

  1. hehehe. shingen yum nudnees gartal ineeleeshd gj megeed.

    ReplyDelete