Sunday, June 26, 2011

Төсөл хэрхэн бичих вэ? I

Хүн нэг юмыг 10000 цаг хийхээж мэргэшдийн гэж байна. Ажлын цаг магт хуваагаад үзэхээр нэг 3 4 жил юм билээ л дээ. Би уг сүүлийн 5 жил иймэрхүү юм хийж байгаамааа. Тэгсэн яасан? Дундуур нь фэйсбүүкт охинтой танилцах, тэрэнтэйгээ чаатлах, тоогдохоо болингууд биз-д орж хэрүүл хийж уураа гаргах гэх мэтийн жиййнкэн эр хүнд заяагдсан ажлуудын завсраар хийхээр чинь юун 3 жил.

Гэхдээ яадийн мэргэшсийм шиг биччий. Жоохон халаалттай байгаа дээрээ. Яагаад халциймбээ гэхээр нэг найзтай 2  2 пяав уугаад. Уг нь би уучуул жоохон зүгээр ч юм уу гэж бодсон шиг зүв зүгээр л суужийсан л даа. Тэгсэн нөхөр яриад. Хүүё Чи тэр К....д - ийн төслийн шалгаруулалт дээр суужийгаамуу?
МИНИЙ ТӨСЛИЙГ ТЭНЦҮҮЛЭЭД ӨГӨӨЧ!!!

Оршилыг дуусгаж өчлийг эхлий.

Юуны өмнө чамд нэг санаа хэрэгтэй. Сайн муу хамаагүй ээ. Санаа л байхад болно. Угаасаа нийт санааны 80% нь дампуурдын хойно бүтэх бүткү юмны хойноос хөөцөлдөөд шаал дэмий. Хэрэгтэй юм үүгээр дуусахгүй ээ. Нэг гардаг бал, ахиухан ноорог ч болтугай цаас хэрэгтэй.

Тэгээл бичээл бай. Тэр санаагаа бичээл. Холбоотой юмнуудаа жагсаагаал. Жоохон жоохон холбоогүй юм оруулж болно л доо. Жишээлхийм бол орны төсөл бичиж байхад тэр орыг яаж ашиглах талаас нь хэд гурван хуудас бичиж болно. Тэгээд тоо бод. Орны үнэ, хэд хүртэл ярих уу? Унааны зардал. Тэрийг өгмөөргүй байвал ороо барьж гүйгээд яаж зутаахуу? Тэгээд ер нь бодох тоо олдохгүй байвал орныхоо эзлэхүүнийг гаргаж болж байна. Амархнаар нь куб хэлбэртэй ор зүгээр. Дээр ор ашиглалтын талаар янзүрийн юм бичжийхдаа зүрхэн хэлбэртэй нтр гээд бичцэн бол жоохон хэцүү л байна байх. Гэхдээ чи аргалнаа наадахаа. Мэджийнэ би.

Гэхчлэн биччээд гудсан завсраа хийчих. Тэгээд таг март. Мартагдку бол архи уу. Тасар. Шоуд. Тэгээд долоо хоногийн дараа нөгөөдөхөө үзээрэй. Аймшгийн санагдах вий чамд. Энийг ингэдэг байж, тэрийг тэгдэг байж. ӨХ тэс өөр өнцгөөс харжийнэ гэсэн үг шүү дээ. Ингээд төсөл гэж юу болох, түүнийг бичхэд юу хэрэгтэйг гадарладаг болчино гэж боджийнэ.

Одоо жинхэнэ дээ орноо хө. Санаагүй юм сануулаад байгаарай. Орондоо биш төсөлдөө шүү.

Одоо жоохон академик ярьцгаая.

/Үргэлжлэл бий/

2 comments:

  1. Сайн байна уу. Блогт бичлэг гаргаж байж төрлөх Монгол хэлээ үнэн зөвөөр нь хэрэглэж байвал яасан юм бэ. билээ л дээ биш байна лээ л дээ гэдэг юм ш дээ бас байгаамаа биш байгаа юмаа гэдэг юм ш дээ гол нь чиний бичлэгийг шүүмжлэхдээ биш монголоороо зөв бичиж байгаасай л гэж

    ReplyDelete