Monday, August 22, 2011

Хотод амьдрах сайхан


Монгол улсын үндсэн хуулиас ... “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Төрийн ордонд амьдармаар байхын. Нөгөө төрийн хүндэтгэлийн гэрийн хажууд майхнаа хатгачаал суужийвал ямруу? Хууль журам нь уг нь болоод л байна. Оруулдаг болов уу яадаг бол? 

Төв талбай дээр нэг гэр бариад суучдийм бил үү? Өвөлдөө доороосоо жоохон жиндэж л магадгүйм даа. Аан нээрээ дугуй мугуй, ундааны сав хуучин муусайн хувцасаар аргалаад байна даа. Мөнгөтэй болохоороо хааяа нүүрс авнаа авна. Гал бурхан байна даа энэ чинь. Тэгээл жанжныхаа хөшөөний дор хэдэн нүүрсээ хураачаал суужийвал юм юмандаа ойр амар юм даа. 

Поортер оруулахгүй хэвээрээ байгаа юу. Морин тэргээрээ л зөөхөөс. Төв зам дагуу 15 милийн хурдтай сажлуулаал сайхан. Аз болж машины сигнаал хорьцон. Тэхгүй бол муу хотын арилгасан сонгино шиг хүүхэн залуус сигнаалдаад морь үргээгээд нүүрс асгаа хаячихна. Төв зам дээрээс түүх гэж залхуу юм даа.

00-ын асуудал шийдэх хэрэгтэй. Энэ өлсгөлөнгийнхөн яаж зохицуулаад байна? Аргыг нь олно доо тэгээд. Болку бол тэгээд шөнөдөө зохицуулна даа. Жанжны хөшөө гэж том хаалт байхад. Тэрнээс тэр нийтийн 00-д орж мөнгөө үркү ээ. Боль ий.

Шангрилагийнхан тортогоо арилга гээд ирээд байхвий дээ. Яджийхад баруун хойноос их салхилах юм. Гү тэгээд уртлынх нь цэцэрлэгт өөрийн эрхгүй цөөхөн хүн суухым болохоор баярлах ч байхдө тэгээд. Дотроо маасктай суувал барав.

Самар зардаг хүн ойр байх бол уу? Ажилгүй хүн гэртээ самар цөмөөд хаалгаараа хүүхний гуя оноод суужийх шиг жаргал хаа байхав дээ. Хогийг нь шар маактай хүмүүс ирж цэвэрлээл...

Эксэлээ яг хааныхаа хөшөөний урд тавинаа. Хэдэн харуулууд нь харж байг. Тэхгүй тонуулаад хотоор нэг сампирсан машинтай хүн явах нь байна. Яг сайхан урсгал сөрөөл, гэнт буцаж эргээл байжийхад унтарчуул бас хэцүүмдаа. Сайн мануулахгүй бол...

Зиа хө, Ингээд амьдраад л байвал амьдраад л байх нь байна. Хот орчин бараадий байз...

2 comments: