Monday, September 26, 2011

Жорлонгийн ХӨГЖИЛ-ийн түүх

Дөрвөн жилийн өмнө нэг байшинд ажилд орлоо. Одоо ч гэсэн ажилласаар л байгаа. Анх орох үед 3 жорлонтой байсийн. Нэг давхарт нэг ширхэг. Хоёр нь эмэгтэйчүүдийнх, нэг эрэгтэйчүүдийнх. Гэхдээ таних тэмдэг байхгүй ч хүмүүс тэгж л ойлгодог байсан. Гэхдээ эрэгтэйд нь эмэгтэйчүүд орчдог байсын. Ээ дээ Энэ хүүхнүүд үү? Суулгуурынх нь хаалга нь цоожлогддоггүй байсанд болсон уу? Яасан мэдкү. :P

Би нэг энэ зурган байгаа шиг шээлтүүр лүү нь шээхгүй юу. Тэгсэн хажууд ус буцалгагчиндаа ус хийжийсэн хүүхэн “Чи ямар бүдүүлэг залуу вэ?” гэж наасийшд. Өөрөө эрэгтэйчүүдийн жорлонд орж ирчээд.

Дараа нь 00-д засвар оров. Суултуурынх нь хаалга засагдсан. Хаалга тус бүрдээрээ эрэгтэй, эмэгтэй хүний зурагтай болов. Гэхдээ эмэгтэйчүүд бас хормойгүй хүний зурагтай өрөөнд ороол байсан. Энэ жорлонгийн ч биш, зассан хүмүүсийх ч биш, хэрэглэгчдийн л буруу. Гэхдээ заргалдах баримттай болсондоо тунчиг баяртай байсан.

Дараа нь дахиад засвар оров. Жорлонг бүрт нэжгээд нэг суултуур нэмэгдэв. Би инкэд эмэгтэйчүүдийхэд нь нэмэгдснийг нь яаж мэдсийм бол? Бас угаалтуурын өмнө тольтой болсон. Энэ арзгар надад нээх ач холбогдолтой байгаагүй ч үсээ гээлддэг хүмүүст тун сайшаалтай болсон нь дамжиггүй. Бичяху. Нусаа гацартаа наагаад явжээсэн ч тоохгүй. :D

Дахиад супер засвар оров. Доод давхрын (хоёрдугаар давхар. Угаасаа 2 3 4 давхарт л гурван жорлонтой 4 давхар байшин) жорлонгоос эхэлсийн. Нөгөө нэг том жорлонгий чинь хоёр хуваагаад, нэмж хаалга гаргаад, хаалга тус бүрт нь эрэгтэй эмэгтэй хүний зураг наагаад... ҮҮ ЭРЧҮҮДИЙН ЖОРЛОН ХОЁР БОЛЦОН. :D За энэ нээх чухал биш. Эмэгтэй хүний зурагтай хаалганы цаана хоёр суултуур, нэг угаалтуур, эрэгтэй хүний зурагтай хаалганы цаана 1 угаалтуур, нэг суултуур, хоёр шээлтүүр тавьж өгөв. Энэ хооронд хоёр давхрын соёлтой хүүхнүүд л дөрүүн давхарлуу гаркэж жоохон зовсон байхдаа.

Гэхдээ тэр давхрын эрэгтэйчүүдийн жорлонг жоохон асуудалтай хийцэн. Тэр нарийхан жорлонгий чинь хаалга онгойнгуут хана дагасан шээлтүүрт зогсож байгаа хүн шууд харагддаг. :P

Гэхдээ энэ алдаа засагдсан. Гурав дөрүүн давхарт шээлтүүрийг суултуурын тасалгааны цаана байрлуулснаараа энхрийхэн эмзэгхэнийг минь анхдагч зорилтынх нь дагуу ашиглагдаж байхад өөр хэн нэгэн зөвшөөрөлгүй харах аргагүй болсийм. Ингээд давхар бүрт нэжгээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй жорлогтой болсноор жээндэрийн асуудал ч шийдэгдсийм.

Гэхдээ (Энэ гуруун догол мөр яагаад нэг үгээр эхэлчив?) лайтай үнэртэй байсандаа харин ч нэг. Хажуугаар нь гарахын арга байхгүй. Энэнд харинч нэг нөгөө хүүхнүүд буруугүй. Засвар хийжаагаа хүмүүс л байхгүй юу. Буруу зөрүү холбож хаяад. Ус мус алуудаад, балиартаад ... өөрсдөө л шээхгүй гэсэн шиг. (Уучлаарай, бие засах гэдэг чинь их ерөнхий үг шүү хүмүүс ээ) Гэхдээ (ямар азаар догол мөр биш вэ?) тун удахгүй засагдсан. Бүр доторхи угаалтуур,  шээлтүүр, суултуур, түүнийг тойрсон тасалгаа, тэдгээрийг холбосон шугам хоолой, шил толь бүгд шинэ. Тэр тасалгаа бүр мебел шиг л болсон. Ус ч алдахаа байсан. Үнэр ч дарагдсан. Орж хүндрэхдээ сэжиглэхээ ч байсан.
Одоо гэхдээ жоохон жоохон асуудал бий бий. Энэ янзаараа шийдэгдээ л явна. 

Хэрэглэж балиартуулжаагаа хүмүүс нь ч засагдаал байгаа. Аль аль нь засагдчуул байнгын 00-ын цаастай ч болох байх.

Ер нь тэгээд хөгжил гээч нэг дор биш, нэгсэг алхмуудаар дамжиж ирдэг эд байх нь байна. Эдгээр шатуудад тэр хоёр давхрын соёлтой хүүхнүүд шиг хүмүүсийг бас хэлмэгдүүлээл авдаг байх нь байна. Магадгүй хүмүүс бяд нь тэвчээртэй хүлээцтэй, за тэгээд соёлжоод явчуул бүүр ч хурдан л болдым билүү? За за энэнээс цааш мэдхээ байчлаа.


3 comments:

  1. Имар ч имооцтой бичдийм. хэхэ. Соёл 0 ээс эхэлнэ гэж гоё үг зохиочихъёо. Аль аль утгаараа ш дээ. /юучгүй хоосоноос эхэлнэ, жорлонгоос эхэлнэ/

    ReplyDelete