Thursday, May 13, 2010

Баас

Хүн бүр баадаг. Хүн байхгүй бол баас (хүний) байхгүй. Баас байхгүй бол хүн байхгүй байх нь ч хайшаа юм. Хэцүүднэ. Энэ утгаараа баас хүн хоёр нас чацуу. Гэхдээ хүнээс том биш. Яагаад гэвэл хүнд зориулж, хүн гаргадаг болохоор. Учир нь баасыг хүрсэн даруйд нь гаргах хэрэгтэй. Эс тэгвээс эрүүл мэндэд муу. Тиймээс баас хэрэгтэй.

Баахад учир бий. Хүний салхины дээр бааж болохгүй. Тэдний эрхэнд халдсан хэрэг болно. Хүний дээр баасан үйлдлийг зөвшөөрч байгааг л лав ардчилал гэж хэлэхгүй. Ямагт салхины доор бааж бай.

Баас заримдаа хатдаг. Хатахаараа гардаггүй. Энэ үедээ нэг гарахдаа хошного урдаг. Цус ч гарч магадгүй. Дандаа сэргэлэн соргог бай. Ядарсан үедээ баавал цагаан мах гарна.
Хэт шингэн бааж бас болохгүй. Хамаг юм чинь дагаад урсаад явчихна. Ер нь баасан дахь шингэний зохистой хэмжээ алдагдах нь хоолтой холбоотой. Сайн чанартай хүнсийг, зохистой хэрэглэж бай. Захын эрээвэр хураавар рекламны хүнснээс зайлсхийж бай. Хэт их идэх нь бас сайн биш. Хэрэгтэйгээ л ид. Үүнийг дагнах гэдэг.

Баах үйлд бас л учир бий. Заримдаа хуруу гижигдэх өвсгүй, толгой хаах довгүй тал газар баах хэрэг гарна. Энэ үед цамцныхаа ханцуйг бүсэлхийгээрээ ороож баах хэрэгтэй. Энэ нь араа харснаас ялгаагүй. Гэхдээ хормой хэмжээтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө хормой дээр бааж магадгүй тул. Өөрийгөө ороож байгаа шүү дээ.

Паалантай жорлонд бааж болно. Гэхдээ усаа татахаа мартаж болохгүй. Соёлт ертөнцөд энэ тохиромжтой биш. Та феодалын нийгэмд амьдраагүй шүү дээ.

Манайх шиг эх газрын буурай оронд ухсан жорлонд баах тохиолдол гарна аа. Гишгэж буй банз чинь нимгэхэн шүү. Нүхэнд унуузай. Ядаж утсаа унагаав. Гарах, авахад их хэцүү шүү. Гэхдээ ус татахгүй нь сайхан юм даа.

Хаа ч хэзээ ч баасан хошногоо арчихаа мартаж болохгүй. Өмхий ам хэзээ ч цаасгүйгээр амжилт олдоггүй шиг баас мөн л тийм. Баасаа арилтал хошногоо арчих хэрэгтэй шүү. Энэ бол хууль. Хуулийг тамга баталгаажуулдагтай адил ариун цэврийг нойлын цаас баталгаажуулна. Арга ядахад сонины цаас нухсан ч хамаа алга. Сэрэлт киноны Бумаа авгай хурууны хээгээр худалдаа баталгаажуулдагтай адил. Арчихгүй, эсвэл гараараа арчиж л болохгүй. Нээрээ сүүлийн биде гэдэг зүйл гарсан байна лээ.

Баас хатавч өмхийгөө тавьдаггүй. Тиймээс хүний салхины дээр битгий баа гэж дээр хэлсэн. Харин таны салхины дээр хүн баавал дээр нь гарч баах гэж бүү оролд. Түүнийг цэвэрлэдэг хамгаалалтын хувцастай тусгай хүмүүс бий. Тэдэнд хэлэхэд л болно.

Баах үйл нь өөрөө сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Энэ үед сайн сайхан зүйл бодох хэрэгтэй. Муу муухай зүйл бодвоос дээр дурдсан алдаануудыг гаргаж мэднэ. Сайн бодож байж, бас их тайван үедээ бааж бай. Муу зүйл бодож байхдаа баавал халтирч магадгүй.

Хэн нэгний баасны асуудалд орох гэж битгий яар. Баасны тухай ойлголтгүй хүмүүс хаа нэгтэй хамаагүй баасан дээр халтирах тохиолдол өндөр. Учир нь ихэнх хүмүүс хатсан баасыг гаргах, гарсан баасыг хатаах 2-ын ялгааг ухдаггүй. Өөр өөр ойлголт шүү.

Адгийн зарга арав хоног гэдэг шиг баасан дээр гишгэвэл нэг хэсэгтээ үнэр нь арилахгүй. Болгоомжтой явж бай. Хоёр арга бий. Нэг бол байнга доошоо хар. Эсвэл баасны байрлал хаана байдаг, түүнийг хэрхэн тойрч гарах талаас мэддэг хүмүүс бий. Хүнд хэзээ ч дээшээ харах шалтгаан гардаг тул хөл доорохоо өөр хүнээр харуулах нь найдвартай. Байнга дагуулж явах шаардлагагүй. Явах газраа шалгуулж байхад л хангалттай.

1 comment:

  1. Олон хүн нэг доор баавал байгал орчинд халгаатай, олон хүний баасан талбай минжүүлсэн талбай шиг л аюултай. Санаандгүй явжаахад чинь л дэлбэрнэ /гишгэх газраа сайн ажигла/. Тэхээр зарчмийн хувьд олон баастай газар зайлшгүй шаардалагатай л биш бол бүү ойрт /шаардлагатай байсан ч бараг ойртоод хэрэггүй/. Ёс бус утга агуулав

    ReplyDelete