Monday, May 17, 2010

Шээс

Хүн бүр шээдэг. Угтаа биедээ хуримтлагдсан муу муухай бүхнийг гаргадаг. Гэхдээ шээсээр бүх төрлийн өвчинг эмчилж болдог. Гэхдээ өөрийнхөө... Яг л татвар шиг. Тодруулбал өөрийн ашгаас илүүчилж төлдөг. Гэхдээ эргүүлээд өөртөө ашиглахыг хүсдэг.

Хүн хүнийг угжих гэж шээдэггүй. Нөгөөх нь ч шээсийг нь уухыг хүсдэггүй. Хэнд ч хэрэггүй төрийн албан хаагч, эсвэл бусад төрлийн паразит биш бол.

Шээсийг хүрсэн даруйд гаргах хэрэгтэй. Янз бүрийн хүмүүс олон төрлийн шалтгаанаас үүдэн шээсээ барьдаг. Энэ нь танд муу. Багаар бодоход сулралтай болно. Энэ үед та bread pit байлаа ч Баба-Ягад тоогдохгүй. Яг л татвараа нуун дарагдуулахаар зээл авах, тэтгэвэр тэтгэмжээс өгсүүлээд, IPO хийх боломж хаагддаг шиг. Гэхдээ тэсэхгүйгээр бага сага дусаасан шээсийг тосч авах дуртай хэн нэгэн нь бас бий. Өөрсдөө ол. 

Тэрнээс гадна удаан хугацааны хурал цуглаан, улзалтанд орохын өмнө урьдчилаад шээж байх нь ашигтай. Бүгдийг нь өмдөндөө асгаж болохгүйгээс хойш урьдчилж бэлтгэ.

Бусдын шээсийг уух хүсэлтэй хүмүүс бас бий. Тэдний зарим нь зайлшгүй шаардлагатай  байдаг. Тийм хүмүүс эхийнхийгээ л уудаг. Эх нь тэдэнд санаа зовон харамгүй өгдөг. Бусад хүн бусдад шээсээ уулгахдаа бардамнаж инээж шоолдог. Татварын хувьд сэтгэл хөдлөл урвуу хамааралтай.  Иргэд зайлшгүй шаардлагатай цагдаа, цэргийнхэнд эхийнх нь үүргийг гүйцэтгэхдээ баяртай байдаг бол  бусад төрлийн нөхдүүд бол бидний шээсээр цангаагаа л тайлдаг. Гэхдээ аль болох өөрийнхөө шээсийг уухыг тэр нөхдүүд хичээх хэрэгтэй. Болдог гэдгийг чөлөөт өрсөлдөөнд шилжсэн газрууд харуулдаг бөгөөд энэ тохиолдолд эмчилгээ болон цангаа тайлах чадвар сайжирдаг гэдэг нь нотлогдсон.

Шээс нь дотроо олон янз. Хүний зан байдал, эрүүл мэнд, хоол хүнснээс шалтгаалан харилцан адилгүй. Их уувал их шээнэ. Энэ нь энгийн зарчим. Байх л зүйл.

Зарим шээс цустай гардаг. Энэ харин буруу. Таны ямар нэгэн эрхтэн доголдолтой байна. Өөрөөсөө болон дотоод аль нэг эрхтнээсээ шалтгаалаад. Харин хэн ч цустай шээсээр эмчлэгддэггүй бас цангаагаа тайлдаггүй. Өөрийгөө байг гэхэд өрөөлд түүнийгээ уулгавал өөдөөс тань асар ихээр уурлана. Зөв бод, зөв амьдар, өөрийгөө эмчил.

За товчхондоо ийм. Хэхэ. Нэг сөөм урттай байна шд. Тэгж байгаад нэг метр урт болгоно оо. Одоо нойр хүрээд байна.

1 comment: