I хэсэг нь энд байна. http://ereever.blogspot.com/2013/02/i.html
Мөнгө олох амархан
Хаа очиж Хөхөө эмчид хүний үнэр байдаг ажээ. Тэрээр өөрөө
хөөцөлдөн Сингагийн нэгэн эмнэлгийн төлөөлөгчийн газартай холбогдон 30 мянган
Синга доллароор ээжийнх нь зүрхний өвчнийг эмчлэх боломжтойг дуулгалаа.
- Синга доллар хэд байдын?
- За амеркийнхаас нээх ялгаагүй ээ. Мянга гарантай л байгаа..
- Өө, гээд Синга доллар гэдгий нь сонсоод сортос гэсэн Хангалын сэргэлэн нүд бараг аниад ирлээ... Гэхдээ чамралаар чанга атга гэж 10 -аад сая буурчихсан л байна.
- За амеркийнхаас нээх ялгаагүй ээ. Мянга гарантай л байгаа..
- Өө, гээд Синга доллар гэдгий нь сонсоод сортос гэсэн Хангалын сэргэлэн нүд бараг аниад ирлээ... Гэхдээ чамралаар чанга атга гэж 10 -аад сая буурчихсан л байна.
Тэрээр Хөхөө эмчийн Сингатай холбогдох хугацаанд олон
улсын байгууллагууд, эрүүл мэндийн яам гэсэн зөндөө газраар очсон боловч
дээрээс нь доош басангуй харах яамны мэргэжилтнүүд, эелдэгээр уучлаарай гэх
гадаад хүмүүсийн орчуулагчдаас өөр хүн хараагүй ажээ. Хаа очиж яамныхныг
бодвол... За тэр хүн муулах яахав.
Тэгсээр түүний сүүлчийн ч байж болох итгэл найдвар нь
хичээлийнхээ завсраар ажилладаг Жин Ди гэх баар, паб, буудал караокетай
зугаацал сэлгүүцлийн газрын эзэн Тэнгэр гэх Хятад болж таарав. Тэнгэр бол бизнес
эрхэлдэг Хятад бөгөөд Монголд хэт удсан тул Ванг гэх жинхэнэ нэрээ Монголчуудад
Тэнгэр гэж хэлдэг аж.
Шөнө бол өнгө өнгийн гэрэл асч унтарч, дуу чимээ, согтуу
хүмүүс тасрахгүй 13-ын үнсэн саарал байшингийн хамгийн дээд давхар нь доорхи
шигээ сайхан биш, тоос шороондоо дарагдсан, хэдэн модон хаалгатай өрөөтэй оффис
болж таарав. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг. Хятадуудын л стиль л дээ яах
аргагүй. Хангал энд Ганаатай Тэнгэрийг хүлээн зогсоно. Өрөөнөөс сонсогдох Хятад
хүмүүсийн Мандарин аялгаараа ярих чанга чимээ гаравч Хангалын түгшсэн зүрхний
цохилтын чимээг нэг их дарахааргүй байв.
Ганаа:
- Мань байх хэрэг байна уу даа?
Хангал:
- Байжий, мань хэд хоног ажлаа тасалцан айгаад байшд,
ханьтай байвал зүгээр байна.
Ганаа:
- Ццццц, золбоотой байгаач, хүн дээр том мөнгө ярьж орох
гэж байж, ажилд эргүүлж аваач, битгий халаач гэх гэж байгаа царайтай байхын.
Гол өөртөө итгэлтэй, золбоотой, итгэлтэй харагдах хэрэгтэй шүү...
Тэгсээр Тэнгэрийн өрөөнөөс гурван Хятад гарч ирэхэд араас
нь Тэнгэр гарч ирэн хэдэн Хятад үг хэлээд хагас бөхөлзөн инээмсэглэн үдэж
гаргаад Хангалыг дуудлаа. Түүний өрөө гадаах шигээ муухай биш ажээ. Удалгүй
нарийн бичиг хүүхэн нь араас нь орж ирэн ширээг нь цэвэрлэх хооронд Тэнгэр нэг
тамхи асааснаа:
- Хангаал, чи хэд хоног юу хийваа? Чамайг ирэхгүй нь гэж
бодсон шүү.
- Ээжийн бие муудаад, хэд хоног эмнэлэгт сахиад аа.
- Одоо зүгээр болчихсон уу?
- Гайгүй ээ, гайгүй ч гэж... ер нь хүнд байгаа. Тэгээд л
ирлээ.
- Чи над дээр яах гэж ирваа? Би оточ биш шүү.
- Мөнгө зээлэх гээд, би юу ч хамаагүй хийгээд буцаагаад
төлчихнө өө.
- Ай, хэлэлгүй алга болсон хүнд би итгэнүү?
- Уучлаарай Тэнгэр ах аа, танаас айгаад утсаа авч
чадаагүймаа. Хэд хоног ээжийгээ сахилаа. Тэр сайнгүй байна.
Надад танаас өөр надад
танаас өөр туслах чадалтай хүн алга аа, Би ээжийгээ алдмааргүй байна. Би танд
насаараа ажиллаж, юу ч хийсэн чадна амьсгаагаар дугжруултал...
- Жамаараан бол би үхэхэд чи амьд байна. Тийм байхад чи
надад насаараа зүтгэж чадна уу? гэсэн шал сонин асуулт асуусанд хажуугаас
харсан Ганаа мэл гайхав. Харин Хангал шууд "үгүй" гээгүйд нь бага
зэрэг баярлав.. Тэнгэр:
- Хэдэн зоос хэрэгтэй.
- 40 сая төгрөг.
- Ай, 40 сая аа? Энэ бага мөнгө биш ээ, Гэхдээ надад
байна. Харин чи миний төлөө юу хийж чадна аа? айн?
- Бүгдий нь хийнээ, юу ч хамаагүй.
Тэнгэр "Хай, чамайг эмэгтэй бол аа? Эхнэрээ болгоод
суухсаан, хахаха" гэж чанга инээгээд тамхиа унтраан дотроо нэг зүйлсийг
хэсэг бодох шиг болсноо "Энэ юун шоохуузав? Чи ер нь гар аа" гээд
Ганааг гаргачихав. Тэрээр дахин нэг тамхи асааснаа Хангалыг нилээн нухацтай
харж, басхүү дотроо юуг ч юм саяхан асаасан тамхиа дуустал бодсоноо
- Надад чамаар хийлгэх ажил бий, гэхдээ энэ их нууц. Чи
нууц хадгалж чадна аа?
- Чадна
Түүний маш зальтай хийгээд тун нухацтай харцаа Хангалруу
үргэлжлүүлсээр "Орой 9 цагт ирваа, одоо яв аа" гэхэд Хангал
"Мөнгө" гэж тун итгэл муутай асуухад Тэнгэр:
- Хай Хангал аа, Чи үнээр жоохон байна аа. Би тэгсээр
өхгүй гээгүй ээ. Би чамд их мөнгө өгнөө, гэхдээ чамд эхлээд итгэх хэрэгтэй.
Ойлгоснуу? гэж хэлэв.
*** *** *** *** ***
Хангал, Ганаа хоёр орой 9 цагт яарсаар Жин Сүгийн гадаа
иртэл урьд өмнө огт харж байгаагүй Lexus
570
машинаас Хангалыг дуудав. Хангал гүйсээр машин дээр иртэл Тэнгэр арын хаалгийг
онгойлгон угтав. Тэнгэр:
- Энэ яах гэж ирсаан? гэж Ганааг заав
- Надад туслах гээд...
- Би түүнийг гаргасан биш үү?
- Ганаа найдвартай, Тэнгэр ах аа, тэрэнд итгэж болно. Яг
над шиг. Тэр ч бас цалин авч ажил хиймээр байгаа гэтэл
Тэнгэр Ганааг дуудуулж
хэсэг харж зогссоноо "Мөнгөнд дуртай байх нь ээ" гээд Хангалд Эрдэнээ
гэдэг нэртэй "Фучонг трэйд" ХХК-ийн менежер гэсэн нэрийн хуудас өгөөд
"Баарны 7 дугаар ширээн дээр гурван охин бий, та хоёр тэд нар дээр очоод
архи уу? Охин найрч чадна бээз, түрүүлээд согтохгүй шүү" гээд тас тас
хөхрөөд нэг Grants виски гаргаж хоёр
хүүхдийг зуу зуу татуулснаа, "халсан бээз" гэж хэлээд банкны карт
мөнгө өгөн хаалгаа хаагаад давхиж одов.
Хангал бааранд ажилладаг байсан тул 7 дугаар ширээг
төвөггүй олтол үнэхээр гурван охин сууж байв. Үнэхээр л юу яачмаар гуруун
лүүнзээ гэж Ганаад бодогдох зуур Хангалд мөнгө л бодогдож, Тэнгэрийн хэлснийг
хийх ёстой гэсэн ганц итгэл, саяхан уусан 100 грамм хамтран түүнийг зоригжуулахын дээр үг хэлийг ч хурц
болгожээ. Тэрээр богино банзал өмссөн гурван охиныг шууд хараад л ...
"Яасан сайхан хөлтэй охид вэ, хамт сууж болох уу?" гэхэд нөгөө гурав
бие бие рүүгээ харснаа "Баярлалаа"-аар эхэлсэн харилцаагаа
инээмсэглэлээр үргэлжлүүлснээ "тэг тэг" гэж зөвшөөрөв. Хангал
өөрийгөө Эрка, Ганаа өөрийгөө Баяраа гэж танилцуулаад нэг шил юм бас бус ууж
идэх зүйлсийн хамт захиалав. Тэд хэсэг сууж ууж идэж байгаад Хангалд урьд өмнө
огт үзэгдэж байгаагүй нэгэн хамгаалагч ирснээ гарт нэгэн цаас атгуултал: "Сэлэнгээ
гэдэг охиныг авч гараад буудалд ор, Ганааг эндээс удахгүй явуул" гэсэн
бичиг байлаа. Хангал бичгийг базаж халаасандаа хийснээ Сэлэнгээд илт ойрхон
сууж, яриа өдтөл цаадах нь ч бас хариу барив. Тэд бүжгийн талбай дээр эгээ л
хосууд шиг үнсэлцэж, бие биеэ илж таалсаар буудалд оров. Зарим охид ч амархан
юм дөө чааваас...
*** *** *** *** ***
Өглөө. Хангалын толгой хагарах нь ээ... Толгойгоо баръя
гэтэл гар нь нэг юманд тээглээд хөдөлж өгсөнгүй, толгой нь аюулын өвдөж байгаа
тул нүдээ бүрэн нээх ч тэнхэл алга, хагас дутуу нээгээд эргэн тойрноо харах
гэтэл өөдөөс нь хүйтэн ус булхав. Тэр хэсэг ухаан ороод хартал Тэнгэр хэсэг
залуустай түүнийг нэгэн мэдэхгүй газар авчраад сандалд хүлсэн байхыг мэдлээ.
Харин Ганаа арваад метрийн цаана хэвтэж байв. Тэнгэр түүнрүү дөхөн ирж нүүрлүү
нь нилээн ойртосноо:
- Хангал аа, би чамд яагаад ч олж чадахгүй их мөнгийг
өгнө. Тэгээд бас чамд сайн цалин өгнөө. Чиний найзыг тэжээнэ. Харин чи надад их
зүйл хийх ёстой, мөн үү? гэж асуув.
Хангалын ухаан бүүр түүрхэн байсан бөгөөд тэр хэлснийг нь
хагас дутуу нэг юм ойлгоод үл мэдэг толгой дохив. Тэнгэр түүний эрүүг базан
бариад өөдөөсөө харуулаад "Чиний энэ найз гэх нохойн гөлөг, өчигдөр миний
хэлснээр гэртээ харьсангүй, нэг гичийтэй нь хамт хоноод миний хамаг ажлыг
баллачихлаа. Би чамд, бас тэрмуу нохойн гөлөгт итгэж чухал ажил даалгасан, Та
хоёрт би итгэнүү? Айн, муу нохойн гөлөг" гэж хэлээд Хангалын шанаа руу
хүчтэй алгадан сандалтай нь хамт унагаав. Сууж байгаа сандалтайгаа чөлөөт
уналтын хурдаар газар руу нисэх тэр богинохон хугацаанд өвдөлт, Ганааг яв гэж
хэлэхээ мартсанаа, ээжийгээ, бас Ганааг яасан бол гээд маш олон зүйлийг бодож
арай гэж амжингууд түүний нүүрлүү Тэнгэрийн гутал ирж хүчтэй өшиглөв.
*** *** *** *** ***
- Бид хоёроор яг ямар ажил хийлгэсэн юм бол?
- Мэдкү,
- Болих уу, хоёулаа?
- Тэгээд ээжийг яах юм бэ?
- Эсвэл цагдаад хэлнэ гэж айлгаад мөнгө авчийл даа,
- За тэр тийм юмнаас айх уу?
- Мэдкү,
- Болих уу, хоёулаа?
- Тэгээд ээжийг яах юм бэ?
- Эсвэл цагдаад хэлнэ гэж айлгаад мөнгө авчийл даа,
- За тэр тийм юмнаас айх уу?
Ямартай ч буруу гарын нөхөдтэй нийлжээ тэд. Ээжийгээ бодон дахин эхлэхээр
сэтгэл шулуудав. - Тэнгэр ах аа, бидний уучлаарай, жоохон хөөрөөд алдаа
гаргачихлаа. Дахин тэгэхгүй ээ гэтэл Тэнгэр "Дагаад ир аа"... Тэд
Тэнгэр, түүний хоёр бие хамгаалагчийн хамт нэгэн хар өнгийн машинд суун хөдлөв.
Тэдний суусан хойд хэсэг цонхгүй тул хаашаа явж байгаагаа ч мэдсэнгүй. Нилээн
явсны эцэст ямартай ч хотод биш бололтой нэгэн газар ирж буун хуучны томоохон байшинд
ирлээ. Тэр байшин Хангалын хүлээтэй, Ганаагийн хэвтээстэй байшин мөн байгааг
харуутаа тэдний зүрх хүчтэй цохилно. Хүйт даасан том агуулахын дунд нэг залууг
толгойд нь хар уут углан мөн л сандалд хүлсэн байдалтай байв. Тэнгэр тэр
залуугийн толгойны алчуурыг нь аван
- Тулга аа, Чи бизнесмен хүн. Би ч бизнесмен хүн. Хэн хэнд нь мөнгө чухал
биш гэж үү? Чи зүгээр л зөвшөөрчих байсымшдээ гэж юуны ч тухай яриад байгаа нь
үл мэдэг өгүүлснээ Хангал Ганаа хоёрт "Энийг хашраагаад өг" гэв.
Хоёр
нөхөр учраа үл олон бүлтэгнэн зогсож байтал нэг бие хамгаалагч нь тэр хоёрт
нэжгээд модон цохиур өгөхөд хэн хэн нь бага байхдаа бие биеэ өмөөрч, ганц нэг
нударга зөрүүлж явсан ч хоёр найзад энэ нь санаанд багтамгүй хэрэг байв. Тэнгэр
тэр хоёрт хандан "Миний үг хууль гэсэн худлаа байсымуу? Та хоёр бас
ойлгоогүй юу? Та хоёрын амьдрал одоо минийх болсоон. Тэхгүй бол одоо та хоёр ч
байхгүй, ээж чинь ч байхгүй болноо. Би охин дүүгий чинь ч зүгээр байлгахгүй ээ,
Ганаа танайхыг ч бас зүгээр байлгахгүй ээ, энийг хашраагаад өгөөч" гэхэд
сая нэг сэхээ авсан мэт тэр хоёр бие биерүүгээ харан нөгөө залуу руу модоо
барин дайрлаа. Нүдээ аниад л нүдэж гарсан. За тэр залуугийн хэлсэн ярьсан,
царайны төрх ч ойлгомжтой. Хэсэг нүдсэний дараа "Одоо болноо" гэх
Тэнгэрийн дуу хадсанаа нөгөө залууд "Тулгаа, чи зөвшөөрөө, чамд гурав
хоног байна шүү. Тэхгүй болоо охин чинь..." гээд нэг зураг харуулснаа тас
тас хөхрөн бүгдий нь аван гарч одлоо.
Буцах хугацаанд Хангалын нүдэнд нөгөө залуугийн төрх харагдсаар... Бас 40
сая төгрөг, чиний амьдрал миний амьдрал, тэр Цэлмэгийн тухай яаж мэдсэн юм бол?
бас баарны гурван охин, Тэнгэр яагаад биднийг дахин ашиглав? Юу болоод байгааг
ч мэдэх юм алга.
Тэнгэр Жин Сүгийн гадаа ирснээ залуусыг өрөөндөө дуудаад "Би та хоёрыг
мэднээ. Та хоёрт ямар ч гарц байхгүй ээ, миний үгээр бай, тэгвэл та нар
жарганаа, Тэхгүй бол зөвхөн та хоёр ч биш, бүгдий нь байхгүй болгочноо
ойлгосоон? Надад чадал бий." гээд
Хангалд ууттай зүйлийг нэг гар утастай өгснөө "Маргааш ээжийгээ
Хонг-Конг-д очиж эмчлүүл ээ, Би бүгдий нь зохицуулсаан. очингуут чинь Су Бин
чамайг тосно. Харин энэ утсыг салгаж болохгүй ээ, би ярина аа.
Ойлгосоон...?," гэж хэлээд тэр хоёрыг хөөх шахам гаргахдаа "Ганаа чи
хоёр хоногийн дараа ир аа" ...
Хангал Ганаа хоёр гараад уутыг задалж үзэхэд Хангал, ээж, Цэлмэг гурвынх нь
нэртэй гадаад пасспорт, Хонг-Конг явах гурван тийзийн хамт, хэдэн ширхэг Хонг-Конг доллар...
Яаж тэр энэ бүхнийг зохицуулсан байна аа? Үнэхээр том гарын нөхөр л...