Showing posts with label Гадаад хэл. Show all posts
Showing posts with label Гадаад хэл. Show all posts

Sunday, October 31, 2010

Хэлний курст сурч байгаа №2

Энэ долоо хоногоос ярианы хичээл орж эхлэв. Багш нь нэг ийм туранхай өндөр шар залуу бий. Жинсэн өмдөн дээр сороочиг өмсөөд зангиа зүүчихдэг. Зангианых нь үзүүр хүйснээс нь нэг сөөм дээш байдаг. Нөгөө Үл мэдэх шиг. Стиль нь байх шиг байгаан.

Монгол хэл таг. За тэгээд маниус ойлголцох гэж алийшд. Тэр хичээл бол 100 хувь боди лангуаж. Бүх биеэ ашигладгийн. маргааш нь хамаг бие шал хөндүүр болно гээл бодчих.
Сүүлийнх нь хичээл нэг ёс журам, соёл нтр-тэй холбоотой хичээл. Даалгавраа хийгээгүй болохоор нээх сайн санахгүй байна өө.

Ямартай ч гудамжинд таарсан хүүхнийг шууд үнсэж болохгүй байх тухай асуудал нь “etiquite –ийн асуудал болохыг бодит жишээн дээр тайлбарласан нь туйлын таатай байлаа. “Etiquite нь нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, customary гэдэг нь тухайн нэг орон нутаг бүлэг хүмүүсийн соёлоос шалтгаалсан зүйл гэдэг ялгааг мэдэхийн тулд тэгсэн хэрэг. Сольчихсоэ байж магадгүй шүү. Өөрслдөө бататгаарай. Энэ 2ыг ялгах нь миний хувьд шинэ жолооч баруун зүүн гараа ялгаж сурахтай адилхан байна.

Бас соёлын нэг асуудалд table manners буюу хоолны соёлын тухай орно. Энэ талаар болох болон болохгүй үйлдлийг мөн л эмэгтэй хүний гарыг атгах гэх мэтээр биечлэн үзүүлж ойлгосон нь сайхан байлаа.

Taboo буюу бүдүүлэг үйл хөдлөлийг ойлгосноо илэрхийлэхдээ манай ангийн нэг сонин эгчийн өөдөөс fuck you гаргаж тайлбарлав. Үнэн кайфтай. Энийг offensive-тай ерөөсөө андуурч болохгүй. Энэ нь арай зөөлхөн. Жишээлбэл хүний зургийг зөвшөөрөлгүй авах орно гээд л нэг хөөрхөн охины зургийг утсан дээрээ хадгалчихсан гэж байгаа гэж...

За тэгээд ярьвал culture literacy гэдэгт impolite гэж нэг юм бас бий. Энэ ч тодорхой дөө.
Энэ долоо хоногт нэг иймэрхүү л сонинтой, хэлний курсээр...

Wednesday, October 27, 2010

Хэлний курст сурч байгаа №1

Хэлний курст суугаад хоёр дох долоо хоног дээрээ явжийнэ. Ийм богинохон хугацаанд үгүй мөн их юм сурч байгаа нь Чалва Палва нь урьд нь юу ч мэддэггүй байсных болов уу? Жишээлбэл “Tag question”. Энэ их хэрэгтэй. Хүнийг гарцаагүй байдалд оруулдаг гэжийнэ. Мөнгөгүй болчихоод хүнээс  “You can borrow me cash, can’t u?” гэнгүүт нөгөөх заавал дүрмийн дагуу “Yes, I can” гэх ёстой юм. Хэрвээ та нар мэдэхгүй байгаад одоо мэдсэн бол нэг асуулт асууя. “You understood me. Didn’t you? За дүрмийн дагуу хариулна шүү. Энэ мэтээр энэ курс их сайн курс юм. Нэрийг нь хэлвэл сурталчилгаа болчих байх л даа. Надаас мөнгө авснаас өгсөн биш нэр усыг нь бичээд яахав дээ. Тэ?

За тэгээд хүүхнүүд “I want sex” гэвэл хамаагүй чичирч дайрч болохгүй. Цаад чинь “I won’t sex” гэсэн байж болзошгүй. Адилхан дуудагддаг зуснууд байна лээ л дээ. Сайн бодож байхгүй бол... За тэгээд над шиг чих хатуутай хүн бол хэцүү хэцүү.

Маньд сурахад хамгийн хэцүү байгаа юм бол элдэв ярианы хэллэгүүд л дээ. Гэхдээ “Shh” гэж “Чш” гэсэн үгнээс эхэлж байгаа. “Үгүй чш!!!” гэвэл “No shh” гэдгийм байна лээ.

За тэр дээр гарчгийн дээр “№1” гэснийг харж байгааз. Тэр чинь цаашид үргэлжилж магадгүй гэсэн үг шүү дээ. Магадгүй шүү. Та нар “You must write continue” нтр гэж болохгүй. Энэ чинь сайн дурын болоог. Ернуул “I may write” нтр гэвэл томдоно. Яг л “I may be normal, then vodka of the bottle” гэж байгаа шиг. Харин “I might write more topics” нтр гэвэл “I might smoke at my office” гэдэгтэй ойртож магадгүийн. Энэ чинь “I could not sex with some guy гэсэн үг биш шүү. Цаг гараад зав байвал та нартайгаа мэдлэгээ хуваалцаад л байна шүү дээ. Ok?