Showing posts with label Хүмүүсээс. Show all posts
Showing posts with label Хүмүүсээс. Show all posts

Wednesday, November 10, 2010

Ж-Мобайль хол тасархай түрүүлэв буюу Банжиг араараа тавиулав

банжиг гэж ёстой хогийн сайт байна аа. Хэдэн болоогчид нь бичлэгээ тавихаа байж тэсэлгүй чалхгүйтээд болоогэр, гого нтр-ийн хүмүүсээс ТАВЬЧИЙЛДАА гэж гуйдаг болцийм бээшд. Энэ тэгээд араар тавилтынх нь нэг жишээнэлдээ. Хүүхнүүд эр нөхрөө ойртуулку байвал өөр хүүхнийг туршилтанд оруулдаг шиг л юм болжийнэ. Инкэд эрчүүл эхнэрээ ойртуулку байна гэж байдийм болуу? За ямар ч байсан энийг эрчүүлтэй бол Навчаа гээд, эмсүүдтэй бол Галдаа гээд учирчихдаг аль ч хүйсэнд төгс хувирах чадвартай нэг хүн гуйсийн. (Энэ өгүүлбэрийг бичиж суухдаа ямар азаар би түүнийг нь эрт мэдэв ээ гэсэн бодолд автаж суулаа) Зиа оршлыг дуусган өчилыг нь коопийдлоо.


Хэээрийн галуу нисэн үл хүрэх,хүрч мэдэх газарт гахай,тахиа,хоньны борц,лаазалсан үхрийн мах бүр нохойн  мах идэж гансран суугаа гарч каарт авахаасаа залхуурч байгаа хэмнэлт гаргаж хэдэн цаасаа ахиухан хураахыг хүссэн,Хүссэн цагтаа  Монголд гэртээ интнээтгүй найзыгаа унтаж байхад нь утасдаж сэрээх гаж таашаалтай,таашаалгүй  хэн боловч доорхи бичил харцуулалт судалгааг үзэхэд харамсахгүй бөгөөд хуулж аваад найз нөхөд нууц амраг онлайн танилдаа илгээхэд миний бие ч мөн үл хамармсах бөлгөө.  

Улс эх орон хөгжихийг хичээхийн хэрээр уцны үйлчилгээ үзүүлдэг пүүсүүд уралдан  доорхи үйлчилгээнүүдийг  нэвтрүүлсэнээс Үндэсний Ү Ж-Мобайль хол тасархай түрүүлжээ.

МОБИКОМ оо Чи Монголчуудыг шулж ханаагүй юу 
 Mobi@phone  Үйлчилгээ (7575хх хх) 20.000 

Кагёг
-Дансандаа 3.000 нэгжтэй
-Хугацаа 30 хоног 
-Урамшуулал байхгүй,Дугаар хадгалах болон нэгжээр цэнэглэхэд нэмэлт суутгалтай байна.

          Нэгж минутанд ярих үнэлгээ
Мобинетфон сүлжээндээ -6 
Мобикомын сүлжээ рүү -30 
Бусад суурин сүлжээ рүү - 20 
МЦХ орон нутгийн дугаар руу  -40 
Бусад үүрэн сүлжээ рүү  -50 


Нэгж хугацаанд ярих цэнэглэгч картууд
3000 карт - 3,000 тн 3.000 
5000 карт 30 хоног 3.000 тн 5,000 
10000 карт - 10,000 тн 10.000 
15000 карт - 15,000  тн 15.000 
20000 карт 90 хоног 14.000 тн 20,000

ЮНИТЕЛЬ
Myphone Үйлчилгээ (7708 хх хх)10.000 

Кагёг
- Дансандаа 10.000 нэгжтэй                            
- 30 минут сүлжээндээ үнэгүй ярих эрх Урамшуулалтай                            
- Хугацаа 30 хоног

         Нэгж минутанд ярих үнэлгээ
Сүлжээндээ 6 төг
Юнител 30 төг
МЦХ ба хөдөө орон нутаг,Мобиком, Скайтел, Жи-Мобайл, МЦХ гар утас50₮

Нэгж хугацаанд ярих цэнэглэгч картууд
10000 карт - 10.000 тн 10.000 


ЖИ МАБАЙЛЬ
G-10 Үйлчилгээ (98, 93хх хх)

Кагёг
-Дансандаа 5.000 нэгжтэй
-Хугацаа 1 сар
-Ж Мобайлийн сүлжээндээ үнэгүй ярих Урамшуулалтай.

             Нэгж минутанд ярих үнэлгээ 
Жи-Мобайл сүлжээндээ(98, 93) 0₮ 
Мобиком,Скайтель,МЦХ,Төмөр зам, Төрийн холбоо 50₮

Нэгж хугацаанд ярих цэнэглэгч картууд
10000 карт - 10.000 тн 10.000 

Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе.
Даанч тэр Ж-нь Навчаад хэдэн нэгж өгчихгүймдаа гэж

Thursday, January 28, 2010

Эх нутгынхаа тэнгэрлүү эзэн хүн шиг зоригтой ширтээсэй!

Сэдвийн эзний зөвшөөрөлтэй нийтлэв. Бага сага үг үсгийн алдаа бий. Тэрнийх шүү. хэхэ


Энэхүү сэдвийн зориго бол өчүүхэн сэтгэл оюунаар, амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан зарим нэгэн гишүүдэд хандан хэлсэн үг болой. Гарах гарц, зарим нэг шийдэлийн талаар бодсон бяцхан бодлоо дараагын сэдэвтээ тусгья.

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан

Миний эх орон алсын төлөвлөсөн бодлого гэхээр бодит зүйлгүй, хийсвэр хөтөлбөр, хоосон амлалтанд хууртан хэдэн жил шааригдлаа. Одоо зүрх сэтгэл нь цаанаа гунигтай байна.. Бидний итгэл талаар болсонд, ард түмэнээ эх орноо ч гаргуунд нь хаян мунхаглах хэдэн нөхдөд, зөвхөн баяжиж аваад гадагшаа бултахаар төлөвлөсөн аминч үзэлтэй бүхэнд дур минь гутаж сууна.

Уурлан учирлах хэдэн үг:
Тоймгүй шуналтай нөхөрч гэсэн толгойтой байвал зохиноо. Толгойгүй байж малгайгаар яахнавээ гэсэн үгийг санацгаая..Эх орноо худалдчихаад, эсвэл худалдаж байгаагаа ч ойлгохгүй хэсэг мөнгө бодчихоод хаашаа зугатаах гэсэн толгойгүй нөхөд вэ хө. Жаахан хүүхэд хоёр нүдээ дарчихаад өөрийгөө нуугдчихсан мэт санадаг гэсэн. Эрхэм гишүүн та компаниа, нам бүлэг фракцаа бодсоор явтал чинь эх орон чинь үлгэр болоод дуусах нь. Ийм өчүүхэн хүрээнд амьдарлаа багтааж байгаа хүний тархинд эх орон нь яаж багтах билээ. Түүнийг аварч гарах ухаан хэрхэн төрөх билээ. Дараа жилийн сонгуульд хэрхэн үлгэр ярих тухайгаа бодвол болчихдог тийм өчүүхэн улсад амьдраагүй болохыг цаг хугацаа хатуухнаар анхааруулж байна. Эрхэм та хов жив, шуналын хорноос холдон хэсэг эх орноороо нэг амьсгална уу, учир нь чамайг хөрсөн дээрээ бойжуулж өсгөсөн энэ газар шороог хүний гарт бариулна хэмээн ганцхан чи,таны нөхөд л сэтгэж чадсаан. Учир нь өөрт чинь бүхнээ өгсөн эх орон, ард түмнийхээ өрлүү өшгилөх ухаан ганцхан чамд, чиний тойрон хүрээлэгчидэд л төрсөөн. Хаанаас ургасан ургамал билээ дээ. Нөхөд чинь шуналын гал бадруулсан харцаар чамтай нэгдэж, алсын хараа огт үгүй сонгууль л ярин мунхаглах зуур чи эх нутгаа аврах тухай биш яаж зарах тухай, өөрийн өчүүхэн биедээ томдсон шуналыг агуулан суусаан. Одоо чи дахин нэг эх орноороо амьсаглаад ав. Учир нь чинийх байсан бүхнийг чамаас ухаантай орны хүмүүс булааж, чиний сэтгэсэн ухаанаас зуун бээрийн алсыг харан нүүдлээ хийсээр тэд өдийг хүрлээ. Гадны хүний өгөөш болсноо харахгүй, ганцхан би энэ баялгыг эзэмшинэ хэмээн мөрөөдөн суусан та өнөөдрийн тэрбумтан маргаашийн өрөвдөлтэй нэгээн. .
Тэрбумтан жирийн хүн хоёрын хооронд ганцхан ялгаа бий.
Эх оронтой хүн,Эх оронгүй хүн хоёрын хооронд олон ялгаа бий.
Тэр нь тербумтан өөрийгөө бусдаас илүү болцон мэт сэтгэлээ хуураад,
элдэв өнгийн тоглоомоор наадах бяцхан хүүхэд адил хүсэлдээ хөтлөгдөн тарчилсаар хорвоогоос одноо.
Жирийн хүн үр хүүхдийнхээ төлөө элдэв бэрхшээлийг давсаар
эцэстээ мөнгөнөөс илүү сэтгэл чухал гэдгийг амьралаараа баталдаг юм.

Хөндлөнгөөс ажихад тербумтан өдөрт 5 удаа хоолонд орох ходоодгүй, хоёр машин зэрэг унах боломжгүй байдаг. Юуунд ийм өчүүхэн жаргалын төлөө эрхэм бүхнээ алдан байгааг ирээдүй үе асууж байна.. 4 дугуйтай төмөр сэг хаамер байна уу, эксээл байна уу гэдгээсээ үл хамааран эзнээ зорьсон газар нь л хүргэх ёстой байдаг. Аян замдаа сайн явж ирсэн үү гэж монголын ард асуудаг болохоос, хэр хурдтай ямар тансаг машинаар ирэв гэж асуудаггүй ээ. Хэтэрхий хурд аминд халтай. Огцом баяжмх ходоодонд халтай.. Орох оронгүй байж тансаг хоол, тасархай буудалд хоноглоод яаах вээ. Энэ бол түр зуурынх. Орших эх оронгүй байж гадаадад тансаг харш бариулаад, тоорт бялуугаар цадаад яаах вэ. Энэ бол түр зуурынх. Хичнээн мөнгө байлаа ч хүнд хувь тавилан гэж бий. Үр хүүхдэд чинь эх орон хэрэгтэй. Тэр цагт нулимсаа хаана дусаах вээ. Ганц дусал нулимс дусаачих газрыг хаанаас хайхвээ. Сөөм газрыг худалан авахад зарцуулах чиний бүх мөнгө тэр цагт чулхан мэт байна. Эх орны чинь зэрлэг онгон салхи тэр цагт хүнийх болсон байна. Тээр доор харагдах ард түмэн чинь тэр үед ганц зүйл хийх байх. Үр ачийг чинь газрын гавт байх тэр агшинг харахыг хүсэх байх. Яахав хөөрхий тэд ганц удаа ч гэсэн хүнийг дээрээс нь харж үзэг . Тэглээ гээд биеээ тоох бишдээ тэд.Тэдний хийсэн үйлийн үр бишдээ хөөрхий.

Хүнд мөнгөнөөс эрхэм үнэтэй зүйл бий.
Үнэтэй зүйл бүхэн нарийн ухаантай хамт байдаг жамтай. Таны ухаан бүдүүн байлаа.
Таны олсон бүхэн түр зуурынх болохыг ухаарахааргүй бүдүүн бараг байлаа.
Учир нь эх орныхоо төлөө цохилох таны зүрх сулхан байлаа. Ард чинь ирээд чимээгүйхэн ажих гадны хий үзэгдлийг харахааргүй бүдүүлэг нэгэн байлаа.

Толгойгүй байж малгайгаар яах нь вэ хэмээн гадныхан тоглох наргих хослуулан хэлж сууна.
Эх орон,. Их түүх чинь сануулан байна.Яаасан хялбархан сэтгэж яасан хялбархан амьдарна вэ та хэмээн зовж олддог жаргал өмнөөс чинь ичэж сууна. Зогсож бай та... одоо очиж явна хэмээн зовлон хариулж байна. Гэтэл та ажиггүй нь аргаггүй нөхөдтэйгөө майсаан. Нөгөөх л наймайгаа бодсоор сууна. Толгойгүй байж малгайгаар яах нь вэ.

Одоо бид бодож байна. Монголын залуус нэгдэж байна. Та бүхний хийсэн алдаа бүхнийг цайруулах аргаа бодож сууна.
Тэдний өмнөөс нэгэн зүйл хэлчье. Ирээдүйдээ бүү саад хий. Нарыг нь бүү халхалаа.!!!

Алтан нар илчээ бидэнд авь адилхан түгээдэг юм. Эх орон минь хүйтэн байна, миний дотор сонин байна. Амьсаглах агаар минь ч жихүүн байнаа. Иргэдэд итгэл найдвар л байна. Эх орноо дулаацуулах халуун сэтгэл л байна..
Хөлд орсон бяцхан үрс хүртэл түлээ барьсаар гүйж айсуй.
Сайхан сэтгэлд нь зам тавь, хөөрхий тэднийг бүдрэхээс хамгаал. .
Учир нь тэдний маргааш энэ сэтгэл шигээ гэрэлтэн байгаасай .
Эх нутгынхаа тэнгэрлүү эзэн хүн шиг зоригтой ширтээсэй!




Хүн таньд мөнгөнөөс эрхэм үнэтэй зүйл гэж бий... 



Г.Энхболд

Monday, January 18, 2010

Амар сайхандаа жаргажээ

Ж.Бат-Оргилын бүтээл. Жич: Зөвшөөрөлгүй нийтлэв.

Эртээ урьд цагт юм гэнэ. гэж эхлээд л амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг тэрхэн бяцхан сонирхолтой детектив өгүүллийг өнөө цагт амьсгаа тээж яваа амьтай монгол бүхэн уншиж сонсоо байлгүй. Уржигдар орой нэтээр хэсэгхэн тэнэхдээ тэнэгхэн бодолдоо автан Монгол ардын үлгэрүүдээ эгүүлж нэг түүвэрлэн уншив. Хүүхэд ахуйн гэнэн мөрөөдөл, саваагүй зангаа нэхэн санаж сэтгэлийн цэнгэл эдэлсэн атал нэг зүйл чихнээ сэрт хийн нүднээ сорт хийн өртөв.
Би ямар аймшигтай юм уншиж байнаа, байнаа ч гэж байваа гэж бодогдов. Монгол ардын үлгэрээр кино хийвэл ер нь юун Холливууд юун Акшон, юун Детектив... Ёстой нөгөө аймшгийн порно гэгчээр аймшигт аллага, аюул дайн, харгис хэрцгийлэлээр дүүрэн ажгуу.

Хэдхэн жишээ дурьдсу.
Долоон хожгор нэг можгор
Ах 7 хожгор нь дүү хожгортоо атаархсандаа үнээг нь алдсанаар үлгэр эхэлдэг.Дүү хожгор нь мөчөөгөө өгөхгүй гэмгүй явсан хүний 7 хүрэн халзан тэмээг олгойтой цусаар будаад хөнгөхөн зальдана. Ах 7 нь атаархсандаа эхнэрийг нь ална. Үхсэн эхнэрээрээ хааныгаа хулхидаж улмаар ах 7ыгоохоо эхнэрийг алуулахад хүрнэ. Гэх мэтээр даамжирч хул морь унасан хулсан уурга чирсэн улцан өвгөнийг өөрийн оронд модонд хүлж шатааж алуулна. Эцэст нь Ах 7оогооо тэнгист живүүлснээр хожгор дүү нь АМАР САЙХАНДАА ЖАРГАЖ төгсөх.

7 бор оготно
Алгын чинээ газартай атгын чинээ цасанд шагайн чинээ шар тос олоод бяцхан дүүгээсээ харамлаж ах нарт нь зодож ална. Хаандаа очиж хэргээ мэдүүлтэл тэнэг хаан нь огт тоосонгүй. Тэгэхээр нь тэр огонтнууд буцаж хариад амар сайхандаа жаргажээ.

Өөхөн хүү өвсөн хүү сүрлэн хүү
Өөхөн хүү нь хайлж үхнэ, өвсөн хүү шатаж үхнэ сүрлэн хүү шатаж үхнэ. Үлгэр амар сайхнаар төгсөнө.

Гэх мэтээр бидний багадаа уншиж сэтгэлийн цэнгэл эдлүүлж байсан үлгэрүүд маань ямар харгис хэрцгий юм бэ. Далан азарганы сүүлнээс уяж тасар татаж алаад амар сайхандаа жаргажээ гэх үгийг тэр бяцхан толгойд хэрхэн дүрсэлж хүлээж авч байсан бол гэж бодохоор л үлдсэн 5 хялгас өрвийн босох шахна.

Магадгүй Феодалийн үеэс гаралтай үлгэрүүд цөөнгүй бий гэдэг нь хятадыг хульхидсан, эзэн хаанаа дайрч доромжилж гутаасан дүрүүдээс илт харагдана. Гэтэл түүнээс өмнөх нь мөн л алж хядаж амар сайханд нь жаргуулна.
Би тэгээд цааш бодлоо. Үнэхээр зальдаж алж талж өөрийн хүсэл эрх ашгийг хамгаална гэдэг бол буруу зүйл биш юм байна гэсэн сэтгэхүйг өнөөх бяцхан жаалуудад одоо ч өгсөн хэвээр байна. Гэтэл энэ нийгмийг бид амиа бодсон бэртэгчидээр дүүрэн гэж ярих авч уг чанартаа тарьсан үр нь бүгд таагүй бордоогоор бордогджээ гэж бодоход хүргэв.

Далимыг ашиглаад бүр эртний Монголын түүхийн гол эх сурвалж гэгдэх Нууц товчоогоороо нэг өнгийе. Чоно, Буга, ганц нүдэт дува сохор гэдгийг эрт балар тул үлгэр домогоор нь төсөөлөөд үлдээе. Харин Хэрэйд Улсыг мөхөөсөн, Найманыг эзэлсэн, Жаха Хамбуг эрхэндээ оруулсан нь гэх мэт өрнөл хэсгүүдэд хэл ус шал ондоо харийн иргэдтэй Жамуха маш хүнд хэлбэрээр шүлгэлэн харьцсан зохиол гардаг. (Энэ нь нууц товчоог хэн нэгэн зохиож тэр шүлэглэлээр уг зохиолыг чимжээ гэж бодоход хүргэв.) Тэр бүү хэл Чингис хаан тэгж ингэж бодов гэх үгс маш элбэг. Түүхэн гэдэг утгаар нь бодит амьдрал дээр төсөөлбөл Бат-Оргил ингэж бодов гэж хөндлөнгийн хэн нэг нь бичихгүй нь лавтай.

Бидний уншаад буй Нууц товчоо маань Хятадаас олдсон. Монгол галигаар хятад ханз ашиглаж бичсэн сурвалжыг Оросын Хятадач эрдэмтэн Кафаров ханзны дуудлагаар нь хадмал орчуулга хийж фото хальсанд үлдээсэн. Энэ эхээс бид Монголын түүхээ гэж ойлгодог.
Гэтэл нэгэн хар санаа надад төрөөд буй нь Нууц товчоог ханзаар бичсэн тул хятад хүн бичсэн нь тодорхой байна. Тэгээд Монгол дуудлагаар нь бичсэн нь магад Хятадын ноёд язгууртнуудад Монгол хэл сургах текстний ном байсан юм боловуу гэж бодогддог. Нэг сумаар хоёр туулай буудах зорилгоор Монголын түүхийг давхар сураад авдаг,Монгол хэлийг бас эзэмшээд авдаг. Зүгээргүй хятадууд бас гуйвуулсан л байж таараа гэж хардах юм.

Бидэнд үнэн түүх, үнэн аман зохиол гэж байна уу, бодох л асуудал эцсийн мөчид санагдав.

Үлгэр үргэлжилсээр Монголчууд бид амар сайхандаа жаргасаар...