Monday, August 29, 2011

Найз бүсгүйчүүдээс найз залуудаа илгээх захидал

Зиа энэ удаад ялдам хөөрхөн охиддоо зориулаад шинэхэн найз залуугаа ямархуу захиа бичихийг хэлж өгье. Анхааралтай уншаарай. Шууд хуулж тавиад өгчихсөн ч болно.

Сайн байна уу? Хайрт минь, 


Амьдрал баян шүү дээ миний найз. Бид хоёр дөнгөж эхэлж байгаа болохоор цаашид салж ч магадгүй. Яасан ч байсан энэ захиаг ерөөсөө хаяж болку шүү. Гэхдээ шинэ найз охинтойгоо муудкээдийвал хая хая. Өөрөө л мэд. Энэ нээх чухал биш.

За за, жоохон муу ёртой юмаар эхэлчихлээ. Тэхээр байна аа. Сонсжий. Үгүй ээ энэ чинь нээрээ захиа. Уншаад байжий. Илэн далангүй
бичий. Бид чинь хосууд шүү дээ. Хайр нь чамтайгаа ирээдүйд их сайхан амьдарна гэж төсөөлийн. Хэлмээр л байна л даа. Даанч чи миний мөрөөдлийг биелүүлэхэд дэндүү их хөдөлмөрлөж маш их мөнгө олох шаардлагатай болохоор энэ удаад бичихээ болий доо. Чамайгаа баярлуулах гэж байгаа шүү дээ.

Илэн далангүй л байгаа шүү.

Ирээдүйд ер нь юу ч тохиолдож магадгүйшдээ. Эмэгтэй хүн чинь дасаж дурладийн
МЭДЭЭ!!! Одоогоор чи миний мөрөөдлөөс жоохон хямдхан л байна. Гэхдээ л хүмүүс үнэтэйгээс өмнө хямдханыг авдаг болохоор найз нь чамтайгаа ямар ч байсан нэг хэсэгтээ хамт байжийнаа. Өөрийгөө үнэд өөрийгөө оруулахын тулд дарс шиг л байх хэрэгтэй байна даа миний найз. Удаан хадгалах тусам үнэд ордог дарс шиг. Хужаагийн хулхи дарс биш шүү. Тийм болохоор мөнгөө сайн хураагаарай

Хайр нь чамдаа хэзээ ч мартагдахгүй, дахин давтагдашгүй бэлэг өхгэж л ингэж илэн далангүй бичиж сууна. Ойлгоорой Уг нь биеэ өгчих
мөөр байна л даа. Даанч найз нь аль эрт тавиад туучихсан. :Р Энэ чинь амьдрал шүү дээ. Амьдрал гэснээс....

Найз нь ээжид чинь сто дургүй шүү. Тийм болохоор хадмындаа нэг ч хоноку гэж боддийн. Урьдны хадам тэр бодлий минь бүүр баталчихсан. Яахав, чамайг архи ууж ирээд байвал ээжид чинь ховолж уйлж хонож магадгүйл юм. Тэхээр чи эхлээд байр аваад дараа нь архинаас гарах хэрэгтэй байх нь... 
Нээрээ найз нь охинтой болмоор байгаа. Тэгээд тэрэндээ ёстой гоё нэр өгнө өө. Чи битгий хүү гээд байгаарай. Найзад нь хүү байгаашдээ. Тэгээд ч тэр чинь надад ерөөсөө сайн тус болохгүй байна. Охин л зүгээр юм байна. Гэр орон цэвэрлүүлж, хувц хунар угааж байхад...

гэх мэтээр цааш нь үргэлжлэх нь байшд. Тэгээл хутга бүлүүлцэн зүрхнээс дуссан цус хундганд орж байгаа зивүүүүн зураг зурангуутаа нугалаад уруулаа зузаан буджаагаад лацдах хэрэгтэй.

о.е?


Monday, August 22, 2011

Хотод амьдрах сайхан


Монгол улсын үндсэн хуулиас ... “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Төрийн ордонд амьдармаар байхын. Нөгөө төрийн хүндэтгэлийн гэрийн хажууд майхнаа хатгачаал суужийвал ямруу? Хууль журам нь уг нь болоод л байна. Оруулдаг болов уу яадаг бол? 

Төв талбай дээр нэг гэр бариад суучдийм бил үү? Өвөлдөө доороосоо жоохон жиндэж л магадгүйм даа. Аан нээрээ дугуй мугуй, ундааны сав хуучин муусайн хувцасаар аргалаад байна даа. Мөнгөтэй болохоороо хааяа нүүрс авнаа авна. Гал бурхан байна даа энэ чинь. Тэгээл жанжныхаа хөшөөний дор хэдэн нүүрсээ хураачаал суужийвал юм юмандаа ойр амар юм даа. 

Поортер оруулахгүй хэвээрээ байгаа юу. Морин тэргээрээ л зөөхөөс. Төв зам дагуу 15 милийн хурдтай сажлуулаал сайхан. Аз болж машины сигнаал хорьцон. Тэхгүй бол муу хотын арилгасан сонгино шиг хүүхэн залуус сигнаалдаад морь үргээгээд нүүрс асгаа хаячихна. Төв зам дээрээс түүх гэж залхуу юм даа.

00-ын асуудал шийдэх хэрэгтэй. Энэ өлсгөлөнгийнхөн яаж зохицуулаад байна? Аргыг нь олно доо тэгээд. Болку бол тэгээд шөнөдөө зохицуулна даа. Жанжны хөшөө гэж том хаалт байхад. Тэрнээс тэр нийтийн 00-д орж мөнгөө үркү ээ. Боль ий.

Шангрилагийнхан тортогоо арилга гээд ирээд байхвий дээ. Яджийхад баруун хойноос их салхилах юм. Гү тэгээд уртлынх нь цэцэрлэгт өөрийн эрхгүй цөөхөн хүн суухым болохоор баярлах ч байхдө тэгээд. Дотроо маасктай суувал барав.

Самар зардаг хүн ойр байх бол уу? Ажилгүй хүн гэртээ самар цөмөөд хаалгаараа хүүхний гуя оноод суужийх шиг жаргал хаа байхав дээ. Хогийг нь шар маактай хүмүүс ирж цэвэрлээл...

Эксэлээ яг хааныхаа хөшөөний урд тавинаа. Хэдэн харуулууд нь харж байг. Тэхгүй тонуулаад хотоор нэг сампирсан машинтай хүн явах нь байна. Яг сайхан урсгал сөрөөл, гэнт буцаж эргээл байжийхад унтарчуул бас хэцүүмдаа. Сайн мануулахгүй бол...

Зиа хө, Ингээд амьдраад л байвал амьдраад л байх нь байна. Хот орчин бараадий байз...

Thursday, August 18, 2011

Гарын таван хуруу сургамжит зохиол

Энэ нь шиг уйланхай байж ерөөсөө болохгүй

Сургамж ихтэй сайхан кино. Нас нь нилээн хэвийснийн яг өмнө байгаа 5 хүүхэдтэй гэр бүл гарна. Аан биш. Нас нь нилээн хэвийснийн яг өмнө байгаа эхнэр нөхөр хоёр 5 хүүхэдтэйм байгаам. Тавын тав шүү. Хүмүүс нь ер нь салж сарниж олон хүүхэд өнчрүүлэхээс зайлсхийгээд цөөхөн хүүхэдтэй болох хэрэгтэйм байгаашд. Өө энэ салах тухай уг нь сүүлд ярих нууц байсийн. Одоо өнгөрсөн. Тэгээд 5 хүүхэд өнчирнө. Аав нь хаяж яваад, дараа нь ээж нь бурхан болоод...

Аавыгаа явахжээхад нь хүүхдүүд нь араас нь машин нтр-ийг нь түрж өгдийн. Хөөрхийс мэдээгүй л дээ. Харин таанууд энэ алдааг ерөөсөө давтаж болохгүй. Аавыгаа гэрээсээ гарах бүрт нь ууртай байна уу гэж сайн шалгаж байх хэрэгтэй.

Энэ кинон дээр бол аавын нэр Шагдар. Дандаа л муу муухай дээр явж байхын энэ нэр. Угийн ч муу хүмүүс. Ямар сайндаа хүүхдээ хашааны гадна үлдээгээд хадчихаж байхав дээ. Хүүхдээ биш. Хашаагаа шүү. Тэрнээс энэ тийм аймшгийн кино биш.

Шагдар хүүхэлдэйн театрын жүжигчин, нэг залуухан, секси, нэг охинтой ганц бие хүүхэн дээр очно. Нэрийг нь санахгүй намайг буруугаар ойлгож болохгүй шүү. Шаагий хүүхэнд болсон уу? Байранд болсон уу? гэдэг нь тодорхой харагдахгүй. Ямартай ч нөхрөө алдахыг хүсэхгүй байгаа хүүхнүүд гэргий хүний “журамт үүрэг” –т байнга суралцаж,  мөнхийн залуу байх хэрэгтэй. Үүний чинь л тулд баахан хагалгаа зохиогдож байшд. Бас байртай байвал их зүгээр.

Зиа, удку ээж чад. Тэгээд л нөгөө таван хүүхэд нусаа хацартаа наана даа харин ч нэг. Том эгч сургуулиасаа гараад муу 4 дүүгээ тэжээх гээд. Бас өөртэйгөө л дөө. Ингээд бодохоор социализмд ч бас ядуучууд байсан л юм байна. Яджийхад тэр нэг дүү нь айлын цонх хагалаад, хамаг мөнгөө өрөнд өгөөд. Дотор нь хүн байгаа эсэхийг нь харж марж мэддэггүй дурак уу?

Баахан юм аа бас зарна аа хөөрхий. Гэхдээ мангар санаатай. Өөрт нь дурлацан хүний нүдэн дээр зарж марж энтэр. Бас бодууштай л санаа. Надад чинь ... :P

За тэгээд нөгөө залуудаа найр тавьж өгнө өө яахав. Уг нь эхлээд “Чамд ирээдүйн Шагдар биш гэсэн баталгаа байхгүйшд” гээд л баахан үнэд орно. Тэгэнгүүт Бат-Өлзийгийн царай хувьсгээл, манай эмээгийн сүүний тогоо шиг харлаал явчдийн. Гэхдээ хүүхнүүд угаасаа худлаа үнэн сайн хандсан бүхэн рүү явж байдаг гэнэн хөнгөн амьтас. Тэрийг нь үнэн худлаа нь батлагдаагүй байхад нь юу юугүй давхиж очоод суучихна. Үнэн бантан. Бантан гэснээс 2 том эрэгтэй дүү нь хоол хийх гэж хөглөж өгнө. Бантан ч биш л дээ. Гол нь та нар энэ үзэгдлээс хэн нэгэнтэй хоол хийж байгаа бол цаадахаасаа давс хийсэн эсэхийг нь лавлах хэрэгтэй, байнга лавлах хэрэгтэй.

Хуриман дээрээ аль болох олон хүн урьж эсрэг талдаа цохилт өгөх хэрэгтэй. Гол цохих хэрэг огт байхгүй.


Аав бас хаяж явсан нь багадаад хийтмэн царайлаад мөнгө төгрөг өгдийн. Нөгөө санаатай охин чинь бас авахгүй ээ тэрий нь. Тэр нь ч зөв болсийн. Баялгийн хараал нтр хүрчүүл тэ бас. Хэцүү шд. Сураасай энэ манай Засгийн газар гэж дээр тэр нусаа хацартаа наадгийн ойролцоо бичих ёстой байсийм шүү. Яг яаж холбох учраа олоогүй ен.