Showing posts with label Миний санаа. Show all posts
Showing posts with label Миний санаа. Show all posts

Wednesday, March 16, 2011

Хулгайн түүх

Би түүхий маханд учиргүй дуртай хүүхэд байж билээ. Ээжийгээ хоол хийж байхад хэрчсэн махнаас нь сэмхээн атгаал гүйчихдэгсэн. Нохой шувуу биш өөрийгөө л хооллох гэж. Тэр дундаа бууз, хуушуур, баншны амтлаад тавьчихсан мах бол ярих юм биш. Одоо орох болов уу? Хуулиар бол булаалт, дээрэм, хулгүй гэсэн ухагдахуунд бүрэн хамаарна.


Эмээгийн авдар гэхээр гэрийн хоймор дох чихэр боовоор дүүрэн эрээн модон сав хүн бүхэнд төсөөлөгдөнө. Минийх ч бас. Харамсалтай нь тэр доторхи чихэр боов хүүхэд бидэнд зориулагдах нь нэн ховор. Аз болж Талх Чихэр компани Бүржмэл гэж зүйл хийдэг байсансан. Оюун санааг эс тооцвол нас биед хүрсэн би пяав мяав л голдуухан сонирхдог болсон тул одоо хийдэг эсэхийг нь мэдэхгүй юм. Тэр зүйл набор хэлбэртэй дөрвөлжин цаасанд хайрцаглагдаад тун ядруухан боолтоор боогддог нь эмээгийн авдрыг нэвт харах бүхий шид суусан тав зургаа эргэм насны хулгайч пацаанд туйлын аз тохиосон үйл явдал юм. Эмээгийн эзгүйд авдрыг нь онгойлгоод саахраар гадарласан мармеладнаас пологдотлоо идээл буцаагаад боочихно. Хөөрхий тэр эмээ хичнээн хүнд хоосон хайрцаг өгч явуулсан бол. Гүэ одоо манай Засгийн газар, Алтны компаниуд нэг иймэрхүү байгаа байх.

Би гэдэг эрдэм номонд авъяасгүй золиг л доо. Бага ангид найзынхаа зохион бичлэгийг хуулж байгаад нэрийг нь сольчихолгүй “Намайг Жаргал гэдэг” гэж хуулаад үхтэрээ загнуулж билээ. Оюуны хулгайнхаа шийтгэлийг овоо хүртсээн би. Бусад нь яадаг бол?

Дунд ангид анх архи уув. Найзынхаа гэрийг эзгүйчилж, гэрт нь байсан канистер гэх цагаан хуванцар саван дах архины хагасыг авч уугаад үлдсэн дээр нь ус хийчихэж билээ.
- Гүй ээ наадах чинь эсээд гараадас яг хуучиндаа оччино мэдүү
!!! Хөөрхий, яасан гэж исэхэв дээ. Гэнэн тэнэгхэн найз минь.

Ахлах ангид  дэлгүүр их явна. Бусдын завгүй, дүүгийн багыг далимдуулж гүй ээ мөн олон удаа хариулт унагасансан. Манай гэрт дэлгүүр явах тэндер нэг иймэрхүү маарктай үргэлжилнэ. Бас болоогүй ээ. 10 хил төмс ав гэвэл 9 хилийг аваад нэг хил төмсний мөнгө унагаана шүү дээ. Аз болж гэрт хил байсангүй.  Хяналтгүй улсад зам, гүүрийг муу барьж мөнгө унаадаг шиг л...

Бодоод үзэхэд идеал болон материаллаг өмчүүд байх ёстой эзэндээ байхгүйг хулгай гэх нь тул түүхий махны түүх ч хулгайн тод жишээ. Баншны гурил дотор чихилдэн чанагдаж байх учиртай махнууд Чалва хүүгийн гэдсэн дотор түүхийгээрээ бөнжигнөн боловсорч байх нь дансанд бичигдээгүй мөнгөний тоотой л адил. 

Thursday, December 23, 2010

Эхийн нулимс

Эхийн нулимс. Хүний хийж болох хамгийн хүнд нүглийн илэрхийлэл. Хатуу. Үнэндээ үрдээ гомдсон гомдлоо нууж, дотогшоо залгисан нулимс нь аманд нь багтахаа байгаад гадагшаа эхэрдэг байх. Энэрэнгүй. Нүүрэнд нь баяр гийсэн үед, нүднээс нь асгарахдаа шорвог хольцоо зовхиндоо шингээн хадгалан авах. Тэвчээр.  

Бидний үйлийн үнэн худлын дэнсийг шүүх цорын ганц дархтан. Зөв бурууг хэмжих цорын ухаан. Сайн зүйлээ олж харалгүй гуниж явахад түрүүлж эхрэн бидний өмнөөс уйлж тайтгаруулах ээж. Муудаа ороогдон гутаж явахад түрүүлж гэгээрэн гадагшаа ухааруулах цорын ганц ачтан.

Уусан сархадны хэмжээгээр өсч, хийсэн хулгайн тоогоор дусалж, алсан хүний цусаар урсана. Зөвхөн бидний хийсэн гэм нүглийн төлөө биднээс биш бусдаас урсах цорын ганц нулимс.

            Хамгийн ухаантайд өөрийгөө төсөөлөөд, хэнд ч дийлдэшгүй мэт сагсуурч, догширч, хатуурхаж явахад ухаанаараа дийлэх цорын ганц шидтэнгийн шингэн зэвсэг. Биднээс зөвхөн өөрийгөө хайрлахыг хүсэн зовхинд нь тодрох цорын ганц ухааны рашаан.

Би эхийнхээ нулимсыг харсан нүгэлтэн. Ээж минь нулимсаараа цадсан гэгээнтэн. Зөвхөн бидний төлөө бусдаас урсах цорын ганц нулимс. 

Tuesday, July 6, 2010

Улаан дэнлүүний гудамж

Урьд өмнө хог шороондоо дарагдаж, архичин тэнүүлчнээр дүүрэн байсан хэдий ч өдгөө шил толь болсон байшингууд хоёр талаар нь хөвөрсөн, түүний цаана биеэ үнэлэгч эмэгтэйчүүд гунхан зогсох цэвэрхэн гудамжаар байгалиас заяасан бие физилогийн хэрэгцээг хангахаар ирсэн хүмүүс алхана.

Би бээр өөрийн үйлчлүүлэх дуртай Цэнгэл хэмээх бүсгүйн ажилладаг буйдхан газар очтол уг газрын ажилчид БЗХӨ-ний шинжилгээнд хуваарьт шинжилгээндээ хамрагдахаар өнөөдөр ажиллахгүй ажээ. Үнэхээр урьд өмнө нуугдмал сүлжээ байсан биеэ үнэлэгчдийн асуудлыг хуулиар зөвшөөрснөөр тэд долоо хоногт нэг удаа эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн эрх баригч байгууллагуудад уг өвчний тархалтыг хянах том боломж бүрдсэн бөгөөд өвчний гаралт мэдэгдэхүйц хувиар буурчээ. Би найдвартай үйлчилгээ авч байгаадаа талархдаг. Биеэ үнэлэгчид бэлгэвч хэрэглэдэг тохиолдол далд байсан ч цөөхөн байдаг тухай олон тоо баримт судалгаа өгүүлдэг шүү дээ.

Цэнгэлтэй уулзахад ганцаардсан надад амьдрал бэлэглэх шиг санагддаг. Түүнтэй бэлгийн харьцаанд орохоос гадна хязгаартай ч гэсэн цаг хугацаанд сэтгэлээсээ ярилцан суух нь надад таалагддаг. Энэ гудамжинд зах зээлийнхээ хуулиар үүссэн бэлгийн харьцаанаас гадна олон төрлийн үйлчилгээ нь анхны хууль тогтооход үүссэн нийгмийн эсэргүүцлийг бүрэн дарснаас гадна хууль батлагдахаас өмнөх нийгмийн сэтгэл зүйн үзүүлэлтийг харьцангуй сайжруулсан юм.

Энэ бол биеэ үнэлэлтийг хуульчилсан бөгөөд улаан дэнлүүний гудамжийг байгуулснаар үүссэн цорын ганц ач холбогдол биш. Тухайлбал Цэнгэл урьд өмнө Хятадын Эрээн хотод биеэ үнэлдэг байсан. Өөрийн үндэстний онцлогоос болоод ч тэр үү, үзэн яддаг нанхиад үндэстний өвөрт амьдралын эрхээр ордог байсандаа тэр гутардаг. Түүнээс гадна тэнд олон Монгол охид сураггүй алга болдог байсан тухай тэрээр “бараг л үхдэг, эсвэл өөр газар зарагддаг байсан байх” хэмээн харуусан ярьдаг. Харин одоо хүний наймаа гэдэг нь улс орны асуудал хэдий ч шүдний өвчний хэмжээнд байхаа больсон. Учир нь бид охидоо хянаж чаддаг.

2000-аад оны эхээр хийгдсэн нэгэн судалгаанд жижигхэн дүгнэлт хийхэд хуулийг хэрэгжүүлсэн бол сард хамгийн багадаа 2 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр харагдаж байлаа. Одоо бол энэ байтугай мөнгө улсын төсөвт орж байгаа ба далд эдийн засаг тэр хэмжээгээр хумигдсан. Үйлчилгээний салбарын даацтай хувийг бүрдүүлэгч уг салбар уул уурхайгаас хараат байдлыг багасгаж байна. Энэ нь зөвхөн биеэ үнэлэгчдийн зах зээлээс биш түүнийг даган үүссэн дагавар үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын өсөлтөөс харж болно.

Улаан дэнлүүний гудамж бий болсноор дээр өгүүлснээс гадна хүчин, хүний наймаа гэх мэт олон төрлийн гэмт хэргийн гаралт буурч нийгэмд тайван байдлыг авчирснаас гадна ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлиг нийгмийн тухай массын сэтгэхүйг зөв чиглэлд хандуулж чадсанд нь баярладаг.

Ай, Улаан дэнлүүт гудамж минь

Wednesday, May 26, 2010

Бэлэг эрхтээн гэж...

Нэг төмсөгтэй хүнийг “асман” гэнэ. Нэг ч төмсөггүй хүнийг “тайган” гэнэ. Харин гурав болон түүнээс дээш болоод ирэхээр “гажиг”-тай гэнэ. Эдийн засаг мөн адил хоёр “төмсөг” хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь баялгийн хуваарьлалт хийх зорилготой банк, хөрөнгийн зах зээл бол нөгөөг нь эрсдэлээс хамгаалах зорилго бүхий даатгалын систем гэнэ. Бэлэг эрхтний төмсөгнөөс ямар нэг юм ялгаруулдаггүйгээрээ л ялгаатай.

Энэ хоёр төмсөг хэвийн ажиллаж байна гэмээн бусдад таашаал төрүүлэх үндэс болно. Гэхдээ том жижгийн ялгаа бэлэг эрхтэнд ч, эдийн засагт ч адилхан. Хөрөнгө оруулагчид том эдийн засагт дуртай бол хүүхнүүд том бэлэг эрхтэнд дуртай.

 

Хэрвээ банк даатгалыг эдийн засгийн хоёр төмсөг гэж үзвэл Монголчууд бид нэг төмсөг нь ажиллагаагүй нэг төмсөг нь хагарсан хугархай бэлэг эрхтэнтэй. Хамтрагчаа хиймэл эрхтнээр хангаж өөрсдөө тэндээсээ таашаал авдаг. Бэлэг эрхтэнд чинь арчилгаа угаалга хэрэгтэй. Түүний талаар товч өгүүлье.

 

Бэлэг эрхтэн олон харилцаанд орох хэрэгтэй. Гэхдээ чанартай эрүүл байх нь чухал. Хэт олон бөгөөд эрүүл бус харилцаа нь эрүүл мэнд бөгөөд нэр хүндэд халтай. Эдийн засаг ч олон харилцаанд орох ёстой. Гэхдээ эрүүл бус, хэт олон харилцаа нь гамшиг болгодгийг өнгөрсөн бөгөөд сэргэж буй гэх хямрал харууллаа. Ер нь бол зохисгүй хэрэглэсэн байж болох антибиотикууд нь эргээд өвчлүүлэх магадлалтай гэж олон докторууд хэлээд байгаа.

Огт харилцаагүй байж болохгүй. Наанадаж “мастурбаци” хэт их хийх нь нэр хүндэд халтай, цаанадаж бид яаж өсч үржих билээ. Авах зүйлээ авч өгөх зүйлээ өгөх хэрэгтэй. Швейцарь бэлэг эрхтнүүд хөрш Итали, Франц, Герман, Австри хамтрагчидтайгаа л сайн харилцаатай байснаараа өдий зэрэгтэй явааг бэлэг эрхтэн судлаач Пол Коллиер баталсан юм шүү. Юу гэхээр хүнд хоёр төмсөг нь төгс ажиллагаатай нэг л бэлэг эрхтэн хангалттай. Намайг өөр хүнтэй харилцаанд орж байхад өөр бэлэг эрхтнүүд /эр ба эм/ хоорондоо харилцаад байна гэх хандлага нь өөрөө буруу. Аливаа нэг улсын эдийн засагт нэг л стратегийн бүтээгдэхүүн байхад хангалттай шүү дээ. Хоёр эрхтэнтэй болчихвол ядаж л хоёр төмсөгнүүд чинь ачааллаа даахгүйд хүрнэ. Үүнийг нөхөр та бодлогоороо зохицуулах хэрэгтэй. Ер нь хоёр бэлэг эрхтэнтэй гаж төрөлтүүд урт насалж байгаагүйг түүх гэрчилнэ.

Гэхдээ нэг бэлэг эрхтнийг сонгоход учир бий. Хэдий стандарт хэмжээтэй хэдий ч тэр чинь хиймэл бол бүтэхгүй. Хамтрагч чинь таашаал авлаа ч та авахгүй. Цаашилбал хиймэл эрхтнээс таашаал огт авдаггүй хамтрагч бий. Хүн хүсэл тачаалын боол тул хамтрагчийн асуудлыг орхие. Таны бэлэг эрхтэн шаардлага хангахгүй бол хиймэл эрхтэнтэй байж болно. Гэхдээ байнга биш. Түүнийг ашиглаж байх хугацаанд “ориг” эрхтнээ дасгалжуулж, боломжтой хэмжээгээр харьцаанд оруулж байх хэрэгтэй. Шаардлага хангасан буюу хиймэл эрхтэнгүйгээр хамтрагчаа хангах түвшинд хүрсэн бол хиймэл эрхтнийг хаяж болно. Олон бэлэг эрхтэн судлаачид энэ тал дээр Чили гайхалтай туршлагатай тухай ярьдаг, хэлдэг, бичдэг, загнадаг. Эцэст нь хэлэхэд Мардайд байгаа Оюуны Таван хиймэл эрхтэн таны биеэс ургаагүй шүү.

Monday, May 17, 2010

Шээс

Хүн бүр шээдэг. Угтаа биедээ хуримтлагдсан муу муухай бүхнийг гаргадаг. Гэхдээ шээсээр бүх төрлийн өвчинг эмчилж болдог. Гэхдээ өөрийнхөө... Яг л татвар шиг. Тодруулбал өөрийн ашгаас илүүчилж төлдөг. Гэхдээ эргүүлээд өөртөө ашиглахыг хүсдэг.

Хүн хүнийг угжих гэж шээдэггүй. Нөгөөх нь ч шээсийг нь уухыг хүсдэггүй. Хэнд ч хэрэггүй төрийн албан хаагч, эсвэл бусад төрлийн паразит биш бол.

Шээсийг хүрсэн даруйд гаргах хэрэгтэй. Янз бүрийн хүмүүс олон төрлийн шалтгаанаас үүдэн шээсээ барьдаг. Энэ нь танд муу. Багаар бодоход сулралтай болно. Энэ үед та bread pit байлаа ч Баба-Ягад тоогдохгүй. Яг л татвараа нуун дарагдуулахаар зээл авах, тэтгэвэр тэтгэмжээс өгсүүлээд, IPO хийх боломж хаагддаг шиг. Гэхдээ тэсэхгүйгээр бага сага дусаасан шээсийг тосч авах дуртай хэн нэгэн нь бас бий. Өөрсдөө ол. 

Тэрнээс гадна удаан хугацааны хурал цуглаан, улзалтанд орохын өмнө урьдчилаад шээж байх нь ашигтай. Бүгдийг нь өмдөндөө асгаж болохгүйгээс хойш урьдчилж бэлтгэ.

Бусдын шээсийг уух хүсэлтэй хүмүүс бас бий. Тэдний зарим нь зайлшгүй шаардлагатай  байдаг. Тийм хүмүүс эхийнхийгээ л уудаг. Эх нь тэдэнд санаа зовон харамгүй өгдөг. Бусад хүн бусдад шээсээ уулгахдаа бардамнаж инээж шоолдог. Татварын хувьд сэтгэл хөдлөл урвуу хамааралтай.  Иргэд зайлшгүй шаардлагатай цагдаа, цэргийнхэнд эхийнх нь үүргийг гүйцэтгэхдээ баяртай байдаг бол  бусад төрлийн нөхдүүд бол бидний шээсээр цангаагаа л тайлдаг. Гэхдээ аль болох өөрийнхөө шээсийг уухыг тэр нөхдүүд хичээх хэрэгтэй. Болдог гэдгийг чөлөөт өрсөлдөөнд шилжсэн газрууд харуулдаг бөгөөд энэ тохиолдолд эмчилгээ болон цангаа тайлах чадвар сайжирдаг гэдэг нь нотлогдсон.

Шээс нь дотроо олон янз. Хүний зан байдал, эрүүл мэнд, хоол хүнснээс шалтгаалан харилцан адилгүй. Их уувал их шээнэ. Энэ нь энгийн зарчим. Байх л зүйл.

Зарим шээс цустай гардаг. Энэ харин буруу. Таны ямар нэгэн эрхтэн доголдолтой байна. Өөрөөсөө болон дотоод аль нэг эрхтнээсээ шалтгаалаад. Харин хэн ч цустай шээсээр эмчлэгддэггүй бас цангаагаа тайлдаггүй. Өөрийгөө байг гэхэд өрөөлд түүнийгээ уулгавал өөдөөс тань асар ихээр уурлана. Зөв бод, зөв амьдар, өөрийгөө эмчил.

За товчхондоо ийм. Хэхэ. Нэг сөөм урттай байна шд. Тэгж байгаад нэг метр урт болгоно оо. Одоо нойр хүрээд байна.

Wednesday, May 12, 2010

Би дургүйд дургүй


Хүсэл сэтгэлээ баярлуулж, чамирхахад нь
Хэрэггүй зүйлд дурлалаа гэж хялайхад дургүй
Хүн  болохоор түүнд сонирхол бий
Өөрөө мэдэг түүнийгээ, Таны мөнгөөр аваагүй

Чадал толгойгоороо мөнгө олж буй наймаачныг
Шулаач гэж хараахад дургүй
Хамгийн хүндийг хийж буй тэд хариуг нь барьж яваа.
Хүсэхгүй бол үйлчлүүлэхээ боль. Таныг албадаагүй

Харийн гэх шашин шүтэж буй нэгнийг
Тэнэг гэж зэмлэхэд дургүй
Хүсэл хэрэгцээгээ хангаж байна тэд
Таныг албадаж мөргүүлээгүй

Гудамжаар цээж нүцгэн яваа нэгний
Галзуу юм шиг гэж гүтгэхэд дүргүй
Халууцсан ч бай, гайхуулсан ч бай хамаагүй
Таны цээжийг нүцгэлээгүй

Халамцуухан суугаа залууг
Архичин гэж адлахад дургүй
Арчаагаа алдсан ч бай тэр
Таны өмнө буруугүй

Хорвоод хоёр хүйстэй болсон нэгнийг
Хориглож нүд үзүүрлэхэд дургүй
Хорвоод тийт төрсөндөө тэд буруугүй
Хүн учраас хэрэгцээгээ хангаж байна тэд, Таныг таалаагүй

Хүн алж хүрээ талсан нэгнийг
Хүн биш гэж адгуус хэмээн ялгахад дургүй
Хүн л юм хойно алдаж л таарна
Хууль нь тэднийг шийтгэг. Танд хамаагүй

Хүслээрээ бай тачаалаараа ч бай
Биеэ үнэлэн зогсож буй хүнийг
Янхан гэж хараахад дүргүй ээ
Таны биеийг үнэлээгүй

Ардчилал гэдэг бусдын эрхэнд халдахгүйгээр
Дураараа дургих эрх чөлөө гэж би ойлгодог
Харин эрх чөлөөгөө эдэлж байгаа хүнийг хорихыг
Дарамт гэж би ойлгодог.

Wednesday, April 21, 2010

Главлит буюу Блогчидоо өмөөрөх нь

Найз нөхдөөс эхлээд зарим нэг хүмүүсийн Гаамп, Артаньан нараар жишээлэн эсэргүүцсэн эгдүүцэл хэрээс хэтэрч, хэл амаар олонтаа доромжлуулнаар, тэсэхүйеэ бэрх нөхцөл байдал үүсч, үнэт цаг үүрэгт ажлыг ар тийш тавин нэг ийм зүйл бичлээ. Энүүхэндээ гэхэд Цоодол гуайн “Миний муусайн найз нар” шүлэгтэй зарчим адил. Үгүй яахав. Блогчид бид чинь мэдлэгийнхээ хэмжээгээр алдаа оноотой хэдэн үг сийрүүлж, нам засгийн гар хөл болсон сонин нийтлэлд тавих боломжгүйгээсээ онлайнд туурвидаг хэдэн нөхдүүд. Хөөрхийс, Өөрөө өөрсөддөө л ухаанаа гаргаж, оюунаа чилээсэн юм болохоор хүн уншаасай гэж бас битүүхэндээ хүсдэг. За энэ ч яахав.

Гэтэл зарим нэгэн нь утга санаа, үг найруулгыг нь “бүдүүлгээр” шүүмжилж, 90-ээд оноос өмнөх главлитын “үүргийг гүйцэтгэх” юм даа. Ардчилалд туйлын үнэн байхгүй тул миний буруу байх вий хэмээн “бүдүүлгээр” хэмээх үгийг хашилтанд хийхийн зэрэгцээ үндэслэлтэй шүүмжлэл хэлж байгаасай гэсэндээ “Главлит” гэх үгийг оруулав.

Чухам цаад утгыг үл ойлгон “боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, хэл усгүй, хийх ажлаа олж ядсан” гэх мэтээр дээд өнгөөр олон хүн хараан зүхдэгийн тод жишээг энд дарж  харна уу.

Та тэдэнтэй санал нэг бол
Тогтон сууж
Таван өгүүлбэр унш.
Тэргүүн өгүүлбэр: Хүн бүр боловсролтой албагүй
Дэд өгүүлбэр: Хүн бүр бүгдэд таалагдах ч албагүй
Гутгаар өгүүлбэр: Харин хүн бүрт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бий.
Дөтгээр өгүүлбэр: Та бидний дээр заасан эрхэнд халдчихлаа.
Тавдугаар өгүүлбэр: Та ардчиллын ийм энгийн үнэт зүйлийг ойлгохгүй байж бидэнтэй боловсролын талаар ярих хэрэггүй. Уучлаарай.

“Эх хэлээ хайрла хамгаал” гэж бодож байна уу? За цаашиллаа гээд “хэл хил мал” гурав л биз. Сөргуулж тавьсан хэдэн үг унш.

Нэгд: Хэл гээчийг хэн ч өмчилдөггүй юм. Чаддаг юм бол дэлхийгээр таран суугаа 10 сая Монгол үндэстнээс хэлээ буцаагаад авчих. Дагуулж хэлэхэд Түвдүүдэд нэрийг нь буцааж өг.

Хоёрт. Миний санахад энэ үгийн бүтэц, өгүүлбэр зүй зөндөө өөрчлөгдөж байна. Тэртэй тэргүй хэл гэдэг байнга апдэйт хийгдэж байдаг зүйл. Элдэв үгийг ярианы хэлэнд хөрвүүлж бичих нь “Эрвээхэй” гэдэг үгийг “Эрвээхий” болгосноос ил ач холбогдолтой бөгөөд эмоци яг илэрдэг юм.

Дээрхи хоёрыг нэгтгэж дүгнэвэл хэл соёлын ямар өөрчлөлтийг дүрмийн гээд зөвшөөрөөд, ямрыг нь буруу гээд байгаа чинь үндсэндээ утгагүй байгааг “тэр өмчлөөд байгаа хэлийг нь чинь өөрчлөх эрхийг хэн хэнд өгөөд байгааг эхлээд бодчихоод дараа шүүмжил” гэсэн өгүүлбэрээс хар. Сэтгүүл зүйн хоосон орон зай онлайнаар сэлбэгдэж, сэтгэлгээ шинэчлэгдэж, харин та хоцорч явна. Хоцорсноо нөхөх гэдгийг хүний эрхийг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг ойлго гэснээс биш блог хөтөл гэсэн үг биш. Битгий блогтой бол ч гэсэн үг биш.

Бид хэний ч эрхэнд халдахгүйгээр эрхээ эдэлж байна.

Эцэст нь дахиад сануулъя. Главлит гэдэг ойлголт ардчилсан нийгэмд байдаггүй юм шүү.

Tuesday, February 23, 2010

Кэйс:

1. Нэг кэйс зохиов.

Я.Содбаатар гэдэг мэргэжлийн хяналтын байцаагч байжээ. Тэрээр хоол хүнс хариуцдаг бөгөөд үнэн эх оронч бөгөөд ажлаа чин сэтгэлээсээ хийдэг бөлгөө. 

Нэг өдөр
Я.Содбаатар алдаа гаргаад чанаргүй хүнсийг чанартай гээд баталгаа гаргав. Тэр нь Б.Жавхаагийнх байсан бөгөөд түүний ашиг харсан атгаг муу санаагаа хэрэгжүүлэн хортой хүнс хийн зарав. 

Тэрийг нь
Ц.Элбэгдорж идэн хордож өвчилжээ.

Мэдээж
Ц.Элбэгдоржийн ар гэрийнхэн бөөн асуудал үүсгэв. Я.Содбаатараас эмчилгээний төлбөр нэхтэл цаадах нь өгье гээд ч өгөх зүйлгүй тул Ц.Элбэгдоржийн гэрийнхэнд зодуулаад л өнгөрлөө. Мэргэжлийн хяналтын газраас эмчилгээний төлбөр нэхтэл өгөхөөр болжээ.

Уг мөнгийг
Б.Жавхаагаас авах гэтэл цаадахын бизнес бүтэлгүйтсэн тул архинд орон өвгөнтөд очжээ. Тэрээр Ц.Элбэгдоржийн гэр бүлийнхний шанааг хүртсэн хоёр дах хүн болов.

Тиймээс
Ц.Элбэгдоржийн хохирлыг С.Дэмбэрэл болон С.Батболдын татварын мөнгөөр төлөхөөр болов. Мэдээж тэд Ц.Элбэгдоржийн хохирлыг барагдуулах гэж татвар төлөөгүй болой...

2. Дахиад нэг кэйс зохиов.

Я.Содбаатар гэх даатгалын байцаагч байжээ. Энэ тохиолдолд даатгалын компани импортоор орж ирж буй даатгалын бүтээгдэхүүнд баталгаа гаргадаг бөгөөд импортын бүх хүнсний бүтээгдэхүүнүүд аль нэг даатгалын компанийн баталгаатай байх ёстой. Я.Содбаатар дээрхийн адил алдаа гаргалаа. Б.Жавхаа дээрхийн адил авирлалаа.

Ц.Элбэгдорж хордож үхэхийн даваан дээр хэвтэн буй.

Ц.Элбэгдоржийн гэрийнхэн хохирлоо төлүүлэхээр даатгалын компани дээр очин Я.Содбаатарыг зодох гэтэл тэрээр ажлаасаа халагдан архинд орж, Б.Жавхаатай өвгөнтөд сүжрэх болжээ.

Ц.Элбэгдоржийн ар гэрийнхэн даатгалын төлбөрийг авлаа.

С.Дэмбэрэл болон С.Батболдын 2-ын татварын мөнгө зүй зохистой зарцуулагдлаа.


3. Үргэлжлүүлээд нэг кэйс. 

Я.Содбаатар гэх мэргэжлийн хяналтын байцаагч байлаа. Ажилдаа үнэн гаргуун бөгөөд Б.Жавхаа мэтийн ашиг харан авирлагчдын эрлэгийн элч болов.

Ц.Элбэгдорж эрүүл саруул амьдарсаар...

Харин
С.Дэмбэрэл болон С.Батболдын татварын мөнгө Я.Содбаатарыг тэжээхийн сацуу шахааны бизнесийн эрэлт боллоо.

4. Сүүлийн кэйс.

Я.Содбаатар гэх даатгалын байцаагч байлаа. Энэ кэйст даатгалын компани импортын хүнсний бүтээгдэхүүнд баталгаа гаргадаг бөгөөд импортын бүх хүнсний бүтээгдэхүүн аль нэг даатгалын компанийн баталгаатай байх ёстой. Я.Содбаатар ажилдаа үнэн гаргууд бөгөөд Б.Жавхаа гэх мэт ашиг харан авирлагчдыг шүдний өвчин юм. Угаасаа Я.Содбаатарын ажлыг сайн хийлгэх нөхцөлийг тухайн даатгалын компани эрсдэл үл хүлээхийг хүссэнээс сайн бүрдүүлж өгсөн болно.

Ц.Элбэгдорж эрүүл саруул гэртээ гэдсээ илэн эрүүл хүнс зооглосоор...

С.Дэмбэрэл болон С.Батболдын татварын мөнгө тэдний хүүхдүүдийг онц сургахад зориулагдсаар

5. Одоо больё, Асуулт асууя

Аль нь кэйс хамгийн сайн бэ?



Жич: Энэ кэйсийг зохиоход хэн нэгний нэр хүндэд халдахгүйг хичээсэн болно.

Thursday, February 11, 2010

Монгол улсын иргэн та санал өгөхгүй байх эрхтэй

Уг нь сонгуулийн үеэр хэлмээр байна. Тархи, хэл, хуруу гурав зэрэг загатнаад болдоггүй ээ. Би гэдэг хүн SNS сайтын “дон” тусаад уншсан хэлэлцсэн зүйлээ шөнө зүүдлэхээс наахнуур явна.

Нэг өдөр УИХ-ын гишүүдийн тухай материалыг дагалдах сэтгэгдлүүдийн хамт олж үзэв. Сэдэв, сэтгэгдлийн хувьд хүний анхаарал татахаар тийм сонин биш. Байдаг л шүүмж бухимдал...

Тэгсэн манай нөгөө Жавхаа гэдэг залуу чинь цааш үргэлжлүүлэн бодлоо. Сонгууль болохоор “МУ-ын иргэн та саналаа өгч иргэн та үүргээ биелүүлнэ үү” гэсэн суртал ухуулга “Би чамд хайртай-НЭГ” кинон дээр “Цэвэрлэгээндээ гараарай” гэдэг шиг л ядаргаа болно. Зарим нэг сонгогчид ямар ч шийдэл үгүй очоод нэг саналын хуудас “хүчингүй” болгочихоод хүрээд ирдэг нь нууц биш. Хүчингүй болгоно гэдэг нь шууд утгаар хэрэглэхээс гадна үзэл бодол, шийдэлгүй саналын хуудас гэж үзнэ.

Танд сонгуулиар эх орноо “худалдах уу, бэлэглэх үү” гэсэн 2  сонголт байлаа гэж төсөөлье. Та иргэний “үүрэг”-ийнхээ дагуу аль нэгийг “заавал” сонгох ёстой. Та сонголтоо хийлээ. Үр дүн нь: “БАЯР ХҮРГЭЕ. ТА ЭХ ОРНОО ЖИЖИГЛЭНГЭЭР ХУДАЛДАХААР БОЛЛОО” гэвэл яаж байна.

Ингээд л хуулийн цоорхой хардаг “баатар” болохоор шамдан  www.legalinfo.mn сайтаас МУ-ын Үндсэн хууль гэдэг зүйл шагайв. Өөр газар, өөр хууль, өөр үнэний магадлалтай байж магадгүй. (Нүхээ малтав :D) Түүн дээр  “Монгол хүн сонгууль оролцох журамт үүрэгтэй” гэж заажээ. Журамт үүргийн үндсэн үүргээс ялгагдах ганц гол ялгаа нь биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээдэггүй гэдгийг хэлэхэд илүүц болов уу.

Хамгийн гол зүйл нь “сонгуульд оролцох”. Өөрөөр хэлбэл энэ нь “саналын хуудас бөглөх” гэсэн утгатай үг биш. Ялгаа байгаа биз.

            Ингээд л “баатар” болох гэсэн манай нөгөө Жавхаа гэдэг залуу, худал пиарт итгэсэн хууль мэддэггүйчүүдийн эгнээндээ буцлаа. Гэхдээ явж ирсэн нохой ядаж л нэг яс олсн байдгийн үлгэрээр ганзага хоосонгүй.

            Иргэн би сонгуульд оролцох үүрэгтэй. Сонгуулийн оролцоо гэдэг нь саналын хуудас дугуйлж битүүмжилсэн хайрцганд хийх явдал биш. Хэн нэгнийг сонгохдоо ч биш. Өөрийн төлөөллийг төрд оруулах гэдгийг ойлголоо.

Магад таны тойрогт таны үзэл бодол, улс төрийн үзэл баримтлалтай нийцэхгүй нам, нэр дэвшигч байвал та санал өгөхгүй байх сонголтыг хийж болно. Танаас илүү үзэл бодолтой нэр дэвшигч байж болно. Тэгвэл та буулт хийх ёстой, нөгөө талаас цаад чинь танд итгүүлэн үнэмшүүлэх ёстой.

Зарим хүмүүс “Би ч намаа дагана аа” хэмээн мухар хийдэг. Энэ нь нэг, дагуулаад дахиад нэг саналын хуудас хүчингүй болгосонтой дүйнэ. Далай ламын хэлсэн “Бурхны номыг гүйцэт эс ойлгон шүтвээс зүгээр л мухар сүсэгтэн болно” гэдэг үгтэй зарчмын хувьд ижил юм уу даа. Гол ялгаа нь энэ цаг үед та намыг дагах биш, нам таныг дагах ёстой. Чухам үүнээс болоод 76 гишүүнд солилцоо хийгдэхгүй байх ч шиг. Бидний л сонголт.

Хөөх. Нэг мэдсэн хадуурч явна. Ямар ч байсан Монгол улсын иргэн та сонгуульд оролцох боловч саналаа өгөхгүй байх эрхтэй. Зарим нь сонгууль хүчингүй болно гэх л байх. Иргэдээ төлөөлөх боломжгүй түшээ байгаа юү гэхэв.  Цааш нь шүүмжилвэл сонгуулийн төсөв үрэн таран хийгдэнэ гэх байх. 4 жил тутам мөнгө нь илүүдээд 4 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн үг биш. Би төлөөллөө сонгох гэж төлсөн татвараасаа зарцуулж байгаа нь тэр. Төлөөллөө зөв сонгох нь гол зорилт. Сонгууль хүчингүй боллоо гэж төсөөлье. Тэртэй тэргүй 6 триллионыг зөв зарцуулахын төлөө иргэн миний “ухаан” хэрэгтэй. Ингэхийн тулд 4 тэрбумын эрсдэл хийхэд яадаг юм.

За за. Болилоо. Сүүлдээ хүн загнах талруугаа орж байна. 

Tuesday, February 9, 2010

Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгая

Улсын мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, түүний үр дүнд жижигхэн анализ хийлээ. Дэлгэрэнгүйг доороос харна уу.

Нийт 25 чиг үүргийн 6-г нь үнэлж мэдэхгүй. 19-д нь хувьдаа 50-аас доош үнэлгээ өглөө.

Ер нь ийм мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага байна уу? Дагаад л авч өгч сурсан аятайхан даргын орон тоо үүсээд л.... 

Түүнчлэн тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин, хамгийн гол нь чадамж байхгүй. 

Тиймээс миний бодлоор асуудлуудыг 

1. Чөлөөт өрсөлдөөнд шилжүүлж, зах зээлийн цэвэр хяналтын тогтолцоонд шилжүүлэх
2. Байгаль орчин, барилга, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хяналтыг даатгалын компаниудад шилжүүл
чихмээр юм дөө.

Жишээ нь 

1. Барилгын МХГ биш даатгалын компани хүлээж аваад хариуцлагыг даатгалын компани хүлээх

2. Дотоодод үйлдвэрлэгдсэн болон импортоор орж ирж буй бүх хүнсний бүтээгдэхүүнд даатгалын компани хяналт тавьж, асуудал үүссэн тохиолдолд даатгалын компани хохирлыг төлдөг систем байвал ямар вэ? 

Тэртэй тэргүй хүнснээс болж хүн үхлээ гэхэд даатгалын компани ч бай, МХГ-ын байцаагч ч бай босгоод ирж чадахгүй. Харин өвдлөө гэхэд даатгалын компани эмчлүүлдэг. Байцаагчид бол эмчлүүлье гэсэн ч мөнгө байхгүй. 

Мэдээж даатгалын компани бол эрсдлээ тооцоод аливаа хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах асуудлаа шийдвэрлэнэ. Нөгөө талаас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдод хяналтын компанийн сонголт үүсч, хүнд суртал багатай даатгалын үйлчилгээ зах зээлд үүснэ. 

Барилга, байгаль орчин гэх мэт бусдад нь ч адилхан зарчимтай.

Ер нь л ийм болгочихвол яасан юм?

Анализийн *дэлгэрэнгүй*:

Төрийн хяналт шалгалтын тухай болон санхүү, эдийн засгийн салбарын бусад хуулиудад тулгуурлан төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн санхүүжилт авдаг байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг засч арилгах, төвлөрсөн болон орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, Засгийн газрын шугамаар авсан зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх;
ҮР ДҮН: ЗУДАД НЭРВЭГДСЭН МАЛЧДАД ӨГӨХ ТУСЛАМЖААС ЗАСАГ ДАРГА НАР ХУМСАЛСААР...

Нийгмийн хамгааллын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж, хууль тогтоомжийг чанд мөрдүүлж, нийгмийн баталгааг хангуулах;
ҮР ДҮН: 25-ААС ДЭЭШ АЖИЛТАНТАЙ БАЙГУУЛЛАГА НЭГЭЭС ДООШГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛАХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 10 ХУВЬ

Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн зарцуулалтад тавих хяналт, тэтгэвэр тэтгэмжийн тогтоолт, олголтын үндэслэлийг сайжруулах;
НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨНӨӨС ЦӨМ ЦОХЬСОН ЭРХЭМ ГИШҮҮН АЖЛАА ХИЙСЭЭР...

Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх;
ЖИЖИГ УУРХАЙН АЖИЛЧИД ЦИАНИТ НАТРИД ХОРДСООР...

Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, төрөөс боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, тэдгээрийг боловсронгуй болгох асуудлаар санал дүгнэлт гаргах;
БАГШ НАР СУРАГЧДАД НОМ ЗАРАХ ЭРХГҮЙ, ГЭХДЭЭ БАГШ НАР ЖИЛД ДОР ХАЯЖ НЭГ НОМ ГАРГАЖ СУРАГЧДАД ЗАРАХ ЁСТОЙ БАЙДАГ

Бага дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгөх;
ЗА ЭНИЙГ ЁСТОЙ МЭДЭХГҮЙ ЮМ АА

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, тусгай /батлан хамгаалах, хил хамгаалах, гамшгаас хамгаалах зэрэг/ хяналттай холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах;
БӨӨН НАТРИ ЦИАНИТ. МЭРГЭЖЛИЙН БУС БИ МЭДДЭГ БОЛТЛОО АСУУДАЛ ХӨНДӨГДЛӨӨ.

Цацрагийн осол болон цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчлэлийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавих;
БАЙГАЛЬ ОРЧИН ГЭЖ АВАХ ЮМ АЛГА ӨӨ. ХАМГИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ УУЛ УУРХАЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХ БАЙХ

Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эмчлэх оношлох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний стандарт, технологийн хэрэгжилт, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөх журмын биелэлт, эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд болон эмнэлгийн оношлогч рентген ба бусад техник, тоног төхөөрөмжийн чанарт хяналт тавих;
ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ЭМЧИЙН ЁС ЗҮЙН ТАЛААРХИ СЭДВҮҮДЭЭС ХАРЖ БОЛОХ БАЙХ ӨӨ

Эмийн тухай хууль, эм биобэлдмэлтэй холбоотой гарсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилт, хүн амыг дархлаажуулах, эм биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импортын байдалд хяналт тавих;
ЭМНЭЭС ХОРДСОН ТОХИОЛДОЛ ЗӨНДӨӨ БИЙ

Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар судлал, орчны болон хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, халдварт ба халдварт бус өвчний талаархи хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналт тавих;
ТАЙЛБАРГҮЙ

Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолттой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
ТАЙЛБАЙРГҮЙ

Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих;
ТАЙЛБАРГҮЙ

Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон геодези зураг зүйн хэмжлийн багаж, хэрэгслийн баталгаажуулалт, геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байдал, улсын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалт, газрын зураг, атлас зохиож хэвлэх талаар тогтоосон журмын хэрэгжилтэнд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ. ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХУМИГДСАН ТАЛААР ЗАРИМ МЭДЭЭЛЛҮҮД БАЙДАГ

Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанарт хяналт тавих;
ТАЙЛБАРГҮЙ

Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Мэдээлэл, холбооны салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын мөрдөлтөд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Авто тээвэр, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд хяналт тавих;
ЗА ТЭР НҮҮРСНИЙ ШУУДАЙН ХЭМЖЭЭГ ОРУУЛДАГ БОЛ ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Улсын хэмжээнд ашиглагдаж буй өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

Бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Мал эмнэлэг, мал аж ахуйн үржил, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр, сортын чанарын чиглэлийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, дүрэм журам, стандартын биелэлтэнд хяналт тавих;
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

Олон улсын хөл хориот, мал амьтны “А” жагсаалтын өвчин, ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгчин амьтан, хог ургамлыг улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих;
ТАЙЛБАРЛАЛТГҮЙ

Лабораторийн сорьцын шинжилгээний үндсэн дээр эрүүл ахуй, халдвар судлал, эм биобэлдмэл, таримал ургамлын үр хорио цээрийн хяналтаар илрүүлсэн зөрчлийг баталгаажуулах, байгаль, нийгэм, орчноос хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг илрүүлэн тодорхойлох зэрэг үндсэн чиглэлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
ЁСТОЙ МЭДЭХГҮЙ

Monday, February 8, 2010

Арай өөрөөр

ene hayagaar orj UNESCO-d orj bgaa /hoomii china-giin bish gesen / urguduld negdeerei 500.000 sanal avhaas 5329-han l bna shuu !!! list niihaa humuust tsaash taraana uu !!!http://www.petitionspot.com/petitions/khoomii

Нэг ийм спам ямар байсан 21 хоног явлаа. Үндэслээд зарим нэг тоо баримт дурдъя.
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас сар тутам явуулдаг "Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 42 дахь удаагийн судалгаа”-аар Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дундажаар 2-3 цаг интернэт ашигладаг байна. Нийт интернэт ашиглагчдын гуравны нэг хувь нь и-мэйл хаягаа шалгах гэж, гуравны хоёр хувь нь мэдээ, мэдээлэл авах гэж интернэтэд ордог байна.


“Монгол улсын статистикийн эмхтгэл-2008”-ийг ашиглан энгийн шинжилгээ хийхүй.

2008 оны эцсийн байдлаар МУ-ын 1,6 сая хүн хотын хүн. Үүнийг УБ хотынхтой адилхан харьцаатай байна гэж тооцох буюу  12 (14)-оос дээш настай иргэдийн 54% нь интернет хэрэглэдэг гэж үзэн тоо бодвол МУ-д нийт 677 мянган интернэт хэрэглэгчид бий.

Үнэндээ хамаагүй бага тоо гарна л даа. За тэгээд эх оронч үзэлтэй нь хэд билээ, интернет өдөржин шөнөжин ухаж, мань мэт шиг SNS-ддэг хүмүүс хэд билээ энэ тэр гээд гаргахаар яаж ч бодсон 500’000-д хүркүэ.

Гадаад ажиллаж амьдарч байгаа 90 мянган Монголчуудаа нэмээд ч хүркүэ.

Бүр нийт интернэт ашиглагчдын гуравны нэг хувь нь и-мэйл хаягаа шалгах гэж, гуравны хоёр хувь нь мэдээ, мэдээлэл авах гэж интернэтэд ордгийг харвал бүр ч хүркүэ.

ТВ, сонингийн мэдээллийн хүртээмж буурч, интернетийнх өсч байгаа ч ойрын 2-3 жилдээ хүркүэ.

Тэгэхээр

Яг үнэндээ яг үнэнчээр цөөхөн Монголчууд бид 500’000 болгох боломжгүй л дээ.
Ганц нэг http://www.petitionspot.com/petitions/khoomii -ийн дэмжлэгийг 500’000-д хүргэхийн тулд *уламжлалт бус* арга хэмжээ авах шаардлагатай болж байна.
Цөөхөн ч гэсэн АяТи хангалттай мэддэг залуус байгаа болохоор *Iranian cyber army* гэдэг шиг *Mongolian cyber army* байгуулж байгаад 500’000-д хүргэчихвэл яадаг бол?
Ер нь бодоод байсан чинь www.petitionspot.com гэж тийм нөлөөтэй сайт мөн юм уу?

Friday, January 29, 2010

Газар хөдлөөсэй

Ингэж муу ёрлосон минь барилгын салбараас боллоо. Монголчууд бидэнд  ниргэсэн хойно хашгирдаг муу тал байна.

Энэ барилга байшингийн чанар чансаа гэж авах алга аа. Ерөнхийдөө стандарт зэрэглэлийн орон сууцанд бол бүр ч илүү.

Модны 2-т Г гэж компанийн байшин саяхан ашиглалтанд орохоор нь очиж үзлээ. Тэр хана маныг нь барилгачинд нь согтуу байхдаа цутгасан гэмээр. Бага байхдаа нуруугаа тэгшилнэ гэж хананд налж зогсдог байж билээ. Тийм ханатай байшинд амьдардаг болчихвол ёстой тэгж зогсолтгүй. Бүр буруу хэлбэртэй нуруутай болно. Тэгснээс Мэнэнгийн талд, дэргүй унтсан нь дээр.

Бас л Г гэдэг компани. Гэхдээ өөр шүү. УБ хотын яг төвд ҮХХ-ийн зах зээлийн буум болж байхад нэг м.кв-ийн үнэлгээгээ 2000 гаран доллар –аар үнэлсэн. Ер нь бол төсөл нь тасархай буюу Монголын хамгийн анхны hotel service apartment гэх юм уу даа. Хамгийн харамсалтай нь хагас тэрбус төгрөг төлсөн оршин суугчид нь өвлийг халаалтгүй давсан нь зуданд нэрвэгдсэн малчдаас аймшигтай. Тэр компани бас ална аа. Хотын баруун хэсэгт бас нэг байшин барьж байгаа. Тэрийгээ барьчихаад дараа нь барилгадаа тааруулж зургаа зурж байна. Нөгөөх нь ямар олигтой юм байв гэж. Метр ная хүрэхгүй миний толгой шатны хонгилын таазанд тулж байх жишээтэй. Амар амар.

За тэгээд яриад байвал яриад л байна. Барилгын салбар дах төрийн оролцоог бууруулах буюу Дэмбэрэл даргын хэлсэнчлэн 144 гарын үсгийг 14 болгож бууруулахтай би хувьдаа санал нэгдээд байна.

Гэхдээ энэ асуудал зөвхөн Монголд байгаа юм биш шүү. Хөгжиж буй бусад орноос гадна өндөр хөгжилтэй орнуудад ч яг ийм үе байжээ. Солонгост бүхэл бутэн их дэлгүүр нурсан *туршлага* бий. Түүний дараа л тэд барилгын чанарт гойд анхаарч өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.

Одоогоор нийт 1,5 их наяд төгрөгийн өртөг бүхий 20000 орчим айлын 150 гаруй барилгын төсөл УБ хотод хэрэгжиж байна. Цаашид өснө. Барын зулзгыг бага дээр гэдэг дээ. Энэ үед л газар хөдөлгөж хэдэн байшинг нураахгүй бол тав, магадгүй арван жилийн дараа ийм зүйл болвол 4-5 их наяд төгрөг салхинд хийсч, 100000 айл орох оронгүй болно. Мэдээж Монголын Засгийн газар энэ эрсдлийг даах чадамжгүй.

Та нар юу гэж бодож байна?

Дараа нь барилгын салбар, ҮХХ-ийн зах зээлийн системчлэлийн талаар нэг зүйл бичнэ.

Monday, January 18, 2010

Захидал

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Хүсэлт гаргах тухай

Юуны өмнө таны амар мэндийг мэдэхийн сацуу төрийн ажилд толгой өндийлгүй зүтгэн байгаад талархлаа илэрхийлье.

Миний бие Монгол улсын иргэний хувьд сүүлийн үед нэг асуудалд сэтгэл зовниж явах болсноо дуулгая.  Юу гэвээс талын салхины хөг, голын усны шаргиа, уул хадны цуурай, уран шувуудынхаа жиргээг дуулдаг нүүдэлчин ардын минь хөөмийг шавар тагзанд төрсөн, шалбааг туучиж өссөн, шавьж хорхойгоор хооллосон шавилхан хужаа нар авчихлаа. Цаашлаад Монгол дээл гэх мэт өв соёлын үнэт өв болсон бусад зүйлс рүү биднийх хэмээн дайрах боллоо. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын албан ёсны цахим хуудаснаас лавлан харваас батлагдах болов уу.

Мөн тэд Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын хашаанд 815 дугаар бүхий БНХАУ-ын төрийн сүлд бүхий тэмдэглээстэй хилийн баганаа байрлуулав.

Энэ бүхнийг энгийн ард бид өвөг дээсийн маань олон зууны турш цэвэр ариун ёсоор халуун амь, бүлээн цусаа үл хайрлан байгуулсан ариун газар шороонд минь харийн түрэмгийлэгчид бүдүүлгээр халдсан үйл хэрэг гэж үзэж байна.

Таныг Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч мөн тул энэ асуудалд санаа тавьж, иргэд бидний дуу хоолойг нэгтгэх хүндтэй эрхтэй бөгөөд хариуцлагатай үүрэгтэй хүн гэж үзэж байна.

Тиймээс Азийн цээжинд өсч торнисон хоёр сая долоон зуун мянган иргэнийг төлөөлөн дээрхи болчимгүй үйлдэлд олон улсын хэмжээнд дуу хоолойгоо илэрхийлэн цэг тавьж, удахгүй болох үндэсний уламжлалт Цагаан сарын баяраар дээдсийн хувцас Монгол дээлээрээ дэгжирхэн гоёхыг нийт ард түмэндээ уриалахыг хүсч байна.

Энгийн иргэд бидэнд үүнээс илүү Эх орны хишиг, Эрдэнийн хувь үгүй бөлгөө.

Монгол төр түвшин, Монгол цус ариун байг.

Таныг хүндэтгэсэн:
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН

Янхандалт

Би нэг зүйлийг гайхаад байдаг юм.

Янхандалтын сөрөг тал юу вэ? Чухам үүнд л би тодорхой абсолют хариулт олж чаддаггүй юм.

Би хувьдаа ардчилал бол бусдын нэр хүнд, эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр юу хүссэнээ хийх явдал гэж ойлгодог.

Хүн хүн алж болохгүй
- Учир нь нөгөө хүн нь цаанаа амьд явах эрхтэй

Хүн хулгай хийж болохгүй
- Учир нь тэр зүйл тухайн хүний өмлөх эрхэнд халдаж буй хэрэг

Хүн биеэ үнэлж /янхандалт гэдэг утгаар/ болохгүй
- Яагаад. Туяа Батад биеэ үнэлээд хариуд нь хэдэн цаас авчихаж. Ингэснээрээ Монгол улс, Монголын ард түмэн, Батжавхлан, Дорж, Дондог, Бат болон та нөхдөд ямар сөрөг үр дагавар авчирчихав аа.

Харин давуу тал бол байна аа
- Орлогын тэгш хуваарьлалт. Нэг баян баагий хэтэвчин дэх хэдээ хадгалж байснаас нэг ядарсан бүсгүйд өгчихвэл...
- Улсын мөнгөн урсгал өснө.

За тэгээд цааш дурдвал
- Дээр дурдсан ач холбогдол
- БЗХӨ-ийн тархалт буурна
- Татвар өснө
- Хүчний байгууллагын зардал буурна
- Жуулчдын тоо өснө
- Гэр бүл салалт багасна. Ганц бие нөхдүүд айл гэр үймүүлэхгүй гэсэн үг.

Энэ пост шүүмжлэл араасаа дагуулах байх.
Харин тэр бүгдийгээ үндэслэлтэйгээр тайлбарлаж өгвөл их баярлана. 

Боловсролын салбарыг либералчилъя

Юуны өмнө хөдөлмөрийн зах зээлд илүүдэл /арай ч илүүдэл гэдэггүй байхаа. яг юу билээ дээ/ үүсэх , хөдөлмөрчид шаардлага хангахгүй байх хоёр өөр гэдгийг дурдая.

Жил бүр их дээд сургуулийг мянга мянган оюутнууд төгсөж байна. Ажил дээр гараад шаардлага хангах нь даан ч ховор. мань мэт нь л байгаа юм чинь. Энэ нь ажилгүйдлийн гол шалтгаан санагддаг юм.

Бас 100% маниусын буруу биш юм шиг байгаа юм.

Боловсролын систем нь хэт контрол өндөртэй, стандарчлагдсан /муу стандарт/, төлбөрийг төрөөс тогтоодог зэрэг нь өрсөлдөөнийг хязгааралж, түүнд үндэслэсэн чанар сайжрах боломжийг хаадаг.

Яах ёстой вэ?

НЭГ. Бүрэн дунд боловсролоос эхлэе.

1. Бүх дунд сургуулийг хувьчлах

Төрөөс дунд сургуулиудад суралцагсдын тооноос хамаарч татаас өгөх. Ингэснээр өрсөлдөөн үүсч чанар сайжирна. Мөн хүүхэд хүссэн сургуульдаа сурах боломжтой болгох

2. Бүрэн дунд боловсролын өрсөлдөөнд саад болохуйц стандартыг хүчингүй болгох

Миний хүүхэд бие муутай байлаа гэж бодъё. Би хүүхдээ багаас нь ном дэвтэр шагайлгаж ядраахыг хүсэхгүй байна. Тиймээс би бага ангид нь биеийн тамир спортын төрлийн хичээлүүд түлхүү оруулаад дунд ахлах ангид нь танхимын хичээлүүдийг шахаж үздэг сургуульд оруулмаар байна.

Даанч төрийн тогтоосон стандарт миний хүүхдэд ийм боломж олгохгүй байна. Биеийн тамир долоо хоногт 2-хон цаг ороод бусад цагт нь баахан нүдчихэж байна. Үр дүнд нь миний хүүхэд ядарч байна, эрүүл мэнд нь муудаж байна, хичээлдээ дургүй болж байна гэх мэт

Миний хүүхэд тамирчин болмоор байна гэнэ. Даанч хичээллэх цагт нь хими физик ч гэх шиг шал хэрэггүй /зөвхөн энэ тохиолдолд шүү/ хичээл ороод хүүхдийн маань амжилтаас зулгаагаад байна.

гэх мэт.

3. Улсын шалгалтыг үгүй болгох

Хоёр. Дээд боловсрол.

1. Элсэлтийн журмыг хүчингүй болгох. Сургууль ямар хүн сургахаа өөрсдөө шийдэг

2. Бүх их дээд сургуулийг хувьчлах. Шударга өрсөлдөөнийг бий болгох.

3. Оюутны улсын шалгалтыг үгүй болгох. Тэр сургуулийн үнэлгээ тэр сургуулийн нэр хүндийг илэрхийлэх тул

4. Дээд боловсролын гэрчилгээг БСШУЯ, УМХГ гэх мэт газруудад бүртгэхээ болих. Тэр сургуулийн дипломны үнэ цэнэ тэр сургуульдаа үлдэг

5. Мэдээж өрсөлдөх нөхцөлийг хааж байгаа стандарт, дүрэм журмыг хүчингүй болгох

6. Сургалтын төлбөрийн даатгалыг бий болгох.

Сурч байсан сургууль нь дампуурчихвал даатгалын компани оюутнуудын төлбөрийн нөхөн төлөх. Мэдээж тэд сайн сургуулийн оюутны төлбөрийг даатгана. Энэ нь сургууль тус бүрийн зах зээлийн хуулиар илэрсэн бодит үнэлгээ нэр хүнд болно.

7. Сургалтын төлбөрийг чөлөөлөх. Татаасын мөнгөөр тэтгэлэг олгох. Энэ нь жинхэнэ чадварлаг боловсон хүчин болох хүнийг дэмжинэ.

ГУРАВ. Дүгнэлт

Өрсөлдөөнийг бий болгосноор суралцагчдад өөрт тохирсон сонголт хийх боломжийг олгох. Ингэснээр чанар сайжирна.

Үнэлгээний болон элсэлтийн төрийн хяналттай систем нь тухайн сургуулиудын үнэлгээ, чанарыг бодит биш болгодог сөрөг талыг арилгах. Үр дүнд нь сургуулиуд өөрийн үнэлэмжийг бий болгоно

Авилга, лобби аяндаа алга болно. Учир нь ийм маягаар оюутнаа төгсгөдөг сургуулиудыг зах зээл таньж тэдэнд итгэх итгэл алдарснаар тэр сургуулийн эрэлт үгүй болж улмаар дампуурна.

Ер нь өрсөлдөөнөөс л чанар үүснэ шүү дээ.



Ингэж ярихаар хүмүүч хаос үүснэ гэдэг юм. Яг ямар гэдгийг хэлээд өг. Шийдэх арга хайя. Болохгүй бол постоо устгана аа