Showing posts with label Сэтгэлд хоногшиждээ. Show all posts
Showing posts with label Сэтгэлд хоногшиждээ. Show all posts

Monday, April 18, 2011

Зарим нэг киноны 2 дугаар анги


ЭМЭЭЭЭ гээл өөдөөс гүйгээл... Очиж амжаагүй байхад нь дуусчихдаг кино бол Тань руу нүүж явна. Миний хамгийн кино л доо. Мэдээж Цэрэнгийнх Ханд гуайнхтай айл гэр бууна. Нөгөө муу хүүхдэд Очироо гэж нэр хайрладийн. Гэхдээ Бамбуул гэж дууддаг. Бамбуул хоёр ээжийн хооронд эрхэлсээн толгой нилээн томтой болцныг эс тооцуул нэгэн хот айл нэг айл ч юм хоёр айл ч юм шиг аз жаргалтайгаар амьдран сууж байтал баахан халамж гараад ирдийн. Хүүхдийн мөнгө гээл. Бамбуулын мөнгөн дээр хоёр гэр бас алалцийшд. Энэ чинь надаас гарсан хүүхэд гэнгуут Ханд гуай Би өсгөсийн за юу. Ер нь Жаргалыг гайгүйхэн төрүүлэх гэж яваад осолдсон Дарьсүрэнг бас бодохоор Цэрэнгийхэн бол. Гэхдээ бас шууд буруутгачиж бас болку. 4 хүүхэдтэй хүнд Алдарт эхийн одонг мөнгөтэй хамт өгнө гэнгүүт хэн ч бас зүгээр өгч байгаа юмыг авахыг бодийшд. Үндсэндээ Цэрэнгийхэн Алдар эхийн, Ханд гуай хүүхдийн мөнгөтэй бол шударга мэт санагдавч хэн хэнийх нь шунаг хүслийг яалтай. 

Энэ хүүхнүүд үү?
Хүйсийн асуудлаар хамаагүй тоглосноос болж Төмөр, Дуламсүрэн нарыг бурхан багш шийтгэн Гамбууш гэгч ганц үрийг заяажээ. 

Морьтой ч болоосой
Уралдах уу? Уралдий гэж дуусдаг кино. За ярих ч юм биш. Дондог Дулмаа хоёр арай гэж учраа олжийтол төр эргэж, нэгдэл задарч, хотод нүүж ирэв. Уг нь овоо малчин хоёр байсийм байгаамшд. Даанч Дондогийн ээж байсан 2 үхрээ нэгдэл өгч тэнэгтсэнээс биш. Дулмаа өрхийн эмч хийж амьдралаа залгуулах гээд явжийтал гээнт нийгэмд нинжа гэсэн шинэ мэргэжил үүсэн нөхөртэйгөө хоёул эзэмшин буцаад хөдөө нутгийг зорив. Уралцах уу уралций.

Нийслэл хүү
Би ч эндээс баян буцлаа даа. Апраадандаа зурагтай, мэдлэгтээ тэмээний маллагаатай, Сэтгэлдээ нөгөө хүүхэнтэйгээ гэх ухааны юм ярьдаг үнэн л дээ. Ер нь тэгээд хотын залуус хөдөө очиж хүүхэнд дурлаад хоёр хүүхэдтэй нь хотруу татах нь ховоршд. Яг л тэр янзаар Нийслэл хүү тэднийгээ таг мартчихсан байсийн. Харин тэр Тавантолгойн нүүрсийг урагшаа гаргах гэж хэдэн Хятадуудтай нийлж баахан машаан техник авчирцан байжийгаад нэг худгаас ус уух гэсэн чинь нөгөө хүүхэн нь хажууд уйлаа суужийгаатай таардийн. “Чи намайг хаяа явсан, гэтэл би чамайг үнэнчээр зөндөө хүлээсэн. Дахиад ганц л хүүхэд нэмж төрүүлснээс өөр яагаачгүй за юу” ... 

The Сэрэлт
Гурвуулаа зургаа авахуулах гэжаагаам шиг зэрэгцэж зогсоол нарлуу хардаг нээх тэнэг төгсдөг кино. Зиа тэр нь ч яахав.  Хоёрдугаар ангий нь үзээгүйм байнаа.

Tuesday, October 5, 2010

Сургамжтай сайхан клип байна.








Залуу госууд байжээ. Тэр нэг хүүхнийг эдийн шуналтай гэж залуу яаж мэдхүү дээ. Нэг удаа покер тоглохдоо хамт дагуулаад явжээ. Чухам энэ мөчөөс хамаг юм эхэлсийм. Энэ хэсгээс покер тоглохдоо эхнэрээ битгий авч бай гэсэн сургамж авч болно. 


Манай талын залуу ноён хатны түпээр авсандаа баярхаад оол ин шахцан чинь нөгөө нэг дайсны талын залуу тамгын трипл шаацан байжээ. Уг нь энэ “шаацан” гэдэг үгнээс их зугтсан юмсан. Энэ хэсгээс покер тоглохдоо хараалын үг битгий хэрэглэж бай гэсэн сургамж авч болно.  


Мэдээж залуу хожигдов. Яг энэ мөчид дайсны талын залуу нөгөө эдийн шуналтай хүүхэнд утасны дугаараа өгсөн байжээ. Энэ хэсгээс найз хүүхнийхээ бүх утасных нь дугаарыг устга гэсэн сургамж авч болно. 


Тэгээд нөгөө нэг хүүхэн чинь нөгөө залуу руу яриад нотой болоод хуучин залуугаасаа хөндийрч эхэлсэн нь Энхтайвны гүүрэн дүүрэн дээрхи үйл явдлаас ил тод сайхан харагдана. Манай талын залуу биляард тоглож чаддаггүйгээ найз хүүхнээсээ болсон гэж шалтаглахд нь нэг цөсний хөөрөлтэй найз нь очоод зодчи гэнэ. Энэ хэсгээс хүн ямар нэгэн юм чадахгүй байгаа шалтгаанаа юугаарч тайлбарлаж болно гэсэн сургамж авч болно. 


Тэгээд тавуулаа гуруун машинд хуваагдан суугаад нөгөө эдийн шуналтай хүүхний авч явж байсан дайсны талын залуугийн машиныг замруу шахаад жолоочий нь зодоод дайсны талын залууг дөрүүн мөчнөөс нь өргөж буулгаад, найз охиноо буцаагаад аваад авах гээд чадку бантсандаа за зайл зайл гээд зүгээр явуулаад дуусч байна. Инкэд манайх танайхы нь сайн ялгаагүй шүү.  Энэ хэсгээс найз охиноо буцааж авахад шинэ найз залуугий нь дөрүүн мөчнөөс нь өргөж тавих хангалтгүй гэсэн сургамж авч болно. 


Нийт 5 сургамж.

Tuesday, September 28, 2010

Бицсэн кино ярийлдаа: Тань руу нүүж явна

МОНГОЛ КИНО ҮЙЛДВЭР

“ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА”

Доохноон болвол том жижиг дугуйтай
Дээхнээн болвол дөрүүлжин улаан хабийнтай
Машин тэрэгний манлай болон дүүхэлзсээн
Эзэндээ ээлтэй эмнэг догшингүй тараактор минуу зээ.

Нэг ийм юманд дотор манай Гаампаа, Артгаа хоёр шиг нөхөр тараактарынхаа дуунаас дээш гаркээд ингээд яриад явжийсийм байгаам. Одоо их чанга ярьжуугаа шүү.

-       - Манай ажлын Юки гэж дажгүй хүүхээ байнаа
-       - Айн?
-       - Яагаав нөгөө чамаас арай дүү надаас бүүр дүү
-     -   Айн?
-      -  Аанхан. Ерөн бол хүүхэн шиг хүүхэн дээ.
-       - Айн? г.м.

Тэгээд явжийтал урд нь нэг мотцикл хэвтжийсийн байгаан. Цаана нь нэг залуу. Тэгсэн чинь   Гаампаа шиг нөхөр нь: /Харин одоо энэ хоёр шивнэнэ/
-       - Хүн яахвээ? Мотцийкл нь...
Артгаа шиг нөхөр нь:
-       - Хүн байнаа хармаагийн ухъяаа.
Гаампаа
-       - Хэрэгт орвоо!!! гэсэн байгаам.

Тэр нөхрийг Дарьсүрэн гэнэ. /цаашид ч “талийгч” гэх/. Цаад чинь ууг нь дэд бүтэцлүү явдаг нүүдлийн урсгалын хуулийн эсрэг зогсон их дээд сургууль гэлгүй малчин болсон овоо гар. Даанч эдийн шуналтай. Ээжийгээ гуйсаар байгаад нэг мотцийкл авхуулснийгаа унаад архичин Цэрэнгийн гадаа иртэл Цэрэн гудардагаараа гудраад, гуруун охин төрүүлсэн авгай Жаргал нь Цэрэнгийн хүү байсан ч болоосой гэсэн эцсийн найдварыг тээсэн дөрүүдэх хүүхдээ гаргах гээд өвдөөд байжийдийн. Яаж өвддөгийг нь Цитрусаас асуугаарай

Тэгэнгүүт манай нөгөө талийгчид мотцийклоороо хол явах бөөн далим гараад шууд л “Би эмч дуудаад ирье” гээд онгироод л нааж өгсний үр дүнд, эзгүй хээр талд баруун өвдөг нь үенийхээ эсрэг эргээд, зүүн гар нь нар буруу таваас зургаа эргээд, мотцийклоосоо яг аруун нэгэн мийтр газар шийдүүлээд тархиа талаар нэг гоожуулаад хэвтжуугаань тэр.

За тэр нөхрийг Гаампаа, Артгаа нар авч явснуу, яасан, жаргал гэртээ араг түшээд төрснүү, эсүүл эмлэгт төрснүү нтр бол бүү мэдээ. Тэр хэсгийн ерөн хальс нь тасарцан байсан байхаа. Гараагүүшд.

Гэнт л саахалт 2 айлын нэгэнд нь уйлаан майлаан нөгөөдөхөд нь баяр цэнгэл. Урьд нь Цэрэн авгайдаа агсам тавиад зоджийхад нь талийгчийн ээж /бас нэр өгч чаддаггү ээ/ инээгээд харжийсийм. Тэр үед О.Дашка ах ууг нь тэрэнд “Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлжийсан ч дараа нь чи уйлж цаад чэн дуулий шүү нөхөөр” гэж хэлжийсийм байгаам.

Харин Цэрэнгийнд хүү төржээ. Тэр хүү ер нь төрөөгүй байсан нь дээр байсийн. Учир ээжий нь жирмээ байхад аав нь хэд хэд гар хүрч байснаас үүсэлтэй биеийн болон сэтгэлийн зовлон нийлээд урагт хэрхэн нөлөөлснийг би таашгүй. Олигтой л юм болоогүйвайх.

Талийгчийн ээж Цэрэнгийнд бэлэг сэлт өгч Амееркчууд индаанчуудыг мохоосон шиг зальхай аргаар хүүгий нь авахаар атгаг санаа агуулан байн байн очдог болжээ.

Нэг өдөр Жаргал нэг танил охинтойгоо таарсан нь Хандмаа байлаа. Та нар эмэгтэй лам гэж андуурав. Хүний нэр шүү. Дарьсүрэн амьд ахуй цагтаа Хандмааг “айл гэр болж тоглий” гэж хадтай уулруу дагуулж гараад охин насы нь эд бад хийж байсан түүхтэй. Энэ хэсгийг дэлгэрэнгүй ярих гэснээ жоохон хүүхдүүд уншжуугаа гэж бодоод орхилоо. Ярьчуулч ярьлаалдаа.

Хандмаа муу хог тэрэнд нь өширхөснүү яасан, бас л хорон муу санааг агуулаад “Жаргал эгчээ, Талийгчийн ээж гуай Цэрэнгээс хүүгий нь гуйгуул өгдөг болуу?” гэжийлээ гээд хэлчдийн. Жаргал юун ус авах. Улаан нүдээрээ ууралсан баагий гэртээ иртэл талийгчийн ээж суужийдийн. Шууд хүүхдээ аваад “та яв” гэж хэлжээ. Талийгчийн ээжийн найдлага конец.

Цэрэн малын нэртэй архины эрэлд явжуугаад бүтэлгүйтээд өлсхийн эрхэнд гэртээ ирүүтээ авгайгаа шалгаад  “Жаргалаа ойрын үед юу болов?” гэж асуув. Жаргал талийгчийн ээжийн тухай хэллээ. Цэрэн зогтусаад л юу ч ярьку дээлээ хурдан хурдан өмсөв.Нөхөр нь эрүүл байсан болхоор Жаргал хүүхдүүдийхээ хажууд нээх лаг эхнэрийн царайлаад: “За Цэрэн минь, Эр хүн шиг л байгаарай. Ухаантай хүнийг жаргал дагадийм шүү” гэж хэлсийм. Дотроо бол талийгчийн ээжийнд очоод будаа болгох нь гэж баярлаж байсан нь тодорхой. Яг яс юман дээрээ Цэрэн далимдуулаад гарч наймаачныд очиж архи уухжийсан байхгүй юу. Зорилго нь биелээд уугаад согтоод сүүлдээ агсам тавиад хөөгдөөд харьсийн.

Гэртээ ирээд бантсандаа болоод “маргааш нүүнээ” гэж хэлээд унтаад өгөв. Жаргал толгойдоо баахан гайхалттай хоцроод дагаад хэвтлээ. Аз болж түүнийг нөхөр нь ноолсонгүй. Энэ нь “Цэрэн арай дахиад авгай авцийм биш байгаа даа” гэсэн анализ  хүргэж шөнө нойрий нь хүргэсэнгүй.

Өглөө дагаал явлаа. Ямар чигсэн талийгчийн ээжтэй таарсийм. Тийм. Тэгээд кино дуусаа. ТӨГСӨВ.

За Цэрэн талийгчийн ээжтэй таараад чухам юу ярьсан яасан ийсэн бүү мэд. Тэгээл дуусций шд. Бодуул шинэ авгайгийндаа очсон байхдаа.