Showing posts with label Миний тухай. Show all posts
Showing posts with label Миний тухай. Show all posts

Wednesday, February 16, 2011

Ан агнуур

Сургуульд орсон байсан эсэхээ санахгүй байна. Нэг хулгана алаад гэдсийг нь задалтал хээлтэй байж таараад гэдэснээс нь баахан сав нь цувж билээ. Одоо болоход хэцнээс зүүчихсэн шаарнууд маягийн юм байсийн. Тэгээд хөдөлж байгаад дарааллаараа амьсгал хураацгаасан даа хөөрхийс. 



Дараа нь нэг алтан загасыг хенли байсан болов уу нэг загастай зэрэг шүүрэнд зэрэгцүүлж бариад хэн нь түрүүлж үхэхийг үзсэн. Алтан загас түрүүлж үхсэн. Үхсэн алтан загас чинь ёстой муухай үнэртэй золиг байна лээ. Тэрнээс яг загасчлана гэдэг бол над шиг тогтворгүй хүнд чилж үхэх ажил гэдгийг 20 насандаа Дэлгэр мөрний эрэг дээр үзэж билээ. Амьдралдаа ганц удаа загасны уурга барьсан минь тэр.

Тоть боож ална гээж хүзүүгээр нь уяад хөлнөөс нь татчихсан чинь үхэх биш хүзүү нь хугараад нэг хэсэг тамлагдсандаа хөөрхий. Тэрэнтэй ойролцоо хугацаанд шувууны өндгөнд сүүдрээ хүргэж болохгүй гэдгийг сонсонгуутаа өндөгний эрэлд гарч байж билээ. Сүүдэрлэсэн өндгөө өдөр болгон очиж үздэг байсан. Нэг өдөр л алга болсон. Эх шувуу нь өөр тийшээ зөөсөн байх. Ганц нэг тагтаа, болжмор урхидаж барьж хорьж байсныг эс тооцвол шувуунд өөр ямар нэгэн муу юм хийснээ санахгүй байна.

Таван давхраас муур шидээд тавхай нь задрахаар нь зовоогоод яахав гээд шатааж алж байлаа. Өөрөөр яаж алах учраа олохгүй байсийн. 

Гөлөг дүүжилж байгаад нэг өвөөгөөр үсэртэл алгадуулж билээ. Тун азтай гөлөг байсан юм. 

Дунд ангид нохойны ... сааж байж билээ. Аймар садар. Гар аймар өвдсөн. Аа, энд нээрээ ан ярьж байгаа. 

Хар цагаан өнгөтэй костьюмны зориулалт мэддэг болсноосоо хойш нилээн сүүлд нэг ямаа алах гэж хүзүүг нь хугалаад Толгойг нь хагалаад тамласандаа хөөрхийг. 

Sunday, October 10, 2010

Чалва Палвын намтар

Бидний хайрт нөхөр, дотны анд, монгол улсын болоогчин Чалва Палва нь XX зуунд төрсийм. Тэрээр төрөөд 14 хоноод эмлэгт хэвтсэн бөгөөд ой гаран настай гарахдаа байж болох бүх амь тариаг өөр дээрээ туршиж амжсийм. Дөнгөж мөлхөж сурсныхаа дараа пинцлийний шил дүүрэн даралтны эм уугаад галзуурч нохой болон гэр тойрон хуцаж мөлхөж хүн амьтан хазалж байсан нь түүний өсч төлжиж буй тархинд нохойны төсөөлөл буусан байсыг батална. Нилээд насанд хүрснийхээн дараа антвиоткинд хордож хамаг бие дээгүүрээ улаан улаан өнгөтэй юм тууруулж байсан туршлагатай. Түүний дараа тэрээр хөлөндөө бага зэргийн хагалгаа хийлгэсэн бөгөөд түүний хатуу хөтүү арьсыг мэс заслын зүү нэг хатгаад л муруйж байхад новкийны үйлчилгээ дуусч, тэрээр мэдээ алдуулагчгүйгээр мэс засал хийхэд ямархуу байдаг талаар шинэхэн эмчийн бодит туршилт болсийм.

Одоо түүний хэрхэн боловсорч байсан талаар өгүүлье. Нэгэн жижигхэн бор банди хөдөө хоёр орчим жилийг өнгөрөөгөөд цэцэрлэг хэмээх сургуулийн өмнөх боловсролийн байгууллага суралцагсдийн нэрнийхээ лийстээс гасчихсан байсан агаад түүний ачаар Чалва Палва хамгийн анхны 9 сарын 1-нийг 2 дугаар ангиасаа үзсэн болно. Явдал учир яасныг доор өгүүлье.

Багаасаа аз эз нь шовойсон тэрээр хөдөөг мал маллахын сацуугаар, дэнгийн гэрэлд эрдэм номыг үзсээр Монгол хэлний 35 үсэг холбон уншиж сурсан байсан нь гагцхүү манай одоогийн эрдэмтэн мэргэд лугаа адил хүнд бэрх түүх эхэлсэн байхым. Түүний гучин таван үсэг холбон унших зам та бүхний заримынх нь санах Эвтэй дөрвөн амьтантай Цагаан толгойн номноос эхэлсэн түүхтэй. Уншиж бичиж сурсан зам төдийлөн дардан байгаагүй бөгөөд Х-А-В, Х-А-В гэж үсэглэсэн үгээ дээрхи зургийг нь харан “гөлөг” хэмээн хашгирах, солгой гарын улмаас үгийг үргэлж буруу талаас нь бичих зэргээр амьтан хүнд ад шоо үзэгдэн, элэг доог болж байсан авч, бага насны хүүхдэд баймгүй хэрсүү ухаанаар тэр их зовлон бэрхшээлийг комсомолын гишүүн шиг сөрөн гарсан бөлгөө. Эрдэм мэдлэгээ ээжийн захиа, нэвтэрхий толиор цаг л гарвал баталгаажуулж байсан нь түүний нөр их хөдөлмөрийг илтгэнээ.

Ийнхүү явсаар тэрээр аруун жилийн таван сургуулийн долоон ангийг их сургуулийн хамт стандарт хугацаанд төгсөж чадсан нь даралтны эм ууж галзуурч байсан хүний хувьд томоохон амжилт болсийм.

Түүний эсрэг хүйстнээ сонирхох инстийкт гурудгаар ангид эхэлсэн ба тавдугаар ангидаа ангийхаа 5-6 охинд адилхан захиа өгөхөөр бэлтгэж байгаад ар гэрийхэндээ баригдаж байжээ. Уг захиа эзэндээ очоогүйд тэр одоог хүртэл баярладгийм.

Түүнийг дөнгөж мэдээ орж байхан Монгол улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан тул түүний тархинд энэ тухай бодит дурсамж түй ч байхгүй. Гэхдээ иринзургаан оны сонгуульд ээж ах 2-ыгоо МАХН-д саналаа өг гэж ятгаж байсан нь коммунизм социализмын салхи мэдээ ороогүй хүний тархинд ямархуу нөлөөлж байсныг ил тод сайхан харуулнаа.

Чалва Палва нь болоог гөтлөх, үсээ ургуулах, болон бусдын дүгнэдгээр ёс бус агуулгатай зүйл бичих туйлын дуртай нэгэн бөгөөд түүнийх нь төлөө түүнийг соёлгүй, ёс зүйгүй гэж байгаа хүнийг тэр огтхон тоодоггүй. Уг нь тоохыг хүссэн ч гэсэн сайн ойлгодгүй болхоор өөрийнхөө ойлгох тэр замаар л явжийгаа гэнэ. 

Нэг хагсайны өглөө нэгэн халзан толгойтой махлаг эрийн талаар эмгэнэл зурагтаар гарч байсныг хараад ээжийгээ сэрээж байсан нь тэрээр хар багаасаа улс төрийн туйлын идэвхитэй амьдралаар амьдарч байсныг гэрчилнээ. Тэр хүн бол түүнийг өдгөө Монгол хэлний 30 орчим үсгээр кибэр хэмээх хоосон ертөнцөд бусадтай ярилцах боломжтой болгосон энэхүү гайхамшигтай нийгмийн үндэслэгч байсым.

Тэрээр одоо тэрхүү хиймэл орон зай, шугам сүлжээг ашиглан таны хөлс даасан духны урдуур хэн нэгний бичвэр, үг, үйл, зураг хөрөг, вийдо гэх мэтийг дамжуулж байгааг та таашгүй. Тэр өөрөө ч тэр нь хэний урдуур явжуугааг мэдэхгүй ээ.