Thursday, December 23, 2010

Эхийн нулимс

Эхийн нулимс. Хүний хийж болох хамгийн хүнд нүглийн илэрхийлэл. Хатуу. Үнэндээ үрдээ гомдсон гомдлоо нууж, дотогшоо залгисан нулимс нь аманд нь багтахаа байгаад гадагшаа эхэрдэг байх. Энэрэнгүй. Нүүрэнд нь баяр гийсэн үед, нүднээс нь асгарахдаа шорвог хольцоо зовхиндоо шингээн хадгалан авах. Тэвчээр.  

Бидний үйлийн үнэн худлын дэнсийг шүүх цорын ганц дархтан. Зөв бурууг хэмжих цорын ухаан. Сайн зүйлээ олж харалгүй гуниж явахад түрүүлж эхрэн бидний өмнөөс уйлж тайтгаруулах ээж. Муудаа ороогдон гутаж явахад түрүүлж гэгээрэн гадагшаа ухааруулах цорын ганц ачтан.

Уусан сархадны хэмжээгээр өсч, хийсэн хулгайн тоогоор дусалж, алсан хүний цусаар урсана. Зөвхөн бидний хийсэн гэм нүглийн төлөө биднээс биш бусдаас урсах цорын ганц нулимс.

            Хамгийн ухаантайд өөрийгөө төсөөлөөд, хэнд ч дийлдэшгүй мэт сагсуурч, догширч, хатуурхаж явахад ухаанаараа дийлэх цорын ганц шидтэнгийн шингэн зэвсэг. Биднээс зөвхөн өөрийгөө хайрлахыг хүсэн зовхинд нь тодрох цорын ганц ухааны рашаан.

Би эхийнхээ нулимсыг харсан нүгэлтэн. Ээж минь нулимсаараа цадсан гэгээнтэн. Зөвхөн бидний төлөө бусдаас урсах цорын ганц нулимс. 

Monday, December 13, 2010

Нэг догол мөр: Эхийн нулимс

Эхийн нулимс. Хүний хийж болох хамгийн хүнд нүглийн илэрхийлэл. Хатуу. Үнэндээ үрдээ гомдсон гомдлоо нууж, дотогшоо залгисан нулимс нь аманд нь багтахаа байгаад гадагшаа эхэрдэг байх. Энэрэнгүй. Уусан сархадны хэмжээгээр өсч, хийсэн хулгайн тоогоор дусалж, алсан хүний цусаар урсана. Би эхийнхээ нулимсыг харсан нүгэлтэн. Ээж минь нулимсаараа цадсан гэгээнтэн. 

Чи Чи Чи, Чи хэзээ нэг ухаажиж тэр хүний дотор нуур болон тогтсон гашуун нулимсыг баяр болгож гадагш нь урсгах хүн бэ?

Monday, December 6, 2010

Миний бага буюу шилжилтийн насны өдрийн тэмдэглэл

Үнэн санагдсан үг бүрийг үлгэрчлэн дагадаг байсан хүүхэд насны минь нэг өдрийн тэмдэглэл. Мэргэн үг, априйзм гэх мэтэд илт дурлаж явсан үе байхыг бодоход сэтгэл нь эмзэг болдог шилжилтийн үе байсныг юм болов уу. Ингээд л шууд коопийдлоо.

“Хүн өөртөө таалагдах ёстой. Өөртөө таалагдаж баймааж л бусдад таашаагдаж чадна” гэснийг уншаад толинд очиж харлаа. Нэг л бишээ.

Урьд өмнө өөрийгөө өөрчилье гэж бодож явдаг байсан. Хэрэгжүүлье гэж бодтол “Зөвхөн тэнэгүүд хийгээд талийгаачдын үзэл бодол л хэзээ ч өөрчлөгддөггүй” гэнэ ээ. Бодлоо өөрчилж хэвээр үлдэхээр шийдлээ.

“Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ л дагаж явдаг” гэснийг уншаад тайван сайхан амьдаръя гэсэн зорилго тавьлаа. Араас нь “Эрч хүчтэй байна гэдэг… үүрдийн таашаал цэнгэл мөн” гэснийг уншаад эрч хүчийг ихээхэн гаргаж ангийнхандаа агсарлаа.

Буцаж иртэл “Уур хүргэж буй зүйлсээс илүү өөрсдийн маань уур цухал л бидэнд ихээхэн гай тарьдаг” буруу үг дагаснаа ухаарав.

“Залхуучууд ямагт дундаж хүмүүс байдаг” гэдгийг уншаад гарч хоол идэхээр шийдлээ. Гарахын амжилгүй “Хүн болгон л ууж иддэг. Харин согтуурч, өөхлөнө гэдэг зэрлэг адгуусны л хэрэг” гэдэг үгийг уншаад сүүлийн үед таргалаад байгаа мэдэрлээ. Болилоо.

“Хүн бүхэнд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүмүүс түүнээ гаргаж хэлдэггүй” гэснийг уншаад ажлынхандаа энэ тухайгаа хэлсэнгүй.

Ном барьж суулаа. Шалтгаан нь “Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш” гэсэн болохоор...

Цаасны харшил хөдөлж, дагаад зүрх дэлсч эхлэв. Болихоор шийдтэл “Хэний зүрх ОЛОН /энэ хэсгийг буруу уншсан/ цохилж байна, тэр үнэхээр агуу” гэдгйиг уншаад тэсэхээр шийдэв.

Үр дүнд нь уур хүрэв. Сууж байтал ангийнхан орж ирж уурлав. “Уурласан нударга инээмсэглэсэн нүүр рүү цохидоггүй” гэснийг санан инээв. Уурласан хүнээс ямар л олигтой инээд гарав гэж. *Тавлаад байна уу* гээд намайг цохьлоо. Аргагүй л Хятад үг юм даа.

Өрөвдүүлэх санаатай найз охиндоо очлоо. “Өрөвдөж байгаа нь биш, тусалж байгаа нь л нөхөр” гэдгийг уншаад уур хүрэв. “Хөршүүдийнхээ доог тохууны бай болохгүйн тулд гэрлэхээсээ өмнө цаадхиа сайн шинж” буцаж ирж энийг уншаад гэрлэх саналаа арван таван жилээр хойшлуулахаар шийдлээ.

Яахаа шийдэж ядан цааш унштал “Суут хүмүүсийн ихэнхи нь гайхамшигт ээжүүдтэй байсан гэдэг тун ч онцгой баримт шүү. Тэд эцгээсээ бус эхээсээ илүү их зүйл авсан байдаг”. ээжээсээ очиж мөнгө авахаар шийдлээ.

Авсан мөнгөөрөө архи ууя гэтэл ажлаараа гальт дайрах хэрэг гараад унштал “Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог” гэхээр болихоор шийдлээ.

Үргэлжлүүлтэл “Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй” гэнэ ээ. Архи уух юуны том байхав дээ. Гарахаар шийдлээ.

“Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр шүү дээ” гэжээ. Гарахаа болилоо.

“Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй” гэжээ. Гарч битмийн авч ууя гэтэл “Аугаа их хүмүүс дандаа бага иддэг” гэжээ. Ц битмийн нэг уутыг аваад нэгийг нь л идээд бусдыг нь хаялаа.

*Юуг ч бүү илүүдүүл. Эрт унтаж, эрт бос. Хүнийг эрүүл, баян, ухаалаг байлгадаг зүйл ердөө л энэ* гэжээ. Би зөв шийджээ.

“Хэн цаг хугацааны үнэ цэнийг эс мэднэ, тэр алдар хүндийг хүртэх хувьгүй төрсөн ажээ”. Тайван амьдрах зорилготой тул зүгээр л мөнгөө цуглуулаад мөрөөрөө байхаар шийдэв.

“Элдвийн юм цуглуулах хообий бол ухаан муудаж байгаагийн эхний шинж” гэжээ. Өөртөө эргэлзэж эхлэв.
Яг одооноос цуглуулахаа болилоо.

“Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй” гэж ээ. Бүгдийг нь авч гарч наргихаар шийдлээ. Хүмүүс цугласангүй.

Гэртээ харьлаа. Учир нь “Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор” гэжээ. Ахаас юм асуулаа.

Гэхдээ их аяархан хэлэв. Тэр ойлгосонгүй. “Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хор хараас сэргийлж чадна” гэсэн болохоор нь шүү дээ.

Гомдох гэтэл “Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг” гэжээ. Тэр дүлий юм байна.

“Бусдад юм хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз” гэжээ. Хатуу байх үлгэрээ хашгирлаа. Сонсогдож байна. Тэгэхээр тэр яах аргагүй дүлий. Түүнийгээ бас чанга хэллээ.

Тэр уурлалаа. “Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана гэсэн үг” гэсэн болохоор нь бүр их уурлаж ялахаар шийдлээ. Зодууллаа.

“Сэтгэлээ дэлгээд ярьчихдаг найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг” Үнэхээр хүн байхгүй байсан болохоор зүрхээ урж идэхээр шийдлээ. Даанч далд байна.

Хаачихаа мэдсэнгүй. “Зам чинь бүдэг байвал, ухаалаг болгоомжтой хүмүүсийг дага. Эрт орой алин боловч тэд аятайхан гарц олчихно” гэлээ.

Эмээг шүтээд байдаг болохоор нэг лам дээр очлоо.

Тэрээр араас нь дагаад байсан намайг эргэж харснаа “Мухар сүсэг гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн аюумшигт дайсан” гэж хэлэв. Юу ч ойлгосонгүй.

Вольтер “Насандаа тохирсон ухааныг олж аваагүй хүн тэр насныхаа лай ланчгийг үүрч явдаг” гэж үнэн хэлжээ. Тэр үнэхээр хүнд нэг богц үүрчихсэн явж байсан юм.

Тэр өдөр дагасан мэргэн үгсийн жагсаалт: http://ereever.blogspot.com/2010/03/blog-post_18.html
Жич:
Урьд тавьсан бичлэгээ
Уралдаанд зориулж апдэйтлэв.