Showing posts with label Судалгаа. Show all posts
Showing posts with label Судалгаа. Show all posts

Monday, November 29, 2010

Sudalgaand oroltsov

Asuugch: sn bna uu?

Bi: 23:14
sn bgaa bgaa
chamd harin sn bna uu_
kk

Asuugch: 23:15
sn sn
ta ediin zasgaar surdag biluu gui biluu?
esvel marketing biluu?

Bi: 23:16
ali ni ch bish
yasan ho?

Asuugch: 23:16
oo tm uu?
harin mon bol um asuuh gd l

Bi: 23:16
asuu asuu
er ni bol joooooooooooooohon gadarlana

Asuugch: 23:16
aan tm uu tgvl
taragnii ereltiig todorhoilohod l tanii tus heregtei bna

Bi: 23:17
tomyo ntr bolchuul oihgui ee, bi pozitiv

Asuugch: 23:17
bi ooroo tarag heregledeggui bolohoor yag yun n shiidver gargaltand nolooloh tuhai

Bi: 23:17
er ni bol une buuruul erelt ni usiishd\

Asuugch: 23:18
yahav tarag hudaldaj vahda yug n anhaardag ve?

Bi: 23:18
chi yamar tarag yariad bna? kk
aan

Asuugch: 23:18
hedii hemjeeteig n heregledeg ve?
suunii tarag
200gr esvel 1 litr

Bi: 23:19
bi tarag uudag

Asuugch: 23:19
harin tm l dee

Bi: 23:19
gehdee avch uzeegui

Asuugch: 23:19
bi uuh durgui bolohoor

Bi: 23:19
geriihen l avdiishd
bi zugeer l uudiin

Asuugch: 23:20
aanhan tgvl user yamar ued tarag uudag ve

Bi: 23:20
hurgugchind bgaag medvel

Asuugch: 23:20
ahahaha
oor

Bi: 23:20
mmmmmmmmmmm
hun uuhuu gej asuuval

Asuugch: 23:20
yamar negen zuil orlodog uu?

Bi: 23:21
emegtei hun zarim neg yumaar orluuldag bj magadgui yum, eswel gay, bi bol hetero l doo

Asuugch: 23:21
gui ee
yu ve?
taragiig oor hunsnii buteegdehuunii orond orluulj heregledeg uu gj asuuj bna

Bi: 23:22
aan
sogtoodog bsan bol sn orluulah blaa l daa

Asuugch: 23:23
shal hachnaar bodohiin

Bi: 23:23
daanch muu hog chini sogtoodogguim bailee

Asuugch: 23:23
:P

Bi: 23:24
uur asuult bna uu?
bval YM zugeer
ene ih hetsuu yum aa

Asuugch: 23:25
aarts heregledeg uu?

Bi: 23:26
shahaj hataasan aartsiig bol odoo ch mereel suujiien

Asuugch: 23:26
za
naadahiig chini asuujm bna
ta hudaldaj avdag uu?
nogoo 3s ali n ve
payer buyer
user uu

Bi: 23:27
bi tamhinii sudalgaand hariulii tehuu
uur yum avkej delguur oroogui udsan
er ni delguur oroogui udaj
tutsnees l avdagshd

Asuugch: 23:28
ee bi tamhi en ter uildverlegchiin bairnaas handalgui suu suun but-n uildverlegchiin bair suurinaas l um hiij bna
tanii huvid aarts yamar neg hunsnii buteegdehuun orlodog uu?

Bi: 23:29
guushd\
er ni aarts uugaagui udsan bna aa

Asuugch: 23:30
gui nogoo merdeg aarts chini

Bi: 23:30
aan
medq ee

Asuugch: 23:30
oor um orlof\dog uu?

Bi: 23:30
orliishd
jisheeluul chupa chups geh met
amni zugaa gargachihaar
yumiig orlodiin

Asuugch: 23:31
ta odoo toglood bgamuu yagad bgan b?

Bi: 23:31
unenee l heljiishd
ternees enemuu aartshan yugaa ch orlohovdee
yamar sogtooh bishd\

Asuugch: 23:31
tanaas bol arhi tamhinii sudalgaa avbal yag tohirohiin bna

Bi: 23:32
tegii
asuugaarai

THE END

Sunday, November 21, 2010

Хамар ба унгас: 20 априйзм

Унгас гэдэг бол наад пяавны гүзээн доторхи лабораторид чинь идсэн хоол, уусан архинуудыг чинь хольж, задалж, нэгтгэж, нийлүүлэх химийн урвалаас илүү гарсан хорт хий юм гэж бодож байвал дутуу л байна. Энэ зүйлийн хамартай хорших харилцан хамаарлыг анзааран харах аваас, хүмүүн төрөлхтний үл ойлгох олон учгийг тайлах авай.


1.    Хамар бол унгасны байж болох тархалтын хэм хэмжээ юм.

2.    Хүн унгаж л байгаа бол түүнийг нь үнэртэх хамар байх нь чухал.

3.    Унгасны хольцыг шууд тодорхойлж болох цорын ганц эрхтэн бол хамар юм.

4.    Хамар бол унгасыг хянах нэг төрлийн хөшүүрэг юм.

5.    Хамарны хувьд олон төрлийн анхилуун үнэрийг улам илүү мэдрүүлэх зүйл нь унгас юм.

6.    Унгас нь зай л ижил бол хамрыг том жижиг, сайхан муухай, сайртай, сайргүйг эс харгалзан тэгш тархана.

7.    Хамар нь зай л ижил бол унгасны тархах хүрээ, үнэр, хольцын ялгааг бүрэн гаргана.

8.    Хүний унгас бусдад таашагдахын үндэс нь хамар юм.

9.    Хэрвээ хамар л хүлээн зөвшөөрөх юм бол унгах гэдэг үүрдийн таашаал мөн.

10. Уур бухимдлын үндэс нь унгас биш, хамар өөрөө байж болох

11. Хүн бүр унгадаг. Харин бусдын хамар дээр гэдэг нь тэнэг хэрэг.

12. Хүн бүрийн хошногонд унгас дүүрдэг. Хамар холдтол тэснэ гэдэг нь ухаантай хүний шинж.

13. Хамар бол унгасгүй орчинд амьдарч байгааг шүүх хамгийн эхний шүүгч.

14. Хэн олон хамарт унгасаа хүргэж байна, тэр үнэн тэнэг.

15. Хэн олон унгаснаас хамраа бултуулж байна, тэр үнэн агуу.

16. Дургүй хамар, унгасан хошногонд тэмүүлдэггүй.

17. Бусдын хамраас болж унгахгүй байх нь заримдаа тэнэг хэрэг.

18. Бага ч унгаж чаддаггүй хүнд том хамрыг сэтлэх чадвар үгүй.

19. Дараа унгая гэж бүү алгуурла. Хамар байсаар л байна.

20. Бусдын хамар дээр унгахын өмнө, ганцаараа байхдаа унгаад үз.

 

Monday, November 8, 2010

Бизнес санаа II


1.    Хятад улсад эр хүүхэд 4000$-д хүрч эм хүүхэд хөсөр хаягдаж байна гэнэ. Хөсөр хаягдсан хэдэн охиныг нь уулын агуйд хандивын мөнгөөр тэжээж байгаад насанд хүрэхээр нь нөгөө эрчүүлд нь заръя. Хятад хамт явах түнш хайж байна.

2.    Эхнэрээ зодох хэмжээний сэтгэл зүйн чадвартай урьд нь гэрлэж байгаагүй, ганц бие эрэгтэй хүн том толгойтой охинтой айлд хүргэн орж үйлчилнэ

3.    Аав болж амжаагүй байгаа эрчүүдийн үр тогтоох чадварыг шалгах оношилгооны аппаратны зориулалт бүхий эмэгтэйчүүдийг ажилд авна.

4.    Шинэхэн лам нарт маань зохиож өгч үйлчилнэ. Самбуу дайчи онден пурма сёочи хогдэ ёнду садьны чойжил дурма гэцэл палди

5.    Алтны уурхайнуудад илжиг олж өгч үйлчилнэ

6.    Царайлаг эхнэрээ урт удаан хугацаанд орхиж явах эрчүүдийн эхнэрүүдэд пластик хагалгаа хийж өгч үйлчилнэ.

7.    Ажлаа хийгээд гэртээ тогтохгүй байгаа эхнэрүүдийг жирэмсэн болгож, гэрт нь суулгаж өгч үйлчилнэ. Мөн эрэгтэй ажилтан, эмэгтэй хүний нөөцийн менежер шалгаруулж ажилд авна.

Wednesday, October 20, 2010

Монголын өвөө эмээ нар маш олон болог ээ

www.registrationmongolia.mn сайт дээр хамгийн өндөр настнуудын овог нэрийг нас хүйстэй нь дурайлгажээ. Нийт 20 өндөр настан байгаагийн 16 нь эмээ, Ердөө 4 нь өвөө. Тэр 4 өвөөгийн нэг нь буюу нийт өвөө нарын 25 хувь нь 100-аас доош настай. Харин энэ үзүүлэлт эмээ нарын хувьд 6,25 хувь буюу ганцхан 97-той Буян-Арвижих гуай. Хамгийн өндөр настныг 107 настай Догсмаа эмээ, Ичинхорлоо эмээ нар тэргүүлж байгаа бол араас нь 106 настай Долгор эмээ, Баатар өвөө нар шил дарж явна. Тэдний дараагийн 105 настан нь ганц Палам эмээ бол, Бакей эмээ, Донхоо эмээ, Бүтэд эмээ нар удаалж, Готов эмээ, Даш өвөө нар айргийн тавд багтсан байна. Айргийн тавд багтсан 10 өндөр настны ердөө хоёр нь өвөө байхым. Энэ жендерийн асуудал мөн үү?

Зиа энэхүү жижкээн бичлэгээ хүйсээр хагаруулдахгээгүй, эмээ нараа үзэн ядаагүй гэдгээ "Монголын өвөө эмээ нар маш олон болог ээ" гэсэн ерөөлөөр баталъя аа. Чин сэтгэлийн ерөөл шүү.

Monday, March 29, 2010

Маслоугийн хэрэгцээний шатлалын онол ба гэрлэлт.

Арван жилийн нийгмийн хичээл дээр Масло хэмээх нөхрийн тухай сонсоод, мянга анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээгээд гохонжий байлаа. Асуугдахдаа номноос 2 өгүүлбэр цээжлээд, багшийгаа хөнгөхөөн “хулхилаж” чадсан.

Эр нь өсөөд, эсгий нь нимгэрээд ч тэр үү? Хутга нь үхрийн сүүлэн дээр очоод ч тэр үү? Амьдралын эрхээр энэ онолыг ойлгосноо сийрүүлсү.

Маслоу хэрэгцээний шатлалын хундаамыг физилогийн хэрэгцээ гэнэ. Үүний нэг тал нь сээгэс. Аймар орлого багатай нэг баагий физилогийн хэрэгцээгээ хангахын тулд эм хүйстэй л бол эрлэг тоохгүй байсан ч яахав гэдгээр хандана. Энэ үед тэрээр нэг эхнэр төрхтэй юмтай болох бөгөөд өдөржин явсны эцэст оройдоо эхнэрээ нэг “начигнуулж” хаяад л гүйцээ. Эхнэр нь юм хум нэхэж новширвол салаавч гаргана. Эхнэрээ байгаагаар нь л байлгана. Эхнэр салаад явбал араас нь хөөж,  тууж доошоо орохгүй бөгөөд өөр нэгийг олоод авна. Эсвэл эхнэр нь буцаж ирнэ, сайндаа л өөр нэг яг адилхан хар юмтай болно. Угаасаа илүүг мөрөөдөцгөөгөөд ч хэрэг байхгүй.

Нөхөр бага зэрэг ухаарал авсан уу? Яасан? Жоохон мөнгөтэй боллоо. Энэ үед тэрээр эхнэрээ усанд орж, өглөөдөө нүүр гараа угаахыг шаардана. Ядаж л өөрт нь байнга “бэлэг” өгөөд байлгахгүйг бас шаардана. Харьцаа бол өнөө хэвэндээ ш дээ. Нөхөр сайжирвал эхнэр бас сайжрах ёстой. Энэ нь зүй бус шаардлага биш гэдгийг бидний өвөө эмээгийн, өвөө эмээгийн бла бла өвөө эмээ холбоотой хоёр нохойны жишээн дээр тайлбарлажээ. Үүнийг Маслоу гуай аюулгүй байдлын хэрэгцээ гэж шугам ашиглаж зурсан 3 талт дүрсний доод талаас 2-т бичжээ.

За энэ удаад ёстой л хэн нэгэн тусалсан байх аа даа. Дахиад орлого өслөө. Босс-ынхоо дээгүүр доогуур гүйж авдаг хэдээ бага зэрэг нэмүүлсэн биз. Олдохоор өлдөнө гэгчээр хэрхэн үрэхээ шийдэх хань хэрэгтэй боллоо. Эцсийн сонголт эхнэр байлаа. Түүнтэйгээ ярилцана, шийднэ. Цалин нэмүүлсэн тул атаа жөтөө явна. Бас тэрийгээ ярих хэрэгтэй болно. Хүн угаасаа нийгмийн амьтан гэдэг үгийг зүрхэндээ авсны дараа эхнэрээс өөр сонголтгүй үлдэнэ. Үүнийг Маслоу гуай Нийгмийн хэрэгцээ гэж чихэнд нь гурав шивнэжээ. Энэ шатанд эхнэрээс арай илүү ухаан шаардана. Ядаж л шар сониноос уншсан зүйлээ гүйцэт ойлгож, тайлбарлаж ярих анхан шатны шаардлага хангах хэрэгтэй. Хангахгүй бол баая баая. Дараагийн сонголт. Эрэлт байвал нийлүүлэлт байдаг тул өөр хэн нэгэн нь олдоно. Илүү харж билүү долоовоос бухын доодохыг харж үнэг турж үхэхийг үлгэр болно.

 За тэгээд манай нөгөө нөхөр тушаал дэвшлээ. Аваргыг давж гэгчээр нулимчихсан дайсантайгаа цалингийн цэсээ солилоо. Тэгэхээр чинь хүн амьтан хүндлэх шаардлагатай биз дээ. За тэгээд ажил дээр нь зарим нэг баагий ар өврөөр хутга шааж байснаа мартан гүйж эхэлсээр байгаад муу зан сургаад энэ нь гэр бүлийн амьдралд нөлөөлнө. Энэ үед эхнэрээс шар сонингийн нийтлэл ярихаас илүү ухаан шаардах бөгөөд үүний тулд арай илүү ухаантай царайлах шаардлага гарна. Нөхрөө хүндлэх ёстой. Чадахгүй бол дахиад баая шүү дээ. Эмэгтэйчүүдэд захихад үүнийг нь эртнээс мэдэж сургууль соёл төгсөж байвал сайн. Үгүй бол гудмаар дүүрэн лааз өшиглөсөн дипломтой өрсөлдөгчид. Тэрнээс арай гайгүй нэг залуухан алтан загасыг нөхөр чинь өлхөөн дэгээдээд авахаа мэднэ. Үүнийг хүндлүүлэх хэрэгцээ гэнэ.

Эмэгтэйчүүдийн гомдохгүй байх шалтгаан нь дэээээээээээээээр өгүүлсэн холбоотой хоёр нохой шүү. Хэхэ.

Дахиад сайжирлаа. Энэ удаад сайн нэгэн нь компанийнхаа дор хаяж Си.И.Өү болно. Эвсэл бүх ноу-хау-г нь мэдэж аваад шинэ хампаан байгуулаад гарна. Энэ үед өөрт нь янз янзын пиар хийх шаардлага гарна. Энд Маслоугийн гурван өнцөгт дүрсний орой дээрхи “өөрийгөө илэрхийлэх” хэмээх хэсгийн тайлбарласан бөлгөө.

Сурталчилгаанд хамгийн хөөрхөн нь зүйл хүүхэд, нохой, хүүхэн гурав. Пиарт бол жоохон апдэйт хийгээд хүүхдийн хандив, хобби, хань ижил болно. Эхнэрийн зурагтаар гарах хэрэгцээ нэмэгдэх тул аятайхан дүр төрхтэй байх ёстой. Үүний 2 зам нь нэг бол паластик хагалгаа, үгүй бол өөртөө бага зэрэг апдэйт хийх. Гэхдээ дэмжээд дэмжээд явахгүйн тухай зовлон бий. Өөртөө хийсэн бага зэрэг апдейт шаардлага хангахгүй бол паластик хийлгэж татуулж, шахуулж, соруулна. Гэхдээ энэ нь хар пиар болох тал бий. Тиймээс “ориг” бүтээгдэхүүн хайж эхэлнэ. Үүнийг эр хүний эрэвлээксээр өөрийн мэдэлгүй хийх бөгөөд хааяахан уригдсан найр цэнгээн, загварын шоун дээр аятайхан ориг бүтээгдэхүүн “чихдэнэ”.

“Сайн нэрийг олох амархан, Хадгалах хэцүү”. Үүний адилаар айлын эрх танхи, нялх нойтон хүүхдийн хайрлах ёстой. Зарим нэг нь үүнийг мэдсээр байж мөрийтэй тоглоом, архи гэх мэтэд халаасаа сэгсэрнэ.

Залуухан аятайхан ориг бүтээгдэхүүнд энэ нь таалагдахаа болино. Энэ нь эмэгтэй хүний хувьд энэ нь ч гэсэн “өөрийгөө илэрхийлэх” хэрэгцээ шүү дээ. Нөхөр нь тэр хэрэгцээг нь хангахуйц байр, сав, машаан тээхниг нтр хүчрэхээ больсон тул баая баая. Харин нөхрийн хувьд “баая баая” биш “си ю” гэж хэлдэг нь нууц биш.

Эхнэрээ салсан тэрээр амьдралаа эргэцүүлэн хуучин эхнэр дээрээ очлоо. Тоосонгүй. Гуйлаа зөвшөөрсөнгүй ээ. Өөрийг гуйлаа. Зөвшөөрлөө.
Ёоох. Залхуу хүрчихлээ. Дараа үргэлжлүүлье. За за. Үргэлжлүүлэх ч шаардлагагүй биз. Яг эсрэгээ явна шүү дээ.

Wednesday, January 20, 2010

Таны тэрбумтан болох магадлал хэдэн хувь бэ?

Импоссибл из нөүтфинг болон бусад нөхцөлүүд тогтмол гэж эхлээд жоохон тоо бодъё.

Монголын санхүүгийн зах зээл дээр ойролцоогоор 3000 тэрбум төгрөг эргэлдэж байна. ӨХ Бусаддаа нэг ч төгрөг үлдээлгүйггээр 3000 хүн тэрбумтан болох боломжтой. Үүнийг хүн амынхаа тоонд хуваая.

3000/2700000=0,001 буюу 0,1%. Танд амжилт хүсье. Танд тэрбумтанд болох боломж макс-даа 0,1 хувь.

Энэ үзүүлэлтийг АНУ тай харьцуулъя. АНУ-ын moneytary base 2009 оны 11 сард 2,000,000,000,000 USD байжээ. Энэ нь ойролцоогоор 2 900 ,000,тэрбум төгрөг буюу АНУ-ын энэ тооны иргэд бусаддаа нэг ч төгрөг үлдээлгүйгээр тэрбум төгрөгтэй болох боломжтой. Энэ АНУ-ын нийт иргэдийн 0,9 хувь буюу АНУ-д *тэрбум төгрөг*-тэй болох боломж 0,9хувь.

Харамсалтай байна. Манай орноос 9 дахин илүү буюу аргагүй л...


Цааш нь Орос, Хятад, Англи гээд  үргэлжлүүлэх гэснээ залхуу хүрчихлэээээ

Monday, January 18, 2010

Бурхад гэж хэн бэ?

Ази тивийн төв хавийн дээдэх үүлэн дээгүүр нисдэг байсан Бөө гэдэг бурхантай 1500-аад оны үед Буддагийн хүү тэд нар ураг барилдаад шарын бөө гэдэг шин хөвүүн мэндэлсэн юм гэсэн.

Тэр нөхдүүдийн гол дутагдал нь *Хүн бол бурхан* гээд өөрөө өөрийгөө аваад яв гээд орхичихож байгаа юм. Аймар шог. Тэгсэн хирнээ буян үйлд гэж командлаад овоо өргөл барьц авдаг сурагтай

Дундад Азийн дээр Лал хэмээх аймар ууртай, хямсгар бурхан бий. Байсгээд л бусад бурхануудаа өдөөд л.. бөөн юм болно. За тэгээд Коран гэдэг нэг эссе бичсэн чинь тэр нь тэр хавьдаа жоохон тархсан байх.

За тэгээд Исүс гэж нэг нөхөр бий. Уг нь овоо гайгүй юм ярьдаг. Гэм нь жоохон амбицтай. Бусад бурхадтайгаа бол *найз нь* гээд л явдаг хирнээ цаагуураа өөрийнхөө Пиарыг аймар хийнэ шүү дээ. Гэхдээ өтгөс явууст овоо дорвитойхон туслаад явдаг юм.

Бас нэг аймар маркетингтай нэг бурхадын крью бий. Тэд нар Олимп гээд ууланд суудаг. Хээд оф крью нь Зевс. Тэд нар спорт, гоо сайхан, мисс зисс энэ тэр гээд л хүмүүсийн материалаг сонирхолд нилээн дагнаж ажилладаг. Сэргэлэн гарууд даа. Хүмүүс Исүс, Будда, Лал шүтдэг хирнээ тэр бурхадыг бол бас сайн шүтнэ шүү дээ.