Monday, February 28, 2011

Мөн чанар хийгээд шинж чанарын тухай бодов

Алив зүйлсийн хамгийн голынх, суурь, бүр үндсэн зүйлийг мөн чанар гэх агаад түүнээс илрэн гарах тэмдгийг шинж чанар гэх. Жишээлбэл “Зүүдэнд оромгүй явдал” кинон дээр Ромаг хатгаанаас хамгаалж Катягийн арчиж өгсөн спиртны үнэрээр болж ээж нь бөөн юм болоогүй юу. Спирт үнэртэх шинж чанарын цорын ганц шалтгаан нь архи уух биш юм.

Энэ мэт хоёр тэс өөр мөн чанартай зүйлийн нэгэн ижил хэв шинжээс болж хүмүүс бид гүээ мөн олон алдах юм. Тухайлбал нилээн дээр үед нэг атаман байхдаа орцныхоо үүдэнд дироол зажлаад байжийтал хажуугаар нь нэг хүн хажуугаар муухай хараад өнгөрч байна. “Яажээнэ чи” гээд л барьж аваад зодцон. Уг нь бол хөөрхийгийн толгой нь л өвдцөн байсиймшд. Жижигхэн амьтан бүрийг шавж (шавьж) гэвэл бас л алдах нь байна. Цаад чинь тэс өөр төрөл зүйл шүү дээ.

Жанжин Сүхбаатар бол манай ангийн бандь. Аа, Харин хувьсгалч Жанжин Сүхбаатар бол мөрийтэй тоглоомчин, архичин, удирдагч биш, Ленин нтр-тэй уулзаагүй ч бай хувьсгалч хүн юм. Тэрнээс манай ангийн Сүхээ бол бүткү ээ бүткү. Нусаа нийгээ сурчуул харин өөрийнх нь хувьд “хувьсгал” байж болохым. Тухайлбал “шинэ” хувьсгалт нам бол өөр нэг намыг хуучин нэрийг авснаараа Монголын улс төрийн тоглолтонд “хувьсгал” хийж байгаа нь энэ нэрийг авах боломжтой шиг. Хувьсгал гэдэгт заавал төр эргүүлэхийг оруулахгүйгээр ямар нэг зүйл эрс өөрчлөгдсөний мөн чанарыг тодорхойлдог бол шүү дээ.

Чалва Палва бичлэгийнхээ санааг улс төрөөр жишээлсэн  шинж тэмдэг нь түүнийг улс төр сонирхдог гэсэн мөн чанар огт биш юм. Хэрвээ тэгж бодсон бол шинж тэмдгийн давхардлаас үүссэн мөн чанарын тухай буруу ойлголтыг дараах жишээнүүдээр баяжуулъя.
Коллегийн утас дугарлаа. Сэрүүлэг ч байж болох.

Нөхөр нь мөөгөнцөртөөд эхнэртээ халдаав. Хөөрхий бие нь өвдөөд баахан антибиотик тариулаад тэгсиймшд чааваас. Эмч л жинхэнэ мөн чанарыг тогтоож чадах. Уурлахаа хүлээжий, Бүсгүй минь

Найз охины чинь утсанд янз бүрийн мээсэж ирээд байна уу? Зүгээр л найз охин чинь хөөрхнийх. Хөөрхөн төрсөн нь түүний буруу биш ээ.

Авилга авав, компанийн зардлаас мөнгө идэв, зугаалгын цуглуулсан мөнгөнөөс өөртөө жичид нь чихэр авав, утасруугаа нэгж савав. Автуусанд хүний халаасанд гараа хийснээс шинж тэмдэг нь л өөр болохоос хүний юмыг зөвшөөрөлгүй л авсан хойно мөн чанарын хулгай л юмшд. Зөвхөн баг өмсөж, сэйф ухахыг хулгай гэхгүй ээ.

Мөн чанар, шинж чанарын ялгаанд надад бас ойлгохгүй зүйл байна аа.

Хөлдөө өмсдөг юмыг гутал гэдэг бол оймс юу болж таарахав?

Хэн нэгний хэмжүүрээр хүн чанартай нэгэн нь л хүн юм бол би юу ен ер нь?

10 жилд гурван дуу дуулсан хүнийг дуучин гэх үү юүгхүү?

Гэрлэлтийн батлахтай л болохоос өөр өөр хүмүүстэй уулзаад явдаг шинжгүй хоёрыг эхнэр нөхөр гэхүү юугхүү?

Wednesday, February 23, 2011

Шинэ хүн

Мааааннгар онгодтой фээсбүүкдээл засвраар ажлаа хийгээл суужийсан чинь гэнэт нар баруун талд гараад цонхоор тусангуутаа араас шараад эхэлдийн. Өөр хүн бол уурлахаар. Гэтэл би бол өвөл даараад халууныг хүлээж байсан хүмүүс над шиг зовж байгаадаа гэж бодоод тун баяр жавхлантай хөшгөө буулгаж, сонингоор давхарлан нарыг хаав. Ямрав дээ? Жавхаа гэж нэртэй байх ийм л ашигтай байгаамшд.

Нэр гэснээс хүмүүс надаас нэр асуунаа. Би чинь бас хэд хэдэн хүний эхнэрээс нь яагаад ч юм гэнэт гараад ирсэн өөртэй нь адилхан хүн дүрстэнд нэр хайрлацан гэж байгаам. Тэгсэн миний өгсөн нэр моодлоол явжийхиймдаа энд тэнд. Уг нь цор ганц байвал үнэн күүл байхгүй. Одоо хүнд нэр өгөхөөр бол эрэгтэйд нь Ъ, эмэгтэйд нь Ь гэдэг нэр өгнө өө. Аав ээж нь Хаагий Зөөгий нтр гэж дуудаг. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай өгч болох нэр Щ байна. Гурван ихэр гарчихвал Э Ю Я. Тэр Ъ, Ь хоёрыг 2 ихэр хүүхдэд өгч бас болж байна. Дахиад зөндөө сонголт байна @ # $ % ^ & ( ) < > ? !!! , . ! + - _ = { } [ ] : ; " ' гээл.


Юм бүхэн дээрхи шиг сайхан байхгүй ээ хүмүүс минь. Дөнгөж төрсөн хүүхэд чинь нэг л үл бүтэх нөхөр болохоор санагдаад байвал Бат-Эрдэнэ гээд нэрлэчихээрэй. Энэ нэр Монголчуудын хувьд хамгийн түгээмэл учраас ямар нэгэн муу юм хийчихвэл цагдаа нар тэр олон хүний дунд төөрч будилсаар байтал хүүхэд чинь зугтаж амжина.

Зиа энэ бол дараагийн асуудал. Эхний асуудал нь нэр өгөх хүнээ хийх явдал шүү дээ. Зарим нэг хүмүүс хүүхэдтэй болмоор байгаа тухайгаа ярихийм. Тийм хүмүүст хэлэхэд хүүхэд хийнэ гэдэг чинь их учиртайм. Усан онгоцонд явж байгаад сүйрээд нэг арал дээр өвөөтэйгөө үлдээд өвөө нь сүүлд нь үхээд нөгөө дараа нь томорсоор байгаад хүүхэдтэй болдог эрэгтэй эмэгтэй хоёр бацкааны тухай гардаг киног санаж байна уу? Хүүхэдтэй болох үйлийг нь бол хүн байгалийнхаа инстийктээр ямар ч хичээлгүйгээр тэр хоёр шиг шууд хийчдэг бол асуудалтай байгаа хүмүүсийн хувьд бол яг хүүхэдтэй болно гэдэг чинь их маапаантай.

Долоон тэрбум дөхөж байгаа хүмүүс бидэнд бүгдэд нь өөр өөр хурууны хээ, алхааны стийл байдагтай адилхан өөр өөр пизлог заяасан байгаам. Эрэгтэйн оновчтой буудалт, эмэгтэйн барьж авалт хоёр их чухал. Эмч нар бууны сум, байны хол ойрыг л тооцож чадна уу гэхээс яг яаж буудаж нөгөөх нь яаж хүлээж авахыг бол мэддэггүйм шиг байгаам. Мэджийсэн бол би ингэж суух хэрэггүй л дээ.

Ганц л алтан зөвлөгөө хэлье. (Уншихын өмнө теннисний бөмбөгөн дээр стакан хөмөрч тавиад эргүүлэхээр бөмбөг дээшээ явдгийг санана уу). Үйлийг үйлдэж байхдаа эмэгтэй нь дээрээ бол эцсийн мөчид бэлхүүсээ эргүүлээд дээшээ огло үсрэн босох хэрэгтэй. Гүйцээ. Чи жирэмсэн. Доороо бол эрэгтэй нь бэлхүүсий нь хэд эргүүлээд огло татах хэрэгтэй. Гүйцээ. Эхнэр чинь жирэмсэн.

Ps: Чалваааааааааааааааааааааааааааааа!!! Ажлаа хийгээч

Wednesday, February 16, 2011

Ан агнуур

Сургуульд орсон байсан эсэхээ санахгүй байна. Нэг хулгана алаад гэдсийг нь задалтал хээлтэй байж таараад гэдэснээс нь баахан сав нь цувж билээ. Одоо болоход хэцнээс зүүчихсэн шаарнууд маягийн юм байсийн. Тэгээд хөдөлж байгаад дарааллаараа амьсгал хураацгаасан даа хөөрхийс. 



Дараа нь нэг алтан загасыг хенли байсан болов уу нэг загастай зэрэг шүүрэнд зэрэгцүүлж бариад хэн нь түрүүлж үхэхийг үзсэн. Алтан загас түрүүлж үхсэн. Үхсэн алтан загас чинь ёстой муухай үнэртэй золиг байна лээ. Тэрнээс яг загасчлана гэдэг бол над шиг тогтворгүй хүнд чилж үхэх ажил гэдгийг 20 насандаа Дэлгэр мөрний эрэг дээр үзэж билээ. Амьдралдаа ганц удаа загасны уурга барьсан минь тэр.

Тоть боож ална гээж хүзүүгээр нь уяад хөлнөөс нь татчихсан чинь үхэх биш хүзүү нь хугараад нэг хэсэг тамлагдсандаа хөөрхий. Тэрэнтэй ойролцоо хугацаанд шувууны өндгөнд сүүдрээ хүргэж болохгүй гэдгийг сонсонгуутаа өндөгний эрэлд гарч байж билээ. Сүүдэрлэсэн өндгөө өдөр болгон очиж үздэг байсан. Нэг өдөр л алга болсон. Эх шувуу нь өөр тийшээ зөөсөн байх. Ганц нэг тагтаа, болжмор урхидаж барьж хорьж байсныг эс тооцвол шувуунд өөр ямар нэгэн муу юм хийснээ санахгүй байна.

Таван давхраас муур шидээд тавхай нь задрахаар нь зовоогоод яахав гээд шатааж алж байлаа. Өөрөөр яаж алах учраа олохгүй байсийн. 

Гөлөг дүүжилж байгаад нэг өвөөгөөр үсэртэл алгадуулж билээ. Тун азтай гөлөг байсан юм. 

Дунд ангид нохойны ... сааж байж билээ. Аймар садар. Гар аймар өвдсөн. Аа, энд нээрээ ан ярьж байгаа. 

Хар цагаан өнгөтэй костьюмны зориулалт мэддэг болсноосоо хойш нилээн сүүлд нэг ямаа алах гэж хүзүүг нь хугалаад Толгойг нь хагалаад тамласандаа хөөрхийг. 

Monday, February 14, 2011

Бүсгүй минь (Нэгтгэлт Дугаарлалт)

Валентийн дуусч маарт дөхөж байгаа тул бүсгүйчүүддээ хэдэн зөвлөгөө хүргэе. Заримыг нь зарим нь уншсан байх аа. Гэхдээ аягүй энэ гоё дугаар нэмэгдсэн шүү




1.      Бүсгүй минь, Хэн нэгэн залууг шалиг гэж бодохоосоо өмнө сайн бодоорой. Өөрийнхөө араас гүйж буй охидыг өөрөө араас нь гүйж буй мэт харагдуулах нь жинхэнэ эр хүний чанар бөгөөд агуу их авъяас юм шүү.

2.      Бүсгүй минь Бие цогцост тань нөхөн төлжиж буй сперматцойдыг эрчүүд бид асар их хүч хөдөлмөрөөрөө бий болгон хамгийн шилдгийг нь шилэн, найдвартай гэдэгт чинь итгээд чамдаа хадгалуулсан юм шүү Түүнийг нь нэг муу жижигхэн эс гэж битгий голоорой Тэр маань 9хөн сарын дараа чиний биенээс төгс бие цогцос болон урган гарч, чамд минь хязгааргүй баяр баясгалан бэлэглэх учраас энэ л хугацаанд битгий түүнд минь муу юм хийгээрэй.

3.      Бүсгүй минь, Миний эхнэр болвол өөрийгөө гэрийн авгай болно гэж битгий айгаарай. Бид гэрээ хүртэл хамтдаа цэвэрлэх болно. Би нь саван, воок, хивс цэвэрлэгч, өөр юу хэрэгтэй тэр бүгдийг авчирч, харин чи минь тэднийг зөвхөн ашиглахад л хангалттай.

4.      Бүсгүй минь, Хэрвээ таныг хэн нэгэн нь Цасангуа, Үнсгэлжин нартай зүйрлэвэл доромжлол гэж ойлгоорой. Цаадуул чинь айлын зарц, гэрийн үйлчлэгчийг л хальт мульт хийж чадахаас өөр шидгүй тул царайгаараа л хоолоо олж идэж яваа амьтад. Ажлаа сайн хийгээрэй

5.      Бүсгүйчүүд минь, Энэ халхын хавтгайд чинь 4 бүсгүйн дунд нэг залуу ноогдож байна гэнэмшд. Та хэн нэгэн залууг өөрийн болгосон байгаа бол нөгөө 3-аасаа битгий харамлаарай. Цаад гуравт чинь ч гэсэн хэн нэгэн хэрэгтэй л байгаа.

6.      Бүсгүй минь, Босох цаг боллоо. Гайхамшгийг хүлээж хэтэрхий их унтаж болохгүй шүү. Нойрсож буй гүнжийг гүн нойрондоо автсан байх үед нь ханхүү ирж бүх зүйл сайхнаар төгсдөг ч тэр бол зөвхөн тэр хэсгийнх. Тэрнээс цааш ханхүү чинь хөөрхий гүнжийг яаж ч дарамталсан байж мэднэ шүү дээ.

7.      Бүсгүй минь, Битгий санаа зов. Энэ ертөнцөд намайг харамлаж маажих, хүүхэн байтугай золбин муур ч байхгүй. Харин ч энэ нөгөө Чалватай явж байсан бүсгүй байна гээд хар муурнууд тойрч зугтаан, урдуур чинь өнгөрөх зовлон үгүй болно. :P

8.      Бүсгүй минь, Аальгүйгээс хамаргүй нь дээр гэсэн ардын зүйр үгэнд итгэн битгий тэнэг зүйл хийгээрэй. Гоо үзэсгэлэн үргэлж хамгийн анхны шалгуур байж ирсэн юм шүү. :D

9.      Бүсгүй минь, Хэрвээ та өөрийгөө лангууны ард зарагддаг өргөн хэрэглээний бараа гэж үзэхгүй байгаа бол харанхуй гудамжаар ганцаараа битгий яваарай. Тэнд таны зөвшөөрөлгүй таныг өөр нэгэнд зарчихаж магадгүй шүү.