Sunday, October 10, 2010

Чалва Палвын намтар

Бидний хайрт нөхөр, дотны анд, монгол улсын болоогчин Чалва Палва нь XX зуунд төрсийм. Тэрээр төрөөд 14 хоноод эмлэгт хэвтсэн бөгөөд ой гаран настай гарахдаа байж болох бүх амь тариаг өөр дээрээ туршиж амжсийм. Дөнгөж мөлхөж сурсныхаа дараа пинцлийний шил дүүрэн даралтны эм уугаад галзуурч нохой болон гэр тойрон хуцаж мөлхөж хүн амьтан хазалж байсан нь түүний өсч төлжиж буй тархинд нохойны төсөөлөл буусан байсыг батална. Нилээд насанд хүрснийхээн дараа антвиоткинд хордож хамаг бие дээгүүрээ улаан улаан өнгөтэй юм тууруулж байсан туршлагатай. Түүний дараа тэрээр хөлөндөө бага зэргийн хагалгаа хийлгэсэн бөгөөд түүний хатуу хөтүү арьсыг мэс заслын зүү нэг хатгаад л муруйж байхад новкийны үйлчилгээ дуусч, тэрээр мэдээ алдуулагчгүйгээр мэс засал хийхэд ямархуу байдаг талаар шинэхэн эмчийн бодит туршилт болсийм.

Одоо түүний хэрхэн боловсорч байсан талаар өгүүлье. Нэгэн жижигхэн бор банди хөдөө хоёр орчим жилийг өнгөрөөгөөд цэцэрлэг хэмээх сургуулийн өмнөх боловсролийн байгууллага суралцагсдийн нэрнийхээ лийстээс гасчихсан байсан агаад түүний ачаар Чалва Палва хамгийн анхны 9 сарын 1-нийг 2 дугаар ангиасаа үзсэн болно. Явдал учир яасныг доор өгүүлье.

Багаасаа аз эз нь шовойсон тэрээр хөдөөг мал маллахын сацуугаар, дэнгийн гэрэлд эрдэм номыг үзсээр Монгол хэлний 35 үсэг холбон уншиж сурсан байсан нь гагцхүү манай одоогийн эрдэмтэн мэргэд лугаа адил хүнд бэрх түүх эхэлсэн байхым. Түүний гучин таван үсэг холбон унших зам та бүхний заримынх нь санах Эвтэй дөрвөн амьтантай Цагаан толгойн номноос эхэлсэн түүхтэй. Уншиж бичиж сурсан зам төдийлөн дардан байгаагүй бөгөөд Х-А-В, Х-А-В гэж үсэглэсэн үгээ дээрхи зургийг нь харан “гөлөг” хэмээн хашгирах, солгой гарын улмаас үгийг үргэлж буруу талаас нь бичих зэргээр амьтан хүнд ад шоо үзэгдэн, элэг доог болж байсан авч, бага насны хүүхдэд баймгүй хэрсүү ухаанаар тэр их зовлон бэрхшээлийг комсомолын гишүүн шиг сөрөн гарсан бөлгөө. Эрдэм мэдлэгээ ээжийн захиа, нэвтэрхий толиор цаг л гарвал баталгаажуулж байсан нь түүний нөр их хөдөлмөрийг илтгэнээ.

Ийнхүү явсаар тэрээр аруун жилийн таван сургуулийн долоон ангийг их сургуулийн хамт стандарт хугацаанд төгсөж чадсан нь даралтны эм ууж галзуурч байсан хүний хувьд томоохон амжилт болсийм.

Түүний эсрэг хүйстнээ сонирхох инстийкт гурудгаар ангид эхэлсэн ба тавдугаар ангидаа ангийхаа 5-6 охинд адилхан захиа өгөхөөр бэлтгэж байгаад ар гэрийхэндээ баригдаж байжээ. Уг захиа эзэндээ очоогүйд тэр одоог хүртэл баярладгийм.

Түүнийг дөнгөж мэдээ орж байхан Монгол улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан тул түүний тархинд энэ тухай бодит дурсамж түй ч байхгүй. Гэхдээ иринзургаан оны сонгуульд ээж ах 2-ыгоо МАХН-д саналаа өг гэж ятгаж байсан нь коммунизм социализмын салхи мэдээ ороогүй хүний тархинд ямархуу нөлөөлж байсныг ил тод сайхан харуулнаа.

Чалва Палва нь болоог гөтлөх, үсээ ургуулах, болон бусдын дүгнэдгээр ёс бус агуулгатай зүйл бичих туйлын дуртай нэгэн бөгөөд түүнийх нь төлөө түүнийг соёлгүй, ёс зүйгүй гэж байгаа хүнийг тэр огтхон тоодоггүй. Уг нь тоохыг хүссэн ч гэсэн сайн ойлгодгүй болхоор өөрийнхөө ойлгох тэр замаар л явжийгаа гэнэ. 

Нэг хагсайны өглөө нэгэн халзан толгойтой махлаг эрийн талаар эмгэнэл зурагтаар гарч байсныг хараад ээжийгээ сэрээж байсан нь тэрээр хар багаасаа улс төрийн туйлын идэвхитэй амьдралаар амьдарч байсныг гэрчилнээ. Тэр хүн бол түүнийг өдгөө Монгол хэлний 30 орчим үсгээр кибэр хэмээх хоосон ертөнцөд бусадтай ярилцах боломжтой болгосон энэхүү гайхамшигтай нийгмийн үндэслэгч байсым.

Тэрээр одоо тэрхүү хиймэл орон зай, шугам сүлжээг ашиглан таны хөлс даасан духны урдуур хэн нэгний бичвэр, үг, үйл, зураг хөрөг, вийдо гэх мэтийг дамжуулж байгааг та таашгүй. Тэр өөрөө ч тэр нь хэний урдуур явжуугааг мэдэхгүй ээ. 

Friday, October 8, 2010

Нууц амраг, бас нууц амрагтай хүмүүст зориулав. (Imagination)

Би гэр бүлтэй бүсгүйд дуртай

Хайраараа үрээ тэжээхэд нь харж атаархдаг. Халамжаа ханьдаа өгөхөд нь хардаж санааширдаг. Үзэсгэлэнт цэцгийн мандлаас, түрүүлж таслагдсан хайрын сарнай болохоор би гэр бүлтэй бүсгүйд дуртай. Би ийм л бүсгүйд дурлачихсан. Зүг чигээ алдсан, бүр хаашаа ч чиглэхийг нь үл мэдэх түнэр харанхуйн дунд төөрч будилсан тэнэгхэн сэтгэл хөдлөл минь. Магад хүний дагаж мөрдөж болох цорын ганц мухар сүсэг нь хайр мэт боловч тэр хүн гэр бүлтэй. Амьдралынхаа төлөө зүтгэж буй амьдралын хань, авч тосох бяцхан үр нь хүлээж байгаа.

Амьдрал гэдэг хатуу, харгис. Аятайхан тогловол жаргах хожих бооцоо. Гэхдээ хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй тэнэгхэн сэтгэл хөдлөл, түр зуурын сэтгэлийн цэнгэлийг тэр гэр бүлийн амьдралаас илүүд тавьж чадахгүй нь.

Амраг минь намайг уучил. Одоо л хоёулаа болъё. Хэзээ ч хэлж чадахгүй гэж бодож байсан үгээ одоо л зориг гарган хэлье. Насан туршийн амьдралд чинь толбо болон харлахыг бодсонгүй. Амьдралыг хамтдаа тууллаа гэхэд алаг үрийг чинь өнчрүүлэхийг зүрхэлсэнгүй.  Чи надаас ихийг алдах болохоор, сэтгэл хөдлөлийнхөө золиос болгохыг хүссэнгүй чамайг. 

Хайрт минь,. Яг одоо хоёулаа бүгдийг орхие

Tuesday, October 5, 2010

Сургамжтай сайхан клип байна.








Залуу госууд байжээ. Тэр нэг хүүхнийг эдийн шуналтай гэж залуу яаж мэдхүү дээ. Нэг удаа покер тоглохдоо хамт дагуулаад явжээ. Чухам энэ мөчөөс хамаг юм эхэлсийм. Энэ хэсгээс покер тоглохдоо эхнэрээ битгий авч бай гэсэн сургамж авч болно. 


Манай талын залуу ноён хатны түпээр авсандаа баярхаад оол ин шахцан чинь нөгөө нэг дайсны талын залуу тамгын трипл шаацан байжээ. Уг нь энэ “шаацан” гэдэг үгнээс их зугтсан юмсан. Энэ хэсгээс покер тоглохдоо хараалын үг битгий хэрэглэж бай гэсэн сургамж авч болно.  


Мэдээж залуу хожигдов. Яг энэ мөчид дайсны талын залуу нөгөө эдийн шуналтай хүүхэнд утасны дугаараа өгсөн байжээ. Энэ хэсгээс найз хүүхнийхээ бүх утасных нь дугаарыг устга гэсэн сургамж авч болно. 


Тэгээд нөгөө нэг хүүхэн чинь нөгөө залуу руу яриад нотой болоод хуучин залуугаасаа хөндийрч эхэлсэн нь Энхтайвны гүүрэн дүүрэн дээрхи үйл явдлаас ил тод сайхан харагдана. Манай талын залуу биляард тоглож чаддаггүйгээ найз хүүхнээсээ болсон гэж шалтаглахд нь нэг цөсний хөөрөлтэй найз нь очоод зодчи гэнэ. Энэ хэсгээс хүн ямар нэгэн юм чадахгүй байгаа шалтгаанаа юугаарч тайлбарлаж болно гэсэн сургамж авч болно. 


Тэгээд тавуулаа гуруун машинд хуваагдан суугаад нөгөө эдийн шуналтай хүүхний авч явж байсан дайсны талын залуугийн машиныг замруу шахаад жолоочий нь зодоод дайсны талын залууг дөрүүн мөчнөөс нь өргөж буулгаад, найз охиноо буцаагаад аваад авах гээд чадку бантсандаа за зайл зайл гээд зүгээр явуулаад дуусч байна. Инкэд манайх танайхы нь сайн ялгаагүй шүү.  Энэ хэсгээс найз охиноо буцааж авахад шинэ найз залуугий нь дөрүүн мөчнөөс нь өргөж тавих хангалтгүй гэсэн сургамж авч болно. 


Нийт 5 сургамж.

Tuesday, September 28, 2010

Бицсэн кино ярийлдаа: Тань руу нүүж явна

МОНГОЛ КИНО ҮЙЛДВЭР

“ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА”

Доохноон болвол том жижиг дугуйтай
Дээхнээн болвол дөрүүлжин улаан хабийнтай
Машин тэрэгний манлай болон дүүхэлзсээн
Эзэндээ ээлтэй эмнэг догшингүй тараактор минуу зээ.

Нэг ийм юманд дотор манай Гаампаа, Артгаа хоёр шиг нөхөр тараактарынхаа дуунаас дээш гаркээд ингээд яриад явжийсийм байгаам. Одоо их чанга ярьжуугаа шүү.

-       - Манай ажлын Юки гэж дажгүй хүүхээ байнаа
-       - Айн?
-       - Яагаав нөгөө чамаас арай дүү надаас бүүр дүү
-     -   Айн?
-      -  Аанхан. Ерөн бол хүүхэн шиг хүүхэн дээ.
-       - Айн? г.м.

Тэгээд явжийтал урд нь нэг мотцикл хэвтжийсийн байгаан. Цаана нь нэг залуу. Тэгсэн чинь   Гаампаа шиг нөхөр нь: /Харин одоо энэ хоёр шивнэнэ/
-       - Хүн яахвээ? Мотцийкл нь...
Артгаа шиг нөхөр нь:
-       - Хүн байнаа хармаагийн ухъяаа.
Гаампаа
-       - Хэрэгт орвоо!!! гэсэн байгаам.

Тэр нөхрийг Дарьсүрэн гэнэ. /цаашид ч “талийгч” гэх/. Цаад чинь ууг нь дэд бүтэцлүү явдаг нүүдлийн урсгалын хуулийн эсрэг зогсон их дээд сургууль гэлгүй малчин болсон овоо гар. Даанч эдийн шуналтай. Ээжийгээ гуйсаар байгаад нэг мотцийкл авхуулснийгаа унаад архичин Цэрэнгийн гадаа иртэл Цэрэн гудардагаараа гудраад, гуруун охин төрүүлсэн авгай Жаргал нь Цэрэнгийн хүү байсан ч болоосой гэсэн эцсийн найдварыг тээсэн дөрүүдэх хүүхдээ гаргах гээд өвдөөд байжийдийн. Яаж өвддөгийг нь Цитрусаас асуугаарай

Тэгэнгүүт манай нөгөө талийгчид мотцийклоороо хол явах бөөн далим гараад шууд л “Би эмч дуудаад ирье” гээд онгироод л нааж өгсний үр дүнд, эзгүй хээр талд баруун өвдөг нь үенийхээ эсрэг эргээд, зүүн гар нь нар буруу таваас зургаа эргээд, мотцийклоосоо яг аруун нэгэн мийтр газар шийдүүлээд тархиа талаар нэг гоожуулаад хэвтжуугаань тэр.

За тэр нөхрийг Гаампаа, Артгаа нар авч явснуу, яасан, жаргал гэртээ араг түшээд төрснүү, эсүүл эмлэгт төрснүү нтр бол бүү мэдээ. Тэр хэсгийн ерөн хальс нь тасарцан байсан байхаа. Гараагүүшд.

Гэнт л саахалт 2 айлын нэгэнд нь уйлаан майлаан нөгөөдөхөд нь баяр цэнгэл. Урьд нь Цэрэн авгайдаа агсам тавиад зоджийхад нь талийгчийн ээж /бас нэр өгч чаддаггү ээ/ инээгээд харжийсийм. Тэр үед О.Дашка ах ууг нь тэрэнд “Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлжийсан ч дараа нь чи уйлж цаад чэн дуулий шүү нөхөөр” гэж хэлжийсийм байгаам.

Харин Цэрэнгийнд хүү төржээ. Тэр хүү ер нь төрөөгүй байсан нь дээр байсийн. Учир ээжий нь жирмээ байхад аав нь хэд хэд гар хүрч байснаас үүсэлтэй биеийн болон сэтгэлийн зовлон нийлээд урагт хэрхэн нөлөөлснийг би таашгүй. Олигтой л юм болоогүйвайх.

Талийгчийн ээж Цэрэнгийнд бэлэг сэлт өгч Амееркчууд индаанчуудыг мохоосон шиг зальхай аргаар хүүгий нь авахаар атгаг санаа агуулан байн байн очдог болжээ.

Нэг өдөр Жаргал нэг танил охинтойгоо таарсан нь Хандмаа байлаа. Та нар эмэгтэй лам гэж андуурав. Хүний нэр шүү. Дарьсүрэн амьд ахуй цагтаа Хандмааг “айл гэр болж тоглий” гэж хадтай уулруу дагуулж гараад охин насы нь эд бад хийж байсан түүхтэй. Энэ хэсгийг дэлгэрэнгүй ярих гэснээ жоохон хүүхдүүд уншжуугаа гэж бодоод орхилоо. Ярьчуулч ярьлаалдаа.

Хандмаа муу хог тэрэнд нь өширхөснүү яасан, бас л хорон муу санааг агуулаад “Жаргал эгчээ, Талийгчийн ээж гуай Цэрэнгээс хүүгий нь гуйгуул өгдөг болуу?” гэжийлээ гээд хэлчдийн. Жаргал юун ус авах. Улаан нүдээрээ ууралсан баагий гэртээ иртэл талийгчийн ээж суужийдийн. Шууд хүүхдээ аваад “та яв” гэж хэлжээ. Талийгчийн ээжийн найдлага конец.

Цэрэн малын нэртэй архины эрэлд явжуугаад бүтэлгүйтээд өлсхийн эрхэнд гэртээ ирүүтээ авгайгаа шалгаад  “Жаргалаа ойрын үед юу болов?” гэж асуув. Жаргал талийгчийн ээжийн тухай хэллээ. Цэрэн зогтусаад л юу ч ярьку дээлээ хурдан хурдан өмсөв.Нөхөр нь эрүүл байсан болхоор Жаргал хүүхдүүдийхээ хажууд нээх лаг эхнэрийн царайлаад: “За Цэрэн минь, Эр хүн шиг л байгаарай. Ухаантай хүнийг жаргал дагадийм шүү” гэж хэлсийм. Дотроо бол талийгчийн ээжийнд очоод будаа болгох нь гэж баярлаж байсан нь тодорхой. Яг яс юман дээрээ Цэрэн далимдуулаад гарч наймаачныд очиж архи уухжийсан байхгүй юу. Зорилго нь биелээд уугаад согтоод сүүлдээ агсам тавиад хөөгдөөд харьсийн.

Гэртээ ирээд бантсандаа болоод “маргааш нүүнээ” гэж хэлээд унтаад өгөв. Жаргал толгойдоо баахан гайхалттай хоцроод дагаад хэвтлээ. Аз болж түүнийг нөхөр нь ноолсонгүй. Энэ нь “Цэрэн арай дахиад авгай авцийм биш байгаа даа” гэсэн анализ  хүргэж шөнө нойрий нь хүргэсэнгүй.

Өглөө дагаал явлаа. Ямар чигсэн талийгчийн ээжтэй таарсийм. Тийм. Тэгээд кино дуусаа. ТӨГСӨВ.

За Цэрэн талийгчийн ээжтэй таараад чухам юу ярьсан яасан ийсэн бүү мэд. Тэгээл дуусций шд. Бодуул шинэ авгайгийндаа очсон байхдаа.

Wednesday, September 22, 2010

Оноогдцон сэдэв: Блог хөтлөх арга, зөвлөгөө

Би ер блогийнхоо гарыг нь хөтөлж үзээгүйм байна аа. Байдийм болуу гээд нээгээд жоохон харсан чинь гар гэж харагдахаар л юм алга. Аргаа ядаад кийбоордоо жоохон атгаж суулаа. Энэ их амархан. Блогоо нээгээд жоохон харжуугаад кийбордоо атгаал суугаадайна гэсэн үг. Охины гарыг бодуул жоохон хэлбэр муутай гарт багтахгүй, хийтэн зустэй охидуудыг эс тооцуул тунчиг хүйтэн хог байлээ.

За одоо болоог бичих тухай бичий. Ер нь бол их амархан ш дээ. Бичээл байна бичээл байна бичээл байна. Онгод ороол бичээлийнэ бичээлийнэ. Яахжаагаам бүү мэд. Нэгэнт донтцон хүн чинь одоо яая гэхүүдээ. Бичээл вайхаас.

Ер нь би яагаад болоог гөтөлдийм болоо? Гэсэн стандаарт асуулт өөртөө тавиал өөрөө уначихийм даа. Сто мэдкүүмаа. Ер нь таануус болоог хөтөлкэжаагаа болуул энэ асуултыг өөртөө заавал тавий шүү. Би бол “Би өөрийн мэдэлгүй л гөтөлцийн”.  

За ингээд өөрийн мэдэлгүй хөтөлсөн, хөтөлж байгаа, хөтлөх гээд энийг уншжийгаа хүмүүст цааших нь зориулагджаагаа шүү. Хөөе, тэр ирихлаамны болоогчин наад броузэр хаадаа.

За өөрийн мэдэлгүй болоог гөтөлцөн хүмүүст хандаж хэлхэд нэр мэрээ нуудийм шдээ. Тэхгүй бол энэ тэндэхийн автуусны буудал дээр тасарчаад босч иржийхад хүмүүс хажуугаас чинь: “хүүе чи чинь fb, blogger, biz-ийн нөгөө тэр мөнүү? Сайн уу юу хийжийнэ” гээл тавлаадчжаагаам шиг, атаархаад ч байгаам шиг таниад ч байгаам шиг шалгааж өгийшдээ сайхан. Тийм нөхцөлд чинь би бишээ гэж 1000 хэлээд нэмэргүй. Архины ногоон, ичсэний улаантай зэрэг асаад цэвэр нэмэлт гэрлэн дохио болийшдээ. За тэр муухай дурсамжийг орхий.

Нээрээ тэр дээр баахан мэдкү үсгээр юм бичцэн байгаа чинь сайтууд шүү. За йймэрхүү юманд донтов. Бага гөтлий шүү. Жилийн дотор цэрэг вол хэд хэдэн ажил хайх, эсүүл өөрөө дарга вол дор хаяж гуруун бизнес дампууруулах пингаа дааж чадуул сэтгэцийн тэрхүү гүн хордлогонд орход яахуу дээ сайханшд. Ялангуяа над шиг ажлын цагаар онгод ордог хүнд...

За тэгээд эцэст нь яагаад болоог гөтлөөд байгаагаа мэдкү хүмүүсийн хувь загвар нээх чухал биш байх өө. Миний болоог  бол үзээрийн л юм байдын. Ернуул хэлбэрийн үнэлгээ, дотоод үнэлгээнээс даваад ирхээр янхан болдог гэжуугаамш дээ. Гайгүй юмыг вол хүмүүс дараад л ороод л ирдийн. Яагаад тэгдийн бүү мэд.

Нэгэл мэдхэд...