Он жилүүд улирах тусам өнгөрсөн үйл явдлуудын заримд харамсаж, заримаас нь ичих нь жам юм болохоор яг одоо ч гэсэн би ямар тэнэг зүйл хийж л байгаа. Тэгсэн ч гэсэн Зарим нэг хүмүүсийн амьдардаг ёс суртахуун, гоо зүй гэх өөрсдөө ч сайн ойлгодоггүй хүлээсэнд баригдсан парадигмд байснаас өөрийнхөө сайн мэдэх солиорлын зам дээр явсан нь хамаагүй дээр мэт санагдана.
Sunday, November 7, 2010
Sunday, October 31, 2010
Хэлний курст сурч байгаа №2
Энэ долоо хоногоос ярианы хичээл орж эхлэв. Багш нь нэг ийм туранхай өндөр шар залуу бий. Жинсэн өмдөн дээр сороочиг өмсөөд зангиа зүүчихдэг. Зангианых нь үзүүр хүйснээс нь нэг сөөм дээш байдаг. Нөгөө Үл мэдэх шиг. Стиль нь байх шиг байгаан.Монгол хэл таг. За тэгээд маниус ойлголцох гэж алийшд. Тэр хичээл бол 100 хувь боди лангуаж. Бүх биеэ ашигладгийн. маргааш нь хамаг бие шал хөндүүр болно гээл бодчих.
Сүүлийнх нь хичээл нэг ёс журам, соёл нтр-тэй холбоотой хичээл. Даалгавраа хийгээгүй болохоор нээх сайн санахгүй байна өө.
Ямартай ч гудамжинд таарсан хүүхнийг шууд үнсэж болохгүй байх тухай асуудал нь “etiquite” –ийн асуудал болохыг бодит жишээн дээр тайлбарласан нь туйлын таатай байлаа. “Etiquite” нь нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, customary гэдэг нь тухайн нэг орон нутаг бүлэг хүмүүсийн соёлоос шалтгаалсан зүйл гэдэг ялгааг мэдэхийн тулд тэгсэн хэрэг. Сольчихсоэ байж магадгүй шүү. Өөрслдөө бататгаарай. Энэ 2ыг ялгах нь миний хувьд шинэ жолооч баруун зүүн гараа ялгаж сурахтай адилхан байна.
Бас соёлын нэг асуудалд table manners буюу хоолны соёлын тухай орно. Энэ талаар болох болон болохгүй үйлдлийг мөн л эмэгтэй хүний гарыг атгах гэх мэтээр биечлэн үзүүлж ойлгосон нь сайхан байлаа.
Taboo буюу бүдүүлэг үйл хөдлөлийг ойлгосноо илэрхийлэхдээ манай ангийн нэг сонин эгчийн өөдөөс fuck you гаргаж тайлбарлав. Үнэн кайфтай. Энийг offensive-тай ерөөсөө андуурч болохгүй. Энэ нь арай зөөлхөн. Жишээлбэл хүний зургийг зөвшөөрөлгүй авах орно гээд л нэг хөөрхөн охины зургийг утсан дээрээ хадгалчихсан гэж байгаа гэж...
За тэгээд ярьвал culture literacy гэдэгт impolite гэж нэг юм бас бий. Энэ ч тодорхой дөө.
Энэ долоо хоногт нэг иймэрхүү л сонинтой, хэлний курсээр...
Saturday, October 30, 2010
Монгол нэрийн гарал үүслийн тайлбар толь №2
1. Сүх: Хүн ер нь эхнэр, зэвсэг хоёроосоо өөр юуг хайрлахав дээ. Энэ үгнээс үзэхэд түүний эцэг түлээчин байсан байж тун болзошгүй бөгөөд ганц хүүгээ төрөхөд нь ээжийнх нь нэрийг өгөлтэй биш. Тэгээд эрэгтэй хүнд Сүх гэдэг нэр өгөх болжээ.
2. Сэлэнгэ: Түүний аав ээжийг нь найрч байх үедээ АПУ-ийн Сэлэнгэ ундааг баттай авчирч өгдөг байжээ. Ээж нь ч дуртай байж. Түүнийг төрөхөд тэрхүү дурсамж гэнэт сэргэн, хоёр тэрхүү дурсамжаа үүрд санахыг бэлгэдэж Сэлэнгэ хэмээн нэрийджээ. Хожмоо тэдний хайр сэтгэлийг билгэдэг Монголын хамгийн том гол мөрнийг Сэлэнгэ гэх болжээ.
3. Жаргал: Аргын тооллын 1214 онд цагаан хэрмээс нааш яг 31 алд газарт Чингис хааны нэгэн аравт хилээ хамгаалаад сууж байдаг байж. Нэгэн шөнө нэгэн цэрэг ахлагчдаа “Алтан улсын 30 цэрэг бидэн рүү одоо довтлох гэж байна” гэдгийг гатнуулдаж олж мэдээд хэлжээ. Нэмэлт хүч дуудах цаг үгүй байсан тулд жаран ширхэг гал асаажээ. Тэгээд алтан улсын 30 цэрэг довтлоогүй юм гэнэ лээ. Маргааш нь төрсөн нэгэн хүнийг яг “Жаран ширхэг түүдэг гал” гэж нэрлэх гэж байснаа товчилж эхний, төгсгөлийн үеүдийг оруулан бичээд “Жаргал” болгожээ.
4. Солонго: Ер нь бол энэ нэр “сул унга” гэдэг үгсийн нийлэмжээс гаралтай л даа. Хүмүүс нийлүүлж ярьж “сулунга” болгоод, соёлын довтолгооны үед “Солонго” болсон юм. Тэр үед үүлнээс сугаран гарч буй усны бичил дуслуудын наранд гэрэлд ойж харагдсан хэсгийг мөн адил “солонго” гэж нэрлэх шийдвэр гарч байж. Нэр үгээр нь нэг улсыг нэрлэсэн байдаг.
5. Цолмон: Энэ нэрийг бичихээр л тэр чононд идүүлцэн унага санаанд ороод байх юм. Бодвол хүсээгүй хүүхдэд л өгдөг нэр байх.
6. Номин: Эртний Хятадад Минь улс ноёрхож байх үед баруун хойд хэсэгт бослого гарч, “No, Ming” гэх англи уриатай лоозон барьж жагсдаг байсан нь энэ нэрний үндэс тавигдахад хүргэсэн.
7. Эрдэнэ: Аль ч хэлэнд хэлний эволюци ядагдаж байдаг ба хэд хэдэн үгс маш хурдтай өөрчлөгддөг, утгаа ч сольдог. Тэр үгийн нэг нь энэ “Эрдэнэ” л дээ. Дээр үед “Дува сохор” байсийн. Тэгээд хэд хэд хувирсаар социйн үед “Хэзээд бэлхэн” байгаад одоо үед “Эрдэнэ” болоод, харин саяхнаас “Гэрэлтцамхаг” болсон.
8. Хонгор: Дээрхи шиг охин тоодоггүй зарим нэг хүмүүс иймэрхүү нэрийг дуудах их дуртай байдаг юм. Бүр нэг асуулт асуухдаа гурав дууддаг гээч. Ер нь мөрөөдлийн нэр. Залуус нь “царайлаг” Хонгоруудыг “мөрөөдөж” дуудна, “царай муутай” хонгорууд нь олон залуусыг “мөрөөдөж” дуудуулна. Саяны жишээг эмэгтэй хүн дээр авав.
9. Цэрэн: Түвдэд Утабан уулын ойн цоорхойд сүм бариад, хаалга хананаас нь хонх уяад, салхинаас болоод жижкэн “црин” гэж дугараад, гэнэт нэг хүн төрөхөд, урт салхи салхилаад, нөгөө хонх нь нэг их урт “црииййн” гэж дуугараад, бариад нэр өгөх гээд бодоод, алхаж байсан хүн нь тэрийг сонсоод, “Цэрэн” гэж нэр өгч байжээ.
Wednesday, October 27, 2010
Монгол нэрийн гарал үүслийн тайлбар толь №1
1. Баяр: Наад нөхөр чинь төрөхдөө бие дээгүүр нь баахан юм туурцан гарсийн. Тэгээд л ээж нь хараад “Па яр” гэж дуу алдаад, яг өгөх гэсэн чинь аав нь уурлаад солих гэсэн ээж нь уурлаад тэгээд дундаа хийгээд “Паяр” болгосон нь өдгөөгийн “Баяр” юм.
2. Бат: Ер нь бол жинхэнэ эцэг нь Балдан юм байгаан. Тэгээд албан эцэг нь “Балданг Алаад Тасдана” гээд Б.А.Т гэж нэр өгчээ. Явсаар “Бат” болж. Сүүлд бас нэг Балдан бас нэг хүүхэд хийчихсэн нь бас зурагтаар хааяа гардийн. Нэг тийм ...... сахалтай. Тийм. Яг тэгсийн.
3. Баатар: Түүнийг төрөхөд Монголд хөлбөмбөг анх үүсч байж. Нэр өгөгч нь түүнд анх “Вратарь” гэдэг нэр өгсөн нь “Батаар” болоод сүүлдээ “Баатар” болжээ. Зарим газар Баатар болж амжаагүй байгааг байгааг та нар NBA –ээс “Bateer” гэдэг нэр хайгаад олж харж болно
4. Туяа: Тууврын замд гэдэг кино мэднэ биз? Наад нөхөр чинь ажилдаа үнэн дуртай тууварчны хүүхэд л дээ. Мал л харвал “Тууя аа” гээд л. Нэг удаа тууварт явцан хойно нь хадам аав нь жоохон дамшиглаад “Тууяа” гэдэг нэр өгсөн чинь нэг баагий нь “дөрүүн эгшиг нэр дор орлоо. Ингэж болку” нтр гэж алиатаад байхаар нь нэгийг нь гасцийн.
5. Тулга: Энэ нэрний анхдагчийнх нь аав, ээж нь түүнийг социйн үед хойно сурч байхдаа хийчихсийн. Тэнд тулгаж уугаад сурчихгүй юу. Тэгээл тэр үедээ лаг модерн сэтгэлгээтэй баагийнууд “Тулга” гээд нэрлэцийн. Бас нэг эх сурвалж нь ногоон малгайтны хүүхэд байж болзошгүй тухай түүхчид ярьдаг. Хүмүүст хэргийг шууд шууд хэрэг тулган хүлээлгээл. Болку байсан чинь өөр нэг ногоон малгайтай дарга “Тулга чи, Тэгээд хүлээлгэ” гээд л...
6. Нэргүй: Сто нэр олдоогүйм гэнэлээ дээ. Тэгээд асуудлыг үнэн easy шийдцэн байгаам. Санаачлагчид нь үнэн хөнгөхөн хөгшчүүл бий. Одоо ч байдгийн.
7. Мөнх: Уг нь ч “Мөнгө” л дөө. Хуучин Монгол бичгээс галиглаж буулгахдаа “Мөнгхэ” гэснийг нь “Мөнххэ” гэж ойлгоод тэгээд л “Мөнх” болж. Дамдинсүрэн гуай тэр үед жоохон халаалттай байсан байх л даа. Та нар тэр хүнийг бас ойлгох хэрэгтэй. Тийм их ажлын ард гарч байхад ганц нэг уух, түүнээс болж алдах юм байлгүй яахав.
8. Оюун-Уг нь Олзвой гуай охиндоо “Юун” гэдэг нэр өгсийн. Тэгсэн уймраа баагийнууд овгийн үсэгтэй нь холиод нийлүүдээд ийм бантан болгожийхгүй юу.
9. Гэрэл: Хуримнаасаа өмнө хүүхэд хийцэн гэр бүлийн хүүхэд л дээ. Тэгээд л худ ургууд нийлээд өглөө бүр сануулж байх санаатай “гэрэл” гээд нэрлэцэм байгаам.
10. Ган: Нэг Тайланд нөхөр Монголд өөрийн орны нэр өгөх соёлыг нэвтрүүлсэн анхны тохиолдол. Эцсийн ч байж болох. Яагаав нөгөө сав шидэж гарсан авиагаар нь нэрлэдэг. Тэгээд өвөө, тайланд найзтайгаа түмпэн шидцэн чинь үүдэнд байсан банхрыг оноод нөгөөх “Ганннннннннн” гээл гаслахгүй юу даа. Тэгээд гайхаж гайхжаагаад “Ган” гээд өгцийн. Очиж очиж нохой онохдоо ч яахав дээ.
11. Зориг: Аав нь Квантуны армийн цэрэг байсийн. Монголд оргож босч явжуугаад нэг хүүхэд хийгээд, хүүхдийн өвөө нь “Энэ ёстой золигийн юм боллоо шүү” гэж бодоод “Золиг” гэж нэр өгөөд дургүйгээ илэрхийлж байж. “Л” авиагүй самурай аав нь яахав дээ “Зориг” гээд л тэгээд л тэр.
12. Туул: Голын хажууд нутагладаг нэгэн гэр бүлийн хүүхдүүд ус туулаад гутлаа тэсгээдэггүй байж. Тэгээд хамгийн бага дүүг нь ус туулуулахгүй байхыг сануулж, Туул гэж нэр хайрласан гэдэг.
Хэлний курст сурч байгаа №1
Хэлний курст суугаад хоёр дох долоо хоног дээрээ явжийнэ. Ийм богинохон хугацаанд үгүй мөн их юм сурч байгаа нь Чалва Палва нь урьд нь юу ч мэддэггүй байсных болов уу? Жишээлбэл “Tag question”. Энэ их хэрэгтэй. Хүнийг гарцаагүй байдалд оруулдаг гэжийнэ. Мөнгөгүй болчихоод хүнээс “You can borrow me cash, can’t u?” гэнгүүт нөгөөх заавал дүрмийн дагуу “Yes, I can” гэх ёстой юм. Хэрвээ та нар мэдэхгүй байгаад одоо мэдсэн бол нэг асуулт асууя. “You understood me. Didn’t you?” За дүрмийн дагуу хариулна шүү. Энэ мэтээр энэ курс их сайн курс юм. Нэрийг нь хэлвэл сурталчилгаа болчих байх л даа. Надаас мөнгө авснаас өгсөн биш нэр усыг нь бичээд яахав дээ. Тэ?
За тэгээд хүүхнүүд “I want sex” гэвэл хамаагүй чичирч дайрч болохгүй. Цаад чинь “I won’t sex” гэсэн байж болзошгүй. Адилхан дуудагддаг зуснууд байна лээ л дээ. Сайн бодож байхгүй бол... За тэгээд над шиг чих хатуутай хүн бол хэцүү хэцүү.
Маньд сурахад хамгийн хэцүү байгаа юм бол элдэв ярианы хэллэгүүд л дээ. Гэхдээ “Shh” гэж “Чш” гэсэн үгнээс эхэлж байгаа. “Үгүй чш!!!” гэвэл “No shh” гэдгийм байна лээ.
За тэр дээр гарчгийн дээр “№1” гэснийг харж байгааз. Тэр чинь цаашид үргэлжилж магадгүй гэсэн үг шүү дээ. Магадгүй шүү. Та нар “You must write continue” нтр гэж болохгүй. Энэ чинь сайн дурын болоог. Ернуул “I may write” нтр гэвэл томдоно. Яг л “I may be normal, then vodka of the bottle” гэж байгаа шиг. Харин “I might write more topics” нтр гэвэл “I might smoke at my office” гэдэгтэй ойртож магадгүийн. Энэ чинь “I could not sex with some guy” гэсэн үг биш шүү. Цаг гараад зав байвал та нартайгаа мэдлэгээ хуваалцаад л байна шүү дээ. Ok?
Subscribe to:
Posts (Atom)