Tuesday, February 19, 2013

ХАНГАЛ-I


Төгсгөл

“Миний хүү ажлын өдөр яагаад ийм эрт хүрээд ирэв ээ?” гэх ээжийнх нь дуу чихэнд сонсогдохтой зэрэгцэн чанаж буй цайных нь ааг хамар цоргив. Хангал хариулт хэлсэнгүй гутлаа хоёр тийш тайлж шидчихээд хүрмээ өмсөөтэй чигээрээ гүйх шахам 00 орсон нь давсаг нь нилээд хугацаанд чинэрч явсных ажээ. Өөрөөсөө гарах ёстой шингэнийг гүн амьсгаатай зэрэгцүүлэн нүдээ зөөлөн анингаа гаргасан нь гэх өгүүлбэр надад арай өөрийг бодогдуулах авч тэр зүгээр л хөнгөрсөн хэрэг нь мэдээж шүү дээ. Хүрмээ ариун цэврийн өрөөнд байрлах угаалгын машинд шидчихээд гараа угаан нүүрээ нэг шударчихаад зочны өрөөнд ортол цай бэлэн болжээ.

-          Улаан царайлчихаад даарч дээ миний хүү, машингүй яваамуу?
-          Хүнд өгцөөн

Ингэж хэлэхэд Должин гуай хүүгээ нэг л юм нуугаад байгааг мэдэн бага зэрэг цочсон ч сэтгэл нь нэг л тайван байгааг ажигласнаа “яагаад” гэж ч асуусангүй. Эх хүний сэтгэлээ гэж...
Должин гуай дөнгөж буцалсан сүүтэй цайны дээжийг хүүдээ барингаа

-          Гэртээ харихгүй яагаад хүрээд ирэв? Хэрэг гараа юу?
-          Бас хүнд өгцөөн.

Түрүүчийн ерөнхийлөгчийн үеийн нэгэн сайхан зун хүү нь шинэ байртай боллоо гээд гэргийтэйгээ тусдаа гарч байсан болохоор энэ мэдээ ээжийнх нь даралтыг өсгөжээ.

-          Гүй ээ тэгээд Чимгээ нь яагаав ээ? гэж ховорхон харагддаг бэрээ лавлатал
-          Салцөөн.

Ховорхон үзэгддэг ч ганц хүүгийнх нь гэргий юм болохоор Должин гуай Чимгээг охидтойгоо адилтган үзнэ. Байраа зарсан мэдээг сонсоод аажмаар 160 шүргэж байсан даралт нь нисч эхлэв.
-          Гүй ээ, энэ хүү чинь эхээрээ тоглох нь уу дээ? Даралт ихэсгээд хаячихлаа гээд эмэндээ боох гэхэд нь Хангал аягатай цайгаа ширээн дээр тавьснаа ээжийгнхээ гараас атган
-          Ээж ээ. Одоо гурвуулаа /охин дүүгээ багтаав/ хүн шиг амьдарна аа хэмээн нүүр дүүрэн баясгалантай, сэтгэл дүүрэн итгэлтэй өгүүлэхэд Должин гуайн даралт хэвийн хэмжээрүүгээ пишииуун гээд л чарга шиг уруудах нь тэр. Хэвийн хэмжээрүүгээ л дээ.

Солонгост эмчлүүлж ирснийхээ дараа хэсэгхэн хугацаанд л хүүгийнхээ ийм сэтгэл тайван, аз жаргалтай байхыг харсан Должин гуай учрыг нь эс олох мөртлөө тайлах ч гэсэнгүй, за тэгсэн мөртлөө өөрөөнэг л сэтгэл тайвангүй.
-          За хүү минь юу л болоод байна даа? Бид хэд ер нь дутагдах гачигдах юмтай байсан ч хулгай хийж, амьтан алалгүй өдий хүрч хүн шиг л амьдарч явсан. Та нарын энэ амьдралын учрыг олоход миний ухаан толгойтой үс шигээ хөгшдөх бололтойм, сүүл гэж тун хэгжүүн өгүүлснээ гал тогооны өрөө рүү яваад ирэх хооронд амьдралынхаа шинэ түүхийг эхэлж байгаа  хүү нь буйдангийн түшлэг дэрлээл гоххххххххх хэмээн хурхирч хэвтэнэ.
-          Хөөрхий, тэгтлээ л ядарч, зовж явсийм байх даа?

Эхлэл

Хэдэн жилийн өмнө. Машины жагсаал урагш тэмүүлэх гэж хичээнэ, харин гэрэл нь утааны завсраар тусах гэж чармайна... Хотын өвлийн нэг өдөр иймэрхүү стильтэй дуусч байхад хотын захад хааяахан нэг мийкр, машин ээлжлэн давхих зам дагасан гэрлийн тод тусгал газарт бүдэгхэн буух ажээ. Хашаан дунд байрлах сургуулийн хажуугийн сандал дээр хоёр оюутан залуу чимээгүйхэн сууна. Уг нь ийм насны хоёр залуу ангидаа байгаа охидынхоо царай зүсийг уралдуулан магтаж, нэг үзсэнээ гурав болгон ам булаалдан байх нь хаа сайгүй сонсогдох ёстой авч тас харанхуйн анир чимээгүйд тэднийг холоос харсан хүн татаж буй тамхиных галаар нь л хүн байна гэж таамагламаар. Тэр нь ч тэгээд сайн анзаарагдахгүй.

Анир чимээгүйг эвдэн утас дуугарав. Хангалын ажлаас залгаж буй 42 дахь дуудлага. Тэр авсангүй. Салгаж болох байсан нь ижийнх нь хэвтэж буй эмнэлгээс сахиж буй охин дүү нь залгаж болзошгүй. Ээж нь зүрхний хүнд өвчин тусан гэнэт эмнэлэгт хүргэгдлээ гэсэн мэдээгээр Хангал хичээлээсээ гүйн гарч I эмнэлгийн яаралтай мэс заслын өрөөнд яаж ирснээ ч санахгүй шахам ирэхэд Цэнгэг ахыгаа “Ээж хагалгаанд орсон гээд” уйл тосов. Хагалгааны дараа эмч гарч ирэн
-          Ээж чинь зүрхний хүнд өвчин туссан. Бид энэ удаадаа л торгоолоо. Олон чадахгүй. Яаралтай гадаад явж эмчлүүлэх хэрэгтэй.
-          Хаана ямар үнэтэй байдын?
-          Гайгүй орны цөөн хэдэн эмнэлэгт бол энэ чиглэлийн хагалгааг хийнээ хийнэ. Саяхан манай нэг өвчтөн Японд хийлгэсэн. 50 сая орчим боллоо гэж байсан.

Тавин сая төгрөг байтугай сая ангийхнаасаа таксины мөнгө зээлж ирсэн Хангалд ээжийгээ аль эрт алдсан мэт сэтгэл төрөв. Тэнгэр нураад ирэх шиг л болдог юм. Үүнийг анзаарсан Хөхөө эмч:
-          Санаа зовох хэрэггүй дээ. Тусалж дэмжиж хандив өргөх хүмүүс мэр сэр байдаг л юм. Тэдэнд хандаарай. Харин цаг алдаж л болохгүй. Ах нь хэзээ байх ёстой гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй юм.

Өдөр нэг иймэрхүү зүйл болжээ. Ганаад бол найзынхаа сэтгэлийг яаж тайвшруулъя даа гэсэн бодлоос өөр зүйл байсангүй. Тэгснээ
-          Чи тэр гэрлийн шонг хардаа. Бид бол доор нь тусаж ядсан бүдэгхээн тусгал. Харин дээшээ өгсөх зам нь гэрэл. Харин чийдэн болж тодрохын тулд бид маш өгсүүр утаатай замыг туулдаг. Гол нь өгсөөд л байх хэрэгтэй. Яагаад гэвэл зам нь хэзээ ч тасрахгүй. Яг л тэр гэрэл шиг. Харин ч улам тодорно. Хүн заавал зорьсондоо хүрдэг гэдэг биз дээ? Хоёулаа ээжийг чинь заавал эдгээнээ. Арга нь олдож л таарна.

Ганаагийн энэ үг Хангалд эмчийн өдрийн хэлсэн үгийг дахин сануулж, амьсгаа нь хоёр санж хиртээ уртассан юм. Гэхдээ итгэл нь нэг л төрж өгсөнгүй. Гүй ээ яаж ч бүрэн итгэхэв, түрүүхэн пяавдах хүсэл байсан ч түрийвч нь нимгэдсэн хоёр хойно. Гэхдээ л Хангал гэрлүүгээ алхахдаа “Би заавал ээжийгээ эмчлүүлнэ, Би заавал ээжийгээ эмчлүүлнэ” гэж өөртөө дахин дахин тангараглан явсан юм.

Үргэлжлэл бий. Тэр нь нээрээ http://www.facebook.com/Kupon.mn-д бас үргэлжилнэ.

Saturday, January 5, 2013

Ширээ сандлыг хянаад өгөөч!!!


Эрхэм хүндэт сайд дарга, ширээ сандлын зохицуулах хорооныхоон. Та бүгдэд энэ захидлыг илгээж байгаа явдал нь энэ ширээ сандал гээч эд хэрэгслүүд нь иргэд бидний амьдралд мэдээ орсон цагаас эхлэн аюул учруулах боллоо.

Юу гэвэл дөнгөж мэдээ ороод нэг ширээн дээрээс үсэрсэн чинь хажуудах сандалд нь тээглээд газар унаад гараа гэмтээжийсийн би. Ширээ байгаагүй бол юу гэж тэхэв?

Сургуульд орсны дараагаар нагац ах маань намайг муухай бичвэл ширээний хөлөөр цохьдог байлаа. Дөнгөж сургуульд оржийсан жижкэн пацаан бас ширээ сандал дээр суугаад уйлжээх жишээтэй.

Дунд ангид нэг охины нэрийг надтай холбоод ширээн дээр маань бичцэн байсан. Тэрнээс болж би зөндөө ичсэн. Уур хүрээд бичсэн хүүхдийнх нь сандал дээр бохь тавьж өмдий нь завааруулаад багш намайг чихдэж хүчирхийлсэн. Гайтай ширээ сандал хоёроос л болсон.

Багш нар томоотой суулгаж байна гээд ширээн дээр 2 гараа зөрүүлэн 40 минут хөдөлгөөнгүй суулгаж ангиар минь цээрлүүлсэн. Эсгий гэртээ газраа суугаад хичээлээ хийдэг бол юу гэж тэхэв дээ. Гайтай ширээ сандал

Ахлах ангид манай ангийн баньд ширээн дээр нь суусан гээд намайг сандлаараа цохиж байв. Бас амралтаараа ангийнхаа ширээ, сандлыг будсанаас болж тухайн үед толгой өвдөж байлаа.

Их сургуульд ширээний доор наасан бохинд өмдөө наажийснийг эс тооцвол хичээлдээ бараг суугаагүйнхээ ачаар муу сурсан ч ширээ сандалд нээх өртөөгүй юм бий. Ер нь хол л байвал өлзийтэй бололтой.

За тэгээд сургууль төгсөөд ажилд орлоо гээд ширээ сандал дээр суугаад л хөдөлгөөний дутагдалд орж байна. Ширээ сандалгүй бол эрүүл байхсан би.

За эд нарч гайгүй. Дээд айлын ах ширээний хөлөөр эхнэрээ зодоод байна. Архи уухаараа сандал шидээд юм хумаа эвдэлж сүйтгээд байна. Баарнуудад тав тухтай ширээ сандал их тавигдаад хүмүүс удаан суугаад архи уугаад байна.

Цагаан даваа дүүрэн ширээ сандлын хогнууд байна. Гэр хорооллын айлууд нүүрсний мөнгөгүй болохоороо ширээ сандлаа түлээд утаа гаргаад байна. Тэр ширээгий чинь модоор хийгээд байна.

Энэ асуудлыг яаралтай хянаж, болж өгвөл ширээ сандал хэрэглэхийг хориод өгөөч.

Иргэн Чалва 

Sunday, September 2, 2012

Хүүхэд миний мөнгө


Мэдээ орсноос өмнө надад хэн хэдэн төгрөг өгч байсан бөгөөд тэдгээр нь юунд зарцуулагдсаныг ёстой мэдэхгүй юм. Ямартай ч тооцоотой эмээ, өвөө маань 20 дугаар тогтоолын өмнө нилээд их гурил, элсэн чихэр авсныг ээж бид хоёр мэдээ ортлоо идсэн бөгөөд би бээр тэрсхэн төрсөн ах нарынхаа, эсвэл бэлэгний хувцасаар гангардаг байлаа. Ээжид аудит хийгээд баримтын шалгалт оруулмаар санагдлаа.

Гэнэт олдсон мөнгө:

Сургуульд орсон эхний жилийн хавар, аймгийнхаа гудамжаараа алхаж шар тавт, ногоон аравт, улаан хорьт хуй салхин дундуур эргэлдэн нисч ирсийм. 7 шүргэж яваа пацаан говьд хуйлрах шороон дундуур тун чиг баатарлагаар орон тэдгээр мөнгүүдийг түүж, тоолтод 300 төгрөг нийлээн давлаа. Энэ миний амьдралдаа “олсон” анхны мөнгө байлаа. Юунд үрснээ сайн санахгүй л байна. Гэнэт орж ирсэн тэр мөнгө, гэнэт алга болсон юм.

Бусдын зарцуулах эрхтэй миний мөнгө:

Төдөлгүй эрээн хотыг зорьж гадаад улсыг үзэх завшаан тохиов. Хүн амьтны сайн яваарай гэж өгсний дээр, ээжийн надад эрх олгосон 100 гаруй юаныг ээждээ хадгалуулав. Тетрис тоглоомноос өөрөөр тэдгээр мөнгөнүүд миний хүссэн зүйлд огт зарцуулагдаагүй юм. Дараа нь ээж надад эвтэйхэн санхүүгийн тайлан тавьж дөнгөсөн. Чамд ийм тийм юм аваад, буудалд оруулаад, хоол идүүлсэн гэх мэтээр... Ер нь бол тэд нар байсан байгаагүй ээж авч өгөх л байсан. Хүүхэд бидэнд мөнгөө өөрөө зарцуулах эрх мэдэл алга.

Өөрийн мэдлийн мөнгө:

Сайншанд хотын 10 жилийн сургуулийн сурагчдын дунд савангийн хайрцганд хийсэн шоогоор тоглодог тоглоом, элсэн чихрээр хийсэн шүдэнзний модон иштэй чихэр, гаа, сига, 5-ын чавга ид моод байв. Нэг удаа талхны хариултаар мөрийтэй тоглоод яггүй баяжаадахлаа. Олсон мөнгөөрөө хэнтэй ч үл зөвшилцөн өөрийн мэдлээр палмаастар авав. Харамсалтай нь 10 өнгийн палмаастрын ердөө 2 нь л гардаг байв. 10 эргэм насны говийн бандид авч байгаа зүйлдээ хяналт тавих ухаан суугаагүй байлаа.

Хөдөлмөрөөрөө олсон мөнгө:

5 дугаар ангид байхад хажуу орцны Буржаак хэмээх шар бандь нэг удаа уйлан майлсаар орж ирэв. Хойд байрны гозон Баяраад зодуулжээ. Гозон Баяраа бол биднээс 1-2 нараар ах, ах нь лигт тоглодог, бийлэгжүү айлын онгироо бандь байсым. Буржаак түүнд өс санажээ. Намайг Магаатай дагуулж гараад түүнийг зодуулаад бид хоёрын дунд 150 төгрөг өгөв. Тэр миний хамгийн анхны татсан тамхинд зарцуулагдсан юм. Бас би амьдралдаа анх удаа нүдэндээ хөх тамга тавиулж байлаа.

Хөдөлмөрөөрөө олсон мөнгө 2:

Намайг 6, ахыг 8 дугаар ангид байхад баар, сав, пааб ховор байсан байх. Томчууд гэрт цуглаж паартийдна. Маргааш нь гэрээр хөглөрөх архи ундааны шил ах бид хоёрын санхүүгийн цорын ганц “тогтмол” эх үүсвэр байлаа. Бид 2 шилээ тушаагаад их олон юм авч хооронд нь хольж хутгаж идэж “жаргана”. Цехеес 50 ундаа ч авдаг байв. Бид хоёр мөнгөө 100 хувь үрж дуусгадаг ч ах яагаад ч юм хуримтлалтай байгаад байдаг байлаа... Сонин юм шүү!!!

Зөвшилцөл:

Ёолкны мөнгө бол хүүхэд бидний үрэх хамгийн эрхтэй мөнгө байсан юм. Одоо яадгийг нь мэдэхээ байж. Нэг удаа хөдөө болсон шинэ жилээр хотоос ах эгч нар ирж, ёолкон дээр мөнгө тавиад тэр жилийн ёолкны мөнгөний рекордыг тогтоов. Юунд зарцуулах талаар бодол болов. Ээж дээрээ очиж ярилцтал тэр бүсгүй маш эвтэйхнээр надад авч өгнө гэж амласан хужаа компьютерийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр болов. Би баярлаж, ээжийн амлалт биелэв. Гайхалтай, бүр гайхаад барахгүй нь...

Tuesday, November 15, 2011

Өрхийн үйлдвэрлэл

Галдангийн гэр хотын захын хорооллын нэгэн хашаанд гэрээ барин сууна. Уг нь лаг хөдөлмөрч бөгөөд толгойтой нөхрийн энэ гэр бүлийн онцлог нь туйлын “тооцоотой” ажээ. Хооллох, байрлах, хувцаслах гэсэн физилогийнхоо гурван хэрэгцээг ядмаг гэгч нь өөрсдөө чадмагаар хангана. Эхнэр нь өглөө эртлэн босч өрхөө татан цай чанах ажээ. Гэрийн модыг Галдан өөрөө хийжээ. 

Чингэхдээ хэрэглэгдэх мод сэлтийг хойд уулнаасаа үүрч авчрав гэнэ. Хугалах, зорох, өнгөлөх ажлыг мөн өөрөө хийжээ. Сүх, харуул, хуурай хэрэгтэй байсан боловч худалдаж авахаас нарийлахдаа чулуугаар орлуулжээ. Том бул чулуу, цахиур чулуу, хайрга чулуу... Будаг хийх технологи мэдэхгүй тул нойтон ургамлын шүүсхэнээр орлуулсан нь хэдий удаа аж. Гэрийн бүрээс, оосор бүч сэлтхэнийг “түүхий эд”-ийн нь хамт мөн л өөрсдөө хийжээ. Яаж хийснийг бичих гэтэл судлах цаг байсангүй.

Эхнэр нь Галдангийн урласан данханд цай чанах агаад том хүүгийн хашаандаа ухсан худгаас ус ховоодож аваад, үнээнээсээ шууд сүүгээ саагаад болгож байна. Голоос давсаа авдаг ажээ. Хашааныхаа буланд ногоон цай болон буудай, хүнсний ногоо бүгдийг тарин өрхийн хэрэгцээгээ хангана.

Цай чанасны дараа Галдангийн босох ор нь мөн л түүний бүтээл агаад өмсөх дээл нь охиных нь бүтээл. Гэх мэтээр өөрийн хэрэглээг зөвхөн өөрийн “өрхийн үйлдвэрлэлээр” хангах ажээ. Ажилдаа унаж явах сонин амьтныг Галдан гуай өөрийн хийсэн лабораторитоо өөрийн аргаар гаргаж авчээ. Гурав дах хүүхэд нь жоохон архи уугаад байхаар нь уур нь хүрээд мутацийн технологийнхоо түүхий эд болгожээ.

Энэ өрхийн “импорт” 00. Авсан цалингаа 100% хураана. Мэдлэгээ хаанаас яаж олж авсныг нь хэн ч үл мэднэ. Бүгдийг өөрсдөө хийж байгаа болохоор зардал тийм байх нь аргагүй ээ. Энэ ч утгаараа өөр ямар ч өрх тэднээс үл хамаарна.

Тэдэнд зарим нэг энгийн хэрэглээгээ чанаржуулах, элдэв зугаацал сэлгүүцэлээ бий болгохоос эхлээд том том мөрөөдөл бий. Дэд бүтцэд бүрэн холбогдсон бүрэн хаус, (уг нь хүүхдүүдийнхээ нийгэмшлийн асуудлаас болоод орон сууцанд амьдрахыг хүссэн боловч тэнд урсгал зардал гарна), хувийн авто машин, гар утас...

Тиймээс одоо тэр дулаан цахилгаан станцын, барилгын автомашины технологийг сурах.., Аа биш, сурахад мөнгө төлөх тул зохиох түүнийг бий болгох түүхий эдийг олох (ер нь бол өөрсдөө л зохиож таарна),  их ажил бий. Цаг хугацаа нь хүрэх болтугай...

Sunday, October 23, 2011

Бичлэгийн нийк нэр: Диваажинд хүрэх зам

Жинхэнэ нэр: Ван Юэ, Гадааф нарын диваажинд очсон тухай бицхаан түүх.

Хамгийн эхлээд нэг ширээ байжийдийн. Уг нь тансаг ширээ. Даанч нуль замбараагүй. Дүүрэн хэрэгтэй хэрэггүй цаас, хог новш, тал хайрцаг тамхи, доотлых нь шургуулганд хугас шил архи. Тэрэндээр яснууды нь хэмхэлж, цусанд нь булхаад буцаагаад холбоцийм шиг царайтай болцон охины сүнс очдийн. Саяхан 2 машинд дэлбэ дайруулаад, сэхэл авч чадалгүй байсаар байгаад үхцэн 2 настай хитад охины сүнс. Нэр нь Ван Юэ. Диваажинд очкээд байгаан шүү дээ чааваас...

Тэгсэн ширээний эзэн байдгү ээ. Гадуур ажилтай. Сүнс биш хүн байсан бол үнцэнлдээ. Ядаж ирж тамхиа авдгүүм байхдаа гэсэн бодол тээн Ван Юэ хэдэн хэмхэрхий ясаа шажигнуулаал, цусаа гоожуулаал 2 тийшүү холхиол... Тэгээд орой болонгуут нь “За яршиг, орой хэдэн блог уншигчийг айлгажаагаад маргааш ирдиймүүдөө яршиг” гээд буцаа явах ухааны бодчоод зогсжийсон чинь нэг гял цал болсон баагий санд мэнд гүйж ирэнгүүтээ “За байжий, даргын хүнийг урдуур нь оруулна” гэнгүүтээ цэрэг шинель нь нуль тоос шороо болцон буржгар үстэй хүнтэй уулзаад суучдийн.

-       За таныг хэнгэдэг вилээ?
-       Би бол бурхадын бурхан байна!!!
-       Аан Гатави юу?
-       Гуцаарай чи, Гадаффи гээч.
-       Аан за уучлаарай ноёнтоон. Та чинь яаж яваад үхчлээ?
-       Нэг хэдэн баагий тархинд сум зоогоод
-       Хүүе тэднүүсий чинь та дарамталдаг байсым биш үү?
-       За хүүхээ би даргатай чинь ярьдгаа яриад өгдгөө өгцөн. Царайгий чинь саначий шүү.

Гэнгүүт нөгөө гял цал болсон залуу чинь салга шаангуутаа нэг жижиг цаас өгөөд, за та эднүүсийг бүрдүүлээд ирээрэй за гэдгийн. Тэгсэн нөгөө нөхөр чинь “Агаа нь даргатай чинь ярьдгаа ярьцаан. Чи энийг аваад салах уу? Ажлаасаа гараад салах уу?” гээд дугтуй өгдийн. Нөгөө дугтуйгий нь манай салгалсан гял цал цаасы нь шажигнуулж авангуутаа шургуулгандаа хийдийн. Тэр шургуулганд байгаа анхны бөгөөд эцсийн дугтуй тэр биш байлаа. Тэгээд л тэр нэг нохойн үхлээр үхсэн буржгар нөхөр диваажинд очихоор явлаа.

Тэгээд дуусангууд нь манай нөгөө сапь явцан Ван Юэ “Ах аа Орох уу?”...
-       Яахгээдаагаан чи?!
-       Диваажинд очиход яахуу?
-       За маргааш ирээрэй.
-       Ээ би зөндөө хүлээсэн чинь та тэр ахыг урдуур оруулаад...
-       Чи вэб үз
-       Ажилку вээлээ
-       За за эднарыг бүрдүүлж ирээрэй гээд нэг цаас шидчдийн.

Нөгөө хоёр настай сапь явцан нөхөр чинь үлдсэн 0.5 нүдээрээ арай гэж уншиж дууссан чинь нөгөөхөд нь ойлгогдох юм алгаа. Гэхдээ яахав, нэг юм цахимж ашигласийм гэсэндээ “Нүгэл үйлдэж байгаагүй” гэсэн тодорхойлолт гэснээс эхэлсэн нийт 45 бичиг гэдэг үгийг харав. Доорхи уцруу нь залгасан чинь авах хүн алгаа. Маргааш, нөгөөдөр, тэрний цаад өдрүүдэд нөгөө нөхөр дээр очсон чинь “гадуур ажилтай,  сайд дээр байгаа, дотуураа л байгаа, хайцсийн мэдкү” гэх мэтээр удаж удаж арай гэж уулзлаа.

Энээ мэтээр 45 хүнтэй уулзах “даалгавар” авсан Ван Юэгийн сүнс 21 дэх дээр нь очсон чинь тэр нөхөр мөнгө нэхсэн байгаам. Агаа би 2хон настайшд. Юу байхав дээ гэсэн чинь “За тэгүүл биеэ өг” нтр гээд жаал жуул оролджилдээ. Тэгсэн нөхөрт угаас өгөөд байх бие ч үлдээгүйм болохоор бүткүү нь гэж итгээд 
- WTF ХҮНД СУРТАЛ!!! Энэ чигээрээ эх дэлхийдээ харьж хэдэн сайн хүн айлгаж амьдрийдөө гэсээр буцан оджээ. 


Хүүе, Ард чинь нэг сапирцан охин!!! :P