Wednesday, October 27, 2010

Хэлний курст сурч байгаа №1

Хэлний курст суугаад хоёр дох долоо хоног дээрээ явжийнэ. Ийм богинохон хугацаанд үгүй мөн их юм сурч байгаа нь Чалва Палва нь урьд нь юу ч мэддэггүй байсных болов уу? Жишээлбэл “Tag question”. Энэ их хэрэгтэй. Хүнийг гарцаагүй байдалд оруулдаг гэжийнэ. Мөнгөгүй болчихоод хүнээс  “You can borrow me cash, can’t u?” гэнгүүт нөгөөх заавал дүрмийн дагуу “Yes, I can” гэх ёстой юм. Хэрвээ та нар мэдэхгүй байгаад одоо мэдсэн бол нэг асуулт асууя. “You understood me. Didn’t you? За дүрмийн дагуу хариулна шүү. Энэ мэтээр энэ курс их сайн курс юм. Нэрийг нь хэлвэл сурталчилгаа болчих байх л даа. Надаас мөнгө авснаас өгсөн биш нэр усыг нь бичээд яахав дээ. Тэ?

За тэгээд хүүхнүүд “I want sex” гэвэл хамаагүй чичирч дайрч болохгүй. Цаад чинь “I won’t sex” гэсэн байж болзошгүй. Адилхан дуудагддаг зуснууд байна лээ л дээ. Сайн бодож байхгүй бол... За тэгээд над шиг чих хатуутай хүн бол хэцүү хэцүү.

Маньд сурахад хамгийн хэцүү байгаа юм бол элдэв ярианы хэллэгүүд л дээ. Гэхдээ “Shh” гэж “Чш” гэсэн үгнээс эхэлж байгаа. “Үгүй чш!!!” гэвэл “No shh” гэдгийм байна лээ.

За тэр дээр гарчгийн дээр “№1” гэснийг харж байгааз. Тэр чинь цаашид үргэлжилж магадгүй гэсэн үг шүү дээ. Магадгүй шүү. Та нар “You must write continue” нтр гэж болохгүй. Энэ чинь сайн дурын болоог. Ернуул “I may write” нтр гэвэл томдоно. Яг л “I may be normal, then vodka of the bottle” гэж байгаа шиг. Харин “I might write more topics” нтр гэвэл “I might smoke at my office” гэдэгтэй ойртож магадгүийн. Энэ чинь “I could not sex with some guy гэсэн үг биш шүү. Цаг гараад зав байвал та нартайгаа мэдлэгээ хуваалцаад л байна шүү дээ. Ok?

Wednesday, October 20, 2010

Монголын өвөө эмээ нар маш олон болог ээ

www.registrationmongolia.mn сайт дээр хамгийн өндөр настнуудын овог нэрийг нас хүйстэй нь дурайлгажээ. Нийт 20 өндөр настан байгаагийн 16 нь эмээ, Ердөө 4 нь өвөө. Тэр 4 өвөөгийн нэг нь буюу нийт өвөө нарын 25 хувь нь 100-аас доош настай. Харин энэ үзүүлэлт эмээ нарын хувьд 6,25 хувь буюу ганцхан 97-той Буян-Арвижих гуай. Хамгийн өндөр настныг 107 настай Догсмаа эмээ, Ичинхорлоо эмээ нар тэргүүлж байгаа бол араас нь 106 настай Долгор эмээ, Баатар өвөө нар шил дарж явна. Тэдний дараагийн 105 настан нь ганц Палам эмээ бол, Бакей эмээ, Донхоо эмээ, Бүтэд эмээ нар удаалж, Готов эмээ, Даш өвөө нар айргийн тавд багтсан байна. Айргийн тавд багтсан 10 өндөр настны ердөө хоёр нь өвөө байхым. Энэ жендерийн асуудал мөн үү?

Зиа энэхүү жижкээн бичлэгээ хүйсээр хагаруулдахгээгүй, эмээ нараа үзэн ядаагүй гэдгээ "Монголын өвөө эмээ нар маш олон болог ээ" гэсэн ерөөлөөр баталъя аа. Чин сэтгэлийн ерөөл шүү.

Tuesday, October 19, 2010

Багш нарын оройлын тухай

Зиа хө, багш нар гэдэг чинь 12 хүртэл хүүхдүүдэд хүүхэд шуугисан, 12-17 нас хүртэл бага шилжилтийн өргөөний их эзэн, 18-22 насанд бол их шилжигчдийн их өргөөний эзэн юм бээшд гэдгийг гнт мэджийнэ.

Энэ удаад их сургуулийн багш нарыг онцлий. 18-22 настангуудад дээд сургуульд сурч, их шилжилтийн үеийг гэдэг нь асар их эрдэм мэдлэгийг авахын дээр хөдөөгийн хөөрхөн оюутнууд хотжиж, нийгэмших, нарийн нарийн хүмүүс өглөгч болж төлөвших гээд олон төрлийн чадварыг эзэмших амьдралын чухал алтан үе юм. Хэрэв зээээээээээ, энэ бүгдтэй таануус санал нэг байхым болул тэрхүү өргөө гэгч өөр өөр хэлбэрийн байшингуудын эзэн нь гэх багш гэдэг хүний хөдөлмөрийн үнэлгээний талаар бодий. Чухамхүү бидний ч үндсэн үнэлгээ болдог цалингаас гадна төрийн байгууллагын шат дараалсан батламж, сертификат, жуух, цол тэмдэг нь багш нарын ажлын үнэлгээний зөвхөн нэг л хэсэг байх нь байж байхгүй нь байхгүй байх юм.

Цааш нь яриул жилд үнэн чамлалттай, ганц тохиох багш нарын өдрийг нь хүртэл арвижуулахуйц асар нарийн ширийн зүйлийн талаар энд ярькэжийнэ. Их сургуулийн багштайгаа буу халж суусан нь энэ зүйлийг мэдэхийн гол үндэс нь болсон бөгөөд төгссөний сургуулиа эргэж дайлж буй оюутны, нийт төгсгөсөн оюутанд эзлэх хувь хэмжээ нь багш нарын хувьд төгс үнэлгээ байхым.

Яагаад ингүүл хөдөөгийн хөөрхөн оюутнууд нь хотжиж пааридаж сурснаа илрэл, зарим нэгэн хүмүүс дайлж, дааж сурсан төлөвшсөнөө харуулах супер шалгуур юм. Энэ хэсэгт эрдэм мэдлэгийг орхисон байна гэж та битгий бодоорой. Эрдэмтэй хүн чинь их цалин авч их шилжилтийн үеийг туулах гол луужин болсон багш нараа дайлах хар бор цаасыг илүүчлэх сэтгэл зүйн чалхтай болсон байхым.

Чшш..... Захирал иржийнэ. Дараа таари. 

Wednesday, October 13, 2010

Эмээ минь

Эмээ нар надад яагаадчийн их сайн байдийшд. Мэдхүү та нар. Мэдкүү л дээ. Амьдралдаа зөндөө л эмээтэй байлаа. Сайхан дурсана даа. Дугаарлажийгаад л...

Нэгт:
Миний хамгийн анхны бөгөөд сүүлчийн төрсөн эмээ бол энд  их дэлгэрэнгүй бичигдсэн хүн тул орхилоо.

Хоёрт: Түүцний
Яримгар гөхшин байсан даа. Муусайн оюутнууд, багш нарыг вол тас тас загнаал хаяийшдээ. Тэр эмээ манай сургуулийн нэг давхрын жижкээн өрөөнд түүцшиг юм ажлуулдаг байсийн. Майр удаа эмээ. Их завсарлагааны гучин минутад хоёрхон тамхи ширхэглийшдээ. Хамгийн сайхан надад оочергүй үйлчилдэг байлаа.

Гуравт. Гуанзны
Нэг тийм эмээ ч гэж дээ. Харахад эмээ биш л дээ. Гэхдээ ачаа үнэрлэцэн хүний чинь өөр юу гэхүү дээ. Тэ? Хааяа намайг хоолоор дайлдаг эмээ байлаа. Би чинь байхгүйн дунтлын жирийн нэг оюутан байсийн. Хоол бас зээлээл мартаж санахын дундуур өгөх өгөхгүй бас дундуур, мартуулах сануулхын бүр бас дундуур... цаад чинь хэзээ мартуулж сануулахаа бас мэдээд байсийн. Гэхдээ цаад чинь санажийсан мөртлөө мартцан хүн байсан байж магадгүй л дээ. Гэхдээ л эртээрийн тэр 5 хуушуур битий хэл, бүүр дээрийн бас нэг гуляш битий хэл, бас бүүүр дээрийн гурилтай шөл битий хэл, шартаж очсон өдрөө тусгайлан хийлгэсэн бантангийн мөнгийг аваагүүм даа.

Дөрөвт: Жижүүр
За тэгээд оюутан насанд эс тохиохуу дээ. Унацан хичээл, унгасан өрөө, унтсан лээкц, бүтэлгүй дурласан багш, хаагуурчийн зөрцөн охин, жийлгэцэн параакц, жийцэн охины ахаас ирсэн мээсэжний дээр уцны нэгж дуусах нтр гээд сэтгэлээр унах тохиолдол ихиймшд. Тэр бүхний чинь жижүүр эмээ ганц түлхүүрээр тайлдаг байсийн. Чартаакнийх л даа. Тэрэн дээр гарч тамхи татаж доош нь шидэж захирлын толгой дээр акуурк буулгасан цор ганц оюутан байлаа. Цаад чинь их дажгүй гөхшин байлаа. Нас жаахан явцан байсан бол  ч... зарим нэг үрчлээг эс тооцхийм бол булган шуба, пагдгар цилийндэр хэлбэртэй үнэгэн малгай хажуудуулцаан... ганц бие эвгүй эмээ байсийн.

Тавт: Дэлгүүрийн
Бүүр сүүлд л дээ. Нэг тийм өгөөмөр эмээ байсийн. Лангууныхаа ард лаглайтал суучаал мөнгө өгөнгүүт авчаад өөрөө орж ав гээл нэг мийтр кавдрат лангуугаа супермаркет шиг ашигладаг их эмээ байсийн. Мань тэнд нь өөрөө өөртөө үйлчлээд л.... Хамгийн сайхан нь цагаан сараао идээ будаа засчихаад орж ирсэн хүн бүртэй золгож, бэлэг өгдөг, сайхан ааштай эмээ байсийн. Саяхан бурхан болцон л доо хөөрхий...

Зургаат: Зөндөө олон
Хорь гаруй жил амьдрахад миний сэтгэл зүрхий нь шархлуулсан эмээ олоон. Заримы нь мартжээ. Өөрөө шархалжийсан бол санах байх л даа. Тэ? Сайхны өмнө харц буруугүй ээ гэж.. Хөөрхөн төрсөн надад ууралж болку шүү өвөөнүүд мээн гээд л дуусгачий. :D

Sunday, October 10, 2010

Чалва Палвын намтар

Бидний хайрт нөхөр, дотны анд, монгол улсын болоогчин Чалва Палва нь XX зуунд төрсийм. Тэрээр төрөөд 14 хоноод эмлэгт хэвтсэн бөгөөд ой гаран настай гарахдаа байж болох бүх амь тариаг өөр дээрээ туршиж амжсийм. Дөнгөж мөлхөж сурсныхаа дараа пинцлийний шил дүүрэн даралтны эм уугаад галзуурч нохой болон гэр тойрон хуцаж мөлхөж хүн амьтан хазалж байсан нь түүний өсч төлжиж буй тархинд нохойны төсөөлөл буусан байсыг батална. Нилээд насанд хүрснийхээн дараа антвиоткинд хордож хамаг бие дээгүүрээ улаан улаан өнгөтэй юм тууруулж байсан туршлагатай. Түүний дараа тэрээр хөлөндөө бага зэргийн хагалгаа хийлгэсэн бөгөөд түүний хатуу хөтүү арьсыг мэс заслын зүү нэг хатгаад л муруйж байхад новкийны үйлчилгээ дуусч, тэрээр мэдээ алдуулагчгүйгээр мэс засал хийхэд ямархуу байдаг талаар шинэхэн эмчийн бодит туршилт болсийм.

Одоо түүний хэрхэн боловсорч байсан талаар өгүүлье. Нэгэн жижигхэн бор банди хөдөө хоёр орчим жилийг өнгөрөөгөөд цэцэрлэг хэмээх сургуулийн өмнөх боловсролийн байгууллага суралцагсдийн нэрнийхээ лийстээс гасчихсан байсан агаад түүний ачаар Чалва Палва хамгийн анхны 9 сарын 1-нийг 2 дугаар ангиасаа үзсэн болно. Явдал учир яасныг доор өгүүлье.

Багаасаа аз эз нь шовойсон тэрээр хөдөөг мал маллахын сацуугаар, дэнгийн гэрэлд эрдэм номыг үзсээр Монгол хэлний 35 үсэг холбон уншиж сурсан байсан нь гагцхүү манай одоогийн эрдэмтэн мэргэд лугаа адил хүнд бэрх түүх эхэлсэн байхым. Түүний гучин таван үсэг холбон унших зам та бүхний заримынх нь санах Эвтэй дөрвөн амьтантай Цагаан толгойн номноос эхэлсэн түүхтэй. Уншиж бичиж сурсан зам төдийлөн дардан байгаагүй бөгөөд Х-А-В, Х-А-В гэж үсэглэсэн үгээ дээрхи зургийг нь харан “гөлөг” хэмээн хашгирах, солгой гарын улмаас үгийг үргэлж буруу талаас нь бичих зэргээр амьтан хүнд ад шоо үзэгдэн, элэг доог болж байсан авч, бага насны хүүхдэд баймгүй хэрсүү ухаанаар тэр их зовлон бэрхшээлийг комсомолын гишүүн шиг сөрөн гарсан бөлгөө. Эрдэм мэдлэгээ ээжийн захиа, нэвтэрхий толиор цаг л гарвал баталгаажуулж байсан нь түүний нөр их хөдөлмөрийг илтгэнээ.

Ийнхүү явсаар тэрээр аруун жилийн таван сургуулийн долоон ангийг их сургуулийн хамт стандарт хугацаанд төгсөж чадсан нь даралтны эм ууж галзуурч байсан хүний хувьд томоохон амжилт болсийм.

Түүний эсрэг хүйстнээ сонирхох инстийкт гурудгаар ангид эхэлсэн ба тавдугаар ангидаа ангийхаа 5-6 охинд адилхан захиа өгөхөөр бэлтгэж байгаад ар гэрийхэндээ баригдаж байжээ. Уг захиа эзэндээ очоогүйд тэр одоог хүртэл баярладгийм.

Түүнийг дөнгөж мэдээ орж байхан Монгол улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан тул түүний тархинд энэ тухай бодит дурсамж түй ч байхгүй. Гэхдээ иринзургаан оны сонгуульд ээж ах 2-ыгоо МАХН-д саналаа өг гэж ятгаж байсан нь коммунизм социализмын салхи мэдээ ороогүй хүний тархинд ямархуу нөлөөлж байсныг ил тод сайхан харуулнаа.

Чалва Палва нь болоог гөтлөх, үсээ ургуулах, болон бусдын дүгнэдгээр ёс бус агуулгатай зүйл бичих туйлын дуртай нэгэн бөгөөд түүнийх нь төлөө түүнийг соёлгүй, ёс зүйгүй гэж байгаа хүнийг тэр огтхон тоодоггүй. Уг нь тоохыг хүссэн ч гэсэн сайн ойлгодгүй болхоор өөрийнхөө ойлгох тэр замаар л явжийгаа гэнэ. 

Нэг хагсайны өглөө нэгэн халзан толгойтой махлаг эрийн талаар эмгэнэл зурагтаар гарч байсныг хараад ээжийгээ сэрээж байсан нь тэрээр хар багаасаа улс төрийн туйлын идэвхитэй амьдралаар амьдарч байсныг гэрчилнээ. Тэр хүн бол түүнийг өдгөө Монгол хэлний 30 орчим үсгээр кибэр хэмээх хоосон ертөнцөд бусадтай ярилцах боломжтой болгосон энэхүү гайхамшигтай нийгмийн үндэслэгч байсым.

Тэрээр одоо тэрхүү хиймэл орон зай, шугам сүлжээг ашиглан таны хөлс даасан духны урдуур хэн нэгний бичвэр, үг, үйл, зураг хөрөг, вийдо гэх мэтийг дамжуулж байгааг та таашгүй. Тэр өөрөө ч тэр нь хэний урдуур явжуугааг мэдэхгүй ээ.