Monday, January 18, 2010

Бурхад гэж хэн бэ?

Ази тивийн төв хавийн дээдэх үүлэн дээгүүр нисдэг байсан Бөө гэдэг бурхантай 1500-аад оны үед Буддагийн хүү тэд нар ураг барилдаад шарын бөө гэдэг шин хөвүүн мэндэлсэн юм гэсэн.

Тэр нөхдүүдийн гол дутагдал нь *Хүн бол бурхан* гээд өөрөө өөрийгөө аваад яв гээд орхичихож байгаа юм. Аймар шог. Тэгсэн хирнээ буян үйлд гэж командлаад овоо өргөл барьц авдаг сурагтай

Дундад Азийн дээр Лал хэмээх аймар ууртай, хямсгар бурхан бий. Байсгээд л бусад бурхануудаа өдөөд л.. бөөн юм болно. За тэгээд Коран гэдэг нэг эссе бичсэн чинь тэр нь тэр хавьдаа жоохон тархсан байх.

За тэгээд Исүс гэж нэг нөхөр бий. Уг нь овоо гайгүй юм ярьдаг. Гэм нь жоохон амбицтай. Бусад бурхадтайгаа бол *найз нь* гээд л явдаг хирнээ цаагуураа өөрийнхөө Пиарыг аймар хийнэ шүү дээ. Гэхдээ өтгөс явууст овоо дорвитойхон туслаад явдаг юм.

Бас нэг аймар маркетингтай нэг бурхадын крью бий. Тэд нар Олимп гээд ууланд суудаг. Хээд оф крью нь Зевс. Тэд нар спорт, гоо сайхан, мисс зисс энэ тэр гээд л хүмүүсийн материалаг сонирхолд нилээн дагнаж ажилладаг. Сэргэлэн гарууд даа. Хүмүүс Исүс, Будда, Лал шүтдэг хирнээ тэр бурхадыг бол бас сайн шүтнэ шүү дээ.

No comments:

Post a Comment