Friday, January 29, 2010

Газар хөдлөөсэй

Ингэж муу ёрлосон минь барилгын салбараас боллоо. Монголчууд бидэнд  ниргэсэн хойно хашгирдаг муу тал байна.

Энэ барилга байшингийн чанар чансаа гэж авах алга аа. Ерөнхийдөө стандарт зэрэглэлийн орон сууцанд бол бүр ч илүү.

Модны 2-т Г гэж компанийн байшин саяхан ашиглалтанд орохоор нь очиж үзлээ. Тэр хана маныг нь барилгачинд нь согтуу байхдаа цутгасан гэмээр. Бага байхдаа нуруугаа тэгшилнэ гэж хананд налж зогсдог байж билээ. Тийм ханатай байшинд амьдардаг болчихвол ёстой тэгж зогсолтгүй. Бүр буруу хэлбэртэй нуруутай болно. Тэгснээс Мэнэнгийн талд, дэргүй унтсан нь дээр.

Бас л Г гэдэг компани. Гэхдээ өөр шүү. УБ хотын яг төвд ҮХХ-ийн зах зээлийн буум болж байхад нэг м.кв-ийн үнэлгээгээ 2000 гаран доллар –аар үнэлсэн. Ер нь бол төсөл нь тасархай буюу Монголын хамгийн анхны hotel service apartment гэх юм уу даа. Хамгийн харамсалтай нь хагас тэрбус төгрөг төлсөн оршин суугчид нь өвлийг халаалтгүй давсан нь зуданд нэрвэгдсэн малчдаас аймшигтай. Тэр компани бас ална аа. Хотын баруун хэсэгт бас нэг байшин барьж байгаа. Тэрийгээ барьчихаад дараа нь барилгадаа тааруулж зургаа зурж байна. Нөгөөх нь ямар олигтой юм байв гэж. Метр ная хүрэхгүй миний толгой шатны хонгилын таазанд тулж байх жишээтэй. Амар амар.

За тэгээд яриад байвал яриад л байна. Барилгын салбар дах төрийн оролцоог бууруулах буюу Дэмбэрэл даргын хэлсэнчлэн 144 гарын үсгийг 14 болгож бууруулахтай би хувьдаа санал нэгдээд байна.

Гэхдээ энэ асуудал зөвхөн Монголд байгаа юм биш шүү. Хөгжиж буй бусад орноос гадна өндөр хөгжилтэй орнуудад ч яг ийм үе байжээ. Солонгост бүхэл бутэн их дэлгүүр нурсан *туршлага* бий. Түүний дараа л тэд барилгын чанарт гойд анхаарч өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.

Одоогоор нийт 1,5 их наяд төгрөгийн өртөг бүхий 20000 орчим айлын 150 гаруй барилгын төсөл УБ хотод хэрэгжиж байна. Цаашид өснө. Барын зулзгыг бага дээр гэдэг дээ. Энэ үед л газар хөдөлгөж хэдэн байшинг нураахгүй бол тав, магадгүй арван жилийн дараа ийм зүйл болвол 4-5 их наяд төгрөг салхинд хийсч, 100000 айл орох оронгүй болно. Мэдээж Монголын Засгийн газар энэ эрсдлийг даах чадамжгүй.

Та нар юу гэж бодож байна?

Дараа нь барилгын салбар, ҮХХ-ийн зах зээлийн системчлэлийн талаар нэг зүйл бичнэ.

No comments:

Post a Comment